-32 C
Ulaanbaatar, MN
Ням, 12 сар 9, 2018

1-Р ХОРООНЫ ТАНИЛЦУУЛГА

 Нийслэлийн Багахангай 1 дүгээр хороо нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 онд анх байгуулагдан анхны хороон даргаар Б.Хишигсүрэн ажиллаж байв. Тус хороо нь 8.0 мянган га газар нутагтай зүүн болон хойд талаараа Төв аймгийн Сэргэлэн сум, зүүн талаараа Багахангай дүүргийн 2 дугаар хороо, зүүн урд талаараа төв аймгийн Баян сумтай хиллэн тал хээрийн бүсэд оршино.
Тус хороонд 656 өрхийн 2274 хүн ам оршин сууж байгаагаас 1140 эмэгтэй,1134 эрэгтэй, амьдарч байна. 2017 оны эцэст 16689 толгой мал тоологдсон.
Нутаг дэвсгэрийн 515.5 га буюу 4.3%-д хүн ам суурьшнаас 2017 оны эцсээр хөдөлмөрийн насны хүн 1344 буюу нийт хүн амын 59,1%-ийг эзлэж байна. Хорооны нийт хүн амын 236 иргэн хөдөлмөр эрхлээгүй, 50 хөгжлийн бэрхшээлтэй иргэн 23, оюутан 77, ахмад настан 219 байна.1-р хороонд дүүрэг анх хүлээн авсан 10 иргэн болон 1989 оноос одоог хүртэл тасралтгүй 25 жил дүүрэгт ажиллаж амьдарч буй 40 гаруй иргэд оршин сууж байна. 

Шинэ мэдээ

ИЛЧ-ОРД ОНӨААТҮГ-н шинэ зуух ашиглалтад орлоо.

2018 оны 12 сарын 06-ны өдөр DZL-2.8 мвт зуух хүлээж авах ажлын хэсгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн хэсэгчилсэн инженерийн...

 БИДНИЙ БАХАРХАЛ

Хороо нь төрийн үйлчилгээг иргэдэд чанар хүртээмжтэй хүргэн ажиллаж ирснээр нийслэл дүүрэгт ажил үйлсээрээ манлайлан 2003, 2005, 2006, 2009 онд нийслэлд шагналт болон тусгай байр, 2007 онд нийслэлийн иргэний бүртгэл мэдээллийн албаны өргөмжлөл, 2008 онд дүүргийн гэмт хэрэг зөрчилгүй хороо, 2003, 2005, 2006, 2007, 2009, 2011 оны дүүргийн тэргүүний хороо, 2005 онд дүүргийн хоггүй хороо, 2006 онд дүүргийн эрүүл мэндийг дэмжигч хороо, 2010 онд Монгол Улсын ерөнхий сайдын өргөмжлөл, 2016, 2017 онуудад иргэдийн спортын бага наадмын шилдэг хороо өргөмжлөл цомоор  тус тус шалгаран амжилттай ажиллаж ирсэн.

 ХОРООНЫ ЗОРИЛГО

МонголУлсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэн төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж, тэднийг аюулгүй, эрүүл, таатай орчин дажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэр, нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, хорооны нийт иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүргэх, тэдгээрийн өргөдөл, гомдол, санал, тэдгээрт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлүүлэх, нийгмийн хэв журмыг сахиулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай иргэдийг зөв тодорхойлон зуучлах, иргэдийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх, хорооны тохижилт соёлжилтод анхаарч ажиллах чиглэлээр үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн.

 ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ

 Манай хамт олон 2018 оны зорилт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 8 бүлэг 44 заалт бүхий төлөвлөгөө гарган  хэрэгжүүлж , дараах үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. 

  1. Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй хөнгөн шуурхай хүргэх
  2. Аз жаргалтай хотын индексийн үзүүлэлтүүдийг сайжруулах
  3. Хорооны ногоон байгууламжийг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  4. Гэмт хэргийн гаралтыг бууруулах гэсэн зорилтуудыг тавин ажиллаж байна.

Засаг дарга

Овог: Бузанков
Нэр: Гэрэлмаа
Албан тушаал: Засаг дарга
Утас: 70491009, 99008292
И- мэйл хаяг: Gerelmaa.horoo@gmail.com

Зохион байгуулагч

Овог: Намсай
Нэр: Цэцэглэн
Албан тушаал: Зохион байгуулагч
Утас: 99989669
И- мэйл хаяг: Tsetseglen_bhd @ yahoo.com

Нийгмийн ажилтан

Овог: Дашчирэв
Нэр: Даваадулам
Албан тушаал: Нийгмийн ажилтан
Утас: 88650011
И-мэйл хаяг: Diidaamii @ yahoo.com

1 дүгээр хэсгийн ахлагч

Овог: Лхагвасүрэн
Нэр: Оюунчимэг
Албан тушаал: 1 дүгээр хэсгийн ахлагч
Утас: 99981705
И-мэйл хаяг:

2 дугаар хэсгийн ахлагч

Овог: Хүрэлбаатар
Нэр: Дэлгэрцэцэг
Албан тушаал: 2 дугаар хэсгийн ахлагч
Утас: 88819676
И-мэйл хаяг: xdelgerstesteg@gmail.com

3 дугаар хэсгийн ахлагч

Овог:  Жамсран
Нэр: Наранцэцэг
Албан тушаал: 3 дугаар хэсгийн ахлагч
Утас: 91717632
И-мэйл хаяг: jamsrannarantsetseg2.gmail.com