2018.01.26 А/19 Дүүргийн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороо”-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2018.01.26 А/19

Дүүргийн “Жендэрийн эрх тэгш байдлыг

хангах салбар хороо”-ны бүрэлдэхүүнийг

шинэчлэн батлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт Засгийн газрын 2013 оны 34, 2017 оны 129 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий дүүргийн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороо”-г шинэчлэн байгуулсугай.
  2. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороо”-ны бүрэлдэхүүний нэгдүгээр, дүрмийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
  3. Дүүргийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар жил бүр төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулж, холбогдох тайлан мэдээг, цаг хугацаанд нь хүргэж ажиллахыг дүүргийн Жендэрийн эрх тэгш байдлын салбар хороо /Б.Болормаа/-д үүрэг болгосугай.
  4. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны бүрэлдэхүүн шинэчлэн баталсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/83 дугаар захрамжийг хүчингүйд тооцсугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                         С.ЭРДЭНЭБАЯР

 

 

 

 

 

 

Documents and Settings\ISM\My Documents\ захирамж-2018.doc

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын

2018 оны…….. сарын…….-ны өдрийн …….дугаар

захирамжийн нэгдүгээр хавсралт

 

 

 

 

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ САЛБАР

ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

 

Ажлын хэсгийн

ахлагч.                       Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал

хариуцсан орлогч

 

Гишүүд:                      Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн эрх зүй, хяналт үнэлгээ шинжилгээ хариуцсан мэргэжилтэн

Дүүргийн статистик хариуцсан мэргэжилтэн

Дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга

Дүүргийн залуучуудын холбооны дарга

Дүүргийн ахмадын хорооны дарга

Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дарга

Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл

Дүүргийн хэвлэл мэдээллийн ажилтан

 

Нарийн бичгийн

дарга:                                     Дүүргийн Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын

2018 оны…….. сарын…….-ны өдрийн …….дугаар

захирамжийн хоёрдугаар хавсралт

 

 

 

 

 

 

 

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ САЛБАР

ХОРООНЫ ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү дүрэм нь дүүргийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороо /цаашид “Хороо” гэх/-ны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2 Хорооны үндсэн зорилго нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелэлтэнд хяналт тавих, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс гаргасан үүсгэл санаачилгыг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад оршино.

1.3 Хороо нь үйл ажиллагаандаа Монгол Улсын үндсэн хууль, Олон Улсын гэрээ, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийн удирдлага болгоно.

Хоёр. Хорооны бүрэлдэхүүн зохион байгуулалт

2.1 Хороо нь төр, төрийн бус байгууллагын  төлөөллөөс бүрдсэн орон тооны бус байгууллага байна.

2.2 Шаардлагатай бол хороо нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.

2.3 Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

2.4 Хорооны ээлжит хуралдааныг хагас жил тутам хийнэ. Шаардлагатай тохиолдолд хорооны даргын санаачилгаар, эсхүл хорооны гишүүний олонхийн саналаар ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.

2.5 Хорооны нийт гишүүний ердийн олонхи оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

2.6 Хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

2.7 Хорооны хуралдааныг тэмдэглэл хөтөлж баталгаажуулна.

2.8 Хорооны бүрэлдэхүүн, дүрмийг тухайн шатны Засаг дарга баталж, хүчингүй болгоно.

Гурав. Хорооны чиг үүрэг

3.1 Хороо нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.1.1 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана.

3.1.2 Орон нутгийн хэмжээнд статистик мэдээллийг бүрдүүлэх, жендэрийн ойлголт мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулна.

3.1.3 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааг дэмжиж, тэдгээртэй хамтран ажиллана.

3.1.4 Хороо нь тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг зохих шатны төсөвт суулгуулах арга хэмжээг авна.

3.1.5 Хороо нь жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор нутгийн захиргааны байгууллагын хүйсийн тэнцвэрт байдлын тайлан болон холбогдох мэдээ, тайланг дээш шатны байгууллагад хүргүүлнэ.

3.1.6 Хороо нь дүүргийн Засаг даргад ажлаа тайлагнана.

Дөрөв. Хорооны дарга, гишүүдийн бүрэн эрх

4.1 Хорооны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.1.1 Хорооны ээлжит болон ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах

4.1.2 Хороог дотоод гадаад харилцаанд төлөөлөх

4.1.3 Хорооны гишүүдэд үүрэг, даалгавар өгч, биелэлтэнд хяналт тавих

4.1.4 Хорооны үйл ажиллагааны тайланг танилцуулах

4.2 Хорооны гишүүд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.2.1 Хорооны хуралдаанд асуудал оруулж хэлэлцүүлэх

4.2.2 Хорооны шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих

4.2.3 Хорооны даргын өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах

4.2.4 Хариуцсан чиглэлийн дагуу холбогдох мэдээ, тайлан, статистик тоо баримтыг гаргаж өгөх

4.2.5 Хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай танилцах, хорооноос хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах

4.3 Хорооны нарийн бичгийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.3.1 Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө боловсруулж, хорооны даргаар батлуулах

4.3.2 Хорооны хуралдааны тэмдэглэл хөтлөх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

4.3.3 Хорооны ажлын тайланг нэгтгэж, хурлаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах

Тав. Хорооны үйл ажиллагааны зардлын санхүүжилт

5.1 Хорооны үйл ажиллагааны зардлыг тухайн дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>