Дүүргийн Засаг даргын нэрэмжит Яруу найргийн наадам-2019 зохион байгуулагдлаа.

0
16

Багахангай дүүргийн Засаг даргын ивээл дор 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг. “Багахангайн цом” яруу найргийн наадам 2019 оны 06 дугаар 28-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд дүүргийн төв талбайд амжилттай явагдлаа.
Уг наадамд бүтээлээ ирүүлсэн 50 гаруй яруу найрагчаас шалгаран үлдсэн
1. Яруу найрагч  А.Азсайхан
2. Г.Сэр-одын шагналт яруу найрагч Б.Алтанхуяг
3. МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү
4. яруу найрагч Ө.Балжинням
5. яруу найрагч Б.Батбаяр
6. яруу найрагч Мө.Батбаяр
7.МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Батхүү
8. Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Т.Баянсан
9. яруу найрагч Б.Бүжинлхам
10.Г.Сэр-одын шагналт яруу найрагч Э.Гантулга
11.СХД-ийн утга зохиолийн салбарын тэргүүн яруу найрагч Ц.Гэрэлмаа
12. Г.Сэр-одын шагналт яруу найрагч Х.Дарханхөвсгөл.
13. яруу найрагч А.Мөнхбат
14.яруу найрагч Ч.Жаргалцэцэг
15. МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй
16. яруу найрагч Ш.Нямсүрэн
17.яруу найрагч С.Одгэрэл
18.яруу найрагч Ц.Отгонбаатар
19.Г.Сэр-одын шагналт яруу найрагч Я.Отгонбаяр
20. яруу найрагч Ц.Отгонбаатар
21.МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Л.Туяа
22.МЗЭ-ийн гишүүн яруу найрагч С.Удвалцэцэг
23.МЗЭ-ийн гишүүн яруу найрагч М.Ундрахмаа
24. МЗЭ-ийн гишүүн яруу найрагч С.Ууганбаяр
25. яруу найрагч Ж.Эдмон
26. яруу найрагч А.Энхчимэг
27. яруу найрагч Б,Энх-Уянга
28. яруу найрагч Б.Энэбиш
29.яруу найрагч Ц.Бор
30.яруу найрагч А.Оюунчимэг
31. Яруу найрагч Ц.Оюундаваа
32.Яруу найрагч Ариунсанаа нар ур чадвараа сорин өрсөлдлөө.
Эдгээрээс Тэргүүн байр, цомын эзнээр яруу найрагч Мө.Батбаяр тодорч, яруу найрагч Б,Энх-Уянга дэд байр, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч С.Ууганбаяр гутгаар байр, яруу найрагч Ө.Балжинням тусгай байранд шалгарлаа.
Шагналыг Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Х.Цогцэцэг, Засаг дарга С.Эрдэнэбаяр, Засаг даргын орлогч Б.Болормаа, Ерөнхий шүүгч М.Отгонбаяр, МЗЭ-ийн Нарийн бичгийн дарга Сэлэнгээ нар гардууллаа.
Яруу найргийн наадмын Ерөнхий шүүгчээр МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр, шүүгчээр МЗЭ-ийн шагналт МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын албаны дарга яруу найрагч Намбарын Пүрэв, МУИС-ийн багш, судлаач Дагийранзайгийн Нямдорж нар шүүн явууллаа.
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380, дүүргийн 30 жилийн ойн жил зохион байгуулагдсан “Багахангайн цом-2019” яруу найргийн наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Хар мөрөн импехс ХХК ажиллалаа.