ИТХ-ын ажлын алба

Ажлын алба

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Хурлын ажлын алба нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баримталж буй нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх зорилгыг хэрэгжүүлэх бодлого барин, жилээс жилд  өргөжин тэлж, Иргэдийн санал бодлыг дүүргийн нийгэм, эдийн засгийн бодлогод тусгуулан ажиллах, ИТХ-ын Төлөөлөгчдийг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд туслах зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ээлжит болон ээлжит бус хуралдаан, Тэргүүлэгчдийн хурлыг хуралдуулж, хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх талаар дүүргийн Засаг дарга болон холбогдох газруудад үүрэг өгөн, тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

2012 онд шинээр сонгогдсон ИТХ-ын бүрэлдэхүүн нь дүүргийн нийгэм, эдийн засгийн бодлогыг тогтвортой болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулж, орон нутагтаа өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг баримтлан ажиллаж байна.

Цаашид ИТХ нь дүүргийн нийгэм, эдийн засгийн асуудлыг төлөвлөх, дүүргийн ирээдүйн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах, Багахангайг үйлдвэр худалдааны чөлөөт бүс болгох талаар бүх талын арга хэмжээг авч ажиллах чиглэл баримталж байна.

2016.12.14

 

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page