Багахангай дүүрэг Хотын соёл аянд Хотын соёл биднээс эхэлнэ уриан дор нэгдлээ.

0
192

Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” дүүргээс “Нэг стандарт-Нийтийн зорилго” зорилтот жил болгон зарласан.

Зорилтот жилийн хүрээнд иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл хэргийг бүх нийтийн хэрэг болгох зорилгоор “Хотын соёл” аяныг зохион байгуулж байна.

“Хотын Соёл” аянд Багахангай дүүрэг “Хотын соёл биднээс эхэлнэ” уриан дор нэгдэж байна. Дүүргийн иргэд та бүхнийг “Хотын соёл” аянд идэвх санаачлагатай оролцохыг уриалж байна.