Нийслэлийн “ШИЛДЭГ ХОРОО”-ны үйл ажиллагаатай танилцаж туршлага судлав.

0
16

Хороодын үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах, ажлын албыг чадавхжуулах, харилцан туршлага судлах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хороодын ажлын албаны бүрэлдэхүүн 2017 нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаанд 3 дугаар байрт шалгарсан СХД-ийн тэргүүний хошой хороо болох 11, 6 дугаар хорооны үйл ажиллагаатай танилцан, туршлага судаллаа.
Туршлага судлах үеэр СХД-ийн ЗДТГ-ыг төлөөлөн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Т.Сүхбаатар, хороо хариуцсан мэргэжилтэн С.Туулмаа, Б.Бямбажаргал, СХД-ийн 6, 11 дүгээр хорооны ИНХ-ын дарга болон Засаг дарга Д.Ундармаа, С.Очир, хороодын ажлын албаныхан оролцов.
Тухайн ажлын хүрээнд 6, 11 дүгээр хороод нийслэлийн 2017 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны дагуу хийж хэрэгжүүлсэн ажил, холбогдох тайлан биелэлт, бичиг баримтыг танилцуулан, 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шинээр санаачилан хийх ажлын талаар мэдээллийг өгч, харилцан туршлага хуваалцан, цаашид хамтын ажиллагаагаа сайжруулан ажиллахаар боллоо.

Зөвлөж байна

Сэтгэгдэлээ бичнэ үү
Энд нэрээ оруулна уу