ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД

357A1083

1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр БНМАУ-ын эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны сайдын тушаал, Улаанбаатар хотын АДХ-ны гүйцэтгэх захиргааны тогтоол 143/77 дугаартайгаар хавсран гарч түүний нэгдүгээр зүйлд Төв аймгийн нутагт байрлаж байгаа Зөвлөлтийн цэргийн Мааньт хотхоныг хүлээн авах ажлын бэлтгэл хангах ашиглалтын өмнө түр захиргааг нэгдүгээр хавсралтанд дурдсан орон тоотойгоор байгуулж 1989 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай гэж заасны дагуу тус ашиглалтын өмнөх захиргааны даргаар Д.Дашдондог томилогдон орон нутгийн төр захиргааны удирдлагын үүргийг гүйцэтгэж ирсэн байна.

1992 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар зарлигаар Багахангай хороог Нийслэлийн харъяа дүүрэг болгон өргөжүүлсэн. Үүнтэй зэрэгцэн 1992 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Монгол улсын хууль шинээр батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөх болсон юм. Энэ хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 23 дугаар тогтоол гарч уг тогтоолоор орон нутгийн хурлыг шинэчлэн байгуулах, Засаг даргыг томилох  тэдгээрийн Тамгын газрыг байгуулахыг даалгасан юм. Энэхүү тогтоолыг үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг, хороодын Иргэдийн Нийтийн Хурлуудаас сонгох сонгууль болов. Сонгуулийн анхдугаар хуралдаанаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу “Ардын хурал” нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон өөрчлөгдөн зохион байгуулагджээ.

1992 оноос дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ц.Батбаяр  сонгогдон ажилласан ба 1996-2000 онд С.Ядамдорж, 2000-2004 онд Г.Сүхбаатарлхамжав, 2004, 2008 онд Л.Баасгай, 2012 оноос И.Батнасан, 2014 оноос Б.Батнасан, 2016 оноос Х.Цогцэцэг  Хурлын даргаар сонгогдон ажиллаж байна.

Х.ЦогцэцэгФ.МөнхгэрэлМ.ЦогтБ.Болормаа Г.ДагвадоржЦ.Цэцгээ  Г.ОюунбатС.ЭрдэнэбаярБ.ГэрэлмааД.Мөнхтайван Х.Батбаяр  З.Нямдорж Ш.БямбааС.АлтанхүүД.ГантулгаМ.Өсөхдэлгэр       Ц.Жамбалцэрэн

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page