Биелэлт

0
19

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭСИЙН

2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр

Боловсрол, соёлын чиглэлээр:

– Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/198 тушаалаар дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг томилсон бөгөөд тус хэлтэс  2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 хүний бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Хэлтсийн дарга, Албан болон албан бус боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн, Төсөв, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоотой ажиллаж байна.

– Соёмбо академитай хамтран орон нутагтаа боловсролын удирдлагын магистрын ангийг хичээлүүлж эхэлсэн бөгөөд тус сургалтанд СӨБ-ын 12, ЕБС-ийн 20 нийт 32 багш хамрагдан суралцаж байна.

  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 44-р цэцэрлэгийн “Багш хөгжлийн төв”-д  шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхээр “Номин Ендерт” ХХК шалгарч, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 18.9 сая төгрөгний  8 нэр төрлийн тоног төхөөрөмжийг44 дүгээр цэцэрлэгт хүлээлгэн өглөө.

– Налайх  дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран орон нутагтаа 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 06 сар хүртэл оёдол эсгүүр, сантехник, цахим төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, үсчин, гоо сайхан  гэсэн 4 ангид 48 сурагчийг элсүүлэн суралцуулав.  Сургалтын төгсөлтийн арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дүүрэгт зохион байгуулж  нийт 43 суралцагчийг  төгсгөн мэргэжлийн үнэмлэх олгох ажлыг зохион байгуулав.

– Дүүргийн Засаг даргын А/96 дугаар захирамжаарЕрөнхий боловсролын сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн анги дэвших болон төгсөх шалгалт зохион байгуулах ажлын хэсгийг 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж 2019 оны 05 дугаар сарын 24-өөс 06 дугаар сарын 14-ний  өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Шалгалтанд  3-12-р ангийн  507 сурагч  хамрагдсан бөгөөд шалгалттай холбоотой зөрчил дутагдал, гомдол санал гараагүй болно. 

– 207-р цэцэрлэгийн гадна үүдний вестибуль барих ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Maксам” эксплозивс ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн  Засаг даргын  1\263 дугаар албан бичгээр санал хүргүүлж 11.4 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн бөгөөд тус ажлыг  “Ихрийн бууц” ХХК гүйцэтгэн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөв.

– Дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны 1-39 тоот албан бичгээр Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих санд “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байрны  номын санг засварлах төслийг хүргүүлэн хамтран ажиллав. Төслийн хүрээнд“Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байрны  номын санд 34.8 сая төгрөгний тохижилд засварын ажлыг хийлээ.

– Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны А/25 дугаар тогтоолоор батлагдсан “Онцгой амжилт гаргасан багш сурагчдыг шагнаж урамшуулах”  журамд  нэмэлтээр  “ЭЕШ-ын дундаж хичээлийн дүн  650-аас дээш оноо авсан сурагч, нэг хичээл  нь 700-аас дээш оноо авсан сурагч, бэлтгэн оролцуулсан багшийг тус  бүр  200.000 төгрөгөөр”  урамшуулахаар санал оруулж  дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны А/20 дугаар тогтоолоор батлуулан тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр  тус журын дагуу болзол шалгуур хангасан “Хангай” цогцолбор сургуулийн  1 сурагч, 1 багшийг   Батламж, 280.000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

-2018-2019 оны хичээлийн жилд 12 жилийн тогтолцооны анхны  12-р ангийг 20 сурагчтайгаар төгсгөж бүрэн дунд боловсрол  эзэмшүүлсэн бөгөөд 16 сурагч их дээд сургуульд элсэн орж суралцаж байна.

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 44-р цэцэрлэгийн “Багш хөгжлийн төв”-д  шаардлагатай 18.9 сая төгрөгний  8 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа.  Тус ажлыг  “Номин Ендэрт” ХХК  гүйцэтгэв.

-207-р цэцэрлэгийн гадна үүдний вестибуль барих ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Maксам” эксплозивс ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн  Засаг даргын  1\263 дугаар албан бичгээр санал хүргүүлж 11.4 сая төгрөгийг шийдвэрлүүлсэн бөгөөд тус ажлыг  “Ихрийн бууц” ХХК гүйцэтгэн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөв.

– “Хангай” цогцолбор сургуулийнхичээлийн 2-р байрыгөргөтгөлийнбарилгатайхүзүүвчээрхолбохажлыгБайшинтхайрхан ХХК Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 268.2 сая төгрөгөөргүйцэтгэсэн бөгөөд барилга хүлээн авах комисс 2019 оны 06 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд ажиллан өргөтгөлийн барилгыг хүлээлгэн өгөв.

– Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/1055 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн 2019-2020 оны өвөл хүндэрч болзошгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, халаалтын зуух, инженерийн шугам сүлжээний засварын ажлын жагсаалтанд “Хангай” цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байрны сантехникийн иж бүрэн засварын ажлын 79.8 сая төгрөгийг тусгуулаад байна.  2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар тус ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендэр зарлагдсан бөгөөд гэрээ байгуулж, гүйцэтгэгч компани 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс ажлыг эхэлж, ондоо багтаан дуусгана.

– Дүүргийн Засаг даргын 2019 оны А/178 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих боломжийг бүрдүүлэх,  холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үүсч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулах, зөвлөмж, мэдээлэл, мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дүүргийн ТХҮХ, Боловсролын хэлтэс, мэргэжлийн хяналтын тасаг хамтран ажлын хэсэг байгуулан ЕБС, СӨБ-ийн байгууллагад ажиллав. Ажиллах явцад гарсан зөрчил дутагдал дээр тухай бүр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилласан байна.

– Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилт чанарыг ахиулах зорилгоор дүүргийн Засаг даргын 2019 оны А/190 дүгээр захирамжаар ерөнхий боловсролын сургуулийн тестийн V2 программ сканнер худалдан авч Боловсролын хэлтэст хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 3.5 сая төгрөг зарцуулав.

– “Багш нарын баярын 53 дахь өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай дүүргийн Засаг даргын А/158 дугаар захирамжийн дагуу Дэлхийн багш нарын баярын 25, Монголын багш нарын баярын 53 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүлж 130 багшийг хамрууллаа.

Тус ажлын хүрээнд дүүргийн боловсролын байгууллагууд2018-2019 онд зохион байгуулсан ажлын тайлан, 2019-2020 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг танилцууллаа.

  • 2019 онд дүүрэгт зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээний саналыг дүүргийн ААНБ-уудаас авч нэгтгэн дүүргийн Засаг даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллав. Тайлангийн хугацаанд дүүргийн хэмжээнд иргэд хүүхэд залуучуудын дунд 25 удаагийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн 100% хэрэгжүүлэн ажиллав.
  • Дүүргийн Засаг даргын 2019 оны А/12 дугаар захирамжаар “Монгол гоёлын өдөр”-ийн 2019 оны хуваарь, төлөвлөгөөг батлуулж төлөвлөгөөний дагуу дүүргийн иргэд, хүүхэд, залуучуудын дунд 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн 100% хэрэгжүүлэн ажиллав. 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд дүүргийн иргэд, ААНБ-ын ажилтан, албан хаагчид маань  монгол үндэсний дээл хувцсаараа  гоёж хэвшээд байна. Уг арга хэмжээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 270.000 төгрөг зарцууллаа.
  • Дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан Засаг даргын А/32 дугаар захирамжийн дагуу дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААНБ, иргэдийн дунд “Урлагийн наадам”-ыг 2019 оны 04 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Урлагийн наадамд 18 ААНБ-ын 542 иргэн, ажилтан албан хаагч оролцсон ба давхардсан тоогоор 1500 гаруй иргэд үзэж сонирхлоо. 

Урлагийн наадмыг Монгол Улсын консерваторын үндэсний их сургуулийн бүжгийн багш МУГЖ Л.Батжаргал, хөгжмийн багш МУСТА Ц.Саран, Уртын дууны багш Монголын Уртын дууны холбооны тэргүүлэгч МУСТА Ц.Насанбат нар шүүн явууллаа.

– Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380, Багахангай дүүрэг байгуулагдсаны түүхт 30 жилийн  ойн арга хэмжээний хүрээнд Хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хотын соёлыг төлөвшүүлэх зорилгоор НСУГ-тай хамтран Улаанбаатар их сургуулийн багш, ЭНХМӨНХ-ТҮМ БУМ  төрийн бус байгууллагын зөвлөх багш, доктор Д.Отгончимэгийг урьж

  • “Харилцаа хандлага” сэдэвт сургалтыг 35 ААНБ-ын 138 албан хаагчдад
  • “Мэргэжлээ хэрхэн сонгох” “Сурах арга барил” талаар 10-11 ангийн 30 сурагчдад  лекц
  • “Угийн бичиг хөтлөх арга зүй” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг  ААНБ-ын 35 албан хаагчдад зохион байгуулан 1.0 сая төгрөг  зарцууллаа.

–  Хотынсоёлыгдэлгэрүүлэх, сурталчилантаниулах,соёлурлагаардамжууланиргэдийннийтийнсоёлыгдээшлүүлэхзорилгоорМонголУлсынКонсерваторынүндэснийих сургуультай хамтран орон нутагтаа Консерваторынүндэснийих сургуулийнбагш, сурагчдын нэгдсэнтоглолтыг 2019 оны 05 дугаарсарын 16-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж, Засаг даргын нөөц хөрөнгөөс 400.000 төгрөг зарцууллаа. Тоглолтыг 150 гаруй хүүхэд багачууд, 100 гаруй  иргэд  үзэж сонирхов.

– “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай дүүргийн Засаг даргын А/97 дүгээр захирамжаар 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон 1-р хороонд 2019 оны 06 дугаар сарын 01-ний  өдөр 10.00 цагаас, 2-р хороонд 12.00 цагаас “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв. 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зорилтот бүлгийн хүүхдүүд болон сурлагаар амжилт гаргасан 404 хүүхдэд бэлэг гардуулах арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран зохион байгууллаа. Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.420.800 төгрөг зарцуулав.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 25 аж ахуйн нэгж байгууллага 17 төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулж 187 хүүхэд багачууд оролцов.Энэхүү өдөр МонголУлсынЕрөнхийлөгчийнзарилгаар “Алдартэх”-ийн I, II дугаар одонгоор8, Монголын гэр бүлийг алдаршуулах төвөөс олгодог “Дархан бэр”,  “Уран бэр” цол тэмдэгээр 8 ээж  тус тус шагнагдав.

– Улсын Драмын Эрдмийн театртай хамтран дүүрэгт театрын урлагийг сурталчлан таниулах, соёл урлагаар дамжуулан иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх зорилгоор  2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Муурын байшин”, “Хайрлахын учир” жүжгийг  хямдралтай үнээр тоглуулж, тоглолтыг дараа жүжигчид, үзэгчдийн уулзалт зохион байгууллаа. Тоглолтыг 500 гаруй иргэд, хүүхэд, залуучууд хамрагдсан байна.

– Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 27 дахь удаагийн уралдаанд “Хангай” цогцолбор сургуулийн “Хараацай” хамтлагийн 96 сурагчийг бэлтгэн оролцуулав. 

Сурагчид уралдаанд удирдамжийн дагуу заавал дуулах заавал дуулах дуу шүлэг С.Энхманлай, хөгжим Т.Сэр-Од “Аз жаргалын хот”, дан найрал дуу “Хүүгийн бодол”, хөгжимтэй найрал дуу “Шинэ зуун айсуй” дуугаар оролцов.

Эрүүл мэнд, Спортын чиглэлээр:

  • Дүүргийн засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн санаачлага, дэмжлэгээр Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв нь  Төрийн Тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран  нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношлогоог 2019 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн 6 эмч  мэдрэл, нүд, чих, хамар хоолой, дотор, дотоод шүүрэл, эмэгтэйчүүд, дүрс оношлогоо гэсэн 8 төрлөөр хийж давхардсан тоогоор 923 иргэдийг үзлэгт хамруулсан байна.

Эмч нарын ажлын тайлан, үзлэгийн үр дүнгээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн 46% нь зүрх судасны өвчлөлтэй, бодисын солилцооны өөрчлөлт, эмгэг 32,1%, 27,9%-ийг бөөр, хоол боловсруулах замын өвчлөл эзэлж байна.  Мөн эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдсан иргэдийн 82% нь бөөр шээс дамжуулах замын халдвар болон хавсарсан өвчтэй гарсан байна. Иймд Эрүүл мэндийн төв үзлэгт хамрагдсан иргэдийг эрүүлжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

– Дүүргийн  эрүүл  мэндийн  төвтэй хамтран 2019  оны ээлжит  дархлаажуулалтын  10  хоногийг  “Улаанбурхан  өвчинд  цэг тавья” уриан  дор  Эрүүл  мэндийн сайдын  А/207 дугаар тушаал, НЭМГ-ын даргын  А/71 дүгээр тушаал, Дүүргийн  Засаг  даргын  2019 оны А/90 дугаар захирамжаар 2019  оны  05  сарын  15-наас 2019  оны  05  сарын  25-ны  өдрүүдэд  зохион  байгууллаа.

Дархлаажуулалтанд  дүүргийн хэмжээнд  10-18 насны  508  хүүхэд  хамрагдахаас  460  хүүхэд  хамрагдаж  хамрагдалт 90.5%-тай байв. Дархлаажуулалтанд өвчний учир  эмчийн  заалтаар  10  хүүхэд  түр  хойшлогдож,  27  хүүхэд  өөр  газар  хамрагдсан  байна. 

– “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай дүүргийн Засаг даргын 2019 оны А/74 тоот захирамжийн дагуу Багахангай, Багануур, Налайх дүүргийн эмч, сувилагч нарын дунд илтгэл, танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 750.000 төгрөг зарцуулсан байна.

– Багахангай дүүрэг үүсэн байгуулагдсаны  30 жилийн ойг угтан  Засаг даргын 2019 оны  А/52 дугаар захирамжийн дагуу  аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчид болон иргэдийн дунд “Спортын наадам-2019” арга хэмжээг  2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл спортын 10 төрлөөр зохион байгуулахаар төлөвлөн, хэрэгжилтийг хангаж ажиллав.

“Спортын наадам-2019” арга хэмжээний нээлтийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Биеийн тамир, спортын хороонд зохион байгуулсан бөгөөд 13 байгууллагын 200 гаруй ажилтан албан хаагчид хамрагдав. 

  • Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53-р зарлиг, Засгийн газрын 2011 оны 32-р тогтоол, дүүргийн Засаг даргын А/47 захирамжийн дагуу “Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”–ыг 2019 оны 04-р сарын 01-ээс 20-ны хооронд  зохион байгууллаа. Сорилд 42 ААНБ-ын 248 албан хаагчид, ажилгүй 90, СӨБ-ын 80 хүүхэд, ахмад 19  нийт  437 иргэн хамруулав.
  • Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран орон нутагтаа 8 дахь жилдээ “Багахангай марафон-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 05-р сарын 31-ний өдөр өсвөрийн болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, зэвсэгт хүчний аварга шалгаруулах өртөөчилсөн марафон, Багахангай дүүргийн насанд хүрэгчдийн кросс гүйлтийн тэмцээн гэсэн 4 төрлөөр зохион байгууллаа.

Тэмцээнд 12 аймаг, 7 дүүрэг, 5 спортхороо, 6 клубээсөсвөрүеийн 22 насандхүрэгчдийн 518тамирчин, дүүргээс  283 төлөөлөл нийт 1011 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцов.

– Дартсын спортыг хөгжүүлэх зорилгоор дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Доржнамжин” ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд 300.0 төгрөгний  шаардлагатай дартсын хэрэгслүүдийг  /2 ширхэг бай, 18 ширхэг сум/ дүүргийн Биеийн тамир спорт хороонд хүлээлгэн өгөөд байна.

– Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/147, Дүүргийн Засаг даргын 2019 оны А/48 дугаар захирамжийн дагуу “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялах аяны нээлтийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж 15 аж ахуйн нэгж байгууллагын 170 албан хаагчдыг хамрууллаа.

6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус аян 2019 оны 03 дугаар сарын 30-ны 2019 оны 05 дугаар сарын 15 хүртэл зохион байгуулагдаж  Засаг даргын нөөц хөрөнгөөс 150.000 төгрөг зарцууллаа. Аяны цомыг дүүргийн хэмжээнд 17 байгууллага аж ахуйн нэгжээр аялуулж, нийт 42 арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд “Шилдэг байгууллага”-аар Хот тохижилтын алба ОНӨААТҮГ шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

– Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147, Дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон” Олон Улсын гүйлтийн тэмцээнд дүүргийн иргэд амжилттай оролцов. Тэмцээний сонирхогчдын 5 км төрөлд Багахангай дүүргээс нийт 13 байгууллагын 73 ажилтан албан хаагч, 13 сурагч оролцов. Засаг даргын нөөц хөрөнгөөс 438.500 төгрөг зарцуулав.

  • Дүүргийн Засаг даргын 2019 оны А/198 дугаар захирамжаар Нийслэлийн спортын VIII их наадамд 3 төрөлд 26 иргэнийг амжилттай оролцуулж, Засаг даргын нөөц хөрөнгөөс 845.520 төгрөг зарцуулав.

Хүүхэд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр: 

– “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-ны үйл ажиллагааг тогтмолжуулах, дэмжих ажлын хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны даргатай Засаг даргын Тамгын газрын дарга 01 тоот “АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ” гэрээг байгуулан хамтран ажиллаж байна.

Ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”-ийн холбооны эрх, үүрэг, санхүүжилтийг тодорхой тусган улирал бүр 600.000 төгрөгний дэмжлэгийг ажлын үр дүнг тооцон олгож байна. 

– Билгийн тооллын хаврын тэргүүн сар, цагаан сар болон “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн харьяалалгүй ахмад настангуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2019 оны 1,10 дугаар сард зохион байгуулан ахмад настнуудын санал хүсэлтийг хүлээн авлаа.

Тус арга хэмжээнд сар шинээр 233 ахмад, ахмадын өдрөөр 255 ахмад настан хамрагдсан байна. /2018 оны статистик мэдээгээр дүүрэгт нийт 440 ахмад настан бүтгэгдсэнээс 80 дээш настай 36, ганц бие 35, харьяалалтай 185, харьяалалгүй 255, тэтгэвэр авдаг 457 ахмад настан бүртгэгдсэн байна/

Мөн сар шинийг тохиолдуулан дүүргийн 80-аас дээш настай 36 ахмад настанд дүүргийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэн гардуулсан байна. /Судалгаагаар дүүрэгт 80-аас дээш настай 36 ахмад бүртгэлтэй байгаа бөгөөд 80-89 настай 32 ахмад, 90-95 настай 4 ахмад байна/ 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах ажлын хүрээнд 2019 оны 05, 10 дугаар сард Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч, ахмад настангуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, протез, ортопедийн үйлчилгээ, сэтгэл зүйн болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх хууль, төрөөс баримталж буй бодлог шийдвэрийн талаар сургалт зохион байгууллаа. Тус үзлэгийн 1-р шатанд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан 103 иргэн, 2-р шатанд 80 иргэн хамрагдсан байна.

Үзлэгийн үр дүнд дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ хаана эмчлүүлэх, ямар эмнэлэг сувилалд ямар давтамжтайгаар  үзүүлэх, гэрийн асаргаа сувилгааг хэрхэн хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох нөхцөл боломжийн талаар мэдлэгээ нэмэгдүүлсэн байна.

– Хүүхдийн амьдрах орчны аюулгүй байдалд хяналт тавих ажлын хүрээнд  дүүргийн Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн баталсан удирдамжийн дагуу 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон нийтийн эзэмшлийн зам талбай, худалдаа үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт тавих ажлыг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. 

Шалгалтаар дүүргийн 1,2 дугаар хороонд байрлах хүүхдийн тоглоомын 10 талбай, биеийн тамирын 5 талбай, орон сууцны байрнууд, нийтийн эзэмшлийн гудамж талбайн аюулгүй байдалд хяналт шалгалт хийснээс  засварлах шаардлагагүй хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан 2 биеийн тамирын талбай, 1 тоглоомын талбай байна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай болон орон сууцны байр, тоглоомын талбайд хүүхэд бэртэж гэмтэх ноцтой зөрчил дутагдал илрээгүй  бөгөөд жижиг засвар хийх шаардлагатай /хөдөлгөөнтэй тоглоомууд бэхлэх, гагнах, тоглоомын болон биеийн тамирын хашаа засварлах, сагсан бөмбөгийн шийд суурилуулах гэх мэт/ ажлуудыг засварлуулахаар холбогдох байгууллагуудад зөвлөмж боловсуулан хүргүүлээд байна.

– Хүүхдийн зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан байгууллагынхаа болон зорилтот өрхийн хүүхдүүдийг “Хүүхдийн ногоон бүсийн зуслан”-д амраах ажлыг зохион байгуулах тухай хэлтсийн даргын 6/387 тоот албан бичгийг дүүргийн ААНБ-дад хүргүүлэн ажиллав. Тус ажлын хүрээнд дүүргийн 6 аж ахуйн нэгж байгууллага Найрамдал, Тэмүүлэл, Галакси, Жавхлант гэсэн 4 төрлийн зусланд 43 хүүхдийг амраан 6.4 сая төгрөг зарцуулсан байна.

– Сонсголын бэрхшээлтэй иргэдийн сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуульд үр дүнтэй оролцоог бүрдүүлэх ажлын хүрээнд “Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоо”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-той хамтран дүүргийн ХБИ, хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарт “Сонгогчийн боловсролыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг 2019 оны 06-р сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтанд сонсголын бэрхшээлтэй 12 иргэн, хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч 8 албан хаагч, бусад хөгжлийн бэрхшээлтэй 30 иргэн нийт 50 иргэн хамрагдан сонгуулийн талаарх анхан шатны мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэн, санал хураах үйл ажиллагааны дадлага ажилд оролцов.

– Дүүргийн “Өрсөлдөөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах  орон тооны бус салбар зөвлөл”-тай хамтран “Ахмад настан – хэрэглэгч” аяныг 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зарлан аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 3 бүлэг 9 заалттайгаар боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллав.

 Тус аяны хүрээнд ахмад настангуудад чиглэгдсэн хууль эрх зүйн сургалт, амралт сувиллын хүртээмж, тусгай хэрэгслээр хангаж байгаа байдал, эрүүл мэндийн даатгалаар эмийн үйлчилгээ авч байгаа эсэх, ахмад настан нийтийн тээврээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчлүүлж байгаа эсэхэд хяналт тавин, ахмад настны бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

– Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “ХӨГЖЛИЙН ХАРАНДАА – 2019” арга хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээнд хүүхэдтэй хамтран ажилладаг 9 байгууллага, 2 хороодын хамтарсан баг уг үйл ажиллагаанд оролцон өөрийн байгууллага дээрээ зохион байгуулагдаж байгаа дугуйлан секц, хүүхэд гэр бүлийн хөгжлийн  чиглэлээр хийгдэж байгаа ажлуудаа танилцуулан, өөрсдийн чиглэл тус бүрээр бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.

– Хүүхэд, багачууд, өсвөр үеийнхний урлагийн гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ардын болон орчин үеийн урлагийг дэлгэрүүлэх, өвлүүлэх, тэдний нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах зорилгоор дүүргийн Засаг даргын нэрэмжит хүүхдийн урлагийн  “Яргуй  наамад”-ыг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулан 300 гаруй хүүхдүүдийг хамрууллаа.

Наадмыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн дунд 4 насны ангиллаар, урлагийн 3 төрлөөр зохион байгуулан төрөл тус бүрээр 1-3-р байр эзлүүлэн шагнаж урамшууллаа. Наадамд зэргэлдээ сумын хүүхдүүд дүүргийн авъяаслаг хүүхдүүдтэй авъяас чадвараараа өрсөлдөн оролцсон байна.

– Дүүргийн Засаг даргын А/226 дугаар захирамжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах” Олон Улсын өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор 2019 оны 11 дүгээр сарын 29-ний  өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт наадам”-ыг 3 дахь жилдээ уламжлал болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд шатар, даам, дартс, гар барилдаан, хөзөр гэсэн спортын 5 төрлөөр зохион байгуулан Засаг даргын нөөц хөрөнгөөс 540.000 төгрөг зарцуулав.

Мөн тус баяраар дүүргийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 3 иргэнийг Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн медалиар шагнав.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр:

– 2019 оны 4 дүгээр сарын  19-ний өдөр дүүрэгт Жендэрийн үндэсний хорооны ажлын алба ирж дүүргийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороо болон Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгтэй уулзав. Уулзалтаар дүүргийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны дарга дүүрэгт 2018 онд жендэрийн талаар зохион байгуулсан ажлын тайлан, цаашид жендэрийн талаар зохион байгуулах ажлын саналаа танилцууллаа.

– Жендэрийн үндэсний хороотой хамтран дүүргийн удирдах албан тушаалтнууд  “Жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нь” сургалтыг  2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд дүүргийн удирдах 36 албан тушаалтан хамрагдахаас 23 албан тушаалтан хамрагдсан байна. 

Мөн сургалтаас өмнө дүүргийн сургалтанд хамрагдах ААНБ-ын дарга, эрхлэгч нарт тус сургалтын хуваарь, жендэрийн заавал судлах цахим сургалтын хаягийг Засаг даргын орлогчийн 2/353 тоот албан бичгээр хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллав. Сургалтын үеэр цахим сургалтанд хамрагдсан 7 удирдах албан тушаалтанд Жендэрийн үндэсний хорооноос “Ж-1” гэрчилгээг олгосон байна.

– Жендэрийн салбар хорооны үйл ажиллагаа, орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор нийслэл, нийслэлийн 9 дүүрэг тус бүрт 5.0 сая төгрөгний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн болно. Тус ажлын хүрээнд дүүрэгт жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 8 арга хэмжээтэйгээр боловсруулан дүүргийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороогоор хэлэлцүүлэн батлуулж, Засаг даргын орлогчийн 2/370 тоот албан бичгээр Жендэрийн үндэсний хороонд хүргүүлэн шийдвэрлүүлээд байна.

Тус ажлын хүрээнд:

– Архинд донтох өвчтэй иргэд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд “Инээмсэглэж буй гэр бүл” ТББ-тай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх нь” сэтгэл зүйн болон эрх зүйн сургалтыг зохион байгуулан 17 иргэн, “Монголын АА бүлэг”, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ж.Ариунаатай хамтран “Мансуурах түүний хор уршиг, үр дагавар” сургалт, архинаас татгалзах msjөгөх уулзалтыг зохион байгуулан 13 иргэнийг хамрууллаа.

–  Дүүргийн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороо”-ны гишүүдийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, салбар дундын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага солилцов. Мөн Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх байрны нэг цэгийн үйлчилгээний төв, ГБХЗХХ-ийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийн үйл ажиллагаатай танилцав.

– Зорилтот бүлгийн хүүхэд, гэр бүлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад чиглэсэн “Нэг цэгийн үйлчилгээ”-г бий болгох зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байранд  “Гэр бүлд зөвлөгөө өгөх төв”, “Түр хамгаалах өрөө”-г байгуулж хамгааллын болон сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэн ажиллав.

“Түр хамгаалах өрөө” нь зориулалтын 2 өрөө 8 ортой ажилладаг бөгөөд засвар хийгдээгүй, ээлжийн цагаан хэрэглэл дутмаг, хүүхэд суугаад хичээл хийх ширээ, сандал байхгүй, бага насны хүүхэд хүлээн авах тохиолдолд мөлхөх, хооллох үед ихээхэн бэрхшээл гардаг. Мөн Гэр бүлд зөвлөгөө өгөх өрөөнд зурагттай боловч тоон системгүй учир зурагтын нэвтрүүлгүүд үзэх боломжгүй байдаг. 

Иймд  “Түр хамгаалах байр”-нд ГБХЗХХ-ийн нөөц бололцоонд тулгуурлан 700.000 төгрөгөөр, дүүргийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооноос 1.0 сая төгрөгийг санхүүжүүлэн тохижуулаад байна.

Үүнд: цагаан хэрэглэл, орны бүтээлэг, хичээлийн ширээ, сандал, хүүхдийн чийгний гудас, хивс, сэтгүүлийн ширээ, хүүхдийн хоолны ширээ, тоон системийн хүлээн авагч авч түр хамгаалах өрөөг ая тухтай нөхцөл боломжоор хангаад байна.

– Дүүргийн ЕБС, СӨБ-ийн сурагчдад шүдний эрүүл ахуйн  боловсрол олгох зорилгоор “Амны хөндийн  эрүүл мэнд” хичээлд хэрэглэгдэх 5 төрлийн 32 ширхэг үзүүлэн муляж, зурагт самбаруудыг олгоод байна.

Тус үзүүлэн муляж, зурагт самбаруудыг сургалтандаа ашигласанаар хүүхдүүд шүдээ хэрхэн арчлах арга, аргачлал зөв дадал хэвшилд суралцахаас гадна шүдний бүтэц, амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг мэдээлэл нь  нэмэгдэх ба мөн шүдний өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

– Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын эрүүл мэндийн боловсролын дээшлүүлэх ажлын хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эх барихын тэнхимтэй хамтран “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулан  дунд, ахлах ангийн нийт 115 сурагчийг хамрууллаа.

–  Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэд зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ- Гэр бүлийнхээ төлөө” уриан доор тэмдэглэн өнгөрүүллээ. Тус аяны хүрээнд хэрэгжүүлэх 6 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаа.

Аяны хүрээнд: аяны нээлтийн арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 22 өдөр, Цагаан туузтаны арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 02 ны өдөр зохион байгуулан  “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ- Гэр бүлийнхээ төлөө” уриа, мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас, фейсбүүк хуудсаар олон нийтэд мэдээлж ажиллаа.

ХЯНАСАН:

НХХ-ИЙН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ                                                 Б.ЦОГЖАВХЛАН

           НЭГТГЭСЭН

           НХХ-ИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                          Н.БАТЦЭНГЭЛ