27 байршлын 88 га газрыг дуудлагаар худалдана

0
11

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа ирэх сарын 15-ны өдрийн 10.00 цагт Төр захиргааны Хангарди ордны хурлын зааланд  нээлттэй явагдана.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 89 га газрыг худалдана.

Дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, техникийн нөхцөл саадгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар нь  бэлэн газрыг авч байгаа юм.

Та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 8:30 минутаас эхлэн-2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 9:30 минут хүртэл  Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар болон 315712 утсаар авах боломжтой гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

 

 

д/д Газрын байршил Зориулалт Хэмжээ

/га/

Дуудлага худалдааны анхны үнэ /төг/
1 Баянзүрх дүүргийн 11-р хороо,УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд Амины сууцны хороолол 3.46 383302687
2 Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд Амралт, аялал жуулчлал 3.32 146880000
3 Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд Үйлчилгээ 5.0 784453500
4 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Амины сууцны хотхон 2.23 248064901
5 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Конторын барилга 1.14 137573728
6 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу Худалдаа, үйлчилгээ 0.8 124000000
7 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу Үйлчилгээ 1.0 158228702
8 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Худалдаа, үйлчилгээ 0.83 187736472
9 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд Орон сууц 4.0 440800000
10 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд Орон сууц 4.0 440800000
11 Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу Аж ахуй, фермер 3.75 252489733
12 Сонгинохайрхан 21-р хороо, Рашаант өртөөний зүүн талд Аж ахуйн 8.03 354120000
13 Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд Аж ахуйн 3.02 133680000
14 Сонгинохайрхан 32-р хороо, Магнай трейд ШТС-ийн баруун урд талд Хийн түлшээр цэнэглэх станц 0.105 116300000
15 Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 7 Зочид буудал, худалдаа үйлчилгээ 1.1 177700000
16 Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8 Зочид буудал, худалдаа үйлчилгээ 1.1 177700000
17 Сонгинохайрхан 21-р хороо, Тусгалын аманд Хүлэмжийн аж ахуй 17 748800000
18 Сонгинохайрхан 21-р хороо, Нарийнны эх, Хөшигт уулын урд Аялал жуулчлал 5 220800000
19 Сонгинохайрхан 21-р хороо, Бөөр толгойн өвөрт ХАА-н үйлдвэрлэл 7 308800000
20 Сонгинохайрхан 21-р хороо, Ар Шижирийн аманд Хүлэмжийн аж ахуй 5 220800000
21 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
22 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
23 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
24 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
25 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1.0 44800000
26 Багахангай дүүргийн 1-р хороо, Үйлдвэрлэлийн хими 1 Үйлдвэрлэл 5.0 220800000
27 Багахангай дүүргийн 2-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд Худалдаа, үйлчилгээ 1.0 44800000
Нийт
87,885 6252629723
6252629723

 

Зөвлөж байна

Сэтгэгдэлээ бичнэ үү
Энд нэрээ оруулна уу