“Спорт наадам-2019” нээлтийн арга хэмжээг зохион байгуулав.

0
71

Багахангай дүүрэг үүсэн байгуулагдсаны  30 жилийн ойг угтан  Засаг даргын 2019 оны  А/52 дугаар захирамжийн дагуу  аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчид болон иргэдийн дунд  “Спортын наадам-2019” арга хэмжээг  2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл спортын 10 төрлөөр зохион байгуулна.

“Спортын наадам-2019” арга хэмжээний нээлтийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Биеийн тамир, спортын хороонд зохион байгуулсан бөгөөд 13 байгууллагын 200 гаруй ажилтан албан хаагчид хамрагдав.

Нээлтийн үеэр Биеийн тамир, спорт хорооны

  • Сагсан бөмбөг
  • Чөлөөт бөх
  • Волейболийн дугуйлан, секцийн сурагчдын үзүүлэх тоглолт зохион байгуулагдав.

 

“Спорт наадам-2019”-ийн эхний тэмцээн болох  “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд 21 багийн 120 гаруй тамирчид өрсөлдөж хурд хүч,  авхаалж самбаагаа сорин

 

Эрэгтэй                                                                                  Эмэгтэй

 

1-р байр  Засаг даргын Тамгын газар        1-р байр- Онцгой байдлын хэлтэс

 

2-р байр  “Нэг үе” баг                                   2-р байр ХХҮХэлтэс

 

3-р байр “Ирээдүй” баг                                3-р байр 11а ангийн сурагчдын баг тамирчид шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.