Багахангай дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний танхим хуримын ёслол хүндэтгэлийн танхим болон өргөжлөө.

0
164

Дүүргийн 25-н жилийн ойн ажлын хүрээнд иргэдийнхээ гэрлэлтийг дүүргийн Иргэний танхимд ёслол хүндэтгэлтэй бүртгэх,батлах, гэр бүлийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны журмыг 2014 оны 10 дугаар сарын 27-ныөдөр Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/37 тогтоолоор баталж, Сүүн цагаан хуримын ёслолыг үйлдэх хүндэтгэлийн арга хэмжээг “Иргэдийн Төлөөлөгчдийн хурал”, “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”, “Бүртгэлийн хэлтэс”, “Соёлын ордон”, нийслэлийн “Гэрлэх ёслолын ордон”-той хамтран зохион байгууллаа. Цаашид дүүрэг, орон нутаг дангаараа зохион байгуулахаар болсон бөгөөд анхны арга хэмжээг нээж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батнасан үг хэллээ.

Нээлтэнд: Дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, ИТХ-ын даргын зөвлөх Х.Цогцэцэг, ИТХ-ын ажлын албаны дарга Э.Эрдэнэтуяа, “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”-ийн дарга Д.Оюунгэрэл, “Соёлын Ордон”-ы дарга Б.Алтанцоож, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн дарга Б.Болормаа нар оролцлоо.

“Гэр бүлийн тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээг дүүрэг орон нутагтаа зохион явуулснаар Монгол зон олны гал голомтыг бадраах уламжлалт зан үйл заншлыг баримтлан хүмүүний амьдралд тохиолдох хамгийн аз жаргалтай тэрхүү агшинг тэмдэглэн шинээр гэр бүл болох гэж буй гэрлэлтээ батлуулсан хосуудад бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн нандин харилцаа, нандин дурсамжийг өвлүүлэх, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, тэдэнд бахархах сэтгэгдэл төрүүлж амьдралдаа тэмүүлэлтэй болгох зорилгоор Монгол үндэсний хуримын ёслол хүндэтгэл, залуу гэр бүлийн “Тангараг өргөх ёслол”, 25 болон түүнээс дээш жил ханилсан гэр бүлийн “Алтан хурим”, “Мөнгөн хурим”, “Очир-Эрдэнэ”-ийн хуримын ёслолд хүндэтгэл үзүүлэхэд оршино.

Тус арга хэмжээний нээлт Монгол улс тунхагласны 90-н жилийн ой буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр болж дүүргийн гурванүеийн гурван гэр бүлийн төлөөлөл болох Дүүргийн өндөр настан, хүндэт иргэн Доржпалам, Төмөрбат нарын “Алтан хурим”, Өлзийжаргал, Энхсайхан нарын “Мөнгөн хурим”, залуу гэр бүл Хүдэрчулуун Мөнх-Эрдэнэ нарын “Тангараг өргөх” хуримын ёслолыг зохион байгууллаа.

Зөвлөж байна

Сэтгэгдэлээ бичнэ үү
Энд нэрээ оруулна уу