Урлагийн наадам зохион байгуулагдлаа

0
239

Дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан Засаг даргын 2019 оны 02 сарын 20-ны өдрийн А/32 дугаар захирамжийн дагуу дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-лага, иргэдийн дунд “Урлагийн наадам”-ыг 2019 оны 04 дүгээр сарын 20, 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Урлагийн наадамд 18 ААНБ-ын 542 иргэн, ажилтан албан хаагч оролцсон ба давхардсан тоогоор 1500 гаруй иргэд үзэж сонирхлоо.

Тус наадмыг Монгол Улсын консерваторын үндэсний их сургуулийн бүжгийн багш МУГЖ Л.Батжаргал, хөгжмийн багш МУСТА Ц.Саран, Уртын дууны багш Монголын Уртын дууны холбооны тэргүүлэгч МУСТА Ц.Насанбат нар шүүн явууллаа.

Урлагийн наадамд дараарх байгууллагууд оролцлоо:

1-р байранд Хот тохижилтын алба ОНӨААТҮГ – 181.3 оноо

2-р байранд Илч-Орд ОНӨААТҮГ – 180.5 оноо

3-р байранд Онцгой байдлын хэлтэс – 179 оноо

3-р байранд Боловсролын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс,  Худалдан авах ажиллагааны алба, Дотоод аудитын алба, Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын алба, Мэргэжлийн хяналтын тасаг – 179 оноо

  • 1 дүгээр хорооны иргэд – 178.9 оноо
  • “Хангай” цогцолбор сургууль – 178.8 оноо
  • 2 дугаар хороо иргэд – 178.4 оноо
  • Төмөр замын барилга орон сууц 3 оноо
  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс – 176.7 оноо
  • 207 дугаар цэцэрлэг, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв – 176.5 оноо
  • 2 дугаар хорооны Худалдаа үйлчилгээ, Хадгаламж зээлийн хоршоо, “Их хангай” СӨХ – 176 оноо
  • Цагдаагийн хэлтэс – 175.4 оноо
  • Багахангай өртөө – 175.2 оноо
  • 44-р цэцэрлэг – 174.3 оноо
  • ЗДТГ – 173 оноо
  • Эрүүл мэндийн төв, Төрийн банк – 173.1 оноо
  • УСАТ – 172.3 оноо
  • ПТО, Татах хэсэг, Төмөр замын эмнэлэг, 183 дугаар цэцэрлэг – 160.7 оноо