“ЭЭЖИЙН БҮҮВЭЙТЭЙ ХОРВОО” ДУУНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0
259

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ
ӨДӨРТ ЗОРИУЛАН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН “АРДЧИЛСАН НАМ”-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЭЭЖИЙН БҮҮВЭЙТЭЙ ХОРВОО” ДУУНЫ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяасыг хөгжүүлэх, тэднийг соёл урлагийн арга хэмжээнд татан оролцуулах зорилгоор тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгуулан явууллаа.

Оролцогчид тэмцээний 1 дүгээр шатанд Өөрийн бэлдсэн монгол ардын уртын болон богино дуугаар
2 дугаар шатанд Сэдэв харгалзахгүй өөрийн бэлдсэн дууг дуулах
3 дугаар шатанд Өөрийн бэлдсэн эхийн тухай дуугаа дуулж оролцлоо.
Тэмцээнийг
Ерөнхий шүүгч МУСТА МУ-ын консерваторын морин хуурч, дэлхийн уртын дууны академийн Олон Улсын шүүгч, багш Б.Баттулга
Шүүгч Б.Хадбаатар АН-ын дэд дарга
МУСТА, яруу найрагч Бор

Тэмцээнд нийт 15 дуучид, уран бүтээлч оролцож, 2-р шатанд 10, 3 дугаар шатанд 7 дуучин оролц лоо.
Тэмцээнд оролцогчдын дуулах ур чадвар, хувцаслалт, тайзны соёл, үзэгчийн дэмжлэг зэргээс хамааран 0- 5 гэсэн оноогоор шүүгчид дүгнэлээ.

Тэмцээний нэгдсэн дүнгээр нийт 40.1 оноогоор Илч орд ОНӨААТҮГ-ын ажилтан Баточирын Сэроджав,
1. МАД Алсын газрын зэрэглээ
2. Мөнх тэнгэрийн хурай /Үг Жавхлан ая Эрдэнэбат/
3. Миний ээж тэмээчин /ая Сангидорж/ дуунуудаар оролцон
тэргүүн байр эзэлж, “Өргөмжлөл”, 150 000 төгрөгөөр,
40 оноогоор Булган аймгийн Сайхан сумын харьяат, ШУТехнологийн ИС-ийн 4 дүгээр курсийн оюутан Базарын Нямсүрэн
1. МАД Дөрвөн уул
2. Богд хан уул үг /МУТШ Д.Мягмар, Ая УГЗ/
3. Сүүн цагаан сэтгэл /Үг Минжирмаа, Ая Чимэддорж/ дуунуудаар оролцож “Өргөмжлөл”, 120 000 төгрөгөөр

38.7 оноогоор Төв аймаг Баян сумын ЗДТГын мэргэжилтэн, Аварзэдийн Золбоо
1.МАД Далийн цэцэг Анчин /2 дууны найруулга/
2. Бэрцэцэг
3. Бүүвэйн дууг миний ижий зохиосон /Үг МУУГЗ Ш.Гүрбазар/ бүтээлүүдээр оролцон 3-р байр эзэлж, “Өргөмжлөл”, 80 000 төгрөгөөр шагнууллаа.
Тусгай байранд
1. МАД Дэнжийн ногоо
2. Говийн хүүхнүүд /ая Баттулга/
3. Ээжийн нутаг /Сэродын хөгжим/ дуунуудаар оролцсон УСАТ-ны ашиглалтын техникч Сүхочирын Батирээдүй шалгарч 50000 төгрөгөөр шагнууллаа.
Дууны уралдаанд оролцсон нийт уран бүтээлчиддээ ажлын ажилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.