НИЙГМИЙН ХӨГЖИЛ

     “Урлагийн наадам” зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын А/194 дугаар захирамж гарч урлагийн наадмыг 2013 оны 11-р сараас 2014 оны 05-р сарын хооронд амжилттай зохион байгуулав. Урлагийн наадамд нийт 43 байгууллагын 24 удаагийн тоглолт тоглогдохоос 34 байгууллагын 19 тоглолт амжилттай зохион байгуулагдав. Урлагийн наадамд амжилттай оролцсон иргэдийг дүүргийн 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд оролцуулан эхний 4 байранд шалгарсан байгууллага хамт олныг нийт 2.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулав.DDDDD

Монголын уламжлалт соёлын өв, шагайн уухайг язгуур байдлаар нь өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дүүргийн шагайн холбоотой хамтран Хаврын тэргүүн сарын шинийн 08-ны өдөр “Шагайн уухай”-н сургалтыг амжилттай зохион байгуулан 56 иргэнийг хамруулан батламж олгов.

Тус сургалтыг соёлын ордны морин хуурын багш, соёлын өв тээгч Г. Арилд удирдан явуулсан ба шагайн уухайг өв тээгчийн эзэмшсэн байдлаар нь бичлэг хийж, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд хадгалаад байна.FFFFFF

       “Кино төсөл”-ийн хүрээнд дүүргийн Соёлын ордонд 2013 онд ССАЖЯ-ны 18.8 сая төгрөгний санхүүжилтээр проктер, дэлгэц, өсгөгчөөр хангагдсан ба 2014 оны 02 дугаар сарын 26-нд тустөслийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулан 140 гаруй иргэдийг хамруулав.Нээлтийн арга хэмжээнд урилгаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, тус яамны газрын дарга Н.Оргил, Гадаад харилцааны сайд Лу.Болд, ”Синема оф саунд” компанийн захирал Х.Жигжидсүрэн, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ф.Мөнхгэрэл нар болон албаны хүмүүс оролцлоо.

DFDDFDFDFBinder1_Page_08 Binder1_Page_09 Binder1_Page_10 Binder1_Page_11 Binder1_Page_12 Binder1_Page_13

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>