Дүүргийн аварга шалгаруулах “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулав.

0
37

Багахангай дүүрэг үүсэн байгуулагдсаны  30 жилийн ойг угтан  Засаг даргын 2019 оны  А/52 дугаар захирамжийн дагуу  аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчид болон иргэдийн дунд  “Спортын наадам-2019” арга хэмжээг  2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл спортын 10 төрлөөр зохион байгуулна.

“Спортын наадам-2019” арга хэмжээний хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дүүргийн аварга шалгаруулах “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг Биеийн тамир, спортын хороонд зохион байгуулсан бөгөөд 25 байгууллагын 175 ажилтан албан хаагч, иргэд хамрагдав.

 

               Эрэгтэй                                                                             Эмэгтэй

1-р байр  Нэг үе оюутнууд                        1-р байр- Хот тохижилтын алба

2-р байр  Онцгой байдлын хэлтэс          2-р байр ГБХЗХХ

3-р байр Цагдаагийн хэлтэс                     3-р байр “Хангай” цогцолбор сургуулийн баг тамирчид шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.