“ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ” сургалт зохион байгуулагдлаа

0
333

“ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ” сургалтын тайлан

2019 оны 03 дугаар сарын 18

Тус албанаас худалдан авах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн худалдан авалтанд иргэний хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Худалдан авах ажиллагааг олон нийтийн оролцоотой зохион байгуулах нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Уг сургалтыг Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн Д.Амгалан, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Э.Урансайхан нар удирдан явуулж дүүрэгт бүртгэлтэй 8 иргэдийн бүлгийн 25 гишүүд болон сонирхсон иргэдийн 8 төлөөллийг хамруулан Тендерийн тухай ерөнхий ойлголт, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам, түүнийг зохион байгуулах хууль эрх зүйн орчин, иргэдийн бүлэг байгуулах, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд иргэдийн бүлэг хэрхэн материал бэлтгэн оролцох, гүйцэтгэлийн баримт бичгийг хэрхэн бэлтгэх вэ? гэсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулж заавар зөвлөгөө өглөө.