Багахангай дүүрэг АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГТ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” ҮНЭЛЭГДЛЭЭ

0
151

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах төв комисс Багахангай дүүрэгт гурван өдөр ажиллалаа.
Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг улсын үзлэгээр архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч буй ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засч сайжруулах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын явц байдлыг тогтоосон юм.
Тухайлбал дүүргийн Засаг даргын Тамгын газар Төрийн ажлын зохион байгуулалт, Архив, Албан хэрэг хөтлөлт болон Мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал гэсэн 4 үндсэн шалгуур үзүүлэлтээр шалгуулж “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлэгдлээ.