“CHAMBER BUS” БИЗНЕС АЯЛАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МҮХАҮТ, дүүргийн ЖДҮДТ-ийн хамтран зохион байгуулсан #CHAMBER_BUS бизнес аялал амжилттай зохион байгуулагдлаа. Аялалд “Амарсанаа степ”, “Багахангай сүү” ХХК-ий төлөөллүүд, оёдлын болон сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өрхийн үйлдвэр эрхлэгч 12 иргэн хамрагдлаа.

Бизнес аялалаар:

  1. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн дэмжлэгтэйгээр Төрийн ордоноор зочлон 9 хөлт цагаан тугандаа мөргөн Төрийн ордны музейг үзэж сонирхон МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Оюунтэгштэй уулзаж танхимын талаарх мэдээ мэдээлэл, танхимаас зохион байгуулагдаж буй сургалт, үзэсгэлэн худалдаа болон төслийн зээлд хэрхэн хамрагдах тухай зөвлөгөө мэдээлэл авч МҮХАҮТ-тай хамтран цаашид 1-3 хүн ажиллуулах боломжтой, хадгалалт, тээвэрлэлт даадаг жижиг үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж танилцуулах сургалт зохион байгуулах, “Chamber bus” болон бусад бизнес аялалуудыг зохион байгуулах талаар хэлэлцэн тохиролцлоо.
    1. “OULEN MENCH” ажлын хувцас, дүрэмт хувцасны оёдлын үйлдвэрээр зочилж үйлдвэрийн дарга Энхтайвантай уулзан үйлдвэрлэлийн явц, үйл ажиллагаатай танилцсан. Тус үйлдвэр нь 2007 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 350-400 орчим сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжтэй, 200 гаруй ажилтан албан хаагчтай. Анх срочкон цамц, оёж дотооддоо болон гадаад руу борлуулалт хийдэг байсан бол одоо ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцас, ажлын хувцас, срочкон цамц зэргийг оёж үйлдвэрлэдэг. Монголд томоохон үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй нэр хүндтэй компаниудтай хамтран ажиллаж байна. Манай ЖДҮДТөвөөс тавьсан оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өрхийн үйлдвэр эрхлэгч иргэдийг үйлдвэрт дадлагажуулах, ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцас, срочикыг төвийн борлуулалтын цэгт байршуулан борлуулах, дүүрэгт үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг ажлуудаар хамтран ажиллах саналыг таатай хүлээн авсан.
    2. 3.20 жилийн түүхтэй “ВИТАФИТ” компаний сүүний үйлдвэрээр зочлон үйлдвэрлэлтэй танилцлаа. Биднийг очиход сүүний үйлдвэрийн менежер Цэрэнчимэд угтан авч үйлдвэрлэл үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. 2015 оноос эхлэн сүү, тараг үйлдвэрлэж эхлэсэн ба Монголд анх удаа тасалгаат иогуртыг үйлдвэрлэн худалдаанд гаргахад бэлэн болсон байна. Сүү, тараг үйлдвэрлэх явц, дамжлага, тоног төхөөрөмжтэй танилцан хэрхэн үйлдвэрлэдэг үйл явцтай танилцсан. Мөн дүүргийн үйлдвэр эрхлэгчид сүү нийлүүлэх, ЕБС-ийн сурагчдыг үйлдвэртэй танилцах аялал хамтран зохион байгуулах талаар ярилцан саналаа хүргэсэн.

 

29662858_598095840540954_4977635342738049794_o 29663211_598095683874303_5748688462025185968_o 29744456_598095693874302_5668869631137936164_o 29744882_598095623874309_1224862099237252964_o 29749994_598095897207615_4083934080162585697_o

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>