Нийгмийн хөгжлийн хэлтэс

ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

 

ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс нь төрөөс нийгмийн салбарт дэвшүүлсэн бодлого, зорилтыг орон нутагт хэрэгжүүлэхэд нийгмийн салбар, бүлгийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган чиглүүлэх, нийгмийн талаар авч хэрэгжүүлэх орон нутгийн бодлогыг тодорхойлох, төрийн бодогын хэрэгжилтэнд хяналт тавих, бодлогын зөвлөгөө өгөх, бодлого, зорилтыг олон нийтэд сурталчлах чиг үүрэг бүхий нэгж юм.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 211 тоот тогтоол, дүүргийн Засаг даргын 509 тоот захирамжаар тус хэлтэс нь 4 орон тоотойгоор батлагдан дараах бүтцээр ажиллаж байна.

  • Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Цогжавхлан
  • Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, гэр бүлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Батцэнгэл
  • Боловсрол, соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Дэлгэр
  • Эрүүл мэнд, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Амарзаяа

Тус хэлтэс нь эмзэг бүлэгт үзүүлэх төрийн үйлчилгээг орон нутагт оновчтой зохион байгуулах хэрэгжүүлэх, нийгмийн сарбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрөл бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад дотоодын хүмүүнлэгийн байгууллагын хөрөнгө оруулалт, хандив тусламжийг нэмэгдүүлэх нийгмийн халамж, хамгааллын алба, нэгжийн үйл ажиллагааны уялдаа холбоог дээшлүүлэх, ЕБС, хороодын нийгмийн ажилтнуудын ажлын арга барил, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус олон нийтийн байгуулага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар амжилтаа бататган ажлын арга барил, идэвх санаачлагаа улам дээшлүүлэн ажиллах зорилт тавин ажиллаж байна.