НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН БАГ ДҮҮРЭГТ АЖИЛЛАА.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/918 дугаар захирамжаар иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хороодод хүрч ажиллаж байгаа билээ.
Тус захирамжийн хүрээнд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн мэдээлэл технологийн газраас 1,2 дугаар хорооны 7 малчин айл өрхөд 70 боодол өвс, 300 ширхэг бээлий өгснийг дүүргийн Засаг даргын орлогч Б.Болормаа, Мэдээлэл, сүлжээ техникийн хэлтсийн дарга Б.Түмэнбаяр, Захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Батжаргал, мэргэжилтэн А.Тулгаа, Б.Тэмүүлүүн нар малчдад гардуулав.
Мөн 1 дүгээр хорооны ажлын албаны хүсэлтийг үндэслэн тус хороонд acer, dell маркын 16 инчийн компьютерийн дэлгэцийг хүлээлгэн өглөө.
Дүүргийн удирдлагуудтай хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан Нийслэлийн мэдээлэл технологийн газрын баг, хамт олонд талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.

 

27624794_1508065552639423_939810471362729341_o 27629130_1508065922639386_1869768002563401908_o 27709727_1508065579306087_8742537853506816188_o 27710094_1508065772639401_3136520730976066679_o 27710175_1508066209306024_3356642360848127696_o 27747669_1508065952639383_5130364600201775164_o 27788628_1508065575972754_4583270417858228781_o

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>