Цэргийн штаб

 357A4883

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ                               

Эрхэм зорилго:

       Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангах, Төрийн цэргийн бодлогыг бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцсэн орон нутгийн хамгаалалтын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, цэргийн дайчилгааны даалгаврыг бүрэн хэрэгжүүлэх, Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын тоо бүртгэл, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг зохион байгуулах, цэргийн алба хаах хэлбэрүүдийг олон нийтэд нээлттэйгээр сурталчлах, гэрээт болон дүйцүүлэх албанд иргэдийг элсүүлэхэд оршино.

                                                                                     Цэргийн штабын түүх:

Ардын хурлын гүйцэтгэх захиргааны бүтцэд Цэрэг иргэний хамгаалалтын штаб гэсэн орон тоо байсан бөгөөд анхны цэрэг иргэний хамгаалалтын төлөөлөгчөөр Тамгын газрын дарга Батмөнхийн Ганболд /энгийн/ давхар хариуцан 1989-1990 онд ажиллаж байжээ.

      Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тоог шинэчлэн батлахад Цэрэг иргэний хамгаалалтын штабын тасгийн дарга, ёслол үйлчилгээ аж ахуй эрхэлсэн түшмэл гэсэн орон тоо бий болж ахмад Алтангэрэлийн Баттулга 1990-1995 онд  ажиллаж байжээ. Батлан хамгаалахын сайдын 1997 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн 234 тоот тушаалаар Засаг даргын Тамгын газрын  Цэрэг иргэний хамгаалалтын штабын төлөөлөгчөөр хошууч Ванчингийн Самбууг томилон дэд хурандаа цол олгосон бөгөөд 1997-2008 онд ажиллаж байгаад дэд хурандаа В.Самбуу нь 2008 оны 7 дугаар сард цэргийн тэтгэвэрт гарсан байна.

      Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн н/10 дугаар тушаалаар Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар дэд хурандаа Найдансүрэнгийн Маньбазар томилогдон 2010 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байжээ.

        Батлан хамгаалах сайдын 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 189 тоот тушаалаар Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар дэд хурандаа Лхүндэвийн Жаргал томилогдон ажиллаж байгаад 2013 оны 11 дүгээр сард цэргийн тэтгэвэрт гарсан байна.

       Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн н/08 тоот тушаалаар Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тайван цагийн орон тоог Штабын дарга, Тоо бүртгэл нөхөн хангалтын офицер гэсэн 2 орон тоотойгоор 2012 оны 6 дугаар сарын 1-нээс мөрдөн ажиллахаар батлав.

        Батлан хамагаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн б/158 дугаар тоот тушаалаар Нийслэлийн Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт анхны тоо бүртгэл, мэдээллийн аюулгүй байдлын офицероор ахлах дэслэгч Л.Ганхуяг томилогдон ажиллаж байна.

        Батлан хамгаалах сайдын тушаалаар 2013 оны 11 дүгээр сарын 01-ны  өдрөөс Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар дэд хурандаа Цоодолын Батбаатар томилогдон ажиллаж байгаад 2014 оны 11 дүгээр сард цэргийн тэтгэвэрт гарсан байна.

        Батлан хамгаалах сайдын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 тоот тушаалаар Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар дэд хурандаа Лхагваагийн Баатарзоригт томилогдон ажиллаж байна.

 Цол Овог нэр Албан тушаал Өрөөний дугаар Утас ID
Дэд хурандаа Л.Баатарзоригт Цэргийн штабын дарга 201 99080046
 Ахмад Л.Ганхуяг Нөхөн хангалт, тоо бүртгэлийн офицер 201 88046658 Huygaa_gx

 

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page