Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын мэндчилгээ

1

           Ажил амьдралын арвин туршлага ундарсан, хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн ажил ихтэй бүтээлч, хөдөлмөрч  Багахангайчууд та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч бид нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар олгогдсон эрх, үүргээ нэр төртэй биелүүлж, орон нутгийнхаа бие даасан байдлыг хангах, ард иргэдийнхээ эрх ашиг, хүсэл сонирхлыг илэрхийлэх, та бүхнийхээ амьдрах, ажиллах, сурч боловсрох, хийж бүтээх таатай нөхцөл бүрдүүлэхийн төлөө бие сэтгэл, оюун ухаанаа зориулан ажиллах болно.

Иргэн та удирдах байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, дүүрэг, орон нутагтаа дэвшүүлэх зорилт, тулгамдсан асуудлаа хамтдаа хэлэлцэн, шийдвэр гаргах үе шат  бүрт  оролцоогоо хангах боломжтой. Учир нь нутгын өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлж, иргэний чөлөөт индэр болгоход таны идэвхи оролцоо, санал санаачлага, хамгаас үнэтэй билээ.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж, аз хийморь нь өөдөө, амьдрал тань дэвжин дээшлэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

ТАНЫГ ХҮНДЭТГЭСЭН:

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН  ДАРГА  Х.ЦОГЦЭЦЭГ

2016.12.19

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page