НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

0
173

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

/2018 оны жилийн эцсийн байдлаар/

 

 

2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр                                                                               Багахангай

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Бодлогын  баримт  бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж, 2018 онд дараах бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлж ажиллалаа. Үүнд:

 

Нэг. Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, үр дүн

 

а/ “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүн

 

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 хөгжлийн хөтөлбөрөөс дүүрэгт хамааралтай 4 заалтыг хяналтанд авсан.  Энэ ажлын хүрээнд Нийслэлээс 2018 оныг “Иргэдийн оролцоотой – Амьдрах орчныг сайжруулах” жил болгон зарласантай холбогдуулан дүүргийн Засаг даргын А/05 дугаар захирамжаар дүүрэгт 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих , Амьдрах орчныг сайжруулах” жил болгон зарлаж зорилтот жилийн төлөвлөгөөг 2 бүлэг, хэрэгжүүлэх 48 арга хэмжээтэйгээр батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.Зорилтот жилийн төлөвлөгөөний биелэлтжилийн эцсийн байдлаар 95.8%-тай хэрэгжсэн байна.

Тус ажлын хүрээнд 132 байгууллагаас ажлын байрны захилга авч байнгын ажлын байранд 49, түр ажлын байранд 64 иргэн зуучилж, нийтийг хамарсан ажилд 90 иргэнийг хамруулан үүсмэл хог хаягдал цэвэрлэх, зайлуулах ажлыг хийлгэж 24.6 сая төгрөг,эргэн төлөгдөх  санхүүгийн дэмжлэгт39 иргэн хамруулж 179.0 сая төгрөг олгоод байна.

– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх болон ажлын байр бий болгох зорилгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэн, аж ахуйн нэгжид жижиг зээлийн талаарх мэдээллийг 18 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд хүргэж 2 иргэнд 20.0 сая төгрөгний зээл олгов. Тус зээлд “Амар далай” хүнсний дэлгүүр 10.0 сая төг, “Дөрвөн эрдэнэ” барааны дэлгүүр 10.0 сая төг олгогдсон байна.

Дүүргийн Засаг даргын “Багш нарын баярын 52 дахь өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай А/158 дугаар захирамжийн дагуу Дэлхийн багш нарын баярын 24, Монголын багш нарын баярын 52 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүлэн ЕБС, СӨБ-ын байгууллагын 50 багшийг хамруулсан байна.

Тус баярын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль болон Сургуулийн өмнөх боловсролын багш нарт гэр бүл, эцэг эхтэй харилцах, хүүхэдтэй ажиллах эерэг аргуудыг ойлгуулах, дүүргийн ЭЕШ-ын дүн мэдээнд  дүн шинжилгээ хийх зорилгоор “Инээмсэглэж буй гэр бүл” ТББ-тай хамтран “Гэр бүлтэй ажиллах арга зүй”, “Сургалтын үнэлгээ хийх арга зүй”, “Хүүхдийн нас бие, сэтгэл зүйн онцлогийг харгалзан сургах эерэг аргууд”, 2018 оны ЭЕШ-ын Багахангай дүүргийн суралцагчдын дүн оноонд хийсэн судалгаа, зөвлөмж сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг “Инээмсэглэж буй гэр бүл” ТББ-тай “Хамтран ажиллах тухай” №11 дугаар гэрээ байгуулан ажиллаж Засаг даргын нөөцөөс 500.000 төгрөг зарцууллаа.

-Монгол Улсын хүүхэлдэйн театртай хамтран мартагдаж буй соёлын өв, оньсого, тааврыг урнаар илэрхийлсэн бүтээл болох Улсын XI уралдааны тэргүүн байрын шагналт Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдэд зориулсандрамын жүжгийг орон нутагтаа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Соёлын ордонд 2 удаа зохион байгуулан 3-8 ангийн 380 сурагчийг хамрууллаа.

Дүүргийн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороо”-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай дүүргийн Засаг даргын 2018 оны А/19 дугаар захирамжаар дүүргийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны бүрэлдэхүүнийг 13 хүний бүрэлдэхүүнтэй, салбар хорооны дүрмийг 5 бүлэг, 16 заалттайгаар шинэчлэн батлуулж, салбар хорооны хурлыг 2 удаа зохион байгууллаа.

– Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирсэн 02-03/98  албан бичгийн дагуу дүүргийн нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдын хүйсийн тэнцвэрт байдлын тайланг гаргав. Үүнд: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо: Нийслэлийн Багахангай дүүрэг нь 17 төлөөлөгчтэй бөгөөд нийт төлөөлөгчийн 6 буюу 35.2 хувийг эмэгтэй төлөөлөгчид эзлэж байна.

Мөн Нутгийн захиргааны албан хаагчдын шийдвэр гаргах түвшинд эмэгтэй удирдах албан тушаалтан 62.5 хувийг эзлэж байна. Үүнд: ИТХ-ын дарга, ИТХ-ын ажлын албаны дарга, Засаг даргын орлогч, Хэлтсийн 2 дарга нийт эмэгтэй удирдах албан тушаалтан 5 байна.

 

б/ Төрөөс баримтлах бодлогод заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүн

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А/06 дугаар захирамжаар Багахангай дүүрэгт 3 хүний бүтэц, орон тоотой жилийн 44.0 саятөгрөгийн төсөвтэй Боловсролын хэлтэс байгуулах шийдвэр гарсан болно.Тус захирамжийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс дүүргийн ЗДТГ-ын дэргэд 2 хүний бүтэц орон тоотой Боловсролын хэлтэс байгуулагдан ажиллаж байна.

Дүүргийн Засаг даргын “Багш нарын баярын 52 дахь өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай А/158 дугаар захирамжийн дагуу Дэлхийн багш нарын баярын 24, Монголын багш нарын баярын 52 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүлэн ЕБС, СӨБ-ын байгууллагын 50 багшийг хамруулсан байна.

Тус баярын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль болон Сургуулийн өмнөх боловсролын багш нарт гэр бүл, эцэг эхтэй харилцах, хүүхэдтэй ажиллах эерэг аргуудыг ойлгуулах, дүүргийн ЭЕШ-ын дүн мэдээнд  дүн шинжилгээ хийх зорилгоор “Инээмсэглэж буй гэр бүл” ТББ-тай хамтран “Гэр бүлтэй ажиллах арга зүй”, “Сургалтын үнэлгээ хийх арга зүй”, “Хүүхдийн нас бие, сэтгэл зүйн онцлогийг харгалзан сургах эерэг аргууд”, 2018 оны ЭЕШ-ын Багахангай дүүргийн суралцагчдын дүн оноонд хийсэн судалгаа, зөвлөмж сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг “Инээмсэглэж буй гэр бүл” ТББ-тай “Хамтран ажиллах тухай” №11 дугаар гэрээ байгуулан ажиллаж Засаг даргын нөөцөөс 500.000 төгрөг зарцууллаа.

-Монгол Улсын хүүхэлдэйн театртай хамтран мартагдаж буй соёлын өв, оньсого, тааврыг урнаар илэрхийлсэн бүтээл болох Улсын XI уралдааны тэргүүн байрын шагналт Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдэд зориулсандрамын жүжгийг орон нутагтаа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Соёлын ордонд 2 удаа зохион байгуулан 3-8 ангийн 380 сурагчийг хамрууллаа.

Бага насны хүүхэд болон сурагчдын эрүүл орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн баг  Нийслэлийн Боловсролын газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар –Цэвэр агаар” төслийн хүрээнд  2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Багахангай дүүргийн боловсролын болон эрүүл мэндийн 5 байгууллагад нийт 33 ширхэг ДОТООД ОРЧНЫ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.

 

в/ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүн

 

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дүүрэгт хамааралтай 3 чиглэлийн 42 заалтыг хяналтанд авч, хэрэгжилтийг ханган ажиллаж 2018 оны жилийн эцсийн байдлаар 86%-тай байна.

 

г/ Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлын явц, үр дүн

 

Дүүргийн хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөг дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэл, дунд болон урт хугацааны төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн төлөвлөлттэй уялдуулан, иргэд оршин суугчдын саналд тулгуурлан, үндэслэлтэй боловсруулан ажиллаж байна.

2019 оны ОНХС-гийн төсвийн төслийг боловсруулах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018.03.09-ний өдрийн А/44 тоот захирамжийн төслийг боловсруулан гаргаж, захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллалаа. 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар 737 өрхөөс саналыг батлагдсан маягтын дагуу авч, уг саналыг танилцуулан эрэмбэлэх ИНХ-ыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1, 2 дугаар хороонд тус тус зохион байгуулсан. Уг хурлаар 1-р хорооноос 36 санал, 2-р хорооноос 22 санал гарсныг нэгтгэн, мөн дүүрэгт  2019 онд Улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх зураг төсөв бүхий 12 ажлын саналыг хуулийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Азийн сан болон “Монгол Контент” ХХК-тай  хамтран, Нийслэлийн 9 дүүргийн 21 хороонд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хийгдэх ажлын санал авах ажиллагааг  2018 оны 1-р улирлаас эхлэн, гар утасны апликейшнаар авах ажлыг туршилтаар энэ оны 03 дугаар сараас эхлүүлсэн ба авсан санал асуулгыг программд шивж оруулан  өнөөдрийн байдлаар санал асуулгын явц 100 хувьтай хэрэгжсэн байна.

2018 онд Багахангай дүүрэгт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 ажил 2270,9 сая төгрөгөөр хийгдэж, 80 хувийн гүйцэтгэлтэй, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6 ажил 2522,8 сая төгрөгөөр хийгдэж, 100 хувийн гүйцэтгэлтэй,  ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 89,5 сая төгрөгөөр 6 ажил хийгдэж 100 хувийн гүйцэтгэлтэй,  нийт 4883,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Эдгээр ажлуудыг эх үүсвэрээр нь задлан харуулбал:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:
  1. “Цэвэр, бохир усны шугам сүлжээ, усан сан, насосны станц, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт” ажлыг 2015-2018 онд “Компорт Импэкс”ХХК 7600,0 сая төгрөгөөр гүйцэтгэн, 2018 онд нэмэлтээр 1600,0 мян төгрөгийн шугамын холболтын ажлыг хийж дуусаад байна.
  2. “Багахангай дүүрэгт Аврах гал унтраах ангийн барилга барих” ажлыг 2015-2018 онд “Даяар Трейд”ХХК 1820,9 сая төгрөгөөр гүйцэтгэн, ашиглалтанд хүлээлгэн өгсөн.
  3. “ЖДҮДТ-ийн барилга, тоног төхөөрөмж” ажлыг 2018-2019 онд “Төрөлх Мөрөн”ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэхээр гэрээ байгуулан, зураг төсвийг боловсруулан магадлалаар баталгаажих шатандаа явж байна.
  • Нийслэлийн хөрөнгө оруулалтаар:
  1. “Багахангай дүүргийн авто замын засвар”-ын ажлыг “Неон Гэгээ”ХХК 44,9 сая төгрөгөөр гүйцэтгэн, ашиглалтанд хүлээлгэн өгсөн.
  2. “1-р хорооны 2-р байрны урд талын замын шинэчлэлт ”Таны Зам”ХХК 118,0 сая төгрөгөөр гүйцэтгэн, ашиглалтанд хүлээлгэн өгсөн.
  3. “Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн хичээлийн 2-р байрыг өргөтгөлтэй хүзүүвчээр холбох ажил”-ыг “Байшинт Хайрхан”ХХК 268,2 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулан, ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна.
  4. “Багахангай дүүргийн 40 ортой эмнэлгийн барилга угсралтын ажил”-ыг “Тэргүүн Чансаа”ХХК 2833,4 сая төгрөгөөр гүйцэтгэн, ашиглалтанд хүлээлгэн өгсөн.
  5. “Багахангай дүүргийн 2 дугаар хорооны 7 дугаар байрны фасадын засвар”-ын ажлыг “Талст Өндөрлөг”ХХК 33,9 сая төгрөгөөр гүйцэтгэн, ажил бүрэн дуусч, ашиглалтанд хүлээлгэн өгсөн.
  6. “Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны 5 дугаар байрны дээвэр засвар”-ын ажлыг “Буурал Сутай”ХХК 57,8 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулан, ажил ажил бүрэн дуусч, ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

 

е/ Үндэсний хөтөлбөрт заасан нийслэлд хэрэгжих зорилтын хүрээнд тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүн

 

Тус дүүрэгт хамааралтай, биелэлтийг тооцох боломжтой нийт 41 хөтөлбөр байгаагаас 30 үндэсний хөтөлбөрийн 116 заалтыг хяналтанд авч 2018 оны жилийн эцсийн хэрэгжилт 87%-тай байна.

 

з/ Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүн

 

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллаганы хөтөлбөрт дүүрэгт хамааралтай 6 заалтыг хяналтанд авч 2018 оны жилийн эцсийн байдлаар хэрэгжилт  85%-тай байна.

 

к/ Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан тухайн байгууллагаас гүйцэтгэсэн ажлын явц, үр дүн

 

Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх  үндсэн чиглэлд  дүүрэгт хамарах 9 заалтыг хяналтанд авч, 2018 оны жилийн эцсийн байдлаар 96,2%-тай хэрэгжив.

 

л/ Дэд хөтөлбөрт тусгасан, тухайн байгууллагаас гүйцэтгэх ажлын хэрэгжилт, үр дүн

 

Дэд хөтөлбөрийн биелэлтийн хэрэгжилтийг 2019 оны 1-р сарын 05-ны өдрийн дотор тооцохоор холбогдох хэлтэс, албадаас биелэлтийг авч, нэгтгэх шатандаа байна.

 

м/ Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хувьд тухайн дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны А/70 дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг 90 зорилттойгоор боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2018 оны хэрэгжилт 90,2%-тай байна.

 

н/ дүүргийн Засаг даргын Тамгын газрын хувьд тухайн дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, үр дүн

 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 09 дүгээр тогтоолоор дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 5 чиглэлээр 161 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж, 94%-тай хэрэгжив.

 

Хоёр. Тогтоол шийдвэрийн хэрэгжилт, үр дүн

 

а/ Улсын Их Хурал болон Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт

 

Дүүргийн хэмжээнд хяналтанд авсан

УИХ-ын тогтоол-2

УИХ-ын байнгын хорооны тогтоол-11

Ерөнхийлөгчийн зарлиг-4

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, тэмдэглэл-1

Засгийн газрын тогтоол -19

Ерөнхий сайдын захирамж-5

Засгийн газрын хуралдааны тэмдэглэл-14

Засгийн газрын албан даалгавар-1

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол-2

Нийслэлийн Засаг даргын захирамж-24

Нийслэлийн Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар-2

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгавар-3

Нийт 88  тогтоол шийдвэрийн 124 заалтыг хяналтанд авч хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Сахилга хариуцлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд 12 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган, төлөвлөгөөний биелэлтийг тогтоосон хугацаанд НЗДТГ-т хүргүүлэн ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2018 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 03 дугаар албан даалгаврыг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 18 заалттайгаар боловсруулж, дүүргийн 26 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай А/86 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган, дүүрэгт хамааралтай 3 заалтыг хяналтанд авч, тогтоосон хугацаанд холбогдох газарт биелэлтийг хүргүүлэн ажиллаж байна. 2018 оны 3 дугаар улирлын байдлаар хэрэгжилт 83%-тай байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/388 дугаар захирамжаар батлагдсан “Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал”, 2014 оны “Маягт, түүнийг нөхөх зааврыг батлах тухай” А/633 дугаар захирамжийн дагуу хороод болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудаас судалгааг аван, мэдээллийг нэгтгэж байна.

Мөн НЗДТГ-аас “Аз жаргалтай хотын индекс”-ийн мэдээллийн бодит байдалд үнэлгээ өгөх, мониторингийн ажлыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1, 2 дугаар хороонд хийж, мониторингийн ажлын хэсэгтэй хамтран хороодод мэдээллийн анхан шатны бүртгэл, түүний хөтлөлт, динамик бүрдүүлэлт, хэсгийн ахлагч нарын бүртгэл хөтлөх талаар заавар зөвлөгөөг өгөв. Хороодын индексийн 2016, 2017 оны мэдээллийг нэгтгэж, дүүргийн 66 үзүүлэлтийг гарган, Нийслэлийн Статистикийн газарт цахим хэлбэрээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлэв.

Тус дүүрэгт хамааралтай, биелэлтийг тооцох боломжтой нийт 30 хөтөлбөр байгаагаас 20 үндэсний хөтөлбөрийн 73 заалт, 10 дэд хөтөлбөрийн 38 заалт, нийт 30 хөтөлбөрийн 111 заалтыг хяналтанд аван хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хөтөлбөрийн биелэлтийг холбогдох хэлтэс, албадаас авч, нэгтгэх шатандаа байна.

 

б/ Нийслэлийн Засаг даргаас тухайн жилд хэрэгжүүлэхээр зарласан зорилтот ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил: 

 

Нийслэлийн 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд нийслэлийн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнөөс дүүоэгт хамааралтай 3 заалтыг хяналтанд авч жилийн эцсийн хэрэгжилт 97%-тай байна. Үүнд:

  1. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, дүүргүүдийн “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөс үзүүлж буй төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх заалтын хүрээнд . Дүүргийн ИТХ-ын 2009 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2018 оны А/75, А/189 дүгээр захирамжийн дагуу мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг дүүргийн төвөөс алслагдан оршин сууж буй мал бүхий иргэд, малчин айл өрхөд “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-г 4 удаа үзүүлж, 15 төрлийн үйлчилгээг 65 өрхийн 181 иргэнд хүргэж, 13 төрлийн 350 ширхэг тараах материал, гарын авлага тараасан байна.
  2. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй дэвшилтэт шинэ үйлчилгээ, хөрөнгө оруулалтын явцын мэдээ мэдээллийг иргэдэд тогтмол хүргэх заалтын хүрээнд. Дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг www.bagakhangai.ub.gov.mn сайт, Багахангай TV орон нутгийн телевиз, “Багахангай дүүрэг хэвлэл мэдээлэл”, ЖДҮДТ болон хороодын facebook хуудсанд байршуулав. Мөн “Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хугацаанд 7 удаагийн үзэсгэлэн худалдаанд давхардсан тоогоор 181 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож 21.5 сая төгрөгийн борлуулалт хийлээ.
  3. Гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авах гэсэн заалтын хүрээнд “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах” ажлын хэсэг  Засаг даргын 2018 оны А/107 дугаар захирамжаар 10 хүний бүрэлдэхүүнтэй  томилогдон ажиллав.  Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг 18 заалттайгаар боловсруулан хэрэгжилт 100 хувьтай биелэв. Мөн улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, ажлын уялдаа холбоог сайжруулах талаар мэргэжлийн байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгч ажиллав.

 

 Гурав. Байгууллагын үйл ажиллагааны үр дүн

 

а/ Байгууллагын дүрмээр хүлээсэн үндсэн үүргийн хэрэгжилт

 

а/ Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Засаг даргын Тамгын газрын төлөвлөгөөг Нийгмийн хөгжил, Эдийн засгийн хөгжил, Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил, Газрын харилцаа, экологи байгаль орчин, гэр хорооллын хөгжил, Засаглалын хөгжил, Дотоод ажил үйлчилгээ гэсэн 6 бүлэг, 127 заалттайгаар боловсруулан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/36 дугаар захирамжаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллалаа. Жилийн эцсийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 92 хувийн биелэлттэй хэрэгжлээ.

 

Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/02 дугаар тушаалаар шинэчлэн боловсруулсан “Байгууллагын дүрэм”-ийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байгаа ба байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн боловсруулж, хамт олны хурлаар хэлэлцүүлэн Газрын даргын 2018 оны А/30 дугаар тушаалаар батлуулан хэлтэс, хороодод хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан, журмын дагуу ажилтан албан хаагчдын ажлын цаг ашиглалт, чөлөө олголтонд хяналт тавьж бүртгэл хөтлөх, шаардлагатай тохиолдолд дэмжлэг тусламж олгох, суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд цалинтай чөлөө олгох, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх, шагнал урамшуулал олгох зэрэг асуудлаар холбогдох тушаал, шийдвэрүүдийн төслийг боловсруулан батлуулж ажилласан.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу хэлтэс албад болон аж ахуйн нэгж, байгууллагаас тайлан, биелэлтийг авч нэгтгэн, тогтоосон хугацаанд холбогдох газарт хүргүүлэн ажиллаж байна.

Жилийн эцсийн байдлаар:

  • Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт,
  • Монгол Улсын Засаг газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр,
  • Тогтоол шийдвэрийн биелэлт
  • Дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
  • ЗДТГ-ын төлөвлөгөөний биелэлт
  • ЗДТГ-ын үйл ажиллагааны тайлан
  • НЗДТГ-аас ирүүлсэн зөвлөмжийн биелэлт
  • Нийслэлийн болон дүүргийн Авлигын төлөвлөгөөний биелэлт
  • Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн биелэлт
  • Хууль эрх зүйн нэгдсэн тайлан
  • Эрх зүй, сургалт сурталчилгааны тайлан
  • ГХУС ажлын тайлан
  • ХЗС-НЗД-ын хамтран ажиллах гэрээний биелэлт
  • Хууль эрх зүйн салбарын Үндэсний хөтөлбөрүүдийн биелэлт
  • Ublegal сайтын журмын тайлан
  • Дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
  • Дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэхүйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
  • Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн хэрэгжилтийг ханган, биелэлт болон үйл ажиллагааны тайланг нэгтгэн гаргав.

 

б/ Хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухай жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилтын хэрэгжилт

 

Нийслэлийн Засаг даргын  2016 оны А/832, дүүргийн Засаг даргын 2016 оны А/251 дүгээр захирамжийн хүрээнд “Дүүргийн харьяа байгууллагууд, Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай” бүтэц орон тооны захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны А/36 дугаар тушаалаар баталсан “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт”-ын дагуу албан хаагчдыг томилон ажиллаж байгаа бөгөөд батлагдсан бүтэц, орон тооноос илүү томилсон албан хаагч байхгүй байна.

 

Хүний нөөцийн ил тод байдлыг хангах, ажлын байрны сул орон тоог нөхөх ажлын хүрээнд Төрийн албаны тухай хууль, “Төрийн жинхэнэ албаны удирдах тушаалд сонгон шалгаруулалт явуулах журам”-ын дагуу Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд дүүргийн Дотоод Аудитын албаны дарга, Худалдан авах ажиллагааны албаны дарга, Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны сул орон тоонд төрийн албаны удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар захиалгыг хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж, НТАЗ-өөс томилуулахаар санал болгосон сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан Л.Баасгай, О.Содовжамц, Л.Санжийжамц  нарын  хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянаж ирүүлсний дагуу Дотоод Аудитын албаны болон Худалдан авах ажиллагааны албаны дарга, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилон, шийдвэрийг НТАЗ-д хүргүүллээ.

Дээрх ажлын байранд төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлан, бүртгэхдээ тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангасан иргэдийг хууль журмын дагуу бүртгэж шалгалтыг зохион байгуулав. Тайлангийн хугацаанд дүүргийн хэмжээнд төрийн албаны шалгалт өгөөгүй болон тангараг өргөөгүй албан хаагч байхгүй байна.

Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг дээшлүүлэн хүний  нөөцийн хөгжлийг хангах, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналтын тогтолцоог хэрэгжүүлж, хүний нөөцийн менежментийг бүрдүүлэн ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэх, байгууллагын дотоод журамд заасны дагуу албан хаагчдыг сургалт семинарт хамруулж, мэргэжилтнүүдийг давтан сургах, чадавхжуулахад анхаарч ажиллав.

Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах ажлыг хөтөлбөр, төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулж, энэ ажлын хүрээнд 4 зорилт, 12 арга хэмжээ бүхий Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөр, төлөвлөгөө, 4 зорилт, 15 арга хэмжээ бүхий Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэлтэс, нэгжүүдээр хэлэлцүүлэн ЗДТГ-ын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/08 дугаар тушаалаар батлуулан хэрэгжилтийг ханган ажилласан бөгөөд жилийн эцсийн байдлаар Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөрийн биелэлт 94.2 хувьтай, Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт 95.7 хувьтай хэрэгжив.

Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийт 98 удаагийн  сургалтанд албан хаагчдыг тухай бүр хамруулж,гадаадад 6 албан хаагч туршлага судлуулав.

“Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн  хэрэгжилтийг хангах хүрээнд албан хаагчдын үйл ажиллагааны үнэлгээ, ажилласан жил, ур чадварыг харгалзан олгох нэмэгдэл, зэрэг дэв, шатлал  ахиулах ажлыг тухай бүр зохион байгуулж,

  • ТХХОНБайцаагч нар 320,000 – 352,000₮;
  • Засаг даргын туслах 600.000 – 660.000₮
  • Л.Оюунчимэг, Н.Нямзав, Ч.Нямдорж, Ү.Эрдэнэчимэг, С.Хишигтогтох, А.Алтантуяа, Б.Гэрэлцолмон, Н.Батцэнгэл, С.Гэрэлтуяа, Ё.Гэрэлцэцэг, Ш.Баасансүрэн, А.Үүрцайх, Г.Батжаргал, Д.Даваадулам, Б.Оюун-Эрдэнэ нарт ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг сарын үндсэн цалингийн 20-40 хувиар 1-2 сарын хугацаатай;
  • У.Батжаргалд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10-15, Н.Бямбажаргалд 5-10, Д.Эрдэнэтуяад 15-20 хувь болгон нэмэгдүүлж;
  • 2017 оны үр дүнгийн гэрээний үнэлгээгээр А үнэлгээ авсан 15 албан хаагчийн цалингийн шатлалыг ахиулж;
  • албан хаагчид ур чадварын нэмэгдлийг нэмэгдүүлж;
  • Н.Өлзийцэцэгт мэргэшлийн ахлах зэрэг шинээр олгож зэргийн нэмэгдлийг 10 хувиар тогтоож;
  • Л.Ганхуягийн нууцын нэмэгдлийг 5-10 хувь болгон нэмэгдүүлж, Б.Отгонжаргалд 10 хувиар тогтоож;
  • Л.Ганхуягийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 8-12 хувь болгон шинэчилж;
  • Б.Оюун-Эрдэнэд бохирын нэмэгдлийг сарын үндсэн цалингийн 15 хувиар
  • Ж.Баатарзориг, Г.Лхагвасүрэн нарт цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл 5 хувиар олгож тус тус нийгмийн асуудлыг нь шийдвэрлүүллээ.

Тайлангийн хугацаанд Албан хаагчдад хоолны зардал өдөрт 4500 төгрөг, тээврийн хэрэгслээр зорчин ажилдаа ирдэг албан хаагчид унааны зардал өдөрт 1000 төгрөгийг сар бүр олгож байгаа бөгөөд тайлангийн хугацаанд албан хаагчдад хоолны мөнгө нийт 69 хүнд 51.687.000 төгрөг, унааны зардал 8 албан хаагчид 976.000 төгрөгийг олгосон байна.

Албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж, албан хаагчдыг сэтгэц, сонсгол, хараа, дотор, сүрьеэ зэрэг 5 төрлийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх  үзлэгт нэгдсэн журмаар хамруулж, эрүүл мэндийн хуудас бөглүүлэн хувийн хэрэгт хавсаргав.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн  II шат 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор элэгний В, С вирусын шинжилгээнд хамрагдах 39 хүртэлх насны албан хаагчдын судалгааг гарган дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргүүлсэн бөгөөд цэргийн насны 3 албан хаагчийг хамруулав.

Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга байлгах ажлын хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн “Ажилтан, албан хаагчдын үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх” талаар Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар бүлэгт 10 зүйл болгон нарийвчлан тусгаж, албан хаагчид үйл ажиллагааныхаа үр дүнг шударгаар үнэлүүлэх боломжийг хангаж өгсөн.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан  журмын дагуу төсвийн шууд захирагчаас менежерүүдтэй, нэгжийн менежерээс төрийн жинхэнэ албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулдаг бөгөөд зорилтот жил бүрийн эхэнд зохион байгуулагддаг үр дүнгийн гэрээ байгуулах ёслолын арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, нэгжийн 3 менежер,  ТЗ-22 албан хаагч үр дүнгийн гэрээ байгуулж, ТҮ-14, гэрээт 8 албан хаагч  2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулан ажилласан ба албан хаагчдын 2018 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, нэгжийн менежер-5, төрийн захиргааны албан хаагч 21, төрийн тусгай албан хаагч 2, улс төрийн албан хаагч 1, төрийн үйлчилгээний албан хаагч 15, хэсгийн ахлагч 6, тохижилт хог хаягдлын олон нийтийн байцаагч 2, нийт 52 албан хаагч дүгнүүлснээс 18 албан хаагч А, 34 албан хаагч В дүгнэгдлээ.

Албан хаагчдын үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхдээ сахилга хариуцлага, ёс зүй, ажлын цаг ашиглалт, цаг үеийн үүрэг даалгавар, нийгмийн идэвх, тэмцээн уралдаанд үзүүлсэн амжилтыг харгалзан үнэлж, дүгнэж байгаа бөгөөд албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт үр дүнг тооцож ажиллав.

 

в/ Байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт /KPI/-ээр үнэлсэн үнэлгээ

 

Нийслэлийн Засаг дарга болон Багахангай дүүргийн Засаг даргын хооронд Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөр,  Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хэрэгжүүлэх, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх гэрээ”-ний төсөлд НЗДТГ-ын 18 албан тушаалтнаас саналыг авч тусган бэлтгэж, дүүргийн Засаг даргад танилцуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр нар 2018 оны 02 дүгээр 05-ны өдөр  гэрээ байгуулан гэрээний хэрэгжилтийг ажиллаж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулах тухай  зөвлөмж, чиглэлийг Засаг даргын тамгын газрын 5/92 тоот албан бичгээр  Засаг даргын 1 орлогч, 2  менежер, 19 төсвийн байгууллагад хүргүүлж, 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч хөтөлбөрийн дагуу Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 2018 оны төсвийн жилд дүүргийн Засаг даргатай, Засаг даргын  1 орлогч  хамтран ажиллах гэрээ, 16 төсвийн байгууллагын төсвийн шууд захирагч үр дүнгийн гэрээ, 2 менежер менежерийн үр дүнгийн гэрээг байгуулж, 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулсан.

Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчаар ахлуулсан Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дүүргийн төсвийн байгууллагуудын дарга нарын үр дүнгийн гэрээний жилийн эцсийн биелэлтийг 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр дүгнэв. Гэрээний биелэлтийг дүгнэхдээ гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт KPI үзүүлэлтийн дагуу тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан бүтээгдэхүүн үйлчилгээний хэрэгжилтийг шалгуур үзүүлэлт болон хүрэх үр дүнд хүрсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч,  байгууллагын стратегийн бодлогын хэрэгжилттэй уялдуулан дүгнэлээ. Мөн төсвийн шууд захирагч нар ажилтан, албан хаагчдынхаа үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг дүгнэхдээ хэмжигдэхүйц байхаар, оновчтой, бодитой дүгнэсэн эсэхийг харгалзан үйл ажиллагааг нь дүгнэсэн байна. Нийт 25 байгууллагын төсвийн шууд захирагч нарын үр дүнгийн гэрээг дүгнэснээс А-14, В-11 дүгнэгдсэн байна.

г/ Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт

 

Иргэдээс ирүүлсэн өргөдлийг тухай бүр www.smartcity.mn сайтад бүртгэн, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 2018.11.30-ны өдрийн байдлаар өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд Засгийн газрын 11-11 төвд хандсан 3, www.ub1200.mn цахим хуудсанд хандсан 1 өргөдөл, дүүргийн Засаг дарга болон Тамгын газарт уламжилсан 100  өргөдөл бичгээр ирснээс 103 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн, 1 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99%, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 20 цаг 29 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,86 буюу А үнэлгээтэй байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хугацааг богиносгож, хуулийн хугацаанд шийдвэрлэн, 5 хүсэлтийн хариуг албан бичгээр, 59 хүсэлтийн хариуг утсаар, 40 хүсэлтийн хариуг биечлэн өгөв.

 

д/ Бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой мэдээлэл

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг  иргэд, олон нийтийн хяналт дор, ил тод өрсөлдөх тэгш боломжийг хангах үүднээс хуулийн хүрээнд  2018 оны эхний 12 сарын байдлаар 7 ажлыг цахимаар зарлан 13 ажлын тендерийн урилгыг дүүргийн цахим www.bagakhangai.ub.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.gov.mn    сайтуудад байршуулсан.

Гэрээ байгуулагдсан 13 ажилд нийт 20 компани материал ирүүлсэнээс шалгарсан 13 компани болон иргэдийн бүлэгт гэрээ байгуулах зөвлөмж, шалгараагүй 7 компанид мэдэгдлийг тухай бүрт нь хүргүүлэн ажиллалаа.

Дүүрэгт хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын худалдан авах ажиллагааны болон гүйцэтгэлийн явцад дүүргийн удирдлагууд, худалдан авах ажиллагааны алба, Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс, иргэдийн төлөөлөлтэй  хамтран ажиллаж, хийсэн ажлуудад хяналт тавих, санал гаргах, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна.

Дүүрэгт одоогийн байдлаар А3 гэрчилгээтэй 8 иргэн, 26 албан хаагч судалгаанд хамрагдсан ба  2018 оны хөрөнгө оруулалтын ажлын давхардсан тоогоор 13 үнэлгээний хороонд 8 иргэний төлөөллийг оролцуулан хөндлөнгийн хяналт тавиулан ажиллалаа.

2017 онд нийслэл, дүүргийн төсвийн  болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болсон данс бүртгэлд тусгавал зохих  12 ажлаас 9 ажлын нийт 251611,1 мян төгрөгийн хөрөнгийг ашиглагч байгууллагын данс бүртгэлд бүртгэж авах тухай ЗДТГ-ын 7 албан бичгийг холбогдох  байгууллагад хүргүүлж, тухайн байгууллагын данс бүртгэлд тусган ажиллаж байна. Үүнд:

  • Эрүүл мэндийн төв – 44850.0 мян төгрөг /1 ажил/
  • Хот тохижилтын алба – 160760,2 мян төгрөг /5 ажил/
  • 44-р цэцэрлэг – 1 мян төгрөг /1 ажил/
  • Хангай цогцолбор сургууль – 16597.7 мян төгрөг /1 ажил/
  • УБТЗ-ын хүүхдийн сектор – 1 мян төгрөг /1 ажил/

2017-2018 онд нийслэл, дүүргийн төсвийн  болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болсон данс бүртгэлд тусгавал зохих  6 ажлын 135210.2 мян төгрөгийн хөрөнгийг ашиглагч байгууллагын данс бүртгэлд бүртгэж авах тухай ЗДТГ-ын 4 албан бичгийг холбогдох  байгууллагад хүргүүлж, тухайн байгууллагын данс бүртгэлд тусган ажиллаж байна. Үүнд:

  • Хот тохижилтын алба – 2 мян төгрөг /4 ажил/
  • Соёлын ордон – 24585.0 мян төгрөг /1 ажил/
  • УСУГ- 55316.0 мян төгрөг /1 ажил/

Мөн дүүргийн Засаг даргын 2015 оны А/45 тоот захирамжаар ашиглагч байгууллагад үүрэгжүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн 2016 оноос хойш хийгдсэн төсөв болон зураг төсвийг өмчид бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байна. Үүнд:

Илч орд ОНӨААТҮГ – 4250.0 мян төгрөг /1 ажил/

Мөн дүүргийн Засаг даргын 2015 оны А/45 тоот захирамжаар ашиглагч байгууллагад үүрэгжүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хуулийн дагуу үр дүнтэй зарцуулан тухай бүр холбогдох мэдээллийг  Сангийн яамны www.mof.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.mn сайт, дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn сайтуудад тус тус байршуулан ажиллаж байна.

Тайлант хугацаанд дараах мэдээ тайланг холбогдох хэлтэс албадад тус тус хүргэн ажиллав. Үүнд:

  1. НЗДТГ-ын СТСХ, ХШҮХ-т, улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын 2018 оны 3 дугаар сарын мэдээг  цаас болон цахим хэлбэрээр,
  2. НЗДТГ-ын СТСХ-т барьцаа дансны мэдээг 2018 оны 01 дүгээр сарын улирлын байдлаар гарган, цаас болон цахим хэлбэрээр,
  3. Дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны худалдан авах ажиллагааны эхийн хагас жилийн тайланг шинэчилсэн журмын маягтаар гарган Сангийн яаманд тус тус хүргүүлсэн ба жилийн эцсийн тайланг гарган хүргүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

2018 онд хөрөнгө оруулалтын ажлуудад дараах хяналт шалгалт хийгдэж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангагдсан. Үүнд:

  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын шалгалт
  • Нийслэл дэх Төрийн Аудитын Газраас “2017 оны Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн ажлын гүйцэтгэл”-д хийсэн санхүүгийн аудит
  • Нийслэл дэх Төрийн Аудитын Газраас “2017 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил”-уудад хийсэн нийцлийн аудит
  • Дүүргийн Дотоод аудитын алба
  • Нийслэлийн Санхүү, төрийн сангийн дотоод хяналт шалгалт
  • Нийслэл дэх Төрийн Аудитын Газраас “Төрийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт”
  • Нийслэл дэх Төрийн Аудитын Газраас “2018 оны Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн ажлын төлөвлөлт, зарцуулалт,гүйцэтгэл”-д хийсэн явцын аудит
  • Нийслэл дэх Төрийн Аудитын Газраас “Шилэн дансны хуулийн хэрэгжилт”-д хийсэн нийцлийн аудит

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулсан 2018.01.29-ний өдөр “Улаанбаатар худалдан авалт-2018”  бизнес чуулга уулзалтад оролцож,  2017 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн томоохон төсөл арга хэмжээг сурталчилсан стейнд,  2018 оны хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөний танилцуулга 200 ширхэг брошур бэлтгэн хөрөнгө оруулалтын ажлыг  сурталчилан ажиллав.

Мөн 2018.02.08-ны өдөр 1, 2-р хороонд зохион байгуулагдсан “Иргэн таныг сонсъё” уулзалтын үеэр иргэд олон нийтэд 2017 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар  хийгдсэн ажлыг танилцуулж, иргэдийг мэдээллээр хангасан.

 

е/ “Нийслэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан”-д тухайн жилд гаргах тайлан, мэдээ

 

Засгийн газрын 2017 оны 89-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар баталсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан” Lmonitoring.ub.gov.mn сайтад холбогдох журмын дагуу бүрдүүлэн тайлан мэдээг байршуулж байна. 2018.12.14-ны байдлаар дараах тайлан, мэдээнд үнэлгээ хийв. Үүнд: 1. УИХ-ын тогтоолын биелэлт-60% 2. Ерөнхийлөгчийн зарлигйин биелэлт -91.4% 3. ЗГ-ын тогтоолын биелэлт-95.8% 4. ЗГ-ын хуралдааны тэмдэглэл95.7% 5. ЗГ-ын албан даалгавар-100% 6. НИТХ-ын тогтоол-97% 7. ЗГХЭГ-ын даргын тушаал-100% 8. ЗДТГ-ын ТАХ-ын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр-97.6% 9. ТАХ-ын сургалт хөтөлбөр 97.5% 10. НЗДТГ-аас 2017 оны үйл ажиллагаанд хийсэн ХШҮ-ний мөрөөр ирүүлсэн зөвлөмж жиелэлт 95.7% 11. Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2018 оны үндсэн чиглэл-82.8% 12. ЗДТГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө-94.3% 13. Дүүргийн эдийн засаг нийгмийн 2018 оны үндсэн чиглэл-96.4%

 

ж/ Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хувьд Улаанбаатар хотын “Аз жаргалтай хот” индексийн шалгуур үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажил

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/388 дугаар захирамжаар батлагдсан “Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал”, 2014 оны “Маягт, түүнийг нөхөх зааврыг батлах тухай” А/633 дугаар захирамжийн дагуу хороод болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудаас судалгааг аван, мэдээллийг нэгтгэж байна.

Мөн НЗДТГ-аас “Аз жаргалтай хотын индекс”-ийн мэдээллийн бодит байдалд үнэлгээ өгөх, мониторингийн ажлыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1, 2 дугаар хороонд хийж, мониторингийн ажлын хэсэгтэй хамтран хороодод мэдээллийн анхан шатны бүртгэл, түүний хөтлөлт, динамик бүрдүүлэлт, хэсгийн ахлагч нарын бүртгэл хөтлөх талаар заавар зөвлөгөөг өгөв. Хороодын индексийн 2016, 2017 оны мэдээллийг нэгтгэж, дүүргийн 66 үзүүлэлтийг гарган, Нийслэлийн Статистикийн газарт цахим хэлбэрээр 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлэв.

 

 

 

 

Дөрөв. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал

 

а/ Байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт

 

Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг ханган, дүүргийн веб сайтын  хэвийн найдвартай байдлыг хангах ажлын хүрээнд иргэдийн санал хүсэлт, дүүргийн хөгжлийн хөтөлбөрүүд, цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь байршуулах, үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүүгийн, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахад чиглэсэн мэдээллийн булангуудыг тогтмол шинэчлэн ажиллуулж байна.

Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг шинээр батлагдан мөрдөгдөж буй хууль тогтоомжуудаар баяжуулан шинэчилж, bagakhangai.ub.gov.mn сайт болон мэдээллийн самбарт байршуулж иргэдэд мэдээлж ажиллаж байна.

Дүүргийн веб сайтыг шинэчлэх ажил хийгдэж байгаатай холбогдуулан “Мөнх Цогт Оргил” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд шинэчилсэн вэб сайтын ажиллагааг нягтлан шалгаж засварлах шаардлагатай цэс, зохион байгуулалтын жагсаалтыг гаргаж гүйцэтгэгч компанид албан бичгээр хүргүүлэв.

Вэб сайтын шинэчлэл хийгдсэнээс хойш 2018 оны жилийн эцсийн байдлаар дүүргийн вэб сайтад нийт 35 мэдээ мэдээллийг байршуулаад байна.

“Мөнх Цогт Оргил ХХК-тай гэрээ байгуулан дүүргийн веб сайтыг шинэчлэх ажил хийгдэж байгаатай холбогдуулан сайтын өнгө үзэмжийг шинэчлэн иргэдийн санал хүсэлт, дүүргийн хөгжлийн хөтөлбөрүүд, хууль эрх зүйн болон шилэн дансны сайтын линкүүдийг шинээр цэс үүсгэсэн бөгөөд хэлтэс албадын танилцуулга, иргэдэд үйлчлэх чиглэл болон шаардлагатай үед бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг иргэдэд ойлгомжтой байдлаар шийдвэрлэхээр ажиллаж байна.

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн чиглэлээр

 

Мэдээллийн ил тод байдлыг хангах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах ажлын хүрээнд 2018 оны төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг хуулийн хугацаанд “Зууны мэдээ” сонинд нийтлүүлэв.

Дүүрэгт хийгдэж буй томоохон ажил болон зохион байгуулагдсан үйл ажиллагааны мэдээллийг Нийслэлийн хэмжээнд сурталчлах зорилгоор НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “Иргэнээ дээдэлсэн Улаанбаатар” товхимол бэлтгэн гаргаж байгаатай холбогдуулан 2018 оны 1 дүгээр улиралд дүүрэгт зохион байгуулагдсан онцлох ажлын мэдээг холбогдох хэлтэст хүргүүлэн ажиллав.

Нутгийн захиргааны байгууллагууд иргэдэд ажлаа тогтмол тайлагнах арга хэлбэрийг төгөлдөржүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд олон хэлбэрээр хүргэх зорилгоор Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/73 дугаар захирамжаар 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Багахангай марафон 2018 УАШТэмцээний үеэр 27 аж ахуйн нэгж, байгууллага, ажлаа танилцуулах өдөр буюу “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгуулсан ба тэмцээнд оролцож буй тамирчид болон дүүргийн иргэд нийт 800 гаруй иргэнд үйл ажиллагаагаа сурталчлан 20 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлж  үйл ажиллагаагаа сурталчилж ажиллав.

Мөн БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ группт Нийслэл болон дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэр, цаг үеийн холбогдолтой 395 мэдээ, мэдээлэл, Багахангай дүүрэг Хэвлэл мэдээлэл фэйсбүүк профайлд 94 мэдээллийг байршуулан иргэдэд мэдээллийг тогтмол хүргэж байна.

Хотын төвлөрлийг сааруулах, Нийслэлийн алслагдсан дүүргүүдэд ажиллаж амьдрахад таатай нөхцөл бололцоо, цаашид хөгжих боломжтойг олон нийтэд сурталчлах зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 09,10-ны өдрүүдэд  Royal HD телевизээс бэлтгэн хүргэдэг “Хотын хөгжил хорооноос” нэвтрүүлэг Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 14 ААНБ дээр хийгдлээ.  “Хотын хөгжил хорооноос” нэвтрүүлгээр дамжуулан ААНБ-ууд үйл ажиллагаагаа орон даяар сурталчлан ажиллав.

 

Шилэн данс, мэдээллийн ил тод байдлыг хангах ажлын хүрээнд:

 

Шилэн дансны хууль, төсвийн байгууллагын ил тод байдлыг хангах журмыг хэрэгжүүлэн дүүргийн төсөв санхүүгийн ил тод байдлыг хангаж иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэн ажиллалаа.

Шилэн дансны мэдээллийг  хэрхэн  үнэн зөв оруулж байгаа талаар Дотоод аудитын албатай хамтран хяналт тавин зөвлөгөө зөвлөмж, мэдээ мэдээллээр ханган  шаардлага тавин ажилласанаар дүүргийн төсвийн байгууллагын нягтлан бодогч нар хуулинд заасан хугацаанд мэдээ, мэдээллийг бүрэн байршуулж хэвшлээ.

Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд доорхи мэдээ, мэдээллийг   хуулинд заасан хугацаанд Улс, нийслэл, дүүргийн шилэн дансны сайтад тогтмол байршуулан ажиллаж байна.Үүнд:

  1. Шилэн дансны “www.shilendans.mn” сайтад:
  • 2017 оны худалдан авах үйл ажиллагааны болон ОНХС-гийн төлөвлөгөө,
  • Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт гүйцэтгэл,
  • 5 саяаас дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн мэдээ,
  • ОНХС-гийн төлөвлөгөө, гүйцэтгэл,
  • 2017 оны дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн ажлуудад хийгдсэн санхүүгийн аудитын тайлан,
  • Сар бүрийн дүүргийн орлогын мэдээ
  • Төсвийн гүйцэтгэлийн 01-11 дүгээр сарын нэгдсэн мэдээ
  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны жилийн эцэс, 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, түүнд өгсөн аудитын дүгнэлт,
  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны жилийн эцэс, 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд өгсөн аудитын зөвлөмжийн биелэлт,
  • 2017 оны жилийн эцэс, 2018 оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлийн тайланг хуулийн хугацаанд тус тус байршуулаад байна.
  1. Сангийн яамны “mof.gov.mn” сайтад:
  • ОНХС-гийн 2018 оны төлөвлөгөө
  • ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлын явцын мэдээг тухай бүрт нь шинэчлэн орууллаа.
  1. Дүүргийн “www.bagakhangai.ub.gov.mn” сайтад:
  • 2018 оны худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг
  • “Худалдан авах ажиллагааны 2018 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын ерөнхий тайлан”
  • “2017 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  хийгдсэн ажилд хийсэн санхүүгийн аудитын шалгалтын тайлан”
  • Гар утасны аппликэйшнээр ОНХС-гийн санал өгөх талаарх мэдээлэл
  • Хөрөнгө оруулалтын барьцаа дансны 2017 оны жилийн эцсийн мэдээ 2018.01.11-ний өдөр,
  • 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих ажлын санал асуулгын апликейшны заавар, шторк
  • Сар бүрийн дүүргийн орлогын мэдээ
  • Дүүргийн 2018 оны батлагдсан төсөв
  • Төсвийн гүйцэтгэлийн 01-11 дүгээр сарын нэгдсэн мэдээ
  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны жилийн эцэс, 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, түүнд өгсөн аудитын дүгнэлт,
  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны жилийн эцэс, 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд өгсөн аудитын зөвлөмжийн биелэлт,
  • 2017 оны жилийн эцэс, 2018 оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлийн тайланг хуулийн хугацаанд тус тус байршуулаад байна.

Мөн оны эхний 11 сарын байдлаар тендерийн 13 урилгыг дүүргийн цахим www.bagakhangai.ub.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.gov.mn  сайтуудад тухай бүр нь байршуулан, мэдээ, тайлангуудыг хэлтсийн мэдээллийн самбарт тус тус  байршуулан иргэдэд ил тод ажлаа тайлагнан ажиллалаа.

 

 

 

 

 

 

 

 

Тав. “Бусад мэдээлэл”

 

а/ Холбогдох чиг үүргийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны бусад байгууллагатай ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажилласан тухай мэдээлэл

 

Байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж арга зүйн заавар зөвлөмж, чиглэл авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Албан хаагчдыг чадавхжуулах, ажлын чанар гүйцэтгэлийг сайжруулах хүрээнд  нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад яам агентлагаас зохион байгуулсан сургалт, семинарт тогтмол хамруулж ажиллав.

 

Нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны бэлтгэл ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хороодын ажлын албаны бүрэлдэхүүнийг 2017 нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаанд 3 дугаар байрт шалгарсан Сонгинохайрхан дүүргийн тэргүүний хошой хороо болох 11, 6 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцуулан, туршлага судлууллаа.

Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дүүргүүдийн 2017 оны үйл ажиллагаанд хийсэн үзлэг шалгалтаар “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан Чингэлтэй дүүргийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлуулах арга хэмжээнд 4 албан хаагчийг оролцуулж, үйл ажиллагааны ололттой шинэлэг ажлуудтай танилцуулав.

 

Хороодыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангасан байдал:

 

Хороодын ажлын албыг нийслэлээс зохион байгуулсан 17 удаагийн сургалт, дүүргээс зохион байгуулсан 16 удаагийн сургалтанд хамруулан, чадавхжуулан ажиллав. Сар бүрийн 25-ны өдрийн дотор хороодын хэсгийн ахлагч нарын хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцан, үнэлгээ өгч, урамшууллыг тухай бүр олгож байна. Мөн хороодын ажлын албаны дэлгэрэнгүй судалгааг НЗДТГ-т 3 удаа хүргүүллээ. Мөн Нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны бэлтгэл ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хороодын ажлын албаны бүрэлдэхүүнийг 2017 нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаанд 3 дугаар байрт шалгарсан Сонгинохайрхан дүүргийн тэргүүний хошой хороо болох 11, 6 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцуулан, туршлага судлууллаа.

Нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах уралдаанд дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчийн баг тусгай байрт шалгарч, 4.000.000 төгрөгөөр шагнуулав.

 

 

б/ Байгууллагын харьяа нэгжүүдийн үндсэн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажилласан тухай мэдээлэл

 

ЗДТГ-ын хяналт, шинжилгээ-үнэлгээний төлөвлөгөө гаргаж, ЗДТГ-ын даргын тушаалаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөний биелэлт 78.4%-тай байгаа бөгөөд тасарсан заалт байхгүй. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, НЗД-ын 2017 оны 335-р захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор төсвийн байгууллагын холбогдох 25 мэргэжилтэнд сургалт зохион байгуулж, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж, дараах тогтоол шийдвэрүүдэд үнэлгээ хийж байна.

  1. УИХ-ын тогтоолын биелэлт-60%
  2. Ерөнхийлөгчийн зарлигйин биелэлт -91.4%
  3. ЗГ-ын тогтоолын биелэлт-95.8%
  4. ЗГ-ын хуралдааны тэмдэглэл95.7%
  5. ЗГ-ын албан даалгавар-100%
  6. НИТХ-ын тогтоол-97%
  7. ЗГХЭГ-ын даргын тушаал-100%
  8. ЗДТГ-ын ТАХ-ын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр-97.6%
  9. ТАХ-ын сургалт хөтөлбөр 97.5%
  10. НЗДТГ-аас 2017 оны үйл ажиллагаанд хийсэн ХШҮ-ний мөрөөр ирүүлсэн зөвлөмж жиелэлт 95.7%
  11. Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2018 оны үндсэн чиглэл-82.8%
  12. ЗДТГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө-94.3%
  13. Дүүргийн эдийн засаг нийгмийн 2018 оны үндсэн чиглэл-96.4%

 

Орлогын эдийн засаг,  төсвийн ажлын хүрээнд:

 

Дүүргийн 2018 оны төсвийг  2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд хэлэлцүүлэн А/11 тоот тогтоолоор батлуулж, нийт  4 тэрбум 276,4 сая төгрөгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Орон нутгийн 9 байгууллагын үйл ажиллагааны төсөв 2 тэрбум 398.1 сая төгрөгөөр буюу

  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал – 227.2 сая,
  • Засаг даргын Тамгын газар – 982.4 сая
  • Илч-орд НӨҮГазар – 341.1сая,
  • Хот тохижилтын алба – 498.5 сая,
  • Худалдан авах ажиллагааны алба – 56.3 сая,
  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв – 74.3 сая,
  • Дотоод аудитын алба – 84.9 сая,
  • Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв – 132.9 сая төгрөг

Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих 5 байгууллагын үйл ажиллагааны төсөв 1 тэрбум 788.9 сая төгрөгөөр буюу

  • ХЦС – 831.7
  • 44-р цэцэрлэг – 395.1
  • 207-р цэцэрлэг – 255.1
  • БТСХ – 142.7 сая
  • Соёлын ордон – 164.3 сая төгрөгөөр, Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв 89.4 сая төгрөгөөр батлагдсан ба батлагдсан хуваарийн дагуу санхүүжилтийг олгон ажиллаж байна.

Эдийн засгийн зүйл ангилал, сар, улирал, жилээр боловсруулсан төсвийн байгууллагуудын  хуваарийг “Fiscal”  программд шивж,  Сангийн яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсээр хянуулан дүүргийн Засаг даргаар батлуулан мөрдөн ажиллаж байна.

Төсөвт байгууллагуудын 2018 оны батлагдсан төсвөөс гадна дээд шатны төсвийн захирагчаас болон орон нутгийн ерөнхий орлогын  /140020/ түр дансаар  бусад эх үүсвэрээс дүүргийн төрийн сантай харьцагч төсөвт  байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансаар   орсон орлогын зарцуулалтын гүйлгээг хийхдээ дээд шатны шийдвэр, төсвийн хуваарь зэрэг холбогдох баримтын бүрдүүлэлтийг хангаж, төсвийн 10 байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансанд орж ирсэн 563.3 сая төгрөгийн эрх. Мөн 8 байгууллагын 3,9 сая төгрөгийн жижиг мөнгөн сангийн эрхийн хүсэлтийг сангийн яамны холбогдох мэргэжилтэнд хүргүүлж эрхийг нээн гүйлгээ хийх боломжоор ханган ажиллалаа.

Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган, урсгал зардлыг хэмнэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан гаргаж, харьяа төсөвт байгууллагуудад мөрдүүлэн ажиллаж байна.

Төсөв хэмнэх нэгдсэн төлөвлөгөөний дагуу төсвийн байгууллагуудын хэрэгжүүлсэн ажлын тайланг нэгтгэн дүгнэхэд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй, батлагдсан орон тооны дагуу ажлын байрны ачааллыг нягтаршуулж, сул чөлөөтэй орон тоо амралтын хугацаанд томилгоо хийхгүй байх талаар анхаарлаа хандуулан ажилласан  байна.

Дүүргийн орон нутгийн төсвийн байгууллагууд нь  бүтэц орон тоог өмнөх оноос нэмэгдүүлээгүй.

Боловсролын салбарын байгууллагуудаас бүтэц орон тоог тогтоосон норматив, заавар журмын хүрэгжүүлж ажилласан эсэх талаар судалгааг   авч ажилласан. Мөн урсгал зардал, тавилга, багаж хэрэгсэл, бичиг хэргийн зардлыг өмнөх оноос 60%-иар бууруулан ажиллалаа.

Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх Засгийн газрын 147 дугаар тогтоол, 2015 Сангийн сайдын 122 дугаар тушаал, түүнийг хэрэгжүүлэх  Нийслэлийн Засаг дарга болон Дүүргийн Засаг даргын захирамжуудын дагуу дүүргийн хэмжээнд 9 заалт бүхий ажлын төлөвлөгөөг боловсруулан ажилласан.

Оны эхний 12 дугаар сарын байдлаар   орон нутгийн 8 байгууллагад 2,222.5 сая төгрөг, тусгай шилжүүлгийн 5 байгуулагад  1,613.7 сая төгрөгийн санхүүжилтийг батлагдсан хуваарийн дагуу хөтөлбөр, зориулалтаар  олгоод байна. Дүүргийн төсвийн зарлага төлөвлөгөөгөөр 3,918.9 сая төгрөг байхаас 3,598.5 гүйцэтгэлээр  мянган төгрөгийг зарцуулж 320.4 сая төгрөгийн хэмнэлттэй байна. Төсвийн гүйцэтгэлийн  мэдээг  shilendans.mn сайт, байгууллагын болон хэлтсийн самбарт байршуулан иргэд олон нийтэд нээлттэй мэдээлсэн.

2018 оны 12 дугаар сарын байдлаар:

  • Улсын төсвийн орлогын төлөвлөгөө 94.6 сая төгрөг төвлөрүүлэхээс 213.3 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 225.5 хувьтай,
  • Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг 76.6 сая төгрөг төвлөрүүлэхээс 71.4 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 93.2%,

Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 191.5 сая төгрөг төвлөрүүлэхээс 225.1 сая  төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөг  130.3%-иар тус тус  биелүүлж нийт татварын орлогын төлөвлөгөөгөөр 1.033.9 сая  төгрөг төвлөрүүлэхээс 1.153.1 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлт 111.5 хувиар биелүүлэн ажиллаж байна.

Татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор татвар төлөгч Аж ахуй нэгж байгууллага  бүртгэж  ХХК -7,  Төсөвт байгууллага-2, Төрийн бус байгууллага -1  иргэн-7 нийт 153 ААНБ иргэнийг бүртгэлд хамруулсан.

Ажлын байр үл хөдлөх эд хөрөнгийг тоолж, бүртгэлжүүлэн шинээр 2 аж ахуй нэгжийн 30.0 сая төгрөг, 5 иргэний 27,5 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар  төрлөөр нэмж бүртгэн татварт хамруулсан ба нийт 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт  76.9  сая төгрөг төвлөрүүлэхээс 106.6 сая  төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 138.7 хувьтай байна.

Нийслэлийн Засаг дарга болон Багахангай дүүргийн Засаг даргын хооронд Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны  “Аз жаргалтай хот” хөтөлбөр,  Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хэрэгжүүлэх, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх гэрээ”-ний төсөлд НЗДТГ-ын 18 албан тушаалтнаас саналыг авч тусган бэлтгэж, дүүргийн Засаг даргад танилцуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр нар 2018 оны 02 дүгээр 05-ны өдөр  гэрээ байгуулан гэрээний хэрэгжилтийг ажиллаж байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулах тухай  зөвлөмж, чиглэлийг Засаг даргын тамгын газрын 5/92 тоот албан бичгээр  2018.02.01-ний өдөр Засаг даргын 1 орлогч, 2  менежер, 19 төсвийн байгууллагад хүргүүлсэн.

Гэрээний төсөлд холбогдох албан тушаалтнуудаас саналыг авч тусгуулан хүлээн авсан ба үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээний хөтөлбөрийг дүүргийн Засаг даргад танилцуулан мэдээллээр ханган ажиллалаа.

2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч хөтөлбөрийн дагуу Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 2018 оны төсвийн жилд дүүргийн Засаг даргатай, Засаг даргын  1 орлогч  хамтран ажиллах гэрээ, 20 төсвийн байгууллагын төсвийн шууд захирагч үр дүнгийн гэрээ, 4 менежер менежерийн үр дүнгийн гэрээг байгуулж, Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулах тухай  зөвлөмж, чиглэлийг Засаг даргын Тамгын газрын 5/118 тоот албан бичгээр  2018.01.30-ны өдөр Засаг даргын 1 орлогч, 4 менежер, 20 төсвийн байгууллагад хүргүүлж, Үр дүнгийн гэрээний жилийн  эцсийн биелэлтийг 2018 оны 12 дугаар  сарын 14-ны өдөр дүгнэж, нийт  25 төсвийн шууд захирагчаас А-13, B-12 үнэлгээтэй дүгнэгдэн Дүүргийн Засаг даргын А/209 тоот захирамжаар урамшуулал олгогдсон.

 

Төлбөр тооцоо, гүйлгээний ажлын хүрээнд:

 

Төрийн сангийн үйл ажиллагааны журмын баталгаажсан төлбөрийн хүсэлтийг ТТ-1 маягтаар 2 хувь, холбогдох анхан шатны баримтын хамт   хянуулан хүлээн авч,  батлагдсан төсвийн хуваарийн дагуу Засгийн газрын санхүү удирдлага мэдээллийн системийн Төрийн сангийн сүлжээгээр дамжуулан  гүйлгээг тухай бүр  гүйцэтгэн  ажиллалаа.

2018.01.02-ноос 2018 оны 12-р сарын 11-ний өдрийн байдлаар Төрийн сангийн төв болон салбар мөн арилжааны банкуудын хоорондын тооцоогоор 6673 ширхэг баримтаар  9.310.6 сая  төгрөгийн зарлага, 8.048.1 сая төгрөгийн орлогын гүйлгээ   хийгдсэн байна.

Дүүрэгт шинээр үүсгэн байгуулагдсан “Нарт хангай хөгжил, сургалтын төв”-ийн хүсэлтийн дагуу ЗДТГ-ын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 5/75 тоот албан бичгийг Сангийн яаманд хүргүүлж, нэмэлт санхүүжилтийн 100200817401 тоот дансыг нээлгэсэн.

Төрийн сангийн үйл ажиллагаанд өдөр тутам дотоод хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • 2018 оны 1-12 сарын мемориалын 105 баримтыг тулган баталгаажуулж, 13.8 сая төгрөгийн 15 баримтын алдааг засварлуулан архивын нэгж үүсгэсэн.
  • Төсвийн байгууллагуудаас ирүүлсэн төлбөрийн хүсэлт алдаатай, анхан шатны баримтын бүрдэл дутуу 28.5 сая төгрөгийн 34 баримтыг буцаан засварлуулж, гүйлгээ хийх эрхийг олгон ажилласан.

Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтний шивсэн төсвийн 20 байгууллагын 7095.8 сая  төгрөгийн гүйлгээг хянан баталгаажуулсан ба алдаатай 2.8 сая төгрөгийн 6 гүйлгээг цуцлан алдааг засварлуулан баталгаажуулсан.

Төсвийн байгууллагын бүртгэлийн дансны орлого зарлагын хуулгыг өдөр тутам хянан тухайн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан   буцаж орж ирсэн гүйлгээг нотлох баримт, хүсэлтийг нь үндэслэн тухай бүр ажлын 3 хоногт багтаан залруулах гүйлгээг хийж хэвшсэн.

Жилийн байдлаар  16 байгууллагын 38.6 сая төгрөгийн 78 гүйлгээг залруулсан байна.

2018 оны 01 дүгээр сард төсвийн 20 байгууллагын 62 дансанд гарын үсгийн баталгааг шинэчлэн гаргуулж баталгаажуулсан ба 1, 2-р гарын үсэг зурах албан тушаалтан өөрчлөгдсөн 8 төсвийн байгууллагын гарын үсгийн баталгаа, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн авч, гүйлгээ хийх эрхийг олгон ажиллалаа.

Улсын төсвийн байгууллага болох Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллага 44 дүгээр цэцэрлэг, Биеийн тамир спорт хороо,  орон нутгийн төсвийн Дотоод аудитын алба, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Хот тохижилтын алба ОНӨААТҮГ, Нарт хангай хүүхэд хөгжил, сургалтын төв зэрэг байгууллагуудын нягтлан бодогчийг томилуулахад нягтлан бодогчдын анкет /ТАХ/, мэргэжлийн дипломын хуулбар, тушаалын хуулбар, зөвшилцсөн бичиг, төсвийн шууд захирагчийн томилогдсон тушаалын хуулбарыг хүлээн авч архивын нэгж үүсгэн ажиллав.

Тайлант хугацаанд 9  байгууллагын 26 удаагийн 7.486.0 мянган төгрөгийн Жижиг мөнгөн сангийн гүйлгээ хийгдсэн бөгөөд Жижиг мөнгөн сангийн зарцуулалтын тайланг төлбөрийн картын дансны дэлгэрэнгүй хуулгын хамт төсвийн байгууллагаас авч хянаж  фрийбалансад журнал ваучераар бүртгэн дараагийн эрхийг нээх, сар бүрийн эцэст жижиг мөнгөн санг үлдэгдэлгүй байлгахад анхааран ажиллалаа. Байгууллагуудын Жижиг мөнгөн сан ашиглалт өмнөх оноос  буурсан байна.

Сар бүрийн 02-ны дотор батлагдсан маягтын дагуу 20 Төсвийн байгууллагын төсвийн гүйцэтгэлийн мэдээг төсвийн хэлбэлзэл, ЗГСУМС-ийн програм, төсвийн багцтай тулган шалгаж хүлээн авч баталгаажуулан ажиллаж байна.

Төрийн сангийн ЗГСУМС-ийн програм өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 19 төсвийн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний код, нэрээр дансдын нэрийг өөрчлөн мөн төсвийн байгууллагуудын хүсэлтээр 39 бэлтгэн нийлүүлэгч байгууллага, 86 хувь иргэнийг тухай бүрт програмд бүртгэн ажил үйлчилгээг шуурхай хүргэж байна.

Төрийн сангийн үлдэгдлийн хуулга, Кассын дансны хуулга арилжааны банкин дахь кассын дансны хуулга, тухайн өдрийн орлого зарлагын гүйлгээний жагсаалт болон төлбөрийн хүсэлт, хяналтын хуудсыг  өдөр тутмын  мемориалын баримтад хавсарган, иж бүрдлийг ханган алдаатай зүйлсийг засварлуулан авч баталгаажуулан 1-11 сарын 234 өдрийн мемориалын баримтыг   стандартын дагуу үдэж, дугаарлан  товъёог хийн  хавтаслан 21 архивын нэгж үүсгэн ажиллаж байна.

Төрийн сангаар гүйлгээ хийгдэж буй төсвийн байгууллагуудын тайлант хугацааны гүйлгээний залруулга, мөн 2017 оны жилийн эцсийн тайлантай холбоотой залруулах бичилтийг журнал ваучераар фрийбалансад бүртгэлийг хийсэн.

Цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудын нэмэлт дансаар орсон орлогын бүртгэлийг фрийбалансад журнал ваучераар бүртгэн гүйлгээ хийх боломжийг бүрдүүлэн ажиллалаа.

Тайлант хугацааны эхэнд төсвийн байгууллагуудын  өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад  ашиглах Жижиг мөнгөн сангийн хэмжээг тухай жилийн батлагдсан төсөвтэй нь уялдуулан холбогдох журмын дагуу хэмжээг тогтоон хэлтсийн даргаар батлуулсан бөгөөд оны эхний 11 сарын байдлаар 6 байгууллагын  нийт 50 удаагийн  15.6  сая төгрөгийн тайланг хүлээн авч хянан баталгаажуулан  зардлын зориулалт, эдийн засгийн ангилалаар нь фрийбалансад   холбогдох бүртгэлийг  бичин  хаалтыг хийсэн. Өмнөх онуудтай харьцуулахад байгууллагуудын  бэлэн мөнгөний зарцуулалт 50 хувиар багассан байна.

Тайлант хугацааны эхэнд төсвийн байгууллагуудын ашиглах “Жижиг мөнгөн сан”-гийн хэмжээг тухай жилийн батлагдсан төсөвтэй нь уялдуулан журмын дагуу хэмжээг тогтоон хэлтсийн даргаар батлуулан, жижиг мөнгөн сангийн тайланг тухай бүр хүлээн авч хянан баталгаажуулж,  фрийбалансад журнал вуачераар бичиж холбогдох зардлуудад хаасан.

2018.01.01-ний өдрөөс 2018.11.30-ны өдрийн хооронд Төрийн сангаар гүйлгээ хийгдсэн нийт 4624 ширхэг 8,291.8 сая төгрөгийн 195 өдрийн гүйлгээний мемориалын баримтыг хянан баталгаажуулсан.

 

Санхүүгийн тайлан мэдээг хуулийн хугацаанд хүргэх ажлын хүрээнд:

 

Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны нэгдсэн тайланг хуулийн хугацаанд гарган нийслэлийн аудитын газраар шалгуулан баталгаажуулан НСТСХ-т цаасаар болон онлайнаар өгч нэгтгэлд хамруулсан. Нэгдсэн тайланд орон нутгийн 6, тусгай шилжүүлгийн 5,  дүүргийн хөрөнгө оруулалтын сан 1, Орон нутгийн хөгжлийн сан 1, Хот тохижилт  ОНӨААТҮГ, Ахмадын хороо ТББ  зэрэг байгууллагуудын тайлангууд нэгтгэгдсэн.

Мөн төсвийн байгууллагын нягтлан бодогч нарт жил, улирлын санхүүгийн тайлан, мэдээ гаргах талаар зөвлөмжийг тухай бүр өгч ирсэн.

Тайлангийн хугацаанд НАГ, НСТСХ, Дүүргийн Дотоод аудитын  шалгалтуудад хамрагдсан.Төсвийн ерөнхийлэн захирагчийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланг НАГ-аас явуулсан  санхүүгийн аудитын шалгалтанд   хамруулсан бөгөөд   нэгтгэсэн санхүүгийн тайлан аудитаар “зөрчилгүй”  гэсэн дүгнэлттэй  гарсан.

Аудитын шалгалтын дүгнэлтэд тусгагдсан  зөрчил, түүнд өгөгдсөн  зөвлөмж, шаардлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах ажлын төлөвлөгөөг боловсруулж Засаг даргын 2018.04.18 –ны А/72 тоот захирамжаар батлуулан байгууллагуудад хүргүүлсэн. Төлөвлөгөөний дагуу дүүргийн төсвийн нийт 19 байгууллагуудаар  2018.06.20- 2018.06.22-ны өдрүүдэд шалгалтыг явуулан анхан шатны баримт бүрдүүлэлт, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, программ ашиглалтыг шалган  үнэлэлт дүгнэлтийг өгч, дутагдалтай байгаа зүйлд нь заавар зөвөлгөөг өгч ажиллалаа.

Тайлангийн хугацаанд Дүүргийн дотоод аудитын албанаас төсвийн байгууллагуудад явуулсан шалгалтын материалтай танилцан гарсан зөрчил, үүнд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч байгууллагын нягтлан бодогч нарт мэргэжил аргазүйн зөвлөгөөг  өгч ажилласан.

Сар бүр Орон нутгийн татварын  орлого, орон нутгийн 3 байгууллагын  өөрийн орлого, нэр данс зөрүүгээс буцсан  орлого, тэтгэмжийн орлого, зардлын ангилал хоорондох залруулга, ЖМСангийн хаалт  зэрэг орлого төвлөрүүлэх, залруулгын болон орлого бүртгэлийн бичилтийг   журнал ваучераар  фрийбалансад бүртгэн оруулсан. Тайлан хугацаанд нийт  212 удаагийн журнал ваучерын бичилтээр 489.4 сая төгрөгийн буцсан болон тэтгэмжийн   орлого бүрттгэлийн бичилтүүдийг хийсэн байна.  Оны эхний 11 сарын  байдлаар  дүүргийн орон нутгийн татварын орлого төлөвлөгөөгөөр  172.7  сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 225.6 сая төгрөгийн орлого  бүрдүүлж төлөвлөгөөг  130.6 хувиар  биелүүлсэн байна. 11 сарын байдлаар дүүргийн төсвийн зарлага төлөвлөгөөгөөр 3,918.9 сая төгрөг байхаас  гүйцэтгэлээр  3,598.5 сая төгрөгийг зарцуулж 320.4 сая төгрөгийн хэмнэлттэй байна. Эцэст нь Төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн нэгдсэн мэдээг гаргахдаа Орлого төвлөрүүлэлт, бүртгэл, залруулга хийсны дараа  Төв төрийн сангаас Төрийн сангийн дундын файлд тавигдсан  нэгдсэн файлыг татан авч өөрийн дүүргийн нэгдсэн мэдээг шүүн авч тулган  батлагаажуулж гаргадаг. Төсвийн гүйцэтгэлийн  мэдээг Мэдээллийн ил тод байдлыг хангах хууль журмын дагуу  байгууллагын болон хэлтсийн мэдээллийн самбар, дүүргийн shilendans.gov.mn сайтад тус тус  байршууллаа.

Санхүүжилт олголтын  талаар:   орон нутгийн төсвийн 8 байгууллага, тусгай шилжүүлгийн  5 байгууллагын санхүүжилтийг батлагдсан хуваарийн дагуу   санхүүжилтийн ЗЭБ1 маягтаар гарган  хөтөлбөр, зориулалт бүрээр хуваарилан  олгохоос гадна Нарт хангай ХАСТ, Биеийн тамир спорт хороо, Соёлын ордон, НДХ, ХЭДС,Халамжийн сан, 11 байгууллагуудын нэмэлт санхүүжилтийн дансанд  орж буй  нэмэлт  орлогыг хөтөлбөр, зориулалтын дагуу орлогын бүртгэлийг тухай бүр хийж төлбөр тооцоог хэвийн гүйцэтгэх боломж нөхцлийг  бүрдүүлж ажиллаж байна. Оны эхний 11 сарын байдлаар орон нутгийн 8 байгууллагад  2,222.5 сая, тусгай шилжүүлгийн 5  байгууллагад 1,613.7  сая төгрөг  нийт 3,836.2сая төгрөгийн урсгал санхүүжилт, ОНХС-д  76.9 сая төгрөгийн хөрөнгийн санхүүжилтийг тус тус  олгоод байна.

Оны эхний 11 сарын байдлаар Төсвийн гүйцэтгэлийн мэдээ гаргахтай холбоотой орлого, зарлагын  залруулгын бичилтийг фрийбалансад журнал ваучераар холбогдох баримтуудыг /байгууллагууын албан тоот, орлогын хуулга, санхүүжилтийн баримт /  үндэслэн  бүртгэн оруулсан. Үүнд: Дүүргийн төрийн сантай харьцагч 11 төсөвт байгууллагын тухайн оны батлагдсан төсвөөс гадна бусад эх үүсвэрээс орж ирсэн  267,1 сая төгрөгийн  санхүүжилтийг нэмэлт төсвийн санхүүжилтийн дансаар дамжуулан зарцуулах  эрхийг  хөтөлбөр, зориулалтаар нь Сангийн яаманд  файлаар дамжуулан нээлгүүлж, тухай бүрт нь   орлогын бүртгэлийг фрийбалансад журнал ваучер бичин бүртгэж гүйцэтгэлд хяналт тавин ажиллалаа. Нэмэлт санхүүжилтийн мэдээг улирал тутам нэгтгэн гаргаж байна.

Е-балансаар 2017 оны эцэст 83 ААНБ жилийн эцсийн санхүүгийн тайлан өгөхөөс   онлайнаар шивсэн  64 ААН-ийн санхүүгийн тайланг шалган баталгаажуулан программд бүртгэж нэгдсэн тайлан мэдээг үнэн зөв гарган НСТСХ–т албан тоотоор хүргүүлсэн. 2018 оны эхний хагас жилээр  хууль журмын дагуу санхүүгийн тайлан гаргах 13  байгууллага онлайнаар тайлангаа өгч баталгаажуулсан.

Санхүүгийн зохицуулах хороонд мөн 2017 оны жилийн эцэс, 2018 оны эхний хагас жилийн  хийсэн ажлын тайланг гарган албан тоотоор хүргэж ажиллалаа.

Орон нутгийн төсвийн нийт 18 байгууллагын тайланг цаасаар болон онлайнаар хүлээн авч тулган, алдаатай хийсэн тайланг засварлан дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны нэгтгэсэн санхүүгийн тайланг гаргаж, цаас болон Е-тайлангаар  Нийслэлийн Аудитын газарт хуулийн хугацаанд хүргүүлсэн. Нийслэлийн Аудитын  шалгалтаар Дүүргийн нэгдсэн тайланд  “Зөрчилгүй” гэсэн санал дүгнэлтийг авсан.

Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэст 2017 оны орлого болон мөнгөн хөрөнгийн тайлангаа  хянуулж,  2017 оны тайлан хүлээлгэн өгөх тойрох хуудсыг холбогдох мэргэжилтнүүдээр зуруулан төсвийн ерөнхийлөн захирагчийн 2017 оны нэгтгэсэн санхүүгийн тайланг урьдчилсан байдлаар Нийслэлийн нэгтгэлд хамруулан Санхүүгийн зохицуулах хороонд  2017 онд хийсэн ажлын тайланг гарган албан тоотоор хүргүүллээ.

 

Батлагдсан төсвийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж, өр, авлагагүй ажиллах хүрээнд:

 

2018 онд   982455.1 мянган төгрөгийн төсөв батлагдсанаас:      2018 оны  жилийн эцэст цалин хөлс нэмэгдэл урамшилд 574357.4 мян төг, Ажил олгогчоос олгох НДШимтгэлд: 71815.0 мян төг, Байр ашиглахтай холбоотой тогтмол зардалд: 67142.0 мян төгрөг, Хангамж бараа материалын зардалд: 25800.1 мян төгрөг , Нормативт зардалд 500.0 мян төгрөг, Урсгал засварын зардалд 7879.4 мян төгрөг, Тавилга эд хогшилд 3020.0 мянган төгрөг, Багаж тоног төхөөрөмж худалдан авах зардалд 7817.2 мянган төгрөг,  Дотоод албан томилолтын зардалд-10000.0 мянган төгрөг, гадаад албан томилолтонд 2000.0 мянган төгрөг, Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардалд -77453.5 мян төгрөг, Нэг удаагийн тэтгэмж, урамшуулалд 13000.0 мянган төгрөгийг, Бусад арга хэмжээний  зардалд  100030.0 мянган  төгрөг,  нийт   957815.1 мянган төгрөгийг тус тус зарцуулж 24640.0 мянган төгрөгийн хэмнэлттэй ажилласан  байна., 2018 оны жилийн эхэнд  60.0 мянган төгрөгийн өглөгтэй  405.7 мянган төгрөгийн ажилчидтай холбоотой авлагатай гарсаныг барагдуулж жилийн эцэст өр авлагагүй байна. Төсвийг батлагдсан хуваарийн дагуу зарцуулж ажилласан.

Төсвийн зарцуулалтыг хууль тогтоомжийн дагуу зарцуулж, аливаа зөрчил дутагдал гаргахгүй байхад тухай бүрд нь анхаарч, Төрийн сангаар хянуулан анхан шатны баримтуудыг хууль журмын дагуу бүрдүүлүүлэн ажиллалаа.

ЗДТГ-ын 2018 оны санхүүгийн тайланд хийгдсэн НАГ-ын шалгалт, болон дүүргийн дотоод аудитаар өгөгдсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн гарсан зөрчлийг давтан гаргахгүйгээр ажиллаж байна.

Тамгын газарт ашиглаж байгаа хөрөнгүүдийг эзэмшигч тухай бүрт нь өмч эзэмшигчийн карт хөтлүүлэн эзэмшүүлж 2018 оны 6 сарын 07-ны А/31 тоот тушаал гаргуулан  эхний хагас жилээр тооллого  хийсэн ба актлах хөрөнгийн саналыг НӨХГ-т гарган шийдвэрлүүлсэн болно. ЗДТГ-ын албан хэрэгцээнд зориулан ТГ-ын даргын 2018 оны 04 сарын 12-ны А/18 тоот тушаалаар 4755.0 мянган төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авсан.   Хөрөнгөтэй холбогдох шийдвэрүүдийг гаргуулан байгууллагын шилэн дансанд байршуулан ажилласан болно.

 

Боловсрол, соёлын чиглэлээр:

 

– Бага насны хүүхэд болон сурагчдын эрүүл орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн баг  Нийслэлийн Боловсролын газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар – Цэвэр агаар” төслийн хүрээнд  2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Багахангай дүүргийн боловсролын  болон эрүүл мэндийн 5 байгууллагад  нийт 33 ширхэг ДОТООД ОРЧНЫ АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.

– 2018 онд дүүрэгт зохион байгуулах соёл, урлагийн арга хэмжээний саналыг дүүргийн ААНБ-уудаас авч нэгтгэн дүүргийн Засаг даргын 2018 оны А/35 дугаар захирамжаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд иргэд хүүхэд, залуучуудын дунд 25 удаагийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаас  захирамжийн дагуу  ААНБ-тай хамтран 20 арга хэмжээг зохион байгуулаад байна.

– Дүүргийн Засаг даргын А/06 дугаар захирамжаар “Монгол гоёлын өдөр”-ийн 2018 оны хуваарь, төлөвлөгөөг батлуулж төлөвлөгөөний дагуу дүүргийн иргэд, хүүхэд, залуучуудын дунд 20 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаас 24 арга хэмжээг зохион байгуулаад байна. 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд дүүргийн иргэд, ААНБ-ын ажилтан, албан хаагчид маань  монгол үндэсний дээл хувцсаараа  гоёж хэвшээд байна.

– Улсын Драмын Эрдмийн театртай хамтран дүүрэгт театрын урлагийг сурталчлан таниулах, соёл урлагаар дамжуулан иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх зорилгоор  2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Бардам туулай”, “Чөлөөт хос” жүжгийг  хямдралтай үнээр тоглуулж, тоглолтыг дараа жүжигчид, үзэгчдийн уулзалт зохион байгууллаа. Тоглолтыг 500 гаруй иргэд, хүүхэд, залуучууд хамрагдсан байна.

Тус ажлыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Б.Батнасан ивээн тэтгэн хамтран ажилласан байна.

-“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай дүүргийн Засаг даргын А/94 дүгээр захирамжаар 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон 2-р хороонд 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр, 1-р хороонд 06 дугаар сарын 01-ний өдөр “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв.

Төлөвлөгөөний дагуу баярын нээлт, алдарт эхийн одон гардуулах арга хэмжээ, “Хангай” цогцолбор сургууль, СӨБ-ын байгууллагын хүүхдүүдийн урлагийн тоглолт, шаараар амьтан хийх, уламжлалт зан заншлийн өртөө байгуулан ААНБ-уудтай хамтран спортын 25 арга хэмжээг зохион байгууллаа.

“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр 2017-2018 оны хичээлийн жилд амжилттай суралцсан болон нийгмийн халамж шаардлагатай  60 хүүхдэд, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан, мөн дүүргийн Засаг даргын нэрэмжит гарын бэлэг гардууллаа.

– Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 26 дахь удаагийн уралдаанд “Хангай” цогцолбор сургуулийн “Хараацай” хамтлагийн 84 сурагчийг бэлтгэн оролцуулав.

Сурагчид уралдааны эхний шалгаруулалтанд удирдамжийн дагуу заавал дуулах заавал дуулах дуу шүлэг С.Батаа, хөгжим Д.Лувсаншарав “Нийслэл Улаанбаатар”, дан найрал дуу торгууд ардын дуу “Боодогтой сэвгэр”, хөгжимтэй найрал дуу “Africa toto” дуугаар оролцон анхан шатны шалгаруулалтанд тэнцэв.

Хоёрдугаар шатны шалгаруулалт буюу нийслэлийн шатны шалгаруулалтанд нийслэлийн хэмжээнд 28 ерөнхий боловсролын сургууль өрсөлдсөнөөс “Хангай” цогцолбор сургуулийн  “Хараацай” хамтлагийн “Africa toto” дуу шалгаран урилгаар найрал дууны шилдэг хамтлагуудын хамтарсан гала тоглолтонд оролцов.

– Дүүргийн Засаг даргын “Багш нарын баярын 52 дахь өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай А/158 дугаар захирамжийн дагуу Дэлхийн багш нарын баярын 24, Монголын багш нарын баярын 52 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүлэн ЕБС, СӨБ-ын байгууллагын 50 багшийг хамруулсан байна.

Тус баярын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль болон Сургуулийн өмнөх боловсролын багш нарт гэр бүл, эцэг эхтэй харилцах, хүүхэдтэй ажиллах эерэг аргуудыг ойлгуулах, дүүргийн ЭЕШ-ын дүн мэдээнд  дүн шинжилгээ хийх зорилгоор “Инээмсэглэж буй гэр бүл” ТББ-тай хамтран “Гэр бүлтэй ажиллах арга зүй”, “Сургалтын үнэлгээ хийх арга зүй”, “Хүүхдийн нас бие, сэтгэл зүйн онцлогийг харгалзан сургах эерэг аргууд”, 2018 оны ЭЕШ-ын Багахангай дүүргийн суралцагчдын дүн оноонд хийсэн судалгаа, зөвлөмж сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг “Инээмсэглэж буй гэр бүл” ТББ-тай “Хамтран ажиллах тухай” №11 дугаар гэрээ байгуулан ажиллаж Засаг даргын нөөцөөс 500 000 төгрөг зарцууллаа.

– Монгол Улсын хүүхэлдэйн театртай хамтран мартагдаж буй соёлын өв, оньсого, тааврыг урнаар илэрхийлсэн бүтээл болох Улсын XI уралдааны тэргүүн байрын шагналт Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдэд зориулсан драмын жүжгийг орон нутагтаа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Соёлын ордонд 2 удаа зохион байгуулан 3-8 ангийн 380 сурагчийг хамрууллаа.

Тус зохиолыг тайзнаа амилуулснаар хүүхэд багачуудад шинэ мэдлэг боловсрол олгоод зогсохгүй, бие биенээ хүндлэх, хайрлах мэдрэмжүүдийг таниулж, зөв дадалд сургахаас гадна боловсрол гэдэг ямар үнэ цэнтэй зүйл болохыг ойлгуулж, оньсого тааврыг энгийн хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг давуу талыг бий болгосон байна.

 

Эрүүл мэнд, Спортын чиглэлээр:

 

– Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 1-р хороонд 2 тэрбум 800 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 40 ортой эмнэлгийн барилгыг ашиглалтанд хүлээж авч нээлтийн арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын  14-ний өдөр зохион байгууллаа.  Тус ажлыг “Тэргүүн чансаа” ХХК гүйцэтгэсэн бөгөөд 2017 онд 1 тэрбум төгрөгийн ажил,  2018 онд үлдэгдэл 1 тэрбум 800 сая төгрөгний ажил хийсэн байна.

– Дүүргийн Засаг даргын 2018 оны А/18 дугаар захирамжийн дагуу “Мөнгөн Багахангай” цасны баярын арга хэмжээг  цасан дээрх бүжиг,  гүйдэг матик, “Пёнчан 2018 – Өвлийн олимп”  цасан хотхон байгуулах гэсэн 3 төрлөөр зохион байгуулан Засаг даргын нөөц хөрөнгөөс 190.000 төгрөг зарцуулав.

Арга хэмжээнд нийт 20 аж ахуйн нэгж, албан байгууллагын 270 ажилтан албан хаагч, иргэд  хамрагдаж, шилдэг байгууллагаар “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

– Нийслэлийн Засаг даргын А/147, Дүүргийн Засаг даргын А/47 дугаар захирамжийн дагуу “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялах аяны нээлтийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулан 21 аж ахуйн нэгж байгууллагын 160 гаруй албан хаагчдыг хамрууллаа.  5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус аяныг дүүрэгт 2018 оны 03 дугаар сарын 19-нөөс 2018 оны 05 дугаар сарын 15 хүртэл зохион байгуулан аяны цомыг хуваарийн дагуу 20 байгууллагаар аялууллаа.

– Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147, Дүүргийн Засаг даргын 2018 оны А/92 дугаар захирамжийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  “Улаанбаатар марафон” Олон Улсын гүйлтийн тэмцээнд дүүргийн иргэд амжилттай оролцов. Тэмцээнд дүүргээс 13 байгууллагын 90 иргэн оролцон засаг даргын нөөц хөрөнгөнөөс 432.500 төгрөг зарцууллаа.

– Дүүргийн Өсвөрийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 10 жингээр зохион байгуулан 76 хүүхдийг хамрууллаа.  Тэмцээнээс шалгарсан сурагчид Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцов.

– Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53-р зарлиг, Засгийн газрын 2011 оны 32-р тогтоол, дүүргийн Засаг даргын А/54 дүгээр захирамжийн дагуу “Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорил”–ыг 2018 оны 04-р сарын 02-ноос 20-ны хооронд  зохион байгуулан 565  иргэнийг хамруулав.

– Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран “Багахангай Марафон” улсын аварга шалгаруулах тэмцээнийг 7 дахь жилдээ уламжлал болгон 2018 оны 06 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Улсын аварга шалгаруулах тэмцээнийг насанд хүрэгчдийн дунд 50км, 10км, 5х10км-ийн буухиа гэсэн 3 төрлөөр, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 06-11 нас /1000м/, 12-13 нас /2000м/, 14-15 нас /3000м/, 16-17 нас /5000м/ гэсэн 4 төрлөөр,  сонирхогчдын тэмцээнийг насанд хүрэгчид 18-49, 50-аас дээш нас 5000м гэсэн 2 төрлөөр зохион байгуулан 12 аймаг,  8 дүүрэг, 6 клуб, 5 спорт хороо, 21 байгууллагын 1051 тамирчдыг хамрууллаа.

Тэмцээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 3.0 сая төгрөг, бусад хөрөнгө оруулагч байгууллагаас 7.0 сая төгрөг зарцуулсан байна.

-Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нийслэлийн иргэдийн спортын VII их наадам”-д дүүргийн иргэдийг спорт явган аялал, сагсан бөмбөг, волейбол, ширээний шагайн наадгай, софт волейбол гэсэн 5 төрлөөр бэлтгэн оролцуулж, Ширээний шагайн наадгай тэмцээнд эмэгтэй баг Мөнгөн медаль хүртлээ.

 

Хүүхэд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр:

 

– Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран  дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид, хороо, сургуулийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн бага ангийн багш нарт “ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сургалтыг зохион байгуулан сургалтанд хамрагдсан 30 иргэнд гэрчилгээ олгов.

–  Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамтай хамтран  Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтыг зохион байгуулан 51250 төгрөг зарцуулав.  Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудал,  тэдний нийгэмд тэгш оролцох, оролцоог хангахын тулд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар   санал солилцов.

– 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Дүүргийн ИТХ-ын Нийгмийн бодлогын ажлын хороотой хамтран  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчныг сайжруулах нь” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга эрхлэгч нарт зохион байгууллаа.

Сургалтаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр 4 байгууллагаас 5 санал гарсаныг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн байгууллагын дарга эрхлэгч нарын үр дүнгийн гэрээнд тусгав.

2017 онд хийгдсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн хүртээмжийн талаар хийсэн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн төрийн 8, төрийн бус 1 байгууллагад үнэлгээ хийхээр төлөвлөн үнэлгээний удирдамжийг боловсруулаад байна.

– Билгийн тооллын хаврын тэргүүн сар, цагаан сарыг тохиолдуулан дүүргийн харьяалалгүй болон 80-аас дээш настай  ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав. Хүндэтгэлийн арга хэмжээнд 1-р хорооны 148, 2-р хорооны 87, 80-аас дээш настай 39 ахмад настанд хамрагдсан байна. Судалгаагаар дүүрэгт 80-аас дээш настай 39 ахмад бүртгэлтэй байгаагаас 80-88 настай 33 ахмад, 90-94 настай 6 ахмад байна.

– Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, орон нутгийн сүлжээний зураглал гаргах, сайн дурын байгууллагуудын идэвх, санаачилга, оролцоог дэмжих зорилгоор “Гэртээ харих зам сайн дурын нийгмийн ажлын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт удирдамжид заагдсаны дагуу дүүргийн Засаг даргын 2017 оны А/62 дугаар захирамжаар шинэчлэгдэн батлагдсан ажлын хэсгийн 16 албан тушаалтан, холбогдох 5 мэргэжилтэн хамрагдав.

Хэлэлцүүлгээр “Гэртээ харих зам” хөтөлбөрийн танилцуулга, 2017 онд зохион байгуулсан ажлын тайлан, “Гэртээ харих зам” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөө, биелэлт танилцуулан, орон гэргүй тэнэмэл иргэдтэй ажиллах сүлжээний зураглал хийж, түүнтэй ажиллах нийгмийн ажлын төлөвлөгөө боловсруулан, хамтын ажиллагаагаа сайжруулах чиглэлээр санал солилцов.

– Залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний  санал  хүсэлтийг  сонсох зорилгоор “Хөгжилд түүчээлэх залуусын давалгаа” залуучуудын чуулга уулзалтыг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав. Чуулга уулзалтанд дүүргийн 18-аас 34 насны залуучуудын 154 төлөөлөл, дүүргийн залуучуудын хөгжлийг дэмжих салбар зөвлөлийн 5 төлөөлөл, холбогдох 3 албан тушаалтан нийт 162 иргэн хамрагдаж “Дүүргийн хөгжилд  залуусын идэвх оролцоо”, “Дүүргийн давуу тал миний давуу тал”, “Хамтран ажиллах бүтээлч ажил” гэсэн сэдвээр хэлэлцэн санал бодлоо солилцов.

Тус ажлын хүрээнд дүүргээс залуучуудын чиглэлээр баримталж буй бодлого, өнгөрсөн онуудад залуучуудын чиглэлээр зохион байгуулсан ажлын тайланг танилцуулж, “Нийгмийн хариуцлага-Дүүрэг хөгжүүлэхэд залуусын оролцоо” илтгэл, сэтгэл зүйч Г.Наранбаатарын  “Эерэг хандлага” лекцийг залуучуудад хүргэлээ.

– Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар албан даалгаврын дагуу, дүүргийн Засаг даргын 2018 оны 121 дугаар захирамжаар ажлын хэсэг томилогдон дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн  орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалтыг  2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд биеийн тамирын болон тоглоомын 14 талбайд шалгалт хийснээс  жижиг засвар шаардлагатай 2 биеийн тамирын талбай, 5 тоглоомын талбайн засварлах шаардлагатай тоглоом, биеийн тамирын хэрэгсэл, бусад эд зүйлсийг зурагжуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудад хугацаатай үүрэг даалгаврыг өгч, үүрэг даалгаврын биелэлтэнд тогтмол хяналт тавин ажиллав.

-“Дүүргийн харьяалалгүй ахмадуудад хүндэтгэл үзүүлэх тухай” дүүргийн Засаг даргын А/159 дүгээр захирамжийн дагуу дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хороод тус бүрт зохион байгуулан Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 1.8 сая төгрөг, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсээр 2.3 сая төгрөг зарцуулан хүндэтгэл үзүүлж, Соёлын ордоны уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг сонирхууллаа.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд нийт харьяалалгүй 230 ахмад настан хамрагдахаас 1 дүгээр хороонд 120, 2 дугаар хороонд 110 ахмад настан хамрагдсан байна.

-Дүүргийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах ажлын хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дүүрэгт “Эмэгтэйчүүдийн өнөөгийн байдал цаашид баримтлах бодлого, чиглэл” сэдэвт эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулан “Монголын эмэгтэйчүүдийн холбооны Багахангай дүүрэг дэх салбар зөвлөл”-ийн тэргүүлэгчдийг 15 гишүүнтэйгээр сонгоод байна.

Тус чуулганаар дүүргийн эмэгтэйчүүдийн өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого, чиглэл, эмэгтэйчүүдийн чиглэлээр зохион байгуулсан ажлын тайланг танилцуулан, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Цогцэцэг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар мэндчилгээ дэвшүүллээ. Арга хэмжээнд дүүргийн эмэгтэйчүүдийн 100 төлөөлөл хамрагдан 553.000 төгрөг зарцуулагдсан байна.

– Дүүргийн Засаг даргын А/185 дугаар захирамжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах” Олон Улсын өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх” уриан дор 2018 оны 11 сарын 29,30-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт наадам”-ыг 2 дахь жилдээ уламжлал болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд шатар, даам, дартс, гар барилдаан, гар бөмбөг гэсэн спортын 5 төрлөөр зохион байгуулан Засаг даргын нөөц хөрөнгөөс 540.000 төгрөг зарцуулав.

– 2018 оныг нийслэлд “Иргэдийн оролцоотой, амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан дүүрэгт тус оныг “Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлаж, зорилтот жилийн төлөвлөгөөг 2 бүлэг 48 арга хэмжээтэйгээр боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Ажлын хэсэг дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-аас 8 байгууллага сонгон зорилтот жилийн ажлын явцтай танилцав. Зорилтот жилийн төлөвлөгөөний биелэлт 95.8%-тай хэрэгжсэн байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр:

 

-Дүүргийн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороо”-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай дүүргийн Засаг даргын 2018 оны А/19 дугаар захирамжаар дүүргийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны бүрэлдэхүүнийг 13 хүний бүрэлдэхүүнтэй, салбар хорооны дүрмийг 5 бүлэг, 16 заалттайгаар шинэчлэн батлуулж, салбар хорооны хурлыг 2 удаа зохион байгууллаа.

– Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирсэн 02-03/98  албан бичгийн дагуу дүүргийн нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдын хүйсийн тэнцвэрт байдлын тайланг гаргав. Үүнд: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо: Нийслэлийн Багахангай дүүрэг нь 17 төлөөлөгчтэй бөгөөд нийт төлөөлөгчийн 6 буюу 35.2 хувийг эмэгтэй төлөөлөгчид эзлэж байна.

Мөн Нутгийн захиргааны албан хаагчдын шийдвэр гаргах түвшинд эмэгтэй удирдах албан тушаалтан 62.5 хувийг эзлэж байна. Үүнд: ИТХ-ын дарга, ИТХ-ын ажлын албаны дарга, Засаг даргын орлогч, Хэлтсийн 2 дарга нийт эмэгтэй удирдах албан тушаалтан 5 байна.

– Чуулганд төлөөлөл оролцуулах тухай ХНХЯ-ны сайдын 1/149 дугаар албан бичгийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн 8 төлөөллийг “Жендэр ба хөгжил” үндэсний чуулганд оролцууллаа. Чуулганаар: төрөөс жендэрийн талаар баримталж буй бодлого, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, салбар дундын уялдаа холбоог хангах, талуудын хамтын ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх чиглэлээр санал солилцов.

-“Жендэрийн тэгш байдлыг хангах” үндэсний хөтөлбөрийн 2017-2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 3 арга хэмжээтэйгээр, салбар хорооны 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг  6 арга хэмжээтэйгээр боловсруулан батлуулж хэрэгжилтийг ханган ажиллалаа. Төлөвлөгөөний дундаж биелэлтүүд жилийн эцсийн байдлаар  76.4%-тай хэрэгжсэн байна.

– Төрөөс жендэрийн талаар баримталж буй бодлого шийдвэр,  үндэсний хөтөлбөр, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүрэгт Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын А/173 дугаар захирамжаар 14 хүний бүрэлдэхүүнтэй батлуулан 3 бүрэг 8 арга хэмжээ бүхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд “Дүүргийн оролцоонд суурилсан жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээ” хийхэд шаардлагатай дүүргийн хөгжлийн бодлогын 9 хөтөлбөр, 2 дүрэм, санхүүгийн холбогдох 4 тайлан, хүйсээр ангилсан 7 төрлийн судалгааг гарган жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн зөвлөх багт хүргэв.

Мөн  Нийслэл, дүүргийн Жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний асуулга, судалгааг Засаг даргын Тамгын газар болон түүний дэргэдэх хэлтэс албадын албан хаагчдаас аваад байна.

Зөвлөх баг тус мэдээлэлд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны дотор дүн шинжилгээ хийж, тайлангийн хурлаа дүүргийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт 2018 оны 12 сард багтаан танилцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Тохижилт, дэд бүтцийн чиглэлээр

 

2018 онд дүүргийн хэмжээнд Улсын хөрөнгө оруулалтаар 3 ажил 2,270,9 сая  Нийслэлийн болон Замын сангийн хөрөнгө оруулалтаар  8 ажил  2, 622, 8 сая, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 5 ажил, 4 зураг төсөв боловсруулахад 89,5 сая төгрөг, 15 ажлыг 4,983,2 сая төгрөгөөр гүйцэтгэсэн байна.

 

Улсын хөрөнгө оруулалтаар:

Цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга, усан сангийн ажлыг гүйцэтгэхэд “Комфорт Импэкс” ХХК шалгарч гүйцэтгэл 90% тай байгаа бөгөөд одоогоор эх үүсвэрийн 4 гүний худаг, 1000м3-ын усан сан, 22,8 км цэвэр усны шугам, 4,6км бохир усны шугам, 3250м3 хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж баригдаж, тоног төхөөрөмжийн угсралтын ажил 90%-тай  байна.

Цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга, усан сангийн ажлыг гүйцэтгэж байгаа “Комфорт Импэкс” ХХК-ны  захирал удирдлагууд болон БХБЯ, Барилгын хөгжлийн төв,  УСУГ-ын хамтарсан ажлын  хэсэг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр   ажлын гүйцэтгэл болон цаашид хийх ажлын талаарх үйл ажиллагаатай  танилцав.

Цэвэрлэх байгууламжийн туршилтын тохируулгыг 2019 оны 04 дүгээр сараас эхлэж 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр багтаан хийж  Улсын комисс ажиллуулахаар болов.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 80 дугаар ангийн барилга барих  ажлыг  “Даяар Трейд”  ХХК  2015-2018 онд гүйцэтгэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтанд оруулав.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилгын төсөвт өртөг 700 сая төгрөг бөгөөд 2018 оны улсын төсөвт уг барилгын эхлэлийн санхүүжилт болох 100,0 сая төгрөг төсөвлөгдсөн юм.

Энэхүү ажлын хүрээнд  Нийслэлийн худалдан авах газраас  тендэрийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 19-ний хугацаанд зохион байгуулж түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр Төрөлх-Мөрөн ХХК шалгаран зураг төсвийн ажлаа хийж байна.

Төсвийн үлдэгдэл 600.0 сая төгрөгийг 2019 онд  шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад санал хүргүүлээд байна.

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар:

1, 2-р хороог холбосон автозамд гарсан 340м2 талбайн  эвдрэл, хагарлыг нөхөх, авто замын 19 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 150м гагнаас  хийх, 2 дугаар хороонд 780м урттай сайжруулсан шороон зам тавих ажлыг “Неон гэгээ”  ХХК хийхэд 44.9 сая төгрөг зарцуулав.

1-р хорооны орон сууцны 2 дугаар байрны өмнөх авто зам шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг Нийслэлийн ХААГ-аас шалгаруулсан бөгөөд “Таны зам” ХХК  шалгарч өргөн 6м, урт 142м автозам, 300м2 авто зогсоолын ажлыг гүйцэтгэхэд 118.0 сая төгрөг зарцуулав.

1-р хороонд 40 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлыг  “Тэргүүн чансаа” ХХК   2017-2018 онд  гүйцэтгэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ашиглалтанд  оруулав.

Хангай цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрыг өргөтгөлийн барилгатай хүзүүвчээр холбох ажлын гүйцэтгэгчээр “Байшинтхайрхан” ХХК шалгарч 2018 оны 09 дүгээр сарын 17-нд гэрээ байгуулан ажлын  гүйцэтгэл 15 хувьтай байна

Дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/162 дугаар захирамжаар Хангай цогцолбор сургуулийн хичээлийн 2-р байрыг өргөтгөлийн барилгатай хүзүүвчээр холбох ажлын гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж  хяналт тавьж  байна.

2 дугаар хорооны 7 дугаар байрны гадна фасад засварлах ажлын гүйцэтгэгчээр “Талст өндөрлөг” ХХК шалгарч ажлыг 33,9 сая төгрөгөөр гүйцэтгэв.

1 дүгээр хорооны орон сууцны 5 дугаар байрны дээврийн засварын ажлыг “Буурал сутай” ХХК 57,8 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулан, гүйцэтгэж, хүлээлгэн өглөө.

2 дугаар хороонд “”Спорт тоглоомын талбай”-г  байгуулах ажлын гүйцэтгэгчээр  “Гранд Зевс” ХХК шалгарч  2018 оны 08 дугаар сарын 14-ний  өдөр  хүлээлгэн өгөв.

2 дугаар хорооны Нуурын гэр хорооллын 5-р гудамжны 18 өрхийн 430м хашааг будаж өнгө үзэмжийг сайжруулан 380м2 явган зам тавих  ажлыг “Өргөн говь” ХХК  гүйцэтгэв.

 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр:

Зөөврийн тайз нийлүүлэх ажлыг “Бүрэн Төгс Шийдэл” ХХК-тай шууд гэрээ байгуулан 24.06 сая төгрөгөөр гүйцэтгэн дүүргийн Соёлын Ордонд 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэгч компани хүлээлгэн өгөв.

Дүүргийн  ногоон байгууламжийг  нэмэгдүүлж, зам дагуу мод бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах ажлыг “Баянхангай” иргэдийн бүлэг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэв.

Дүүргийн 1 дүгээр хорооны Төвийн гэрэлтүүлгийг сайжруулах ажлын гүйцэтгэгчээр “Номин  ендэрт” ХХК шалгарч  2018 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд  38 ширхэг гэрлийн толгойг /100 вт/ лед гэрлээр солих,  500 м тэжээлийн кабелийг /3х16+1х25/ сип кабель болгон өөрчилж, удирдлагын самбарын тоног төхөөрөмжийг шинэчлэн 13.5 сая төгрөг зарцуулав.

Хангай зөрлөгийн хүүхдийн тоглоомын талбай засварлах ажлын гүйцэтгэгчээр “Ундрага” иргэдийн бүлэг гүйцэтгэн ашиглалтанд оруулав.

Төмөр замын клубын урд талын цагаан худгийг шинэчилж, тохижуулах ажилд “Энх-Ундрага” иргэдийн бүлэг шалгарч ашиглалтанд хүлээлгэн өгөхөд бэлэн болгоод байна.

Иргэдийн ая тухтай, таатай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд 2018 онд хийгдэх тохижилт, хог хаягдал, ногоон байгууламжийн төлөвлөгөөг 3 бүлэг 28 заалттайгаар боловсруулан  хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Дүүргийн Засаг дарга “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ–тай  “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”-г  2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулав.

Хороод, “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ, аж ахуйн нэгж байгууллагууд  “Тохижилт,  цэвэрлэгээний гурвалсан гэрээ”-г байгуулах ажлыг зохион байгуулав. Тайлангийн хугацаанд 1 дүгээр хороо 36, 2 дугаар хороо  19, нийт 55 аж ахуйн нэгж байгууллага болон  худалдаа үйлчилгээний байгууллагууд, 1, 2 дугаар хорооны 1196 айл өрхтэй хог хаягдлын гэрээ байгуулав

Дүүргийн хог хаягдлын олон нийтийн байцаагч нар тайлангийн хугацаанд 72 зөрчил илрүүлж зөрчлийн тэмдэглэл хөтлөн шийдвэрлэж ажиллав.

Мөн 1,2 дугаар хорооны орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын цас мөс цэвэрлэх, хог хаягдлыг авах зураглал болон цагийн хуваарийг  дүүргийн засаг даргын орлогч, Хороодын засаг даргаар баталгаажуулан  1,2 дугаар хорооны орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудад мөрдүүлэн ажиллаж байна.

Дүүргийн хэмжээнд хог цуглуулалт  тээвэрлэлт тогтоогдсон график, цагийн хуваарийн дагуу хугацаандаа тогтмол явагдаж байна.

Тайлангийн хугацаанд “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-г 7, “Цас цэвэрлэгээ”-г 2 удаа, “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ түүвэр цэвэрлэгээг 11 удаа зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд давхардсан тоогоор 495 ААНБ, иргэн 3616 албан хаагч оролцож 219644 м2 талбайн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж 93,5тн хогийг төвлөрсөн хогийн цэгт буулгав

“Бүх нийтийн их цэвэрлэгээ”, “Цас цэвэрлэгээ”-ний талаар дүүргийн хэвлэл мэдээллийн хуудас, хороодын facebook хуудас, Багахангай ТV орон нутгийн телевизээр иргэд, ААНБ-дад тухай бүр хүргэн, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс болон 1,2 дугаар хорооны тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нар хяналт тавьж ажиллав.

Мал амьтны сэг зэмээр байгаль орчин бохирдож хүн малын халдварт өвчин гарч болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт хорогдсон мал, амьтны сэг зэмийг холбогдох зааврын дагуу устгах, хашаа хороо, өтөг бууц, бэлчээр, худаг ус, булаг шандыг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2018 оны А/61 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Онцгой байдлын хэлтэс, Хот тохижилтын алба ОНӨААТҮГ, Цэфтрейд ХХК мал эмнэлгийн үржлийн үйлчилгээний нэгж хамтран 275 толгой үхсэн мал амьтны сэг зэмийг стандартын дагуу устгах, дарж булах, ариутгал халваргүйжүүлэлт хийх ажлыг гүйцэтгэв. Уг ажилд 1330500 төгрөг зарцуулав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3 аян”-ны хүрээнд шарилж устгалын ажлыг 3 удаа зохион байгуулж 24 ААНБ  58 иргэн 33164м2 талбайн зэрлэг ургамлыг устган төвлөрсөн хогийн цэгт  буулгав.

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн зэрлэг, хөл газрын ургамал устгах, дүүргийн нэгдсэн хогийн цэгийн эргэн тойрныг цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн үүсмэл хог хаягдал цэвэрлэх, түүвэр цэвэрлэгээний ажилд тус тус татан оролцуулан 23.0 сая төгрөг зарцуулав.

Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хогны хураамж 14,1 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 14375900  төгрөгийг дүүргийн татварын хэлтсийн дансанд төвлөрүүлж хэрэгжилт 101,9%-тай байна.

Засаг даргын Тамгын газрын Тохижилт,  хог хаягдлын олон нийтийн байцаагч нар хамтран Хангай цогцолбор сургуулийн  сурагчдад “Хог хаягдал гэж юу, түүнийг хэрхэн ангилан ялгах вэ” сэдвээр сургалт зохион байгуулж 52 хүүхдэд хог хаягдлын талаар мэдлэг олгов.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан хүүхэд залуучуудын дунд “Мөрөөдлийн Эко хороо” гар зураг, “Багахангайд тавтай морил” макет хийх уралдааныг зохион байгуулахад 75 хүүхэд идэвхтэй оролцов.

Золбин нохой,  муур устгах арга хэмжээг  8 удаа  зохион байгуулж 941 нохой, муур агнаж 11760000 төгрөг зарцуулав.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэгт  сар бүр  үзлэг хийж, асахгүй байгаа гэрэлтүүлгийг засварлаж, гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх хугацаат үүрэг даалгаврыг тухай бүр “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-т өгч ажиллав.

Дүүргийн авто зам болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн судалгааг шинэчлэн гаргасан бөгөөд нийт 703 ш  гэрэлтүүлэг хэвийн  ажиллаж асалт 98%-тай байна.

Тайлангийн хугацаанд  247ш гэрэлтүүлэг, 30ш гэрлийн лед ламп, трансматор-10ш, гэрлийн толгой /энгийн/-4ш, гэрлийн толгой /лед/-2ш, 400м кабель утас, 6 ширхэг тэжээлийн кабелийн гэмтлийг засварлан 3,5 сая төгрөг зарцуулав.

Мөн дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ   Төв талбайн индэрийн хойд хэсгийг “Гэрэлт гудамж” болгон тохижуулж 7.9 сая төгрөг зарцуулав.

Налайх эрчим хүчний салбарын Өндөртолгой хэсэг: 1 дүгээр хорооны 3,6 дугаар байрын 0.4 КВТ–ийн 600 м кабель шугамыг шинэчлэх, 14 ш КТП, цэвэр усны цахилгаан хангамжийн 3ш КТПН-г бүрэн урсгал засварт оруулж, 29 модон шонг бетонон болгох ажлуудыг графикт төлөвлөгөөний дагуу хийж  42,0 сая төгрөг зарцуулав.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн   2018 оны А/44 дүгээр тушаалаар  “Манай хороо-Миний гудамж” аян зарласантай холбогдуулан тус аяныг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дүүргийн хэмжээнд зохион байгуулав.

          Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах иргэдийн оролцоог нэмгдүүлэх зорилгоор “Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэгүй өгөх “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн Төв талбай болон 2 дугаар хорооны урд талбайд тус тус зохион байгуулав.

Тус өдөрлөгт 10 ААНБ, 7 иргэн Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ үнэгүй өгч 125 иргэнд үйлчилсэн байна.

Дүүргийн хэмжээнд өнгө үзэмжгүй, буулгах, шинэчлэх, цэвэрлэх, угаах  шаардлагатай 36 ААНБ-ын хаяг, самбарын судалгааг гаргаад байна.

Судалгааны дагуу ЗДТГ-ын 2018 оны 7/314 дугаар албан бичгээр байгууллагынхаа хаяг самбарыг буулгах, шинэчлэх ажлыг зохион байгуулах тухай албан бичгийг 36 ААНБ-д хүргүүлэв. Тус ажлын хүрээнд  тайлангийн хугацаанд 21 ААНБ хаягаа шинэчлэн сайжруулах ажлыг гүйцэтгэв. Мөн хаягжуулалтаа шинэчлэх сэргээн засварлах шаардлагатай гудамж, гэр хорооллын судалгааг гаргасан бөгөөд нэгдсэн журмаар хаягжуулалтаа шинэчлэх тухай оршин суугч, иргэдэд мэдэгдэв.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Дүүргийн Засаг даргын 2018 оны А/163 дугаар захирамжаар “Дулаан Багахангай” аяныг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл зохион байгуулав. Аянд 19 ААНБ идэвхтэй оролцож  6,8 сая төгрөг зарцуулсан байна.

Хот тохижилтын алба ОНӨААТҮГ дүүргийн Биеийн тамир, спорт хорооны урд сул шороо хөрсийг тэгшлэн хайрга, дэвсэж индүүдэн 330м2 авто замын зогсоол бий болгов.

1 хорооны орон сууцны 4 байрны урд, 2 дугаар хорооны  Хангай хотхоны 8-р байрны урд талын талбайд тус тус  унадаг дугуйны зогсоол бий болгов.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах амьдрах орчиныг сайжруулах зорилгоор дүүргийн 1,2-р хорооны явган хүний зам болон авто замуудад тэргэнцэртэй хүн зорчих 24 байршилд налуу гарцуудыг бий болгов.

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, үер усны далан сувагт үзлэг шалгалт хийж, үер усны улмаас эвдэрсэн авто замын далан, төв зам дагуух явган хүний замын 264м2  эвдрэл гэмтлийг засварлав.

“Хийморийн зам” ХХК-ны  үйлчилгээнд  улиралд  1 удаа ажлын зураг авалт хийж, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна

Тайлангийн хугацаанд давхардсан тоогоор ахмад настан 712, ХБИ 215, хүүхэд-193, насанд хүрэгчид 4120 иргэнд үйлчилсэн байна

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/163 дугаар захирамжаар “Дулаан Багахангай” аяны хүрээнд Хийморийн зам” ХХК-ны автомашины өвөлжилтийн бэлэн байдалд Тохижилт, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын тасаг хамтарсан үзлэг шалгалтыг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  зохион байгуулав.

Тус дүүрэгт үйл ажиллагаа эрхлэж буй Хийморийн зам ХХК нь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зорчигчдод түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Багахангай – Улаанбаатар-Багахангай чиглэлд нэмэлтээр такси үйлчилгээ эрхлэх хүсэлтийг дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/86 дугаар албан бичгээр Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлэв.

“Хангай өргөө”, “Их хангай” Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хэлтсээс СӨХ-дын ажилтан албан хаагчидтай уулзалт зохион байгуулж холбогдох үүрэг чиглэл өгөв.

Мөн “Хангай өргөө”, “Их хангай” сууц өмчлөгчдийн холбоодын удирдах зөвлөл 1 удаа хуралдаж тус СӨХ-дын  үйл ажиллагаатай танилцан заавар зөвлөгөө өгөв.

Тайлангийн хугацаанд СӨХ-д давхардсан тоогоор иргэдээс 12 гомдол амаар болон бичгээр хүлээн авч шийдвэрлэв.  Мөн тус СӨХ-дод 223 дуудлага ирсэн бөгөөд тухай бүр  шийдвэрлэн  засварт 2,2 сая төгрөг зарцуулав.

Хангай өргөө СӨХ 1 дүгээр хорооны орон сууцны байрны  орцны 15ш паарыг сольж, 125ш гэрэлтүүлгийг засварлахад 800.0 мянган төгрөг зарцуулав.

Дүүргийн 1,2 дугаар хорооны  орон сууцны 5,6 дугаар байрны дээврийн засварыг Хангай өргөө, Их хангай СӨХ хэсэгчлэн засварлахад 2,0 сая төгрөг зарцууллаа.

 

Худалдаа үйлчилгээ, хүнсний хангамж, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр

 

Хүнсний, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, тогтоомж, НИТХТ-ийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоол, Нийслэлийн ИТХТ-ийн 2014 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тусгай зөвшөөрөлгүйгээр архи согтууруулах ундаа, тамхи худалдахгүй байхад анхаарч, холбогдох хууль, дүрэм журам, стандартыг хангаж ажиллах, зөрчил гаргасан тохиолдолд худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргатай байгуулсан гэрээг цуцалж, үйл ажиллагаа явуулах гэрчилгээг хүчингүй болгох тухай Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн  2/05 дугаар албан бичгийг  дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 19  аж ахуйн нэгж байгууллага, иргэнд хүргүүлэв.

Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн судалгааг шинэчлэн гаргав.

Дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл 2018 онд 3 удаа хуралдаж 4 иргэний хүсэлтийг шийдвэрлэж ажиллав.

Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрчилгээний хугацаа дууссан,  шинээр эрхлэх хүсэлт гаргасан  10  аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй гэрээ байгуулж дүүрэгт  худалдаа үйлчилгээ эрхлэх “Гэрчилгээ” олгов.

Тайлангийн хугацаанд хороодын ажлын алба,  мэргэжлийн байгууллагууд хамтран  нийт 4 удаагийн хяналт шалгалт зохион байгуулж давхардсан тоогоор худалдаа үйлчилгээний 121 аж ахуйн нэгж байгууллага,  иргэнийг хамрууллаа.

Дүүргийн  ИТХ, ГХУСАЗЗ, ЗДТГ, ЦХ, МХТасаг, Эр зоригийн хүч ТББ, Бид хамтдаа бүлгэм хамтран  2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр  архи согтууруулах ундаа худалддаг түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, худалдагч нартай хийх  уулзалтыг зохион байгуулж 8 иргэнийг хамруулав.

Уулзалтаар холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж ажиллах талаар мэдээлэл өгснөөс гадна архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг ААНБ-ын захирал эрхлэгч нарын санал хүсэлтийг сонсч санал бодлоо солилцов. Уулзалтанд оролцсон 7 иргэн асуулт асууж  тайлбар авав.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны А/87 дугаар тушаалаар “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт явуулах тухай”  удирдамж батлагдсан бөгөөд архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан худалдаа үйлчилгээний 4 аж ахуйн нэгж байгууллагыг  аттестатчилалд хамруулан стандартын шаардлага хангаагүй 1 ААНБ-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулж, 3 ААНБ-ын тусгай зөвшөөрлийг сунгуулав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/381 дүгээр албан бичиг, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/58 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  “Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP,GHP/ нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг  2018 оны 03 дугаар сарын 26-ны зохион байгуулж хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага болон аж ахун нэгжийг түшиглэсэн цайны газрын захирал эрхлэгч, тогооч  25 иргэнийг хамруулав.

Мөн Хангай цогцолбор сургууль, 44 дүгээр цэцэрлэг, Авдрын гол овоо ХХК-ны Аривжих зоогийн газар, Хоолондоо цайны газрын тогооч нарт дүүрэгт хуваарилагдсан “Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP,GHP/ нэвтрүүлэх зөвлөмж 4 ширхэг CD-г өгч үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллахыг зөвлөв.

Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах зорилтот жилийн төлөвлөгөөг   хангах ажлын хүрээнд Дүүргийн Засаг даргын 2018 оны А/37 дугаар захирамжаар Монголын уламжлалт Сар шинийн баярыг угтан 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Үндэсний үйлдвэрлэгчдийн хамтарсан худалдаа “Цагаан сар-2018”  нэрийн дор үзэсгэлэн худалдааг зохион байгуулж  “Сайн өдрийн зах”-ыг ажиллуулав. Тус үзэсгэлэн худалдаанд 6 үндэсний үйлдвэрлэгч  оролцож 15,996,000 төгрөгний борлуулалт хийв.

Мөн дүүргийн 10 өрхийн үйлдвэр эрхлэгч 8 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 2,670,000, төгрөгний борлуулалт хийсэн байна.

Сүүдрэвчтэй худалдаа эрхлүүлэх тухай” дүүргийн Засаг даргын 2017 оны А/117 дугаар захирамжийн дагуу дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн гаргасан шийдвэрээр 7 иргэн сүүдрэвчтэй худалдаа эрхлэх түр зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулав.

Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын ажиллах цагийн хязгаар болон худалдаа, үйлчилгээний  газруудын ажиллах цагийн хуваарийн шинэчилсэн төсөлд санал авах хэлэлцүүлгийг дүүргийн хэмжээнд 2018 оны 05 дугаар сарын 04, 07-ны  өдрүүдэд 1, 2 дугаар хороонд зохион байгуулав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01/852 дугаар албан бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд худалдаа үйлчилгээ эрхлэгч, иргэдийн тооны харьцааг 50:50 хувийн харьцаатайгаар зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй  худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагаас  49, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл  51 нийт 100 иргэнээс санал авч нэгтгэлийг ЗАА-ны ХХҮХ-т хүргүүлэв.

Монгол улсад мөрдөгдөж байгаа Худалдааны газар, түүний үйлчилгээ Ерөнхий шаардлага MNS5021:2007 стандартад нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан санал авах арга хэмжээг дүүргийн хэмжээнд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хороодын ажлын албатай хамтран зохион байгууллаа. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн  23 төлөөлөл, 27 иргэн нийт 50 иргэнээс 10 төрлийн санал гарсныг  нэгтгэн ЗАА ны ХХҮХ-т хүргүүлэв.

Мөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төсөлд санал авах хэлэлцүүлгийг дүүргийн хэмжээнд 2018 оны 08 дугаар сарын 07-ны  зохион байгуулав.

Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 35 аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төсөл, хэлэлцүүлэг зохион байгуулах тухай зар мэдээллийг хороодын ажлын албаар дамжуулан хүргүүлэв.

Хэлэлцүүлэгт дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй  18 худалдаа үйлчилгээ, нийтийн хоол үйлдвэрлэл эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл,  иргэдийн төлөөлөл  оролцов.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан “Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэгүй өгөх “Өгөөмөр өдөр” өдөрлөгийг 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн Төв талбай болон 2 дугаар хорооны урд талбайд тус тус зохион байгуулав.

“Дээлтэй Монгол – 2018” үзэсгэлэн худалдааг “Наадмын гоёлоо дүүргээсээ” уриан дор 2018 оны 07 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулав. Үзэсгэлэн худалдаанд 11 өрхийн үйлдвэр эрхлэгч иргэд 7 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 133,000 төгрөгний борлуулалт хийсэн байна.

Улсын баяр наадмыг угтан 2018 оны 7 дугаар сард эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангаж, үйлчилгээ үзүүлж ажиллах талаар Мэргэжлийн хяналтын тасаг, ЗДТГ-ын ТХҮХ-тэй хамтран 16 хүнсний дэлгүүр, 3 цайны газар, 4 барааны дэлгүүрт мэдэгдэл хүргэн зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллав

Багахангай дүүрэг үүсэн байгуулагдсаны 29 жилийн ой, иргэдийн өдөрлөг угтсан өрхийн үйлдвэр эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг 2018.08.08-ны өдөр дүүргийн төв талбайд зохион байгуулж  өрхийн үйлдвэр эрхлэгч 14 иргэн 8 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож 1794000 төгрөгний борлуулалт хийв.

Мөн худалдаа үйлчилгээний чиглэлээр 14, нийтийн хоолны чиглэлээр 27 ААНБ, иргэнд үйл ажиллагаа явуулах түр зөвшөөрөл олгож мэргэжлийн байгууллагуудаас хяналт тавин анхааруулга, зөвлөмжийг хүргэв.

“Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хичээлийн шинэ жилийг угтан дүүргийн Засаг даргын 2018 оны  А/136 дугаар захирамжаар “Худалдъя, Солилцъё, Бэлэглэе” өдөрлөгийг 2018.08.17,28-ны өдрүүдэд зохион байгуулав.

Өдөрлөгт 20 аж ахуйн нэгж байгууллагын 79 ажилтан, албан хаагч, 29 иргэн оролцож 150 гаруй зүйлсээ бэлэглэн солилцож, 17 иргэн  630000 төгрөгний борлуулалт хийсэн байна. “Худалдъя, солилцоё, бэлэглэе” өдөрлөгт нийт 120 иргэн хамрагдав.

Нийслэл, дүүргийн 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд  тусгагдсан Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд ТЭЗҮ-ийг  боловсруулах ажлыг Артконстракшн ХХК гүйцэтгэж байна.

Багахангай дүүргийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркын ТЭЗҮ боловсруулах ажлын танилцуулгыг “Арт констракшн” ХХК-ын захирал М.Баасанжав, төслийн удирдагч ШУТИС-ийн багш доктар, профессор С.Төгс  нар 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр  1,2 дугаар хорооны 319 иргэнд танилцуулж  мэдээлэл хүргэв.

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар ТЭЗҮ-г боловсруулж дууссан бөгөөд Нийслэлийн Засаг даргын удирдах зөвлөлийн хуралд танилцуулж эхний хэлэлцүүлгийг хийв. Мөн Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилга хөгжлийн төвөөр магадлал хийлгэж Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. Одоогоор тус ажлын санхүүжилт болох 145.0 сая төгрөгний 80%-г зарцуулсан байна.

Дүүргийн ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн  10 дугаар тогтоолоор 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд Үйлдвэрлэлийн хэсэг /Хими 1/-т Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зориулалтаар 80 га газрыг эзэмшүүлэхээр тусгасан.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/27 дугаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх ажлыг зохион байгуулах тухай” захирамж гарч ажлын хэсгийг дүүргийн засаг даргын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулан 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр  байгуулан ажиллав.

Нийслэлийн татварын газраас ирүүлсэн судалгаагаар 11 үйлдвэрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэхээс 4 үйлдвэрийг  бүртгэх ажлыг зохион байгуулав.

Бүртгэгдээгүй 7 үйлдвэр байгаа ба  шилжсэн 1  /Нийслэлийн Татварын газрын  даргын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  А/179 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүрэг лүү шилжсэн/, үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн 2, Татварын газарт бүртгүүлснээс хойш үйл ажиллагаа огт явуулаагүй, үйл ажиллагаа нь бүрэн зогссон 4 үйлдвэр байна.

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Дүүргийн ЖДҮДТ-тэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Маркетинг менежмент” сэдэвт сургалтыг жижиг дунд болон өрхийн үйлдвэр эрхлэгч иргэдэд зохион байгуулан  25 иргэнийг хамруулан сертификат олгож 157000 төгрөг зарцуулав

МҮХАҮТ, дүүргийн ЖДҮДТ-ийн хамтран зохион байгуулсан “CHAMBER_BUS” бизнес аялал амжилттай зохион байгуулагдаж “Амарсанаа степ”, “Багахангай сүү” ХХК-ны төлөөлөл болон 12 өрхийн үйлдвэр эрхлэгч хамрагдав.

Монголын Хүний хөгжил судалгаа сургалтын төвтэй хамтран “Экспортын стратеги” сэдэвт сургалтыг зохион байгуулж 22 иргэнийг оролцуулав.

Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, дүүргийн салбар зөвлөлтэй хамтран 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ЖДҮ, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 15 эмэгтэйчүүдтэй уулзаж цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

МҮХАҮТ, дүүргийн ЖДҮДТ, ХХҮХ, Хангай цогцолбор сургуулийн хамтран зохион байгуулсан “Chamber bus-2” бизнес аялалыг  2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулав. Аялалд Хангай цогцолбор сургуулийн 32 сурагч, анги удирдсан багш нарыг хамруулав.

Хотын хөгжил хорооноос төслийн хүрээнд Royal HD телевиз хамтран 2018 оны 03 дугаар сарын 10–ны өдөр ЖДҮДТөвийн үйл ажиллагаа, оёдол, эсгий урлал, алт мөнгөний дархан зэрэг үйл ажиллагаа явуулдаг 6 өрхийн үйлдвэр эрхлэгчийг хамруулсан 30 минутын нэвтрүүлэг бэлтгэв.

Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах зорилтот жилийн хүрээнд тайлангийн хугацаанд 7 удаагийн  үзэсгэлэн худалдаанд давхардсан тоогоор 181 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож 21.5 сая төгрөгний борлуулалт хийсэн байна.

 

Хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр

 

“Малчдад туслах аян”-ыг 2018 оны 02 дугаар сарын 01-10-ны өдрүүдэд зохион байгуулав. Тус аянд 29 аж ахуйн нэгж байгууллага нэгдэж 46 малчин мал бүхий иргэдэд шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлсэн байна.

Нийслэлийн Сайн малчинд дүүргийн 1 дүгээр хорооны малчин Б.Жаргалсайхан, Алтан унаганы эзнээр Ч.Бямбадаш нарыг тодорхойлж Сар шинийн баяраар шагналыг гардуулав.

2018 оны хавар 10986 толгой мал төллөж мал төллөлт 77.4 хувьтай байв. Мөн 38 иргэнийг арьс ширний урамшуулалд хамруулахаар холбогдох материалыг НХХААГ-т хүргүүлэв.

Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудын сумдад болон Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тухайн бүс нутгаас амьд мал, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, бусад зүйл ачсан тээврийн хэрэгслээр шүлхий өвчин үүсгэгч нийслэлийн нутаг дэвсгэрт зөөвөрлөгдөн ирэх, цаашид тархах нөхцөл үүссэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын 2018 оны А/38, А/59 дүгээр захирамжаар  Замын цагдаагийн байнгын хяналтын цэгт 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулж 3.320.830 төгрөг зарцуулав.

Мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус вакцинжуулалтын ажлыг тухай бүр зохион байгуулж 15 нэр төрлийн вакциныг  36071 толгой мал, амьтанд хийв. Мөн паразит өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж угаалга туулга, боловсруулалтанд 34636 мал амьтныг хамруулав.

“Цэф трейд” МЭҮҮН нь дүүргийн хүн амд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр үйлчилдэг худалдаа үйлчилгээний газруудын судалгааг гаргаад байна. “Цэф трейд” МЭҮҮН нь тайлангийн хугацаанд 17471кг мах, 1640л сүү, 2250 кг ноос, 1627 ш арьсанд шинжилгээ хийн баталгаажилт олгов.

Нийслэлийн Засаг даргын  А297 дугаар захирамжийн хүрээнд малчин өрхийн 9900 м-2 талбай бүхий малын хашаа хороонд ариутгал хийлгэв.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамжаар  орон нутагт гарсан мал амьтны гоц халдварт шүлхий өвчин нийслэл хотод тээвэрлэгдэн орохоос урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор  дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэд 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулав.

               “АПУ” ХХК-ний сүүний үйлдвэрийн  менежер  2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дүүрэгт ажиллаж удирдлагуудтай уулзаж 3.2тн-ийн багтаамжтай “Сүү хөргөлтийн танк” байгуулах талаар санал солилцсон бөгөөд  танкийг суурилуулан цахилгаанд холбох ажил хүлээгдэж байна.

Тус ажлын хүрээнд сүү бэлтгэн нийлүүлэх талаарх сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж малчин мал бүхий 27 иргэнийг хамруулав.

          “Нүүдэлчин Агро Ферм” ХХК, ХААН Банк болон сүү сүүн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч АПУ Дэйри ХХК хамтран Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт тус бүр 40 саалийн үнээтэй өрхүүд нэгдэн  нийт 400 үнээтэй 10 ферм бүхий Монголын анхны сүүний кластер ферм байгуулсан байна. Дүүргийн Засаг даргын 2018 оны А/147 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн 10 малчин, мал бүхий иргэдийг энэхүү фермерийн  үйл ажиллагаатай танилцуулав. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Монголын Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциациас зохион байгуулсан  “Борнуур-Аглаг бүтээлийн хийд” эко аялалд дүүргийн газар тариалан эрхлэгч 9 иргэнийг оролцууллаа. Энэхүү арга хэмжээнүүдэд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 520.200 төгрөг зарцуулав.

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/83 дугаар захирамжаар “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг 2018 оны 05,10 дугаар сард  зохион байгуулав.

“Бүх нийтээр мод тарих өдөр”-т давхардсан тоогоор 62 ААНБ-ын 716 ажилтан албан хаагч оролцож 400м2 талбайг зүлэгжүүлэн, 31 цэцгийн мандал байгуулж 2682 ш мод бут сөөг тариалан 3.9 сая төгрөг зарцуулсан байна.

Мөн 10 аж ахуйн нэгж байгууллага, 14 иргэн өөрийн хариуцсан талбайд тарьсан мод, сөөгний арчилгаа, тордолгоо, цэнэг усалгааг хийв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 10 дугаар сард дүүрэгт 5 төрлийн 250 ш модны дэмжлэг үзүүлсэн бөгөөд 5 ААНБ-д хуваарилан тариулав.

УБТЗ-ын Залуучуудын байгууллагаас дүүргийн Алсын худаг хэмээх газарт “Залуучуудын төгөл-2030” нэрийн дор 2000 мод тарих арга хэмжээг зохион байгуулав.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дүүргийн ногоон байгууламжийг  нэмэгдүүлж, зам дагуу мод бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах ажлыг “Баянхангай” иргэдийн бүлэг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэв.

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд иргэд, хүүхэд залуучуудын ая тухтай амрах нөхцлийг бүрдүүлэхээр Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-аас  төв талбайн замын урд талд  “Эко Төгөл”  байгуулав.

Тус ажилд 5м3 мод, 3,5м3 байгалийн чулуу, 25м3 хар шороо, 1,5м3 байгалийн элс, 360м2 зүлэг суулгаж, 6ш цэцгийн мандалд 90ш цэцэг тариалж 3.2 сая төгрөг зарцуулав.

Өрхийн хөгжлийг дэмжих-амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд “Ургамлын далай” ХХК-аас санаачлан хэрэгжүүлж буй “Хашаандаа сайхан амьдаръя” сэдэвт сургалтыг дүүргийн Засаг даргын 2018 оны А/82 дугаар захирамжаар дүүрэгт 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулан 18 иргэнийг хамруулав.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн   2018 оны А/44 дүгээр тушаалаар  “Манай хороо-Миний гудамж” аян зарласантай холбогдуулан тус аяныг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дүүргийн хэмжээнд зохион байгуулав.

Тус аяны хүрээнд гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх өөрсдийнх нь оролцоотой хашаандаа тохилог, сайхан амьдрах орчин бүрдүүлэх шинэ санал санаачлагыг дэмжих зорилгоор Дүүргийн Засаг даргын 2018 оны А/106 дугаар захирамжаар “Хашаандаа сайхан амьдаръя” болзолт уралдааныг 3 сарын хугацаанд зохион байгуулж уралдаанд амжилттай оролцсон 3 иргэнийг шалгаруулан  шагналд 380.000 төгрөг зарцуулав.

“Нутгийн шийдэл сан” ТББ “Цэвэрч Монгол” төсөлтэй хамтран “Жорлонгоо өөрчилье” сэдэвт сургалтыг зохион байгуулж 35 иргэнийг хамруулав. Сургалтаар жорлонгийн 17 шийдэл, ариун цэврийн байгууламж түүнтэй холбоотой бизнес, төрийн бодлого, бизнес хөгжлийн шинэ хандлага, иргэдийн оролцооны сайхан жишээний талаар мэдээлэл хийв.

Энэхүү ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын нөөц  хөрөнгөөс 500.000 төгрөг гарган дүүргээс нэг өрхийг сонгож стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгохоор ажиллаж байна.

Нийслэлийн Байгаль орчны газрын захиалгаар “Бид солюшн” ХХК нь “Агаар бохирдуулагч  эх үүсвэрийн бүртгэл хийх, мэдээллийн цахим сан бүрдүүлэх програм”-ын талаар сургалт, танилцуулга хийсэн бөгөөд програмд ердийн галлагаатай 3-15кВт, ердийн галлгаатай, усан халаалтын 15-100 кВт хүчин чадалтай зуухыг хэрхэн бүртгэх талаарх мэдээллийг хүргэв.

Уг сургалтанд ЗДТГ-ын ТХҮХ-ийн дарга, ХАА,БО хариуцсан мэргэжилтэн, 1,2 дугаар хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагчид хамрагдав.

НХХААГ, “Монгол ногоо” төсөлтэй хамтран төмс, хүнсний ногоо тариалах сонирхолтой иргэдэд “Талбайн төлөвлөлт үр ашиг ба хамгаалагдсан хөрсний боловсруулалт, тариалалт” сэдэвт онол дадлагын сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан Уул дүүрэгт  зохион байгуулав.

Уг сургалтанд  дүүргийн төлөөлөл 2 иргэн хамрагдаж талбайн төлөвлөлт, хамгаалагдсан хөрсний боловсруулалт, төмс, хүнсний ногооны боловсруулалт, тариалалтын талаар мэдлэгтэй болов.

Засаг даргын Тамгын газар, Багахангай сүү ХХК-тай хамтран 5 га газарт 5 аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдыг төмс, хүнсний ногоо тариалуулах ажлыг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр Агропаркийн эрхлэгч төмс, хүнсний ногоог  хэрхэн тариалах, арчлах, хураан авах талаар мэдээлэл хүргэв. 5 аж ахуйн нэгж байгууллагын 52 ажилтан албан хаагч төмс, хүнсний ногоо тариалах, хураан авах талаар мэдлэгтэй болов.

Дүүргийн хэмжээнд  6 ААНБ, 13 иргэн 7,8 га талбайд төмс, 1.81 га талбайд хүнсний ногоо, 50 га-д эрдэнэшиш, 40 га талбайд царгас тариалаад байна. Дүүргийн хэмжээнд  6 ААНБ, 13 иргэн 7,8 га талбайд төмс, 1.81 га талбайд хүнсний ногоо, 50 га-д эрдэнэшиш, 40 га талбайд царгас, 3 га талбайд Мандал сортын тэжээлийн ургамал тариалан 1000тн эрдэнэшиш, 1500тн тэжээл,  7 ААНБ, 12 иргэн 10,6 тн төмс, хүнсний ногоо хураав.

Тариалалтыг мэдээг хороодоос авч нэгтгэн НХХААГ-н Газар тариалангийн хэлтэст 7 хоног бүрийн лхагва гаригт хүргүүлэн ажиллав.

Дүүргийн ИТХ-тай хамтран  2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж тариаланч, малчин мал бүхий 63 иргэнийг хамруулав.

Тус зөвлөгөөнөөр дүүргээс хөдөө аж ахуйн салбарт баримтлан хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон холбогдох мэдээллийг хүргэв.

Дүүргийн Засаг дарга  Баянхангай, Ивээлт нутаг, Шижир Өндөр, Хөдөлмөр зүтгэл зэрэг 4 нөхөрлөлтэй  1 жилийн хугацаанд гэрээ байгуулсан бөгөөд   тус нөхөрлөлүүд Өндөртолгой тахилгатай овооны урд тал, Улаан худаг нэртэй газарт  бичил уурхайн зориулалтаар олборлолт явуулав.

Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй бүртгэгдээгүй нөхөрлөлийн үйл ажиллагааг шалгав.

Шалгалтаар “Шижир Өндөр”, ”Ивээлт нутаг”, “Хөдөлмөр зүтгэл” нөхөрлөл нь дүүргийн Засаг даргатай байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-ний 3.1.3, 3.1.4, 3.1.10 дэх заалтуудыг зөрчсөн, мөн бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй талбайн булангийн цэгүүдийг координатын дагуу тэмдэгжүүлээгүй зэрэг зөрчил илрэв.

Дээрх зөрчлийг арилган холбогдох арга хэмжээ авсан талаар мэдээллийг Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэст ирүүлэх тухай ЗДТГ-ын 7/484 дугаар албан бичгийг нөхөрлөлүүдэд хүргэн зөрчлийг арилгуулснаас гадна гэрээний үүргээ биелүүлэн олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг яаралтай гүйцэтгэж талбайгаа хүлээлгэн өгөх тухай ЗДТГ-ын 2018 оны 7/432 дугаар албан бичгийг Баянхангай нөхөрлөлд хүргүүлэв.

Тус ажлын хүрээнд Баянхангай нөхөрлөл 2018 оны  04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны  04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зөвшөөрөлгүйгээр олборлолт хийсэн  иргэдийн  0,04 га талбайд нөхөн сэргээлт хийв.  Мөн ашигт малтмал олборлолтын талбайд ахуйн зориултаар 2 гүнийн худаг  гаргахад 24,0 сая төгрөг зарцуулсан байна.

Шижир Өндөр, Ивээлт нутаг, Хөдөлмөр зүтгэл нөхөрлөлүүд хамтран 3 байршилд 19.75 га газарт нөхөн сэргээлт хийсэн байна

 

“Иргэн таныг сонсьё” уулзалт зохион байгуулсан талаар:

 

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/50 дугаар захирамжаар “Иргэдтэй хийх уулзалтын хуваарь”-ийг шинэчлэн батлуулж, уулзалтыг хуваарийн дагуу 3 удаа зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 490 иргэн хамрагдан, санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр 43 иргэнээс 6 санал, 64 хүсэлт гарч, дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд тайлбар мэдээллийг өгөв.

Мөн УИХ-ын гишүүн хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон холбогдох албан тушаалтнууд дүүргийн иргэдтэй 2 удаагийн уулзалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 317 иргэн хамрагдан, 10 иргэнээс 14 санал хүсэлт амаар болон бичгээр гарган, УИХ-ын гишүүд болон дүүргийн Засаг дарга хариуг өгч, тайлбар мэдээллийг хийлээ. Нийт 53 иргэнээс 6 санал, 78 хүсэлт гарч, дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд тайлбар мэдээллийг уулзалтын үеэр өгөв. Санал хүсэлтийн 91,8% нь шийдвэрлэгдэн, 8,2% нь шийдвэрлэх шатандаа байна.

 

 “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-ний талаар:

 

Дүүргийн ИТХ-ын 2009 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2018 оны А/75 дугаар захирамжаар батлагдсан мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг дүүргийн төвөөс алслагдан оршин сууж буй мал бүхий иргэд, малчин айл өрхөд 2018 оны 5 дугаар сарын 08, 14-ний өдрүүдэд “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-г үзүүлж, 7 төрлийн үйлчилгээг 34 өрхийн 92 иргэнд хүргэж, 6 төрлийн 200 гаруй тараах материал, гарын авлага тараав. Дүүргийн Засаг даргын 2018 оны А/189 дүгээр захирамжийн дагуу ээлжит “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-г үзүүлэхээр ажлын хэсгийг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан, 2018 оны 12 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд үйлчилгээг хүргэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд:

 

Дүүргийн гадаад харилцааг хөгжүүлэх, орон нутгийн гадаадын хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх ажлын хүрээнд тус дүүрэгт Тайваны “Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан” төсөл 2010 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү төсөлд 1,2 дугаар хорооны нийт 40 өрхийн 140 хүүхэд хамрагдаж байна.  Тус сан нь ном, витамин, ахуйн хэрэглээний тусламжаас гадна 2018 оны хагас жилийн байдлаар сар бүр олгох мөнгөн тусламжинд 4.2 сая төгрөг зарцуулав.

2018 оны 04 дүгээр сараас бага насны хүүхдэд тусламж үзүүлэх, халамжийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй Кристина Нобелийн хүүхдийн сан ОУ-ын байгууллага дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс дооуур орлоготой 10 өрхөд судалгаа явуулан түүнээс 2 өрхийн хүүхдийг сонгон авч боловсрол болон авьяасыг нь дэмжин хамтран ажиллаж байгаа ба мөн 1, 2 дугаар хорооны  АБТДО-той 2 өрхийн хүүхдэд тусламж үзүүлээд байна.

Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, гадаад хэл сурах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагч, ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдад япон хэлний үнэ төлбөргүй сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 16-наас дүүрэгт зохион байгуулж 23 иргэнийг хамруулан  6 удаагийн хичээлийг зохион байгуулаад байна. Мөн дүүргийн иргэдийн амьжиргааг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг санаачлан зохион байгуулж ирсэн ба  АНУ-д ажиллаж амьдардаг Дашдондог, Нямхүү нарын гэр бүлтэй хамтран ажиллаж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан дүүргийн АБТДО-той 90 хүүхдэд цүнх, гарын бэлэг гардуулав.

Мөн гадаад улс, хотуудтай харилцаа тогтоох ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр БНХАУ-ын Жилинь мужтай харилцаа тогтоож цагаан будаа савлах үйлдвэр байгуулах болон бусад хөрөнгө оруулалтын ажилд хамтран ажиллахыг хүссэн Засаг даргын 1/245 тоот албан бичгийг хүргүүлсэн ба 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус мужийн Худалдааны танхимын гадаад хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хамтын ажиллагааны  хэлтсийн дарга болон ААНБ-ын дарга эрхлэгч нийт 20 хүний бүрэлдхүүнтэй төлөөлөгчид ирж цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, гадаад хэл сурах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагч, ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдад япон хэлний үнэ төлбөргүй сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 16-наас эхлэн зохион байгуулж 6 удаагийн хичээллэж, 23 иргэнийг хамруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын СИ ПИНЬ хотоос 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж дүүргийн удирдлагуудтай уулзсан бөгөөд, уулзалтын үеэр Багахангай дүүрэгт шинээр нефть боловсруулах үйлдвэр байгуулах талаар хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Гадаадад мэргэжилтэн бэлтгэх, туршлага солилцуулах ажлын хүрээнд Монголын Бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооноос бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 06-11-ний өдрүүдэд БНХАУ-ын Жинэн хотод зохион байгуулагдах Олон улсын үзэсгэлэн худалдаа, бизнес аялалд Засаг даргын туслах Навааны Нямзав, Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч, сургалт тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Н.Бямбажаргалыг хамруулж байгууллагын гадаад арга хэмжээний зардлаас 300.000 төгрөгийг гаргаж,шийдвэрлэлээ.

2018 оны 02 дугаар сарын 07-14-ний өдрүүдэд ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Баатарзоригт БНСУ-ын Сөүл хот болон Сөүл хотын аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах сургалтанд хамрууллаа.

УБЗАА-наас 2018 оны 04-р сарын 15-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод  зохион байгуулсан “Ногоон байгууламж” туршлага солилцох сургалтанд ТХҮХ-ийн Дэд бүтэц тохижилт хариуцсан мэргэжилтэн Ё.Гэрэлцэцэгийг хамруулж, байгууллагын гадаад арга хэмжээний зардлаас 300.000 төгрөгийг гаргаж шийдвэрлэв.

Дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн үйл ажиллагаатай танилцах, орон нутагт хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрийн талаар санал солилцох, гудамж, зам талбайн аюулгүй ажиллагааг хангах ажлын хүрээнд Бээжин, Шинжинь хотын камерийн хяналтын систем, нийтийн тээвэрт унадаг дугуй, бусад үйлчилгээг нэвтрүүлэх ажилтай танилцах зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-д туршлага судалж, уг арга хэмжээнд 703.500 төгрөгийг Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас тус тус гаргаж шийдвэрлэлээ.

2018 оны 11 дүгээр сарын 23-.наас 12 сарын 03-ны өдрүүдэд НЗДТГ-аас зохион байгуулсан Америкийн нэгдсэн улсын Денвер хотын “Нисэх буудлын  үйл ажиллагаа, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээ” туршлага судлах арга хэмжээнд ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц оролцов. Уг арга хэмжээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 4.500.000 төгрөг гарган шийдвэрлэсэн.

2018 оны 12 дугаар сарын 07-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Шилийн гол аймгийн Авга хошуу болон Зүүн сүнд хошуу нутгаар Эрчимжүүлсэн мал аж ахуй болон үхрийн фермерийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах аялалд ТХҮХ-ийн ХАА. Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинтөгс оролцож туршлага судаллаа.

 

Эрх зүйн сургалт сурталчилгааны  хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд:

 

Нийслэлийн Засаг даргын Хууль зүйн сайдтай 2018 онд  байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Тус дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааны төлөвлөгөөг 3 бүлэг 28 заалттай боловсруулан, дүүргийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжаар баталгаажуулан хэрэгжилтийг ханган ажиллаж, төлөвлөгөөний биелэлт 84%, Бүх нийтийн эрх зүйн боловсрол хөтөлбөрийн биелэлт 80.7%-тай хэрэгжлээ. Үүнд:

Дүүргийн хэмжээнд  хуулийн төслийн  хэлэлцүүлэг 3, сургалт 18 зохион байгуулснаас ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран 7, ААНБ-11,  давхардсан тоогоор 520 гаруй иргэнийг хамруулж, нийт 21 төрлийн 220 гаруй гарын авлага, зөвлөмжийг өгч ажилласан байна.

Хууль, журмын төслийг дүүргийн вэб сайт, мэдээллийн самбар, facebook хуудсаар дамжуулан иргэдэд мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Шинээр боловсруулсан болон шинэчлэн найруулсан “Авто зогсоолын тухай”, “Хот суурины ногоон байгууламжийн тухай” хуулийн төсөлд ААНБ-аас ирсэн саналыг нэгтгэн,  35 саналыг тусгуулахаар холбогдох газарт хүргүүлсэн.

Тайлант хугацаанд  иргэд, ААНБ, гар болон цахим сангаас Хууль, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, яамдын сайдын тушаал, нийслэл, дүүргийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/, Үндсэн хуулийг хувилан өгч, 45 иргэн, 11 байгууллагад  лавлагаа, 62 иргэн эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл аваад байна.

Дүүргийн Засаг даргын А/192, Б/21 захирамж гарч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тус хугацаанд дүүргийн Засаг даргын  9 захирамжийг хүчингүй болгож, тэмдэг, тэмдэглэгээг хийж баталгаажуулав.

Шилэн данс, Ublegal.mn сайтуудад хувь хүний нууцтайгаас бусад шийдвэрийг байршуулж байна.

ЗДТГ-аас Замын цагдаагийн хэсэгтэй хамтран 2018.02.12-ны өдөр ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдын дунд Зам, тээврийн ослын улсын хэмжээнд дэх дүн мэдээ, тоо болон ЗХАБ-аас урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн Багахангай, Налайх дүүргийн прокурортай хамтран дүүргийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад  2018.03.22-ны өдөр сургалт зохион байгуулж, зөрчлийн хэрэг нээсэн баримтанд үзлэг хийж, заавар зөвлөмжийг өгч ажиллав.

ЗДТГ-аас Эрх зүйн сургалтыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.           Үүнд:

Эрх зүйн сургалт

  • Дүүргийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх сургалт
  • Захиргааны ерөнхий хууль болон зөрчлийн тухай хууль
  • Төриийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэцүүлэг
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга
  • Авлигын эсрэг үйл ажиллагаа ба үндэсний хөтөлбөр

 

“Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан-II” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд:

 

“Эрүүл орчин-Иргэдийн сайн сайхан” 2-р шатны хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр  Дүүргийн Засаг даргын 2017 оны А/172 дугаар захирамжаар үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 зорилт, 33 шалгуур үзүүлэлттэй боловсруулан батлуулж, төлөвлөгөөний биелэлт 88.4%-тай хэрэгжсэнээс биелэсэн 5, хэрэгжих шатандаа 28, тасарсан заалт байхгүй байна. Үүнд:

  1. Төсвийн байгууллагын менежерүүдийн үр дүнгийн гэрээнд тусгай заалт болгон оруулж үр дүнг үнэлэхээр тооцож байна. Мөн дүүргийн хэмжээнд тамхи татдаг иргэдийн судалгааг гаргахад Дүүргийн нийт 32 ААНБ судалгаанд хамрагдсанаас 24 байгууллагын 499 иргэн тамхи татдагаас эр 443, эм 56 байна.
  2. “Эр зоригын хүч” ТББ болон “Багахангай бид хамтдаа” бүлэгтэй хамтран соён гэгээрүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд 2018.05.22-ны өдөр 4 байгууллагын 45 ажилтан, албан хаагчдийг хамруулж, бүлгийнхээ зорилго, чиглэлийг таницуулж, мэдээлэл хийсэн.
  3. Дүүргийн ажил орлогогүй, архинд донтох эмгэгтэй иргэнд архинаас татгалзуулах тусгай үйлчилгээ үзүүлж, архинаас гарах сэдэл төрүүлэх, архинаас гарах боломжтойд итгүүлэх, бодол хандлагыг өөрчлөх зорилго бүхий олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зөвлөгөө өгөх болон сургалт зохион байгуулах чиглэлээр Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгтэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байна.
  4. Дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Монголын эрэгтэйчүүдийн нийгэмлэгтэй хамтран өөрсдийн хүсэл сонирхлоор архинаас татгалзах чин хүсэл, эрмэлзэлтэй дүүргийн 10 иргэнийг сонгон УБ хотод 2018 оны 07-р сарын 24–27-ны өдрүүдэд тусгай төлөвлөгөөний дагуу архинаас татгалзуулах “Оюуны 9 дэвшил” хөтөлбөрт сургалт зохион байгуулж, уг арга хэмжээнд зориулан ГХУСАЗСЗ-өөс 1.150.000 төгрөг зарцуулсан.
  5. 2018 оны 11 дүгээр сарын 05-09-ны өдрүүдэд зорилтот бүлгийн иргэдэд ганцаарчилсан болон гэр бүлийн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж, нийт 30 иргэн хамрагдсан бөгөөд ХХҮХ-ээс 2.000.000 төгрөгийг зарцуулаад байна.
  6. Дээрх арга хэмжээний хүрээнд насанд хүрэгчдийн ганцаарчилсан зөвлөгөөг 6 удаа, гэр бүлийн зөвлөгөөг 4 удаа, нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөөг 4 удаа, дэмжих бүлгийн ярилцлагыг 6 удаа тус тус зохион байгуулж, сургалт зөвлөгөөнд нийт 20 иргэн хамрагдаж байна. Мөн сургалтанд хамрагдсан иргэдээс ангийн дарга тасгийн даргыг томилж, баг болгон хуваан, УБ хотод зохион байгуулагдах “Оюун тархины нууц”  цуврал лекцэд оролцох урилга өгсөн бөгөөд 5 хүнийг оюуны өмчийн эрх бүхий тусгай сургалтад үнэ төлбөргүй сургаж нөлөөллийн ажилтнаар бэлтгэх эрх олгов.
  7. Хөтөлбөрт идэвхитэй хамрагдсан иргэдээс сонгон 3 иргэнийг 1-р хороо, Дотоодын цэрэг, Хот тохижилтын албанд ажилд авч, 2 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн зээлд хамруулаад байна.
  8. Хөтөлбөрийн хүрээнд ИТХ, ЗДТГ, Хороод, ХХҮХ, ОБХ, ХААА, ДАА, ГБХЗХХ, 44-р цэцэрлэг, 207-р цэцэрлэг, Биеийн тамир спорт хороо, Хот тохижилтын алба /ОНӨААТҮГ/, Илч-Орд /ОНӨААТҮГ/,  ЖДҮДТ /ОНӨААТҮГ/, Хангай цогцолбор сургууль зэрэг нийт 16 байгууллага  91 арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд Засаг даргын дэргэдэх зөвлөл талаар 3 удаа хуралдаж, дүүргийн нутаг дэвсгэрт томоохон үйлдвэр, бизнесийн байгууллагуудыг үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, сургалт сурталчилгаа явуулах зөвлөмж чиглэл гаргасны дагуу дүүрэгт шилний үйлдвэр байгуулахаар ажиллаж буй компаны удирдлагуудтай 2 удаа уулзалт зохион байгуулж, одоогоор ТЭЗҮ-г боловсруулж байна.

Мөн “АПУ” ХХК-ний сүүний үйлдвэртэй хамтран ажиллахаар 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр уулзалт зохион байгуулж, 3.2 тн-ийн багтаамжтай “Сүү хөргөлтийн танк” байгуулах талаар санал солилцож 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс ажиллуулахаар шийдвэрлээд байна. Тус ажлын хүрээнд сүү бэлтгэн нийлүүлэх талаарх сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж малчин мал бүхий 27 иргэнийг хамруулав.

Засаг даргын Тамгын газар, Багахангай сүү ХХК-тай хамтран 5 га газарт 5 аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдыг төмс, хүнсний ногоо тариалуулах ажлыг 2018 оны 05 дугаар сард зохион байгуулж, дүүргийн Агропаркийн эрхлэгч төмс, хүнсний ногоо тариалах, арчлах, хураан авах заавар зөвлөмж өгч, энэ үеэр 5 аж ахуйн нэгж байгууллагын 52 ажилтан албан хаагчид төмс, хүнсний ногоо тариалж, зуны турш арчлан, ургацаа  хураан авч албан хаагчдадаа хуваарилан олгосон байна.

 

Архивын үйл ажиллагааг тогтмолжуулах, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хангах хүрээнд:

 

Дүүргийн архивын жилийн ажлын төлөвлөгөөг 7 бүлэг 21 заалттайгаар боловсруулан Тамгын газрын даргаар батлуулан мөрдөн ажиллаж байна.Төлөвлөгөөний биелэлт 86,8%-тай байна.  Тус архив 2018 оны байдлаар 15 хөмрөг үүсгэгч байгууллагын 2010 хадгаламжийн нэгжээр нөхөн бүрдүүлэлтийн ажил хийлээ.

 2018 оны нөхөн бүрдүүлэлтийн ажлын төлөвлөгөө, хуваарийг батлуулан мөрдөн ажиллаж байна. 2018 онд Засаг даргын Тамгын газрын 70 жил хадгалах 118 хадгаламжийн нэгжээр нөхөн бүрдүүлэлт хийн дүүргийн архивт шилжүүлсэн. Мөн Дүүргийн 1, 2 дугаар хорооноос Мал тооллогын А данс болох 33 хадгаламжийн нэгжийг данс бүртгэлийн дагуу дүүргийн архивт хүлээн авсан. Архивын лавлагаа олгож,  бүртгэл хөтлөх хүрээнд жилийн эцсийн байдлаар,  125 баримтыг  түр хугацаагаар ашиглуулж, 105 лавлагаа хуулбар хувь олгоод байна.

Нийслэл, дүүргийн нийгэм эдийн засгийн зорилтод тусгагдсан архивын баримтад цахим хувь үйлдэх ажлын хүрээнд 2017 оны захирамжлалын  баримт бичгүүдийг архивын “АМS” програмд өгөгдөл шивж оруулсан бөгөөд алдаа, засварыг  хянан, нягтлан шалгалт хийж 2017 оны 3 боть захирамж 748 хуудас, Б захирамж 1 боть 24 хуудас, тушаал 2 боть 319 хуудас, нийт 1091 хуудас захирамжлалын баримтыг цахим хувьд оруулж Нийслэлийн Архивын газарт баазын хамт хүлээлгэн өгөв. Багахангай дүүргийн цахим нөхөн бүрдүүлэлт хийх 23 байгууллагаас хагас жилийн  байдлаар 19 байгууллага нөхөн бүрдүүлэлтийн ажлыг  хийж Нийслэлийн архивын газарт хүлээлгэн өгсөн.

Тамгын газрын 2017 оны байнга хадгалах 92, түр хадгалах 186, 70 жил хадгалах 8 хадгаламжийн нэгжийн бүртгэлийг үйлдэн Тамгын газрын ББНШК-ын 02 дугаар хурлаар хэлэлцэн баталсан.

Дүүргийн Архивын дэргэдэх ББНШК-ын хурлыг 2 удаа зохион байгуулан 5 асуудлыг  хэлэлцэн баталлаа.

2018 оны 04-р сарын 13-ны 01 дүгээр хурлаар:

  1. Дүүргийн архивын үндсэн болон боломжит эх үүсвэрийн жагсаалт батлах тухай.
  2. Дотоод аудитын албаны Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт батлах тухай

2018 оны 05 дугаар сарын 14-ний 02 дугаар хурлаар:

  1. Мал тооллогын А дансыг хороодоос төвлөрүүлэн авсан тухай
  2. Хавсралт дутуу захирамжлалын баримт бичгийн судалгааны тухай
  3. Засаг даргын Тамгын газрын 70 жил хадгалах хадгаламжийн нэгжийн бүртгэл

 

2018 оны  12 дугаар сарын 14-ний байдлаар ирсэн бичгийн шийдвэрлэлтийг дүүргийн хэмжээнд нэгтгэн үзэхэд 10583 албан бичиг ирснээс 2807 бичиг хариутай бөгөөд 2486 бичгийн хариуг хугацаанд нь шийдвэрлэж, 321 албан бичиг хугацаа хэтэрч шийдвэрлэгдэн, 71 бичиг хугацаа болоогүй байна.

Шийдвэрлэлтийн хувь 96,84 хувь байна.

Нийт 9599 бичиг хянагдсанаас 291 бичгийг шийдвэрлэлтээс цуцлан,  9308 албан бичгийг хянан баталсан байна.

Дүүргийн хэмжээний байгууллагуудаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний 5461 албан бичиг нийслэл болон холбогдох байгууллагууд руу явснаас 262 албан бичиг  хариутай, 5199 хариугүй  албан бичиг, шийдвэрлэлтийн хувь 98,89%  байна.

2018 оны  12 дугаар сарын 14-ний байдлаар дүүргийн хэмжээнд 201 зөрчил тооцогдсон бөгөөд  ихэнх зөрчил нь хугацаа хоцорч шилжүүлсэн зөрчил гарсан байна.

Дахин хугацаа хоцорч шилжүүлэхгүй байх тал дээр анхаарч дүүргийн хэмжээний www.edoc.ub.gov.mn програм хэрэглэдэг 25 аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт албан бичиг хүргүүлэн ажиллалаа.

 

Ирсэн, явуулсан бичгийн шийдвэрлэлт

 

Архивын нэгдсэн програм www.edoc.ub.gov.mn тухай бүр орж ирсэн бичгийн шийдвэрлэлтэнд хяналт тавин холбогдох мэргэжилтнүүд шилжүүлэн хариуг хугацаанд нь явуулж байна. Ирсэн бичгийн шийдвэрлэлтийг нэгтгэн үзэхэд дээд газрын тогтоол шийдвэр 14, нийт 1920 албан бичиг ирснээс 1895 бичгийг шийдвэрлэж 25 албан бичиг судлагдаж байна. 268 бичиг хариутай бөгөөд 246 бичгийн хариуг хугацаанд нь шийдвэрлэж, 22 бичиг хугацаа болоогүй байна. Шийдвэрлэлтийн хувь 98,65 хувьтай байна.

Засаг даргаас болон Засаг даргын Тамгын газраас 1015 албан бичиг нийслэл болон холбогдох байгууллагууд руу  явсан байна.

Байгууллагын даргатай үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулж төлөвлөгөөний дагуу  ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Өдөр тутмын мэдээ, мэдээлэл болон хийсэн ажлын тайланг тухай бүр тэмдэглэл хөтлөн ажилласан.

Архивын баримтыг 1-3 хоногийн хугацаатай ашиглуулж хугацаанд нь архивт хүлээн авч байна.

Тамгын газрын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг Нийслэлийн архивын газраас гаргасан үлгэрчилсэн жагсаалтын дагуу хэлтсүүдээс санал авч нэгтгэн шинэчлэн гаргаж, хэлтэс тасгуудаас хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу бүрэн зөв  хөтлөгдөөгүй хэргийг нягтлан шалгаж байнга, түр  хадгалах хугацаагаар нь ангилан төрөлжүүлж, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдээс 2017 оны архивын баримтыг хуваарийн дагуу хүлээн авч байнга хадгалах 92, түр хадгалах 186, 70 жил хадгалах 4 хадгаламжийн нэгж, тусгай төрлийн 6 хадгаламжийн нэгжийн данс бүртгэлийг үйлдэн техник боловсруулалтын ажлыг хийсэн. Байгууллагын албан хэрэг хөтлөлт болон архивын мэдээллийг төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем “Archiv edoc”-д данс бүртгэлийг шивж оруулж байна.

Архивын салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулан, сурталчлах, харьяа байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгууллагуудын Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилнуудад “www.edoc.ub.gov.mn програмын хариутай бичгийн шийдвэрлэлтэнд хяналт тавих” болон “Баримт бичгийн боловсруулалтыг хэрхэн зөв хийх вэ” зэрэг сургалтуудыг 27 байгууллагын 28 албан хаагчдад, мөн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Ирсэн бичгийн шийдвэрлэлтийн талаарх” сургалтыг тус тус зохион байгууллаа. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Архивын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн улсын ахлах байцаагч А.Оргилболдтой хамтран “Баримт бичгийн боловсруулалт” сэдвээр сургалт зохион байгуулан харьяа байгууллагууд болон тамгын газрын 34 албан хаагч хамрагдлаа.

Нийслэлийн Архивын газраас зохион байгуулсан 1 удаагийн сургалтанд харьяа байгууллагын 14 албан хаагч хамрагдсан.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шинээр томилогдсон албан хаагчдад ажлын байрны болон танхимын сургалтуудыг зохион байгуулан явуулж байна. Нийслэлийн архив үүсч хөгжсөний 60 жилийн ойн арга хэмжээг дүүргийн хэмжээнд 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Налайх дүүргийн архивтай дүүргийн харьяа 25 байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнууд танилцан харилцан туршлага судалсан. Мөн оны эхнээс сар бүр уламжлан болгон байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудын дунд ажил мэргэжлийн болон чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой тэмцээн, уралдаануудыг зохион байгуулж хэвшээд байна.

Мөн “Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем” нэвтрүүлэлтийн хүрээнд www.edoc.ub.gov.mn болон archive.ub.gov.mn програмуудыг байгууллагын болон харьяа байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад ажлын байранд нь очиж зааж зөвлөх үйлчилгээг тогтмол хийж байна.

Нийслэл, дүүргийн нийгэм эдийн засгийн зорилтод тусгагдсан архивын баримтад цахим хувь үйлдэх ажлын хүрээнд 2017 оны захирамжлалын  баримт бичгүүдийг архивын “АМS” програмд өгөгдөл шивж оруулсан бөгөөд алдаа, засварыг  хянан, нягтлан шалгалт хийж 2017 оны 3 боть захирамж 748 хуудас, Б захирамж 1 боть 24 хуудас, тушаал 2 боть 319 хуудас, нийт 1091 хуудас захирамжлалын баримтыг цахим хувьд оруулж Нийслэлийн Архивын газарт баазын хамт хүлээлгэн өгөв.         Багахангай дүүргийн Засаг даргын 2018 оны  захирамжууд, дүүргийн Архивын талаарх мэдээллийг дүүргийн bagakhangai.ub.gov.mn сайтад тухай бүр байршуулан иргэдийг мэдээллээр хангаж байна.

Багахангай дүүргийн Засаг даргын 2018 оны  захирамжууд, дүүргийн Архивын талаарх мэдээллийг дүүргийн bagakhangai.ub.gov.mn сайтад байршуулан иргэдийг мэдээллээр хангаж байна.

Мөн Фэйсбүүк группд мэдээ, мэдээллийг тавин ажиллаж байна. Нийслэлийн Архиваас дүүргийн харъяа хэлтсүүдийн хугацаа хэтэрсэн   албан бичгийн мэдээг тухай бүр хүлээн авч танилцаж холбогдох байгууллагуудын бичиг хэргийн ажилтанд утсаар мэдэгдэж шийдвэрлүүлсэн. “Edoc“-д шинэчилсэн боловсруулалт байнга хийгдэж байгаатай холбогдуулан тухай бүр мэдээллийг өгч ажиллаж байна.

 

Дүүргийн нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг гаргаж, олон нийтийг мэдээллээр хангах хүрээнд:

 

ҮСХ-ны даргын 2017.12.18-ны өдрийн А/203 тоот тушаалын 1 дүгээр хавсралт “Үндэсний статистикийн хороонд нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсээс 2018 онд цахим шуудангаар ирүүлэх мэдээ, тайлангийн график”-ийн дагуу албан ёсны статистик ХАА-1, ХАА-2, ХАА-6, ХАА-8, ХАА-9, ХААБ-1, АҮ-1, АҮ-3,  ААНБ1,2, Т-1, ХО-3б, МЭ-1, ТББ-1, БЗҮ-1, ОСНАА-1, ХА-1, ХА-2, ХА-3, ББО-1, БР-1, БР-3, НҮ-1, НЗҮ-1, нийт 24 төрлийн мэдээ, Телевизортой болон интернэтэд холбогдсон өрхийн ТВ-1 мэдээ, Өрхийн тоо, орон сууцны төрлөөр ӨС-1 мэдээ, Ил зогсоол гражийн судалгаа, Гэрийн тэжээвэр нохой, муурны бүртгэл НМ-1 захиргааны статистик мэдээг тус бүр 1 удаа үнэн зөв цуглуулж, цахим шуудангаар графикт хугацаанд Нийслэлийн Статистикийн газарт шууд дамжуулсан.  Мөн явц дунд түүвэрлэгдэн орж ирсэн судалгааг цаг тухай бүрт хийх, судалгаа явуулахад шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж хөтөчөөр ажилласан. Тухайлбал: 2018 оны 3,5,11 сард тус тус 60 өрхийн АХС, судалгаа явуулахад судалгаанд хамрагдах өрхийн жагсаалт гарган НСГ, ҮСХ-нд дамжуулж, судалгаагаар ирсэн судлаачдад хөтчөөр ажиллалаа.  “Хагас жилийн мал тооллого”, Монгол Улсын нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдал статистикийн эмхэтгэлийг гаргахад албан бус секторын тооцоонд ашиглагддаг “худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний судалгаа”-г дүүрэг орон нутагтаа амжилттай дамжуулж ажилласан. Үндэсний статистикийн хороо, монгол улсын статистикийн тухай хуульд заасны дагуу Нийгмийн Үзүүлэлтийн түүвэр судалгааг 1996 оноос эхлэн 5 жил тутамд зохион байгуулж байгаа. Энэхүү 6 дахь удаагийн судалгаанд манай дүүргийн 1 нэгж 25 өрх сонгогдсон бөгөөд судалгааны баг 12 дугаар сарын 4,5-нд ажилласан.

“Дүүргийн нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлт”-ийг сүүлийн 5 жилээр харьцуулан гаргаж Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээллийн самбар, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, хэлтсийн дарга нарт танилцуулж, Дүүргийн эдийн засаг, нийгмийн байдлын талаар 2018 оны 1-3-р улирлын танилцуулга бэлтгэн ubstat.mn сайтад байршуулан тархаасан. Цаасан танилцуулга хэвлэн бэлтгэж холбогдох байгууллага хэлтэст тарааж ажилласан.

 

Ёс зүйн хорооны үйл ажиллагаа

 

Төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн захиргааны албан хаагчдын ажлын байран дахь ёс зүйн нийтлэг зөрчлийг тодорхойлох, хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөх зорилготой “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт сургалтыг НЗДТГ-аас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, тус газрын “Ёс зүйн хороо”-ны гишүүд болох 1-р хорооны Засаг дарга Б.Гэрэлмаа, ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Гэрэлцолмон, жолооч А.Үүрцайх нар хамрагдан, мэдээлэл авч, дүүргүүдийн ёс зүйн хороонд тулгамдаж нийтлэг зөрчил, шийдвэрлэсэн болон хариуцлага тооцсон байдал, тулгамдаж буй бэрхшээлд дүн шинжилгээ хийж, кейс ажиллав.

ЗДТГ-ын даргын 2018 оны А/40 дүгээр тушаалаар байгууллагын ёс зүйн хороог шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд 2018.11 сарын 14-ний өдөр НЗДТГ, Азийн сангаас сургалтын баг урьж “Төрийн албан хаагчийн ёс зүй-Ёс суртахуун” сургалтыг зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамруулав.

Албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ЗДТГ-ын даргын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны А/36 дугаар тушаалыг батлан албан хаагчдаар мөрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд 3 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцсоноос Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн 2 албан хаагчийг ажлаас халж, 1 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Байгууллага, хамт олон, иргэний гаргасан амжилт бүтээлийг үнэлж, шагнаж  урамшуулах ажлыг зохион байгуулах хүрээнд:

 

Дүүргийн иргэдийг шагнаж урамшуулах ажлын хүрээнд:

Монголын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан:

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор-5
  • “Алтангадас” одонгоор-3
  • “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар-5
  • “Нийслэлийн Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр-1 албан хаагчийг

Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан:

  • Дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын Сувилагч, дэд ахлагч Базарын Отгон-Адъяаг

Засаг даргын “Баярын бичиг”-ээр:

  • Дүүрэгт хүмүүнлэгийн үйл ажиллагаа тогтмол зохион байгуулж буй иргэн Г.Лхагвадуламыг

“Иргэдийн өдөрлөг”-ийг тохиолдуулан:

  • Хөдөлмөрийн хүндэт медаль-2
  • Салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр-18,
  • Салбар яамдын “Жуух бичиг”-ээр-11,
  • Нийслэлийн шагналаар-6,
  • Дүүргийн шагналаар 22,
  • Бусад байгууллагын шагналаар-12, нийт 71 иргэнийг

Дүүргийн Цагдаагийн хэлтсийн 35 жилийн ойг  тохиолдуулан:

  • Засаг даргын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар Цагдаагийн хэлтсийн Эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Батдоржийн Энхбатыг

“Монголын Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан:

  • Салбарын тэргүүн болон дүүргийн шагналаар 8 ахмадыг

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойг тохиолдуулан:

  • 8 төрийн албан хаагчийг холбогдох шагналаар тус тус  шагнах ажлыг зохион байгуулав.

Тайлангийн хугацаанд нийт 104 иргэнийг шагнаж урамшуулан, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 726.500 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн.

Мөн дүүргийн 2018 оны хөтөлмөрийн аварга байгууллага, салбарын аварга ажилтнуудын хөдөлмөр бүтээлийг үнэлэх ажлын хүрээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 3.256.500 төгрөгийг шийдвэрлэн “Шинэ жил”-ийн арга хэмжээний үеэр шагнаж урамшуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай батлан хамгаалах талаар бүтээгдэхүүн нийлүүлэх, санхүүжилтийн талаар

байгуулсан гэрээний биелэлт үр дүн:

 

Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг даргатай 2018 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээг хэрэгжүүлэх төрийн батлан хамгаалах үйлчилгээний чанар үр ашгийг дээшлүүлэхэд анхааран ажиллаж гэрээнд тусгагдсан 4 төрлийн 15 ажил үйлчилгээг үйл ажиллагаандаа төлөвлөн хэрэгжилтийг ханган ажилсанаар 1 ажил түр хойшилж 14 ажил үйлчилгээ 95,8 хувийн биелэлттэй зохион байгуулагдсан байна.

 

Дайчилгааны бэлэн байдал:

 

Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын бэлэн байдлыг хангах ажлын төлөвлөгөөний  хүрээнд  “Дайчилгааны тухай” хуулийн 19-р зүйлийг үндэслэн Дайчилгааны удирдах бүлгийг 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн томилгоожуулж /ДУБ/ дүүргийн Засаг даргаар батлуулсан.

Мөн 2018 оны 1 дүгээр улиралд Дайчилгаа удирдах бүлгийн гишүүд, Цугларах байрны томилгоот бүрэлдэхүүний эрхэлж байгаа ажил, албан тушаал, гэрийн хаяг, утасны дугаарт тодотгол хийж өөрчлөгдсөн  эсэхэд шалгалт хийв.

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны ….. дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын А/07 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын 2018 оны А/07 дугаар захирамжийг тус тус үндэслэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2018 оны сургалт, бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтыг 2018  оны 04 дүгээр сарын 16-наас 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал зохион байгууллаа.

Мөн цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэнүүдэд цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 25-ны өдрүүдэд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгуулсан нэгдсэн сургалтад дүүргээс 2 иргэнийг хамруулав.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны ….. дугаар тушаалаар Зэвсэгт хүчний анги, байгууллагатай тодотгол хийх бэлтгэл ажлыг бүрэн хангаж, тус дүүрэгт оэогдуулсан ангиудтай Цэргийн штабын дарга хурандаа Л.Баатарзоригт өөрийн биеэр очиж, 11 дүгээр сард анги байгуулагуудаас цэргийн штабт ирж тодотголыг явуулсан.

Жилийн хугацаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 4 удаа дүүргийн Цэргийн штабаас 2 удаа зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж байгуулагууд зарлан мэдээллийн дохиогоор хэрхэн ажиллаж байгаа талаар шалгав. Шалгалын явцад илэрсэн зөрчил дутагдалыг газар дээр нь арилгуулах, үүрэг чиглэл мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч дутагдалыг засуулсан

 

Батлан хамгаалах зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах чиглэлээр:

 

2018 оныг “ХУУЛЬ ТОГТООМЖ—ДАЙЧИЛГААНЫ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЖИЛ” болгон ажиллаж байна.

2018 оныг Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон хэлбэрийн ажил төлөвлөн зохион байгуулж, Батлан хамгаалах багц хууль, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд ажлаа танилцуулах зорилгын дор дүүргийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, хороодод тогтмол сурталчлан, тараах материал хүргүүлэн мэргэшил арга зүйн зөвлөмж мэдээллээр ханган ажиллаа.

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 97 жилийн ойг угтаж, Батлан хамгаалах багц хууль, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, дүүргийн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ажлаа танилцуулах зорилгын хүрээнд тусгай төлөвлөгөө, хөтөлбөр гарган нийт 12 төрлийн ажил зохион байгуулав. Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулсан тэмцээн уралдаанд байгууллага, аж ахуйн нэгж болон иргэд идэвхтэй оролцов. Үүнд:

  1. Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, Монгол Улсын хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэх хүсэл эрмэлзлийг бий болгох зорилгоор дүүргийн “Хангай Цогцолбор сургууль”-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Монгол Цэргийн Алдар“ сэдэвт зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулав.

Тус уралдаанд нийт 18 сурагчид хамрагдсан бөгөөд “Тэргүүн” байранд 12-б ангийн сурагч Г.Энххүслэн, “Дэд” байранд 12-а ангийн сурагч Б.Мөнхгэрэл, “Гутгаар” байранд А.Алтантулга нарын бүтээл шалгарч “Өргөмжлөл” мөнгөн шагналаар эзэд болцгоосон. Байр эзэлсэн сурагч нарын материалыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт хүргүүлж 2 дугаар шатны уралдаанд оролцуулсан.

  1. Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ХУРД хамтлагийн “Цэргийн Бодол” урлагын тоглолтыг хурандаа С.Пүрэвдорж захирагчтай Зэвсэгт хүчний 2 ангийн 12 офицер ахлагч 250 гаруй түрүүч байлдагч нар, дүүргийн Тамгын газрын ажилчин албан хаагч болон түүний гэр бүл, марш-тактикийн тэмцээнд оролцсон ШШГЕГ-ын 415 дугаар анги, Онцгой байдлын хэлтэс, ШШГЕГ-ын харьяа албадан эмчилгээ, Цагдаагийн хэлтсийн баг тамирчид, дүүргийн иргэдийн төлөөлөлийг оролцуулан нийт 500 иргэнд “UB place”-д үнэ төлбөргүйгээр тоглолтыг үзүүлсэн.
  2. Дүүргийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулагддаг “Марш-тактик”-ийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж, дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 80-р анги, Цагдаагийн хэлтэс, Төв аймгийн Баян сумын нутагт байрлалтай ШШГЕГ-йн 415-р анги, Албадан эмчилгээний ангиудын бие бүрэлдэхүүн оролцож “Тэргүүн” байранд Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 80-р ангийн ахлах дэслэгч Отгонбаатар ахлагчтай тасаг, “Дэд” байранд цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч П.Түвшиндэмбэрэл ахлагчтай тасаг тус тус “Өргөмжлөл” медаль, мөнгөн шагналаар шагнагдав.
  3. “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 97 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгын хамтарсан тоглолт болсон бөгөөд Соёлын төв өргөөний үүдний танхимд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, батлан хамгаалах салбарын багц хуулиудыг сурталчлах, Нийслэлийн иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээг үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, тус арга хэмжээний үеэр 18 нас хүрч байгаа иргэдийн төлөөлөлд дүүргийн иргэн Х.Эрдэнэбат 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр цэргийн үүрэгтний үнэмлэх болон дурсамжаа гардан авлаа.
  4. Хүчний байгууллагын удирдлагуудын дунд гар буугаар “Буудлага”-ын бооцоот тэмцээн зохион байгуулж нийт 14  тамирчид оролцож, “Тэргүүн” байранд хорих 415 дугаар ангийн ахлах төлөөлөгч дэд хурандаа Д.Ууганбаяр, “Дэд” байранд Цагдаагийн хэлтсийн ахмад Б.Баттөр, “Гутгаар” байранд албадан эмчилгээний хошууч Н.Баттөмөр нар тус тус эзлэв.
  5. Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 80-р анги, Цагдаагийн хэлтэс, Төв аймгийн Баян сумын нутагт байрлалтай Хорих 415-р анги, Албадан эмчилгээний ангиудын дунд “Гар бөмбөг”-ийн бооцоот тэмцээн зохион байгуулж, Хорих 415-р ангийн баг тамирчид “Тэргүүн” байранд шалгарч тус бооцооны эзэд боллоо.
  6. Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дүүргийн “Хангай цогцолбор сургууль”-ийн багш, сурагч нартай хамтран “ЭХ ОРОН ТАНАА” урлагийн тоглолтыг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Соёлын ордонд амжилттай зохион байгууллаа.
  7. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дунд “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ“ дууны тэмцээнийг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Соёлын ордон, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 14 иргэн оролцож “Тэргүүн” байранд 2-р хорооны иргэн Б.Мөнх-Адъяа, “Дэд” байранд 1-р хорооны иргэн Н.Төгөлдөр, “Гутгаар” байранд Хангай цогцолбор сургуулийн сурагч Б.Бат-Норов нар эхний байруудыг эзэлж “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдсан.
  8. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд Төр засгийн тэргүүнүүд, Батлан хамгаалах салбарын удирдах албан тушаалтнууд болон Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицеруудтай хамтран оролцсон.
  9. Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Нэгдсэн үндэсний байгууллага, Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцож хэлсний 16 жилийн ойн хүрээнд Багахангай дүүргээс Олон улсын энхийг дэмжих ажиллагаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдал, Цагдаагийн хэлтсийн болон ШШГЕГийн 415 дугаар ангийн алба хаагчидтай хамтран байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дунд нөхөрсөг “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн Биеийн тамир-Спорт хороонд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд эрэгтэй-14, эмэгтэй-7 нийт 21 баг тамирчид оролцсон бөгөөд арга хэмжээг нээж дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч Б.Болормаа үг хэлэв.

Эрэгтэй төрөлд “Тэргүүн” байранд Хангай цогцолбор сургуулийн 12-А ангийн  Г.Цэдэн-иш ахлагчтай сурагчдын баг, “Дэд” байранд Т.Ганжолоо ахлагчтай оюутны хамтарсан баг, “Гутгаар” байранд Төв аймгийн Баян сумын 10 жилийн сурагчид тус тус өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдав.

Эмэгтэй төрөлд “Тэргүүн” байранд Хорих 415-р ангийн Б.Наранчимэг ахлагчтай баг, “Дэд” байранд Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 80-р ангийн ахлагч С.Уранзаяа ахлагчтай баг, “Гутгаар” байранд Хангай цогцолбор сургуулийн 12-А ангийн Б.Энх-эрдэнэ ахлагчтай багууд тэргүүлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд болсон.

Мөн Зэвсэгт хүчнийнээс гадаадад үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүн Багахангай дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг”, Монгол Улсын “Энхийг сахиулагчдын өдөр”-т зориулан Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, өсвөр үеийнхэнд цэрэг эх оронч хүмүүжлийг бий болгох ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Багахангай марафон-2018” Өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдаж тус арга хэмжээгээр Батлан хамгаалах хууль тогтоомжийг албан байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд сурталчлан ажиллаа.

 

Цэргийн штабаас аж ахуйн нэгж, байгууллагуудад цэргийн үүргийн биелэлтэд

 хяналт шинжилгээ хийсэн талаар:

                                                                                                                   

Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 4 аж ахуйн нэгж байгууллагуудад Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, 18-50 насны Цэргийн үүрэгтэн эрчүүдийн цэргийн үүргийн биелэлтийг шалгах, “Батлан хамгаалах багц хууль”-ийг сурталчлах ажлын хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, 7дугаар сарын 03-нд дүүргийн Биеийн тамир-Спорт хороо, Налайх дүүргийн эрчим хүчний Багахангай дүүрэг дэх Өндөр толгой салбар, 11 дүгээр сарын 03-нд Улаанбаатар төмөр замын Багахангай өртөөнд хяналт шалгалтыг тус тус зохион байгуулсан.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нийт 12 албан хаагчаас 18-50 насны 4 үүрэгтнээс бэлтгэл офицер 1, цэргийн алба хаасан 1, мөнгөн төлбөрөөс чөлөөлөгдсөн 1, Тайван цагт цэргийн албанд тэнцэхгүй, эрүүл мэндээр хасагдсан 1  бүгд үнэмлэхтэй бичиг баримтын  зөрчилгүй, Биеийн тамир, Спорт хорооны 5 үүрэгтнээс хугацаат цэргийн алба хаасан 3, 2014 онд мөнгөн хэлбэрээр хаасан-1, нийслэлийн Хан-Уул дүүрэгт Эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдсөн 1 үүрэгтэн шалгалтад хамрагдаж баримт бичгийн зөрчилгүй, Эрчим хүчний Өндөр толгой салбарын 9 үүрэгтнээс хугацаат цэргийн алба хаасан 5, Мөнгөн төлбөрөөр хаасан 1, эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдсөн 1, Цэргийн албан хаах насны 2 иргэн  шалгагдаж үнэмлэхгүй нэг иргэнд лавлагааг үндэслэн үнэмлэх нөхөн олгож зөрчлийг арилгав. Улаанбаатар Төмөр замын Багахангай өртөөний цэргийн насны 11 иргэнээс хугацаат цэргийн алба хаасан 8, Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаасан 1, Цэргийн алба хаагаагүй 1, эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдсөн-1, иргэн шалгалтаад хамрагдаж цэргийн үүрэгтэний үнэмлэхгүй 3 иргэнд шинээр олгож 2 иргэнд мөнгөн төлбөр тогтоосон.

Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын нийт 70 гаруй иргэнд Батлан хамгаалах хууль тогтоомж Зөрчлийн тухай хууль, Цэргийн албаны тухай хууль тогтоомжоор мэдээ мэдээлэл өгч ажиллаа. Дүүргийн мэдээллийн санд алба хаагаагүй гэсэн мэдээлэлтэй 1971-1984 оны 85 иргэнийг мэдэгдэх хуудсаар дуудан мэдээллийн санд баяжилт хийж 4 иргэнд мөнгөн төлбөр тогтоож 73 иргэний мэдээллийг баяжуулан цэргийн алба хаасан 21 иргэнд мэдээллийг архивын лавлагааг үндэслэн үнэмлэхэд бичилт хийж зөрчлийг арилгуулан төрийн үйлчилгээг үзүүлсэн

 

 

Цэргийн дүйцүүлэх албыг биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр

 орлуулан хаах байдал:

 

2016-2018 онд Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасан 5 иргэнийг дүүргийн Засаг даргын 2018 оны А/81 дүгээр захирамжаар дүйцүүлэх албанаас халж, цэргийн дүйцүүлэх алба хаах хүсэлт гаргасан 5 иргэнийг Засаг даргын 2018 оны А/84 дүгээр захирамжаар элсүүлсэн. Тус дүүрэгт одоогийн байдлаар 10 иргэн цэргийн албыг 58-126 хоногийн үүрэг гүйцэтгэлтэйгээр алба хааж байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/395, А/819 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны А/84, А/148 дугаар захирамжийг тус тус үндэслэн дүйцүүлэх алба хаагч нарыг Цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад 2018 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 29-ны өдрүүдэд, Тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг нийслэлийн Багануур, Налайх дүүргүүдтэй хамтран нэг бүс болгон Багануур дүүрэг дэх Хилийн ангид байрлуулан Онцгой байдлын 064 дүгээр ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа. Дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн нөхцөл байдлаас үүссэн зөрлөгийн давааны замыг цасыг цэвэрлэх, дүүргийн иргэдэд батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, Цэрэг халах татах ажил, Нийтийг хамарсан их цэвэрлэгээ, Шүлхийний хорио цээрийн ариутгалын хэсгийн үйл ажиллагаа, хавар ногоо тариалалт,  ногоон талбайн цэвэрлэгээ, намрын хураалт, хавар намрын мод тарих ажил, баяр наадмын талбайн тохижуулалт, нээлттэй хаалганы өдрийн асар майхан барих, дүүргээс зохион байгуулж байгаа амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой  өрхөд туслах ажилд оролцож үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах тухай Засаг даргын 2018 оны А/80 дугаар захирамж, Батлан хамгаалах хууль тогтоомжийн хяналт шалгалтаар хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах 20 иргэнд мөнгөн төлбөр тогтоосноос 15 иргэн мөнгөн төлбөр болох 5799668 төгрөгийг нийслэлийн төрийн санд төвлөрүүлэж цэргийн алба хаасан.

 

Цэргийн бүртгэлийн талаар:

 

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/932 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2017 оны А/247 дугаар захирамжийг тус тус үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 04-нөөс 20-ний өдрүүдэд цэргийн бүртгэлийг дүүргийн хэмжээнд зохион байгуулав.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу хороодын бүрэлдэхүүнтэй 2017 оны 12 сарын 26-нд сургалтыг явуулж нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг гардуулан өгч бэлтгэл ажлыг хангуулан тоо бүртгэлийг явуулах талаар мэдээлэл өгч ажилласан. Тоо бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсэгтэй 2018 оны 01 дүгээр сарын 03-нд нэгдсэн хуралдааныг зохион байгуулж хороодын бэлтгэл ажлын талаар сонсгол хийж ажиллах цагийн хуваарь, захирамжаар томилогдсон ажлын хэсгийн шалгалтын хуваарь, үүрэг чиглэлийг хүргүүлсэн.

Цэргийн бүртгэлийг Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодын Засаг даргын ажлын байранд цэргийн бүртгэлийг шинэ журмын хүрээнд явуулж, маягтуудыг шинэчлэн хөтөлж, хороодын мэдээллийн санг баяжуулан ажлын өдөр 0830-1900 цаг, амралтын өдөр 1000-1800 цаг хүртэл ажиллалаа.

18-50 насны эрэгтэйчүүдийг цэргийн бүртгэлд хамрагдах талаар зар сурталчилгааны материалыг албан байгууллага, хороод олон нийтийн газруудаар тарааж, орон нутгийн Багахангай ÒÂ, дүүргийн вэб хуудас, “facebook” олон нийтийн сүлжээг өргөн ашиглан ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулав.

Цэргийн бүртгэлд хамрагдах 18-55 насны цэргийн бэлтгэл үүрэгтэнд бүртгэлтэй  иргэдийн 97.4 хувь нь хамрагдасан.

 

Цэрэг халалт, таталт,  цэргийн гэрээт албаны талаар:

 

Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын 2017 оны ……. дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018оны А/860 дугаар захирамж,  дүүргийн Засаг даргын 2018 оны А/160 дугаар захирамжийг тус тус үндэслэн 2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг халалт, татлагыг 10 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс Цэргийн штаб хамтран нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж Цэргийн албанаас хугацаа дуусган бэлтгэлээр халагдсан түрүүч байлдагч нарт хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтад хамруулах, баримт бичиг баяжилт хийж олгох ажлыг хийж-3 бэлтгэл үүрэгтэнг ажилдаа буцан ороход, 2 үүрэгтэнг сургуульдаа эргэн сурахад дэмжлэг үзүүлж 6 иргэнийг ажлын байранд зуучлахаар бүртгэлд хамруулсан.

2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг халалт татлагатай холбогдуулан хороодын зохион байгуулагч хэсгийн ахлагч нартай Цэргийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд “Цэрэг татлагын ажлыг зохион байгуулахад хэсгийн ахлагч нарын оролцоо” сэдвээр сургалтыг зохион байгуулж иргэдийг хамруулах, зарлан дуудах мэдэгдэл тараахад анхаарах чиглэлээр сургалтыг явуулсан. Нийслэлийн Цэрэг татлагын товчооны хурлаас өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу дүүргийн Цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнтэй 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэгдсэн сургалтыг зохион байгуулж үүрэг даалгавраар ханган ажиллаа.

Цэргийн жинхэнэ албаны татлагын эрүүл мэндийн үзлэгийг  2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж нийт зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан иргэдийн 83,6 хувийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан нийслэлийн Цэрэг татлагын товчооноос ирүүлсэн тоон даалгаврыг 100% биелүүлсэн.

Цэрэг татлагаар орвол зохих иргэдийн 29,5% нь эрүүл мэндээр, 46.5% нь сурахаар 4,6% нь ар гэрийн гачигдал 9,8% нь гадаадад ажиллаж сурч байгаа,  1,3% нь төрийн тусгай албанд элссэн, шалтгаанаар болон хуульд заагдсан үндэслэлээр чөлөөлөгдсөн байна.

 

Албан тушаалтны цэргийн сургалт бэлтгэлийн талаар:

 

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу явагддаг Бэлтгэл офицер, ахлагч, цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлийг зохион байгуулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу хороодын бүрэлдэхүүнтэй 2017 оны 12 сарын 26-нд сургалтыг явуулж нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг гардуулан өгч бэлтгэл ажлыг хангуулан тоо бүртгэлийг явуулах талаар мэдээлэл өгч ажилласан. Тоо бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсэгтэй 2018 оны 01 дүгээр сарын 03-нд нэгдсэн хурлыг зохион байгуулж хороодын бэлтгэл ажлын талаар сонсгол хийж ажиллах цагийн хуваарь, захирамжаар томилогдсон ажлын хэсгийн шалгалтын хуваарь, үүрэг чиглэлийг хүргүүлсэн.

 

Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны А/20 дугаар захирамж, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2018 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хороодын Засаг дарга нарын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Батлан хамгаалах яамны хурлын танхимд 2 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Налайх дүүрэгтэй хамтран ЗХ-ний ангийн байрлалд хичээл сургалтыг зохион байгуулсан.

Сургалтаар Орон нутгийн  хамгаалалтын тогтолцоо, түүнийг хэрэгжүүлэх сэдвээр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Н.Энхбат, Зарлан  мэдээллийн дохиогоор ажиллах журам, зарлан мэдээлэл хүргэх, тэмдэглэл хөтлөх сэдвээр Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч И.Нямсүрэн, Батлан хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр хийсэн ажлыг хороодод дүгнэх шалгуур үзүүлэлт, хорооны Засаг даргын хуулиар хүлээх үүрэг, Төрийн болон байгууллагын нууц хадгалалт хамгаалалт,  мэдээллийн аюулгүй байдал, нууцын баталгааг гаргуулах нь сэдвээр Мэдээллийн аюулгүй байдлын офицер,  ахмад О.Батсүрэн, Цэргийн бүртгэлийн талаар, дайчилгааны оногдуулан данслалт, түүний чанар байдал, хороодын дайчилгааны татан нийлүүлэх төлөвлөгөөг шинэчлэх сэдвээр тоо бүртгэлийн офицер, хошууч Г.Гантөгс нар лекц, яриа таниулга, дадлага явуулж, харилцан ярилцаж цэргийн хэргийн мэдлэг чадвараа дээшлүүлэн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хөтөлбөрийн дагуу Хан-Уул, Багахангай, Налайх дүүргийн хорооны Засаг дарга нар Зэвсэгт хүчний … дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцон, цэргийн хэргийн мэдлэг чадвараа дээшлүүлсэн зохион байгуулалттай сургалт боллоо. Тус ангийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцон зэвсэг, техниктэй танилцан, сургалтад хамрагдлаа. Буудлагын дасгал боловсруулах шагайврын дадлага, Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл ОП цув, баг өмсөх, ашиглах талаар нормативын дасгал хийлээ. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн  штабын дарга, дэд хурандаа Н.Энхбат цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт нь Батлан хамгаалах багц хуулийн шинэчлэлийн талаар, цэргийн хэргийн мэдлэг чадвараа дээшлүүлсэн, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд ач холбогдолтой сургалт боллоо. Сургалтын төгсгөлд хорооны Засаг дарга, Цэргийн штабын офицерууд харилцан ажлын туршлагаа ярилцаж, санал бодлоо  солилцож  дүнгээ гаргав.

 

Нийслэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын офицер ахлагч нарын даргын бэлтгэл сургалтад 2018 оны 06 дугаар сард нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулсан сургалтад тоо бүртгэл,нөхөн хангалтын офицер, 11 дүгээр сард нийслэлийн Сүхбаатар дүүрийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулсан сургалтад Цэргийн штаб дарга, тоо бүртгэл, нөхөн хангалтын офицерын хамт оролцсон.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны10 дугаар сарын 19-ний өдрийн А/997 дугаар захирамжийн дагуу дүүргүүдийн Засаг дарга нарын “Стратегийн бэлтгэл” сургалтад дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр Цэргийн штабын дарга хурандаа Г.Лхагвсүрэн нар 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам, ҮБХИС, Зэвсэгт сургалтын төвд 2 хоног сургалтад хамрагдсан

 

Нууц хадгалалт, хамгаалалт мэдээллийн аюулгүй байдлын талаар:

 

Батлан хамгаалахын сайдын 2011 оны ….. тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын Зэвсэгт хүчний нууцыг хамгаалах журам”-ын дагуу нууц хадгалалт, хамгаалалтыг мөрдөн ажиллаж байна. Нууц хадгалалт хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор албаны техник хэрэгсэл, нууцын холбогдолтой баримт бичгүүд архивын материалыг зориулалтын өрөө, төмөр сейфэнд хадгалан ашиглаж байна.

Цэргийн штабын 2017 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу 19 хавтаст хэргийг хадгаламжийн нэгж бүрдүүлэн бүртгэлд авч,  2018 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг боловсруулан Цэргийн штабын даргаар батлуулан жагсаалтын дагуу 15 хавтас хэрэг бүрдүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан удирдамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан удирдамжийн дагуу батлагдсан, ажлын хэсэгт тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер ахмад Л.Ганхуяг, мэдээлэл технологи, дотоод сүлжээ хариуцсан мэргэжилтэн Э.Соёмбобат нар томилогдон, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Цэргийн штабт ашиглагдаж байгаа компьютерт үзлэг, шалгалт хийлээ.

Энэхүү үзлэгийг дараах 4 чиглэлээр явууллаа.

  1. Нууц мэдээлэл агуулж байгаа тоо бүртгэл, нөхөн хангалтын офицерын компьютерт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолоор баталсан төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 6 бүлгийн 6.5 дахь заалтын дагуу программ хангамж, дагалдах хэрэгсэл, мэдээллийг хамгаалах шаардлага хангасныг баталгаажуулав.

Мөн нууц мэдээлэл боловсруулдаг компьютерын процессорыг лацаар лацдаж,  төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 6 бүлгийн 6.7 дахь заалтын дагуу асаах, түр амрах үед нууц үг нэхэх тохиргоог хийв.

 

  1. Цэргийн штабын нууц, илт компьютеруудад төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмын 6 бүлгийн 6.8 дахь заалтын дагуу 2018 онд албан ёсны лицензтэй 365 хоногийн эрхтэй вирусний эсрэг программаар хамгаалж, өдөр болгон автоматаар update татаж, вирусийн хайлт хийх тохиргоог тохирууллаа.

 

  1. Нууцад хамаарах цахим мэдээлэл болон мэдээллийн сан устах, үрэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нууцад хамаарах цахим мэдээллийг нууцын хард дискэнд боловсруулж хадгалсан байна.

 

  1. Цэргийн штабын офицеруудын илт мэдээллийн гадаад, дотоод сүлжээнд холбогдсон нууц цахим мэдээлэл боловсруулах эрхгүй компьютерт нэвтэрч шалгалт хийхэд, ямар нэгэн зөрчил илэрсэнгүй.

Цаашид төрийн болон албаны нууцын тухай хуулийг сурталчилах ажлын хүрээнд, хууль тогтоомжийн гарын авлага боловсруулах, нэгдүгээр улиралд багтааж дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдад нууцын эрх зүйн баримт бичгийг сурталчлан танилцуулах зорилгоор сургалт семинар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер, ахмад Л.Ганхуяг Цэргийн штабын нууцын горимын хэрэгжилтийг хангаж байгаа байдалд, хяналт тавин ажиллаж, заавар зөвлөгөөгөөр ханган ажиллахад ямар нэгэн саадгүй Цэргийн штабт ашиглагдаж байгаа нууц мэдээлэл боловсруулдаг компьютерууд нь сүүлийн үеийн үзүүлэлт сайтай, албан ёсны лицензтэй программаар хамгаалагдсан.

 

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны А/25 дугаар тушаалаар аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын архив, албан хэрэг хөтлөлтийг сайжруулах, хариуцсан албан тушаалтныг сурган дадлагажуулах зорилгоор Архивын ерөнхий газарт 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос 04 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал сургалтад хамрагдав.

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан удирдамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан удирдамжийн дагуу батлагдсан, ажлын хэсэг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Цэргийн штабт ашиглагдаж байгаа компьютерт үзлэг, шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил гаргаагүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын 4 дүгээр сарын шуурхайгаас өгсөн үүргийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Цэргийн штабт ашиглагдаж байгаа компьютерт үзлэг, шалгалт хийлээ.

 

Маш нууц, нууц баримт бичиг ном хэвлэл, баримт бичгийн 2018 оны хагас болон жилийн эцсийн тооллого бүртгэлийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг тогтоосон хугацаанд явуулж акт нотломжийг удирдах дээд шатны байгууллагад хүргүүлсэн.

 

Зэвсэгт хүчний анги, байгууллагатай хамтран ажилласан байдал:

 

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий НҮБ-ын энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн алба хаасаар 16 жил болсны ойн босгон дээр Багахангай дүүргээс энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдал, Цагдаагийн хэлтсийн болон Хорих 415 дугаар ангийн алба хаагчидтай хамтран байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн дунд нөхөрсөг “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Спорт хороонд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд эрэгтэй, эмэгтэй нийт 21 баг тамирчид оролцсон бөгөөд арга хэмжээг нээж дүүргийн Засаг даргын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч Б.Болормаа үг хэлэв.

Эрэгтэй төрөлд “Тэргүүн” байранд Хангай цогцолбор сургуулийн 12-А ангийн  Г.Цэдэн-иш ахлагчтай сурагчдын баг, “Дэд” байранд Т.Ганжолоо ахлагчтай оюутны баг, “Гутгаар” байранд Төв аймгийн Баян сумын 10 жилийн сурагчид тус тус өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдав.

Эмэгтэй төрөлд “Тэргүүн” байранд Хорих 415-р ангийн Б.Наранчимэг ахлагчтай баг, “Дэд” Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 80-р ангийн а/ч С.Уранзаяа ахлагчтай баг,  “Гутгаар” байранд Хангай цогцолбор сургуулийн 12-А ангийн  Б.Энх-эрдэнэ ахлагтай баг тус тус өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн бүрэлдэхүүн Багахангай дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг”, Монгол Улсын “Энхийг сахиулагчдын өдөрлөг”-т зориулан Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, өсөр үеийнхэнд цэрэг эх орон ч хүмүүжлийг бий болгох ажлын хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Мөн Зэвсэгт хүчний анги, байгууллагуудтай Цэргийн штабын 2018 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд тогтмол харилцан ажиллагаатай хамтран ажиллаж байна.

 

 

 

 

Тушаал шийдвэрийн хэрэгжилт, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар

 

Жилийн хугацаанд тус дүүргийн Цэргийн штабт Монгол Улсын Засгийн газрын тогтоол-5, Батлан хамгаалахын сайдын тушаал-8, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын тушаал-2, Батлан хамгаалах яамны албан даалгавар 2, ЗХЖШ-ын Даргын тушаал-1, Нийслэлийн ИТХТ-ийн тогтоол 1, Нийслэлийн Засаг даргын захирамж нууц-1 илт -7, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Даргын тушаал нууц-1 илт-1, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын тушаал-12,  Дүүргийн Засаг даргын захирамж- 10, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Даргын тушаал  нууц-1 илт 2 ирсэнийг бүртгэлд авч бүртгэл хяналтын карт танилцуулах хуудасаар холбогдох албан тушаалтнуудад цаг тухайн бүрт нь танилцуулан хэрэгжилтийг ханган ажилласан байна.

 

2018 онд Цэргийн алба цэргийн штабын цаг үеийн үйл ажиллагаатай холбогдуулан дүүргийн иргэдээс ирүүлсэн 45 өргөдалийг хүлээн авч бүртгэлд хамруулан өрдөлийн эздэд хариуг хуулийн хугацаанд нь хүргэж ажилласан.

Ирсэн өргөдөлийг агуулгаар авч үзвэл:

  • Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах тухай-5
  • Цэргийн жинхэнэ албан татлагаас чөлөөлүүлэх тухай -40 байна.

 

в/ Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, хүсэлтийн дагуу зохион байгуулсан үйл ажиллагаа:

 

Иргэдийг мэдээ мэдээллээр хангах зорилгоор иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон нийслэлийн Засаг даргын А/1086 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам зэргийг байгууллагын өргөдөл, гомдлын мэдээллийн самбар, мэдээллийн ил тод байдлын самбар, дүүргийн веб сайтад байршуулж, хороод болон Аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргахад шаардагатай бичиг баримтын жагсаалт, өргөдөл, гомдол хүлээн авах албан тушаалтны мэдээлэл,иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь, өргөдөл, гомдол гаргах загвар, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээ, зохион байгуулсан ажлын тайлан, хандалтын тайланг улирал бүр гарган, байгууллагын өргөдөл гомдлын самбар, ил тод байдлын самбар, дүүргийн веб сайтад байршуулан ажиллаж байна. Иргэдийн санал хүсэлтийг сонсож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилгоор “Иргэн таныг сонсъё” уулзалт, “Явуулын нэг цонхны үйлчилгээ”, 70491019 Нээлттэй утсыг ажиллуулаад байна. Тайлангийн хугацаанд “Иргэн таныг сонсъё” уулзалт, “Явуулын нэг цонхны үйлчилгээ”-д давхардсан тоогоор 490 иргэн хамрагдан, санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр 43 иргэнээс 6 санал, 64 хүсэлт гарч, дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд тайлбар мэдээллийг өгөв.

Иргэдээс удаа дараа ирүүлж буй “Дүүргийн овоогоо тахих” хүсэлтийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн 1-р хорооны Өндөртолгой овоо, 2-р хорооны овоог тахих ажлыг зохион байгуулан, Гандантэгчинлэн хийдийн Жүд дацангийн лам нар уул овооны лус савдагийг аргадан ном хурлаа.

 

г/ Хөрөнгө санхүүжилтийн асуудлаас бусад үйл ажиллагаа явуулахад гарч байгаа хүндрэл, бэрхшээл болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаарх санал, хүсэлт:

 

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, холбогдох дээд шатны байгууллагуудаас батлагдан гарч буй хууль, тогтоомж, бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлж ажиллахад дараах хүндрэл бэрхшээл гарч байна. ,

  1. Интернетийн хурд, хүчин чадал муутайгаас Төрийн сангийн төлбөр тооцоог гүйцэтгэх, цахим орчноор мэдээ, тайлан дамжуулахад гацах, интернет тасрах зэрэг доголдол гарч цаг хугацаа их алдаж байна.
  2. Техник, тоног төхөөрөмж, эд хогшлын хангамж муу, компьютерүүдийн ашиглалтын хугацаа дууссан, үзүүлэлт муу  /компьютер, ширээ, сандал/
  3. Төсвийн 19 байгууллагад үйлчилгээ үзүүлэхэд тэдэнд ая тухтай үйлчлэх орчин бүрдээгүй.
  4. Өвлийн цагт Засаг даргын Тамгын газрын байр их хүйтэн байдгаас ажиллахад хүндрэлтэй байдаг.

 

Мөн орон нутагт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн гол хөшүүрэг бол төсөв санхүүжилт байдаг. Улсын болон орон нутгийн төсвөөр хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэж заасан байдаг боловч орон нутагт хувиарлагдсан хөрөнгө, төсөв хүрэлцдэггүй, хөтөлбөрт тусгайлсан хөрөнгө батлагдахгүй байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилт удаашрах, тасрах эрсдэл үүсч болзошгүй байдаг тул Үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төсвийг төсөвлөж, орон нутагт хуваарилдаг байх.

 

Иймд дараах саналыг уламжилж байна.

 

  1. Бодлого төлөвлөлтийн хэлтэс байгуулах
  2. Архивын тасаг байгуулах
  3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоо бий болгох
  4. Дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоо бий болгох
  5. Мэргэжилтнүүдийн мэргэшүүлэх ажлын хүрээнд гадаад дотоодод туршлага судлуулах
  6. Албан хаагчдын ая тухтай ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, Засаг даргын Тамгын газрын байранд их засвар хйих
  7. Техник хэрэгсэл, эд хогшлын ашиглалтын байдалд үзлэг хийж, шинэчлэх, хүчин чадлыг сайжруулах зэрэг болно.

 

 

 

 

ТАНИЛЦСАН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                                                                                Л.САНЖИЙЖАМЦ

 

ХЯНАСАН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА                                                              М.ДАВААНЯМ

 

БИЕЛЭЛТ НЭГТГЭСЭН

ТӨРИЙН ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦ, ШАГНАЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН                                                      Д.ЭРДЭНЭТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТАЙЛАНД ХОЛБОГДОХ ЗУРАГ

 

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДЭЖ БУЙ

ДҮҮРЭГТ ЭРХ ШИЛЖСЭН АЖИЛ

 

Авто  зам засварын ажил: Төсөвт өртөг– 44.9 сая төгрөг Гүйцэтгэл- 60 хувь

                                             Гүйцэтгэгч “ Неон гэгээн” ХХК

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ГАЗРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР

 

1 дүгээр хорооны орон сууцны 2 дугаар байрны өмнөх авто зам шинэчлэлтийн ажил:

Төсөвт өртөг– 118.0 сая. төгрөг  Гүйцэтгэл -75 хувь.  Гүйцэтгэгч- “Таны зам” ХХК

 

 

 

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР

 

Ногоон байгууламж нэмэгдүүлж, зам дагуу мод бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах ажил:  Төсөвт өртөг– 14,9 сая төгрөг.  Гүйцэтгэл-90 хувь

Гүйцэтгэгч – “Баянхангай” иргэдийн бүлэг

 

 

 

 

 

 

Зөөврийн тайз нийлүүлэх ажил: Төсөвт өртөг– 24,06 сая төгрөг

Гүйцэтгэгч— “Бүрэн Төгс Шийдэл” ХХК

 

 

 

“Тайваны хүүхэд гэр бүлийг дэмжих сан”

 

Кристина Нобелийн хүүхдийн сан

 

 

Япон хэлний сургалт зохион              “Зууны мэдээ” сонинд нийтлүүлсэн

байгуулсан байдал                                             төлөвлөгөө

 

 

 

Америкт амьдардаг Дашдондог, Нямхүү нарын гэр бүлээс дүүргийн АБТДО-той өрхийн 90 хүүхдэд цүнх, гарын бэлэг гардуулав.

 

 

 

Сайт болон фэйсбүүк хуудас, групп, пробайл

 

     

 

   

 

“Хотын хөгжил хороо”-ноос нэвтрүүлгийн зураг авалт

 

    

 

 

 

 

 

 

“Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулав.

 

 

 

Дотоод орчны агаар цэвэршүүлэгч хүлээлгэн өгөв.

 

 

 

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв.

 

 

 

Хэт холын амрафон гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн, “Багахангай-марафон” тэмцээн зохион байгуулав.

 

 

 

“Иргэн таныг сонсьё” уулзалт /Ахмадуудтай хийсэн уулзалт/

 

1-р хорооны ахмад настнууд

 

 

2-р хорооны ахмад настнууд

 

 

УИХ-ын Ц.Нямдоржийн иргэдтэй хийсэн уулзалт

 

 

 

“Явуулын нэг цонхны үйлчилгээ” үзүүлж байгаа нь

Цагаан хяр зөрлөгийн иргэд                                 Хайрхан зөрлөгийн иргэд

 

 

ЭМД-ийн дэвтэрт бичилт хийж буй нь                 Иргэн Цэдэнбалын гэр бүлд үйлчилгээ үзүүлж

байгаа нь

 

 

Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй нь

 

 

 

Хороодын ажлын алба СХД-ийн 6, 11 дүгээр хорооны үйл ажиллагаатай

танилцаж байгаа байдал:

СХД-ийн 11 дүгээр хорооны үйл ажиллагаатай танилцаж буй нь

 

 

СХД-ийн 6 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцаж буй нь

 

 

1-р хорооны овоо тахих ёслол

 

2-р хорооны овоо тахих ёслол

 

Сар шинийн баярыг тохиолдуулан ахмад настнуудад төрийн шагнал гардуулав.

 

 

 

 

Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалт

 

 

Зэвсэгт хүчний 97 жилийн ойн арга хэмжээний зураг

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын “Энхийг сахиулагчдын өдөр”

“Монгол цэрэг-дэлхийн цэрэг” арга хэмжээ

 

 

 

Цэргийн дүйцүүлэх алба хаагч болон

хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэнтэй сургалт

 

 

 

Хороодын Засаг дарга нарын сургалт