ЭРҮҮЛ МЭНД

     “Эрүүл зөв хооллолт, хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2014 оны 02-р сарын 18-ны өдөр Соёлын ордонд зохион байгуулав. Сургалтанд лектор М.Одгэрэл, М.Мөнхбаяр нар хүрэлцэн ирж дүүргийн иргэдэд хэрхэн зөв хооллох, зөв хооллохын ач тусын талаар мөн хавдрын өвчлөл гэж юу вэ? хэрхэн яаж сэргийлэх талаар мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэлээ. Уг сургалтанд 100 хүн оролцлоо.

Доктор их эмч М.Одгэрэлтэй хамтран эрүүл мэндийн “Эрүүл аж төрөх ёс ба таван махбодын онол ” сэдэвт цуврал сургалтыг 2 удаа зохион байгуулан урилгаар 112 иргэнийг оролцуулав. Тус сургалт 2014 оны 3 дугаар сарын 06 ны өдөр 10.00 цагт Дүүргийн Соёлын ордонд зохион байгуулав.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Хамт олон бүх нийтээрээ жин хасъя-Таны оролцоо чухал” 6 сарын аян Засаг даргын А/106 дугаар захирамжийн дагуу дүүрэгт 05 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд зохион байгуулахаар 11 арга хэмжээ бүхий ажлын төлөвлөгөө, удирдамжийг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллав. Аяны нээлтийг 05 дугаар сарын 29-ны өдөр зохион байгуулж 20 байгууллагын 118 ажилтан албан хаагчид, иргэдийг хамрууллаа. Жин 1111

2222


33333

хасах аянд амжилттай оролцсон шилдэг байгууллага, иргэнийг шагнаж урамшуулахаар төлөвлөн бэлтгэлээ хангаж байна.                 14141414

“Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” хөтөлбөрийн хүрээнд Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвтэй хамтран “Оюуны энерги-Хайр-Дотно харьцаа” сэдэвт гэр бүлийн сургалтыг 2014 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Залуус-21” алкохолгүй диско клубт зохион байгуулж дүүргийн 15 залуу гэр бүл / 28 иргэн/-ийг хамруулав. Тус сэдвийн хүрээнд “Оюуны энерги ба гэр бүл”, “Хайр ба аз жаргал”, “Архины асуудлаа шийдвэрлэсний дараах гэр бүлийн харилцаа”, “Амьдралын алтан боломж”, “Хандлагаа өөрчилье”, “Амьдралын үнэ цэнэ” зэрэг хичээл зааж, нийт оролцогчдын дунд А-Х-А танин мэдэхүйн тэмцээн зохион байгууллаа.QQQQ

“Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” хөтөлбөрийн хүрээнд Архи тамхины шалтгаант эмгэг судлалын төвтэй хамтран “Архигүй амьдрал-Бодит үр дүн- Туршлага” сэдэвт сургалтыг 2014 оны 01 дүгээр сарын 08-10-ны хооронд 3 өдөр зохион байгуулав. Сургалтыг:

  1. Шийдвэр гаргагч түвшнийхэн.
  2. 1-р хорооны иргэдэд
  3. 2-р хорооны иргэдэд
  4. “Хангай цогцолбор” сургуулийн ахлах ангийн сурагчид
  5. “Эрүүл идэвхтэй амьдрал” ТББ-ын сургалтанд хамрагдсан иргэдийн ар гэрийнхэнд
  6. Дүүргийн “Эр зоригийн хүч-Эрүүл идэвхитэй амьдрал” ТББ-ын гишүүдэд гэсэн 6 түвшний 420 гаруй иргэдэд сургалтыг зохион байгуулав.WWWW

“Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төв”-тэй хамтран төмөр замын ажилтан, албан хаагчдад “Оюуны энергийн сургалт”-ыг 2014 оны 03 дугаар сарын 21 ны өдөр зохион байгуулж 210 иргэнийг хамруулав. Сургалтыг “Эрүүл идэвхтэй амьдралын клуб”-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Амьдралын алтан боломж” ТББ-ын тэргүүн Б.Баатархүү удирдан зохион байгуулав.EEEEE

Монгол улсын ерөнхийлөгчийн Архигүй Монгол санаачлагыг бодит амьдрал дээр ажил хэрэг болгож буй загвар аймгаар шалгарсан Хэнтий аймгийн туршлагыг улс орон даяар дэлгэрүүлэх, архины асуудлаа шийдвэрлэсэн эрчүүдийн урам зориг, эрүүл амьдралын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан “Хан хэнтийн эрчүүд-Архигүй амьдрал –Бодит үр дүн- Туршлага” сэдэвт үндэсний чуулганд дүүргээс НХХ-ийн даргаар ахлуулан “Эр зоригийн хүч-Эрүүл идэвхтэй амьдрал” ТББ-ын гишүүд, дүүргийн иргэд, орон нутгийн телевизийн зураглаач гэсэн нийт 12 төлөөлөл оролцлоо.

Дүүргийн Засаг дарга 2014 аж ахуйн нэгж, байгууллагын дарга нартай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд байгууллага бүр нэг аддиктологийн нийгмийн ажилтан бэлтгэнэ гэсэн заалтын дагуу дүүргийн Засаг даргын А/178 дугаар захирамж гарч ажлын хэсэг томилогдон “Аддиктологийн Нийгмийн ажилтан” бэлтгэх сургалтыг орон нутагтаа 5 өдөр зохион байгуулж 20 сургагч багш бэлтгэв. Аддиктлогийн нийгмийн ажилтанаар бэлтгэгдэж байгаа албан хаагчдыг дадлагажуулах зорилгоор Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах ШШГЕГ-ын харъяа “Албадан эмчилгээн”-д очиж архины хамааралтай иргэдтэй хэрхэн ажиллах мэдлэг, дадлыг олгов. Сургалтанд 1542600 төгрөг зарцуулав. Мөн тус ажлын хүрээнд хороо тус бүрт иргэдэд зориулсан “Сэтгэлгээний хувьсгал-Чинээлэг амьдарлын нууц” сэдэвт лекц, сургалтанд хамрагдсан хүмүүс болон дүүргийн “Эр зоригийн хүч-Эрүүл идэвхтэй амьдрал” клубын гишүүдийн дунд “Үдшийн цэнгүүн”, “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулав.

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>