Багахангай дүүргийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр

0
302

НЭГ.НИЙГМИЙН ХӨГЖИЛ

Зорилт 1.1. Боловсролтой чадварлаг иргэн

Хүүхэд,  залуучууд, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

  • Хүүхэд багачуудын сурч боловсроход зайлшгүй шаардлагатай мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Боловсролын хэлтсийг дүүрэгт байгуулж СӨБ болон ЕБС-ийн сургалтын шинэ хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган сургалтын чанарт ахиц гаргах.
  • Мэргэжил сургалтын төв болон Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын сургуулиудын дадлага сургуулилтын төвтэй болох асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилж үе шаттай шийдвэрлүүлэх.
  • Ээлжийн ажилтай иргэд, алслагдсан өртөө зөрлөг, малчин өрхийн хүүхдүүдийг ая тухтай сурч боловсроход дэмжлэг үзүүлэн 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн бүлэг нээн ажиллуулах.
  • Улс, нийслэлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцуулах, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллах.
  • СӨБ-ын байгууллагуудыг хүүхэд болон хүнс зөөвөрлөх бага оврын автобус, шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнээр ханган гадна тохижилтыг хүүхдэд ээлтэй эко орчин болгон тохижуулах.
  • “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байрыг сантехникийн болон хэсэгчилсэн засварт оруулж, хичээлийн 2-р байрны гадна тохижилтыг сайжруулах.
  • Мэргэшсэн боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх.
  • Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлж үйлчилгээний чанар хамрах хүрээг нэмэгдүүлэх.
  • Соёлын биет болон биет бус өвийг хамгаалан түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах.

Зорилт 1.2. Иргэн бүрт ажлын байр   

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

1.2.1  Ажлын байр бий болгоход хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах.

  • Дүүргийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангах боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
  • Хөдөлмөрийн зах зээлийн эргэлтэд нийцүүлэн ажил мэргэжилгүй иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох жижиг зээл төсөл хөтөлбөрт хамрагдах сургалт зохион байгуулж, ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах.

Зорилт 1.3 Эрүүл иргэнтэй дүүрэг

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, эрүүл мэндийн боловсрол олгож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрүүл иргэнтэй дүүрэг болно.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

  • Дүүргийн Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоог оновчтой болгож, эмнэлэгийн эмч, ажилчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, өндөр мэргэшсэн боловсон хүчнээр хангаж ажиллах.
  • 40 ортой эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулах асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх.
  • Орон нутагтаа 2 жил тутам элэгний болон бусад нарийн мэргэжлийн эмч нарыг урьж үзлэг оношилгоо хийлгэх.
  • Эрүүл мэндийн төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, лабораторыг стандартын дагуу тохижуулах.
  • Мэргэжлийн холбоодтой хамтран дүүрэгт бүсийн чанартай тэмцээн уралдаан зохион байгуулж дүүргийн иргэдийн ур чадвар, нийтийн биеийн тамираар хичээллэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх.
  • Биеийн тамир, спорт хороонд хэсэгчилсэн засвар хийх, шаардлагатай спорт тоглоомын хэрэгсэлээр хангах.

Зорилт 1.4. Иргэдэд хүртээмжтэй нийгмийн хамгаалал

Дүүргийн хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар  хүртээмжийг сайжруулж, нийгмийн хамгаалллын хосолмол бүтцийг бий болгох

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах, тэдний авьяас чадвар, хөдөлмөр бүтээлийг дэмжиж ажиллах.
  • Ахмадууд хамтдаа хөгждөг, хамтдаа чөлөөт цагаа өнгөрүүлдэг, “Ахмадын өргөө”-тэй болох асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх.
  • Хүмүүнлэгийн хөтөлбөр боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулж хэрэгжүүлнэ.
  • Хүмүүнлэгийн чиглэлээр гадаадын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх

ХОЁР: САНХҮҮ, БИЗНЕСИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ

Зорилт 2.1. Санхүүгийн салбарын хөгжил

Санхүү, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон, бодлого төлөвлөлт, зарцуулалтыг үр дүнтэй болгон иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэх

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

2.1.1 Санхүү төсвийг зүй зохистой төлөвлөж, зарцуулах, үр ашиггүй зардлыг бууруулах, замаар хэмнэлтийн горимд шилжүүлэх, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах.

2.1.2 Орон нутгийн өмчид байгаа хөрөнгийн ашиглалт, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх.

2.1.3 Орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн санг үр дүнтэй зарцуулж, иргэдэд нээлттэй мэдээлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.

2.1.4  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ худалдан авах үйл ажиллагааг ил тод сонгон шалгаруулж, иргэд олон нийтийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх.

2.1.5 Нуугдмал орлогыг ил болгон татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх.

2.1.6 Дүүргийн төсвийн байгууллагын үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, дотоод аудитын ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулан үр дүнг тооцож ажиллах.

2.1.7 Шилэн дансны хуулийн хүрээнд төсвийн байгууллагуудын мэдээлэл үнэн зөв, цаг хугацаандаа оруулсан эсэхэд хяналт тавьж үр дүнг тооцох.

Зорилт 2.2.Бизнесийн салбарын хөгжил

Шинэ жижиг бизнес эхлэх эхний үе шатны хүндрэлийг даван туулах, цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд  Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээ бий болгоно.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

            2.2.1 Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжин хууль журамд зааснаар хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах.

2.2.2 Шингэрүүлсэн хийн түлшний нөөцийн агуулах барих асуудалд дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан шатахуун түгээх станц шинээр барих асуудлыг дэмжих.

2.2.3 Малын гаралтай арьс шир, сүү, сүүн  бүтээгдэхүүн худалдан авах,  боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээг төвлөрүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах,  усалгаатай газар тариаланг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх.

2.2.4 Дүүргийн газрын суурь үнэ болон дуудлага худалдааны доод үнийг тухайн орон нутгийн онцлогт тохируулан хил залгаа сум суурин газруудыг нэг бүс болгон харилцан уялдаа холбоотой ойролцоо түвшинд тогтоож жижиг дунд үйлдвэрлэлийг шинээр бий болгоход дэмжлэг үзүүлэх, байнгын болон түр ажлын байрыг нэмэгдүүлэх.

2.2.5 Жижиг дунд үйлдвэрлэл бичил бизнес эрхлэгчдийг дэмжиж мэргэжил арга зүйгээр хангах.

2.2.6  Мах боловсруулах үйлдвэрийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэх

2.2.7  Дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах ажлыг эхлүүлж,  гарааны компаниудыг дэмжих. 

ГУРАВ: ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ

            Зорилт 3.1 Ил тод иргэдийн оролцоотой дүүрэг “Иргэн төвтэй, иргэдийн оролцоотой, иргэдэд хүрсэн төрийн үйлчилгээг хэвшүүлнэ”

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

  • Иргэд дүүргийн аж ахуйн нэгж байгууллагуудаас шаардлагатай мэдээллийг авах боломж, нөхцөлийг бүрэн хангах
  • Нутгийн захиргааны байгууллагууд иргэдэд ажлаа тогтмол тайлагнах арга хэлбэрийг төгөлдөржүүлэх
  • Хүний нөөцийн ил тод байдлыг хангаж ажиллах
  • Дүүргийн гадаад харилцааг өргөжүүлж гадаад улс, хотуудтай харилцаа тогтоон туршлага судалж хамтран ажиллах
  • Дүүргийн нэг цэгийн үйлчилгээ болон явуулын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх.
  • Төрийн байгууллагуудын үйлчилгээнд хэрэглэгчийн үнэлгээг тогтмол хийж хэвших.
  • Дүүргийн архивын үйл ажиллагааг тогтмолжуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх
  • Дүүрэгт тулгамдаж байгаа асуудлыг сонсдог, хэлэлцдэг, хэрэгжилтийг иргэдэд тайлагнадаг орон нутгийн мэдээллийн тусгай хөтөлбөртэй болох.
  • Дүүргийн нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг гаргаж, олон нийтийг мэдээллээр хангах
  • Дүүргийн bagakhangai.ub.gov.mn вэб сайтыг шинэчилэх
  • Эрх зүйн сургалт сурталчилгааны хүртээмжийг нэмэгдүүлэх.
  • Засаг даргын дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөх баг байгуулан ажиллуулах.
  • Нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах.
  • Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлахад иргэдийн оролцоонд тулгуурлан, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх.
  • Иргэний цэргийн үүргийн биелэлтийг хангуулах, цэргийн албыг олон хэлбэрээр хаах талаар хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх.

Зорилт 3.2 Иргэдийн  аюулгүй орчинг бүрдүүлэх

Нийгмийн дэг журмыг сахиулж, гэмт хэргийн гаралтыг бууруулж, гамшиг ослоос урьдчлан арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.2.1 “Эрүүл орчин –Иргэдийн сайн сайхан”  хөтөлбөрийн 2-р шатыг  боловсруулан хэрэгжүүлэх

3.2.2 Цагдаагийн тасгийг хэлтэс болгон өргөжүүлэх асуудлыг холбогдох газарт уламжлан, парк шинэчлэл хийж техник хэрэгслийг нэмэгдүүлнэ.

3.2.3 Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудад галын аюулыг мэдээлэх автомат дохиоллын хэрэгсэл суурилуулах

3.2.4 Бүрэн тоноглогдсон зөөврийн хяналт шалгалтын байртай болгох.

3.2.5 Галын депогийн барилгын ажлыг дуусган, гадна дотор тохижилт, тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэх

3.2.6 Хяналтын камерын тоог нэмэгдүүлэх, эвдрэл гэмтэлтэй камеруудыг засварлах

ДӨРӨВ: ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ

            Зорилт 1. Дэд бүтцийг сайжруулах

Иргэдийн ажиллаж амьдрах  таатай орчин бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлэн, дэд бүтцийг түлхүү хөгжүүлэх, бүтээн байгуулалтанд хувийн хэвшлийг оролцуулах, гадаад, дотоодын зээл, тусламжийг татах чиглэл баримтална.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

  • Богд хаан Төмөр замыг Багахангай өртөөнд холбох асуудлыг холбогдох байгууллагад уламжлах .
  • Авто замын сүлжээг нэмэгдүүлж хот доторх замыг сайжруулах
  • Төмөр замын 508-р километрт хаалттай гармаар  тоноглох.
  • Дүүрэгт нарны зайн эх үүсвэртэй цахилгаан станц байгуулахад дэмжлэг үзүүлэх.
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах.
  • Орон сууцны байрнуудын орчны тохижилтыг сайжруулж иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх.
  • 1 дүгээр хорооны 129 айлын орон сууцны байрны барилгыг засварлаж ашиглалтанд оруулах.
  • Дүүргийн өндөрлөг барих ажлыг хийж гүйцэтгэх.
  • ЗДТГ-аас 6 дугаар байр хүртэлх 400 м дулааны шугам сүлжээг солих.
  • Дүүргийн орон сууцны байрнуудын авто зогсоолыг нэмэгдүүлэх.
  • Дүүргийн 1, 2-р хороог холбосон авто замын дагуу ногоон байгууламжийг байгуулах.
  • Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах.
  • Орон сууцны байрнуудын дээврийг засварлан, 2 дугаар хорооны 3-8 дугаар байрнуудын гадна дулаалгыг хийх.
  • Ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
  • Цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга, усан сангийн ажлыг  дуусган ашиглалтанд оруулах.
  • Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, такси үйлчилгээ эрхлэх боломжийг судлах.
  • Хог хаягдлын менежментийг сайжруулж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

ТАВ: БАЙГАЛЬ ОРЧИН, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ

Өмчилсөн газартаа ажлын байртай, тохилог амины орон сууц барих төсөл хөтөлбөрийг бүхий л талаар дэмжиж орон сууцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

  • Соёлч өрх, орц, байр, гудамж, тэргүүний тохижилттой байгууллага хамт олныг дэмжиж ажиллах.
  • Хороо орон сууцны байр гудамжуудыг хамарсан “Хөршийн холбоо” “Иргэдийн бүлэг” зэрэг хамтын амьдралын зөв дадал хэвшлийг бий болгоход дэмжлэг үзүүлж ажиллах.
  • Гэр хорооллын “Шинэ суурьшлын бүс”-ийг цахилгаан эрчим хүчээр хангах.
  • Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн төсөл хөтөлбөр, санал санаачлагыг дэмжиж ажиллах.
  • Дүүргийн ногоон байгууламж, бичил цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэн, гэр хорооллын хашааг цэцэрлэгжүүлэн, урамшуулал олгох ажлыг зохион байгуулах.
  • Дүүргийн иргэдийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, хүлэмжийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломжийг нэмэгдүүлэн, дэмжлэг үзүүлэх.
  • Малчид, тариаланчдад чиглэсэн техникийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Мал эмнэлгийн ажил, үйлчилгээг сайжруулж, малын эрүүл мэндийг баталгаажуулах замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах.
  • Дүүргийн хүн амыг  хүнсний эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулж, органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх.
  • Ус ашиглагч, хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй гэрээ байгуулан холбогдох хуулийн хэрэгжилтийг ханган ажиллана.
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хуулийн хүрээнд зүй зохистой ашиглах асуудлыг дэмжиж ажиллах
  • Гар аргаар ашигт малтмал олборлох бичил уурхай эрхлэгчдийн хуулийн хүрээнд дэмжих техникийн нөхөн сэргээлт хийх тогтолцоог бүрдүүлж ажиллах.
  • Өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах бодит нөхцөлийг бүрдүүлж ажиллах.
  • Дүүрэг хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах.
  • Дүүрэг хөгжүүлэх Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан шинээр  суурьшлын бүсийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх . 

ХЯНАСАН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

ДАРГА                                                                  М.ДАВААНЯМ

НЭГТГЭСЭН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН                                          А.МӨНХ-ОД

Зөвлөж байна

Сэтгэгдэлээ бичнэ үү
Энд нэрээ оруулна уу