Мод тарих үндэсний өдөр

0
42

Монгол улсын ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор дүүрэгт 2019 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг 05 дугаар сарын 14-ний өдөр 2 дугаар хорооны байрнуудын баруун талын сааданд зохион байгуулж 200 улиас 100 агч мод тарив. Энэхүү тарьсан модыг 2 дугаар хороо төмөр замын байгууллагуудтай хамтран усалгаа арчилгаанд нь анхаарч ажиллахаар тогтов. Дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ нь долоо хоног бүр тус мод тарьсан газар 5 тн буюу 1 машин ус зарцуулах бөгөөд 2 дугаар хорооны орон сууцны оршин суугчид гар бие оролцохыг тус байгууллага уриалсан. Мөн мод тарих өдрийн хүрээнд Төмөр замын байгууллагын залуучууд нэрэмжит төгөлдөө 1000 мод, Ус суваг ашиглалтын товчоо нь цэвэр усны станцын орчндоо 3 төрлийн 160 мод тариалсанаас гадна байгууллагууд өөрийн эзэмшлийн ногоон байгууламждаа мод тарьсан байна.