ИТХ-ЫН БАЙНГЫН ХОРООД

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС 2013-2016 ОНЫ СОНГУУЛИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД БАРИМТЛАЖ АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Нэг. Зорилт

Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон, иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, сурталчлах, Нийслэл, дүүргийн нийгэм, эдийн засгийн зорилт, дэд бүтцийн хөгжлийн бодлогыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж байгууллага, хамт олон, иргэд сонгогчдын санал санаачлагад тулгуурлан, оролцох идэвхийг нэмэгдүүлж,, төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг ил тод, түргэн шуурхай хүргэх замаар иргэдийн амьдрах орчныг сайжруулах, төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, төсвийн орлого, зарлага, зарцуулалтын байдлыг ил тод нээлттэй байлгах, нутгийн өөрөө удирдах ёсыг орон нутгийн түвшинд боловсронгуй болгож, өөрөө удирдах байгууллагын бие дааж ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж ажиллахад Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс 2013-2016 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд баримтлаж ажиллахүйл ажиллагааны Үндсэн чиглэлийн зорилт оршино. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, үндсэн чиглэлд дараах асуудлуудад хамаарч байна.

Хоёр. Эрх зүй, төрийн байгуулалтын бодлогын талаар

         Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа болон иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг хүртээмжтэй, иргэдэд нээлттэй ил тод байлгах, хууль эрх зүйн сургалтыг тогтмолжуулах замаар иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль дээдлэх, хэрэгжүүлэх ёс суртахууныг төлөвшүүлэхийг зорино.

2.1 Иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлж эрх зүйн сургалт сурталчилгааг тогтмолжуулах, Хурлын              болон Засаг даргын түвшинд гарах шийдвэрийн төсөлд иргэдийн санал санаачлагыг бүрэн тусгах

2.2 Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, төлөөлөгчдийн чиг үүргийг нарийвчлан тодорхойлох, хурлын болон ажлын хороодын үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцуулах, сонгогдсон тойрогтоо ажиллах арга замыг боловсронгуй болгож дээд, доод шатны байгууллагуудтай зохих түвшинд харилцах, бие дааж ажиллах боломж, нөхцлийг  бүрдүүлэх

2.3  ИТХ, Засаг даргын үйл ажиллагааг иргэдэд тогтмол нээлттэй ил тод байлгах, иргэдийн оролцох оролцоог идэвхижүүлэх замаар нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх

2.4 ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газар болон төсвийн нийт байгууллагын төсөв, түүний зарцуулалт, дүүргийн төсвийн орлого, зарлагын дүнг иргэдэд мэдээлж нээлттэй эдийн засгийн бодлого баримтлан ажиллах

2.5  Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай болгож, хүний төлөө шударга, ил тод ажиллах зарчмыг баримтлан, хүнд суртал, чирэгдэл гаргахгүй байхад төрийн албан хаагчдын үйл ажиллагааг чиглүүлж, төрийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлт, гомдлыг цаг алдалгүй шуурхай хүлээн авч шийдвэрлэж, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх, иргэдэд эргэж мэдээлэх тогтолцоог шинэчлэх

2.6 Иргэний танхимын үйл ажиллагааг тогтмолжуулах, ИТХ-ын хяналтын чиг үүргийг өндөржүүлж  Нийгэм, Эдийн засгийн зорилт, төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, Засаг даргын мөрийн хөтөлбөр, дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явц, үр дүнд хяналт тавьж ажиллах

2.7 ИТХ, хороодын ИНХ-ын архив албан хэрэг хөтлөлтийг сайжруулах, холбогдох мэдээ, мэдээллийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, албан хэрэг хөтлөлтийг хууль тогтоомжийн дагуу хөтөлж төрийн албан ёсны хэлээр үйлдэх

2.8 Төрийн тусгай чиг үүрэг бүхий Онцгой байдлын алба, Цагдаагийн төсгийн материаллаг баазыг сайжруулах, зориулалтын байртай болгох асуудлыг бодлогын хүрээнд холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх

2.9 Иргэдийн амгалан тайван ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлэн, архидан согтуурах явдалтай тэмцэх тэмцлийг эрчимжүүлэх, гэмт хэрэг зөрчлийг багасгах, хүүхэд залуучуудыг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, уг ажилд оролцох олон нийтийн оролцоог идэвхижүүлэх тэдэнтэй хамтарч ажиллах

  Гурав. Эдийн засгийн бодлогын талаар

Эдийн засгийн бодлогыг иргэдэд ил тод байлгах, дүүргийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэх, төсвийн үргүй зардлыг багасгах, жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр шинээр бий болгох талаар бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

3.1 Төсвийн тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, түүнийг эрчимжүүлэх, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавьж төсвийн ил тод байдлыг хангах, орлогын шинэ эх үүсвэр бий болгох арга замуудыг судалж шийдвэрлүүлэх

3.2  Иргэдийн эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, жил бүр улс, нийслэл, дүүргийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд  иргэдийн санал санаачлагыг тусгах, хэрэгжилтэнд хяналт тавих боломж нөхцлийг хангах, иргэдийг идэвхижүүлэх, нээлттэй эдийн засгийн бодлого баримтлан ажиллах

3.3 Дүүргийн эдийн засгийн чадавхи,  татварын орлогын бааз суурийг бэхжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, татварын таатай орчин бүрдүүлэх замаар үйлдэрлэлийг нэмэгдүүж ажлын байр шинээр бий болгох талаар бодлого боловсруулах

3.4 Төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтанд хяналт тавьж, төсвийн үргүй зардлыг хязгаарлах, төсөв хэмнэж ажиллахад анхаарах

3.5 Дүүргийн гадаад харилцаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих татан оруулах, тэдгээрийн хөрөнгө оруулалттай жижиг дунд үйлдвэрүүдийг арга замыг эрэлхийлэх

3.6 Орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн хуульдзаасан эрхээ хэрэгжүүлэх үүднээс нийтийн зориулалттай өмчид хамаарах эд хөрөнгийн жагсаалтыг гаргаж батлах, эрх хэмжээнийхээ хүрээнд эзэмших, ашиглах, захиран зарцуулах тухай асуудлыг шийдвэрлүүлэх

3.7 Ашиглагдахгүй байгаа орон сууцнуудыг өмчлөлийн асуудлыг дүүрэгт шилжүүлэх, засварлан сайжруулах, иргэдийг орон сууцаар хангах асуудлыг холбогдох газарт уламжлан шийдвэрүүлэх

3.8 Орон нутгийн өмчийг нэмэгдүүлэх арга замыг судалж хэрэгжүүлэх, холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх

Дөрөв. Нийгмийн бодлогын талаар

Хүүхэд залуучуудад сурч боловсрох, иргэдэд хөдөлмөр эрхлэх боломж нөхцлийг бий болгох ажлын байр нэмэгдүүлэх, төрөөс үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг чанартай түргэн шуурхай болгоно.

4.1  Ерөнхий боловсролын сургуулийг орчин үеийн стандартад нийцсэн цахим сургууль болгох, ясли, цэцэрлэгийн хүүхдийн багтаамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай цэцэрлэгийн шинэ байрны асуудлыг холбогдох газарт уламжлан шийдвэрлүүлэх сургалтын шинэ стандартад шилжүүлэх талаар бодлого боловсруулах

4.2 Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, өрхийн эмнэлэгийн үйлчилгээг өргөжүүлж идэвхижүүлэхэд хийгдэж буй ажилд хяналт тавьж ажиллах

4.3  Дүүргийн хэмжээнд ажлын байр шинээр шинээр бий болгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, залуучуудыг мэргэжлийн сургалтанд хамруулах, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх замаар ядуурал, ажилгүйдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх

4.4 Хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын талаархи бодлогыг дүүргийн түвшинд хэрэгжүүлэх, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүх талаар дэмжиж ажиллах

4.5 Соёл урлаг, зайны сургалтын үйл ажиллагааг тогтмолжуулах, дүүргийн алслагдсан хэсэгт амьдарч байгаа иргэдэд хүргэх явуулын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого боловсруулах

4.6 Нийтийн биеийн тамир, спортод өргөн олныг хамруулан эрчимтэй хөгжүүлэх бодлого явуулж энэ талаархи үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх

4.7 Нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар байгууллага аж ахуйн нэгж, иргэд хамт олныг дэмжлэг туслалцаа авч ажиллах, хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэрэг, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах архидан согтуурах явдалтай хийх тэмцлийг бүх нийтийнх болгох

Тав. Дэд бүтэц, хот байгуулалт, тохижилт, экологийн бодлогын талаар

Дэд бүтэц, хот байгуулалт, тохижилт, экологийн бодлогыг зөв тодорхойлж иргэдийн амьдрах ая тухтай  орчин бий болгоход шаардлагатай асуудлуудыг  шийдвэрлэж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.

5.1 Хотын хөгжлийн стратегийн хүрээнд Багахангай дүүргийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн 2-р шатны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг ажлыг эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллах, дэд бүтцийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулах

5.2 Дүүрэгт ашиглагдахгүй байгаа орон сууцны өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлж, засварлах хөрөнгийг холбогдох газарт уламжлан, иргэдийг орон сууцаар хангах боломж бололцоог бий болгох

5.3 Дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүний биелэлтэнд хяналт тавьж жил бүр ИТХ-аар хэлэлцүүлж байх

5.4  Гэр хорооллыг амины орон сууцны тохилог хороолол болгон хөгжүүлэх үндэс суурийг тавьж усан хангамж, эрчим хүчний дэд бүтцийг бий болгох найдвартай ажиллагааг хангах гудамж, хашааны тохижилт гэрэлтүүлгийг сайжруулах талаар бодлого боловсруулж хэрэгжилтийг хангах

5.5  Орон нутгийг биеэ даасан байдлаар хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татан оруулах, иргэд хөдөлмөрчдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх талаар анхаарал тавьж ажиллах.

5.6 Дүүргийн хэмжээнд байгалийн гамшиг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хор хөнөөлийг арилгах, нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд энэ талаар аж ахуйн нэгж байгууллага, иргэд хөдөлмөрчидтэй хамтран ажиллах

 

 

2014.10.14
Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page