Бүтэц орон тоо

 

Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар, дүүргийн Засаг даргын 2016 оны А/251 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо, ажлын байрны жагсаалтыг дор дурьдсанаар шинэчлэн баталсугай.

Нэг. Засаг даргын Тамгын газрын дарга

Хоёр. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /9/

  1. Хэлтсийн дарга-1
  2. Төрийн захиргаа, хүний нөөц, шагналын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн-1
  3. Эрх зүй, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн-1
  4. Тогтоол шийдвэрийн биелэлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл хариуцсан мэргэжилтэн-1
  5. Хороо, иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт хариуцсан мэргэжилтэн-1
  6. Хэвлэл мэдээлэл, олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн-1
  7. Мэдээлэл, технологи, дотоод сүлжээ хариуцсан мэргэжилтэн-1
  8. Архивын эрхлэгч, бичиг хэргийн мэргэжилтэн-1
  9. Нягтлан бодогч-1

Гурав. Санхүү, төрийн сангийн хэлтэс /6/

  1. Хэлтсийн дарга-1
  2. Ерөнхий нягтлан бодогч-1
  3. Банкны төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн-1
  4. Орлогын эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан мэргэжилтэн-1
  5. Хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч, сургалт тайлан, мэдээ хариуцсан мэргэжилтэн-1
  6. Банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн /нормативт/-1

Дөрөв. Нийгмийн хөгжлийн хэлтэс /4/

  1. Хэлтсийн дарга-1
  2. Боловсрол, соёл, урлаг хариуцсан ахлах мэргэжилтэн-1
  3. Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн-1
  4. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн-1

Тав. Тохижилт, худалдаа, үйлчилгээний хэлтэс /4/

  1. Хэлтсийн дарга
  2. Дэд бүтэц, тохижилт хариуцсан мэргэжилтэн-1
  3. Хүнс, худалдаа, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн-1
  4. Хөдөө аж ахуй, байгаль орчин хариуцсан мэргэжилтэн-1

Зургаа. Цэргийн штаб /2/

  1. Цэргийн штабын дарга-1
  2. Тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер-1

Долоо. Аж ахуйн тасаг /13/

  1. Аж ахуйн тасгийн эрхлэгч, нярав-1
  2. Архивч, бичээч-1
  3. Тусгай төрлийн баримт бэлтгэх ажилтан-1
  4. Угтах үйлчилгээний ажилтан-1
  5. Жолооч-2
  6. Жижүүр-4
  7. Үйлчлэгч-2
  8. Слесарь, цахилгаанчин, засварчин-1

 

  1. Хороодын ажлын албыг дор дурьдсанаар баталсугай.

Нэг. 1 дүгээр хороо

  1. Засаг дарга-1
  2. Зохион байгуулагч-1
  3. Нийгмийн ажилтан-1
  4. Үйлчлэгч-1
  5. Хэсгийн ахлагч-3
  6. Галч-4
  7. Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч-1

Хоёр. 2 дугаар хороо

  1. Засаг дарга-1
  2. Зохион байгуулагч -1
  3. Нийгмийн ажилтан-1
  4. Үйлчлэгч-1
  5. Хэсгийн ахлагч-3
  6. Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч-1
  7. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /М.Давааням/-т даалгасугай.
  8. Энэ тушаал гарсантай холбогдуулан Засаг даргын Тамгын газрын 2013 оны Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА   Э.ЭРДЭНЭТУЯА