“ЦЭРГИЙН ДУУГ ХЭН САЙН ДУУЛАХ ВЭ?” ДУУНЫ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0
259

2019 оны 03 дугаар сарын 19 Багахангай Багахангай дүүргийн Соёлын ордноос санаачлан ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд Багахангай дүүргийн 9 иргэн оролцож, авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байранд: Төмөр замын барилга, орон сууц ашиглалтын товчооны 2-р ангийн сантехникч Б.Мөнх-Адъяа Дэд байранд: Төмөр замын барилга, орон сууц ашиглалтын товчооны ажилтан Бямбабаатарын Нямсүрэн Гутгаар байранд: Төв аймгийн Баян сумын харьяат Ганхуягийн Далхочир нар тус тус шалгарлаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр МУСТА Г.Бор, шүүгчээр МУСТА Л.Энхтуяа, дууны багш О.Түмэнхүү нар ажиллалаа.

Мөн тэмцээний өмнө “АХА” тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд аха тэмцээнд нийт 31 иргэн оролцож 1 дүгээр байрт дүүргийн онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч Хүдэрчүлуун, 2-р байранд Дэслэгч Наранхүү 3- байрт Цэрэндорж нар эзэлсэн байна.