“Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяны ээлжилт сургалтыг Багахангай дүүрэгт зохион байгууллаа

0
123

Eрөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд хамтран “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ буюу 2018 оны 3-р сарын 5-наас ирэх тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл зохион байгуулж байна.

Аяны ээлжит сургалтыг өнөөдөр Багахангай дүүргийн ерөнхий боловсролын “Хангай” цогцолбор сургуулийн урлагийн танхимд зохион байгуулж, 80 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдлаа.

Энэ үеэр хувь хүний хөгжлийн талаар “Хязгаар үгүй мөрөөд”  сэдвээр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Мандуул “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.

Аяны хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн X-XII ангийн сурагчдад “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” уулзалт, сургалтыг зохион байгуулж, мэргэжил сонголтын тухай зөвлөгөө, мэдээлэл өгнө гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Зөвлөж байна

Сэтгэгдэлээ бичнэ үү
Энд нэрээ оруулна уу