-10 C
Ulaanbaatar, MN
Даваа, 10 сар 26, 2020

САНХҮҮ ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Эрхэм зорилго: Дүүргийн санхүү, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлогын хэрэгжилтийг ханган, үр дүнгийн тайлагналыг ил тод болгоход эрхэм зорилго оршино.

АЛСЫН ХАРАА:
Орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх, нөөцийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах замаар дүүргийн санхүү, эдийн засгийн бие даасан хараат бус байдлыг хангахын төлөө алсын хараатай ажиллана.

ЗОРИЛТ:

  • Дүүргийн санхүү, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлогын удирдамжаар хангах, удирдлагыг мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр хангах
  • Дүүргийн санхүү, төсвийн харилцааг боловсронгуй болгох
  • Орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх, бааз суурийг өргөтгөх
  • Төсвийн төлөвлөлтийг сайжруулах, зарцуулалтанд хяналт тавих
  • Дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн мэдээ, тайланг чанаржуулах
  • Нягтлан бодох бүртгэлийн стандартыг мөрдүүлэх, бүртгэлд хяналт тавих
  • Мөнгөн хөрөнгийн төлбөр тооцоог төрийн сангийн нэгдсэн дансаар түргэн шуурхай гүйцэтгэх, дотоод хяналтыг хэрэгжүүлэх
  • Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх
  • Бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх
  • Өмч хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, шинээр бий болж байгаа хөрөнгийг бүртгэлжүүлэх
  • Статистик судалгаа, тооллого явуулж, бүртгэл хөтлөх, нэгтгэх, мэдээлэх
  • Бүртгэл тооцооны ажилтнуудын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх
  • Хэрэглэгчдийг төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын үнэн, бодит мэдээллээр цаг хугацаанд нь хангах
  • Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах

БҮТЭЦ

Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Дүүргийн Засаг даргын 2013 оны А/26 дугаар захирамжаар хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, банкны төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн,  орлогын эдийн засагч, төсвийн асуудал хариуцсан мэргэжилтэн, статистикч, хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч, сургалт мэдээ хариуцсан мэргэжилтэн, банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэнгэсэн 7 орон тоотойгоор ажиллаж байна.

Шинэ мэдээ