БОЛОВСРОЛ

474747474

       “Төгсөлтийн шалгалт зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай” дүүргийн Засаг даргын          А/108 дугаар захирамж гарч 2013-2014 оны хичээлийн жилийн 4-р улирлын явцын үнэлгээг бататгах сорил, улсын шалгалтыг   2014 оны 05-р сарын 26-наас 06-р сарын 06-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сорил, шалгалтыг 2-11-р ангийн 20 бүлэгт   26 хичээлээр зохион байгуулснаас бага ангийн 542 суралцагчид /давхардсан тоогоор /84%-ийн амжилт,47,8%-ийн чанартай, дунд, ахлах ангийн 867 суралцагчид /давхардсан тоогоор/ 86,5%-ийн амжилт, 49,5%-ийн чанартайгаар шалгагдлаа. Ерөнхий үнэлгээгээр 1409 суралцагчид /давхардсан тоогоор/ 85,25%-ийн амжилт, 48,65%-ийн чанартайгаар үнэлэгдлээ.

Насан туршийн боловсролын үндэсний төвөөс ирсэн 40/14 тоот албан бичгийн дагуу “Албан бус – Насан туршын боловсролын төв” байгуулах тухай дүүргийн Засаг даргын А/124 дугаар захирамж гарч төв байгуулахад шаардлагатай хөрөнгийн жагсаалт, бүтэц орон тооны жагсаалтыг гарган Насан туршийн боловсролын үндэсний төвд хүргэн, 2015 онд орон нутгийн төсөвт тусгуулан 6 хүний бүтцээр ажиллуулахаар төлөвлөөд байна.

Энэ онд албан бус- насан туршийн боловсрол хариуцсан 1 нийгмийн ажилтанг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд ажиллуулж байна. Тус ажилтан 2013-2015 оны хичээлийн жилд шилжилт хөдөлгөөний улмаас сургууль завсардсан 3 сурагчийг дүйцүүлэх хөтөлбөрөөс сургаж байна.

“Сургалтын төрийн сангийн тусламжид хамруулах тухай” дүүргийн Засаг даргын А/166 тоот захирамжийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилд сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламжид О.Мөнгөнчимэгийг хамруулан төлбөрийн үнэ 520.000 төгрөг шилшүүлэв.

Намрын цэрэг татлагын ажил явагдсантай холбогдуулан цэргийн алба хаагаагүй, цэргийн насны оюутан сурагчдын судалгааг “Хангай” цогцолбор сургууль, хороодтой хамтран гаргаж нэгтгэн, цэргийн насны оюутан сурагчдыг бүртгэн дүн мэдээг нэгтгэж ажиллав. Судалгаагаар дүүрэгт цэргийн насны 63 оюутан бүртгэгдсэнээс цэрэг татлагын хугацаанд 37 оюутан сурагч ирж бүртгүүлэв.

Улаанбаатар хотын дулаан хувцас дутмаг зарим бага ангийн сурагчдыг дулаан өвөлжүүлэх зорилгоор Хятад Монголын соёл, Боловсролын сангаас хэрэгжүүлж буй “Дулаан өвөл төсөл”-д “Хангай” цогцолбор сургуулийн 1-р ангийн АБТДО-той өрхийн 36 сурагчийг сонгон дулаан хүрмээр хангав.

 Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Эбола вирусээс урьдчилан сэргийлэх тухай” 04 дугаар албан даалгаврын дагуу “Эбола вирусээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг дүүргийн Эрүүл мэндийн төв, “Хангай” цогцолбор сургууль, 44-р цэцэрлэгтэй   хамтран хэрэгжүүлэх 10 арга хэмжээ бүхий төлөвлөгөө боловсруулан хэлтсийн даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллав. Төлөвлөгөөний дагуу багш, сурагчдад хандсан сургалт сурталчилгааг 13 удаа зохион байгуулан урьдчилан сэргийлэх үзлэг тухайлбал: 7 хоног бүр анги танхим, ариун цэврийн өрөөг ариутгах, сурагчдыг бие зассаны дараа болон хичээл хүмүүжлийн ажлын завсарлагаанаар заавал гар угаалгах, Хүүхдийн болоод багш ажилчдын эрүүл мэндийн байдлыг өдөр бүр хянах /хүлээн авахдаа биеийн халууныг хэмжих/ зэрэг ажлуудыг хэвшүүлээд байна. Төлөвлөгөөний биелэлтийг БШУЯ-ны Бодлогын хэрэгжилт зохицуулалтын газарт 2014 оны 12-р сарын 02-ны өдөр хэлтсийн даргын 2/861 тоот албан бичгээр хүргүүлэв.

Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан боловсролын салбарын тоон судалгааг 17 үзүүлэлтээр гаргав. Өнгөрсөн хичээлийн жилтэй ЕБС болон СӨБ-д хамрагдсан хүүхдийн тоог харьцуулбал:

01 02 03

Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Эбола вирусээс урьдчилан сэргийлэх тухай” 04 дугаар албан даалгаврын дагуу “Эбола вирусээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг дүүргийн Эрүүл мэндийн төв, “Хангай” цогцолбор сургууль, 44-р цэцэрлэгтэй   хамтран хэрэгжүүлэх 10 арга хэмжээ бүхий төлөвлөгөө боловсруулан хэлтсийн даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллав. Төлөвлөгөөний дагуу багш, сурагчдад хандсан сургалт сурталчилгааг 13 удаа зохион байгуулан урьдчилан сэргийлэх үзлэг тухайлбал: 7 хоног бүр анги танхим, ариун цэврийн өрөөг ариутгах, сурагчдыг бие зассаны дараа болон хичээл хүмүүжлийн ажлын завсарлагаанаар заавал гар угаалгах, Хүүхдийн болоод багш ажилчдын эрүүл мэндийн байдлыг өдөр бүр хянах /хүлээн авахдаа биеийн халууныг хэмжих/ зэрэг ажлуудыг хэвшүүлээд байна. Төлөвлөгөөний биелэлтийг БШУЯ-ны Бодлогын хэрэгжилт зохицуулалтын газарт 2014 оны 12-р сарын 02-ны өдөр хэлтсийн даргын 2/861 тоот албан бичгээр хүргүүлэв.

Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан боловсролын салбарын тоон судалгааг 17 үзүүлэлтээр гаргав. Өнгөрсөн хичээлийн жилтэй ЕБС болон СӨБ-д хамрагдсан хүүхдийн тоог харьцуулбал:AAASSS

 

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>