2018.01.25 А/18 “Мөнгөн Багахангай” сэдэвт өвлийн өдөрлөг зохион байгуулах тухай

2018.01.25 А/18

“Мөнгөн Багахангай” сэдэвт

өвлийн өдөрлөг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2,  Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, зориулалтын нийтлэг журам”-ын 2.1.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолын хавсралтын 2.4 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/23 дугаар захирамжийг  тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам цасны баярын арга хэмжээг дүүрэгт “Мөнгөн Багахангай” сэдвийн дор 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахыг Биеийн тамир, спорт хороо /Г.Жамсран/, Засаг даргын Тамгын газар /М.Давааням/ нарт үүрэг болгосугай.
  2. Арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, зарцуулах хөрөнгийн төсвийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Цасны баярын арга хэмжээнд байгууллагынхаа ажилтан, албан хаагчид, иргэдийг хамруулахыг байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  4. Арга хэмжээнд зарцуулагдах 190.000 /Нэг зуун ерэн мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч /С.Баасанхүү/-д зөвшөөрсүгэй.
  5. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /Б.Болормаа/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                               С.ЭРДЭНЭБАЯР

 

 

 

 

 

 

 

 

Documents and Settings\ISM\My Documents\ захирамж-2018.doc

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын

2018 оны…..сарын ….-ны өдрийн………….дугаар

захирамжийн нэгдүгээр хавсралт

 

 

 

 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

 

Ажлын хэсгийн

ахлагч:           Б.Болормаа                           Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал

хариуцсан орлогч

 

Гишүүд:          Ц.Дэнсмаа                             Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын

албаны дарга

М.Давааням                           Засаг даргын Тамгын газрын дарга

Ш.Баасансүрэн                     Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Д.Хүрэлбаатар          Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн

дарга

Б.Гэрэлмаа                            1 дүгээр хорооны Засаг дарга

М.Өсөхдэлгэр                       2 дугаар хорооны Засаг дарга

Б.Цогбадрах                          Онцгой байдлын хэлтсийн дарга

Б.Алтанцоож             Соёлын ордоны захирал

Б.Нямсүрэн               Цагдаагийн хэлтсийн дарга

Д.Мөнхтайван                        “Илч-Орд” ОНӨААТҮГ-ын захирал

Ф.Мөнхгэрэл             “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-ын дарга

 

 

Нарийн бичгийн

дарга:            Г.Жамсран                             Биеийн тамир, спорт хорооны дарга

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын

2018 оны…..сарын ….-ны өдрийн………….дугаар

захирамжийн хоёрдугаар хавсралт

 

 

 

 

 

“МӨНГӨН БАГАХАНГАЙ” СЭДЭВТ ЦАСНЫ БАЯРЫН УДИРДАМЖ

 

Нэг: Зорилго

 

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 05, 2014 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн 2018 оны зорилтыг  хэрэгжүүлэх, дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчдыг болон иргэдийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд оршино.

 

Хоёр: Зохион байгуулах газар, хугацаа

 

“Мөнгөн Багахангай” цасны баярын арга хэмжээ нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10.00 цагт  Өндөртолгойд зохион байгуулна.

 

Гурав: Зохион байгуулах байгууллага

 

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спорт хороо

 

Дөрөв: Зохион явагдах үйл ажиллагаа

 

  • “Мөнгөн Багахангай” цасны баярын нээлт

-Нийгмийн хөгжлийн хэлтэс /Албан байгууллага аж ахуй нэгжийн ажилтан албан хаагч,  иргэд/

  • “Цасан дээрх бүжиг тэмцээн”- Байгууллага тус бүрээс 1 хос оролцоно. /Хосууд Засаг даргын Тамгын газраас томилогдсон шүүгч дээр очиж бүртгүүлнэ./
  • “Пёнчан 2018-Өвлийн олимп” сэдэвт цасан хотхон байгуулна. /Цасан хотхон байгуулах талбайн хэмжээ байгууллага бүр 30м2-аас доошгүй талбайд зөвхөн цас, мөсөөр эко хотхон байгуулна./
  • “Гүйдэг матик” тэмцээн /Байгууллага тус бүр эрэгтэй 3, эмэгтэй 5 нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.БТСХ-ноос томилогдсон шүүгч дээр очиж бүртгүүлнэ./
  • Байгууллага тус бүр эрүүл хүнсээр аяны хүнс бэлтгэн үдийн цай зохион байгуулах /Байгууллага, хамт олноороо/
  • Байгууллага бүр хамт олныхоо дунд 3-аас доошгүй төрлөөр спортын арга хэмжээ зохион байгуулах

 

 

 

 

Тав: Тавигдах шаардлага

 

  • Байгууллагууд албан хаагчдаа цасны баярт оролцуулах аятай нөхцлийг бүрдүүлсэн байна.
  • Байгууллага бүр хаяг, таних тэмдэг, логотой байх
  • Хамт олны ирц оролцоог хангах
  • Зохион байгуулагдах арга хэмжээнд идэвхтэй оролцох
  • Цөөн хүнтэй байгууллагууд хамтарч нэг баг болон оролцож болно.
  • Нээлтэнд жагсах болон тэмцээн явагдах талбайд тогтоосон дэг журмыг оролцогч нэг бүр чандлан сахина.

 

Зургаа: Дүгнэх журам

 

Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спорт хорооноос томилогдсон шүүгч нар шүүн явуулна.

“Гүйдэг матик”,“Цасны бүжиг”, “Цасан хотхон”-ы тэмцээнүүдэд идэвхтэй оролцсон  байдлыг харгалзан шүүгч нар дүгнэж байр эзлүүлнэ.

Цасан хотхон байгуулах тэмцээн /ур хийц, сэдэвтэйгээ уялдаж байгаа эсэх, өнгө үзэмж, байгальдүл шингэх пластик материал ашиглаагүй байдлыг харгалзах/

Дээрх арга хэмжээнд тухайн байгууллагын ирц, оролцоо тэмцээнүүдэд оролцсон дүнг нэгтгэж шилдэг 1 байгууллагыг тодруулна.

 

Долоо: Шагнал урамшуулал

 

Тэмцээн тус бүрд 1, 2, 3 дугаар байр эзэлсэн багийг зохион байгуулагч байгууллагын Өргөмжлөл, мөнгөн шагналаар

Байгууллагын нийлбэр дүнгээр тэргүүн байранд шалгарсан нэг байгууллагыг Шилжин явах цом, Өргөмжлөл,  мөнгөн шагналаар шагнаж  урамшуулна

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын

2018 оны…..сарын ….-ны өдрийн………….дугаар

захирамжийн гуравдугаар хавсралт

 

 

 

 

“МӨНГӨН БАГАХАНГАЙ” АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛАГДАХ

ХӨРӨНГИЙН ТӨСӨВ

 

 

Зардлын нэр Хэмжих нэгж Тоо ширхэг Нэг бүрийн үнэ Нийт үнэ Хянасан
1 Шилдэг байгууллага

/мөнгөн шагнал/

ш 1 100,000 100,000
2 “Пёнчан 2018-Өвлийн олимп” сэдэвт

Цасан хотхон

1-р байр ш 1 40,000 40,000
2-р байр ш 1 30,000 30,000
3-р байр ш 1 20,000 20,000
Нийт үнэ 190,000

 

 

 

 

 

ХЯНАСАН

САНХҮҮ ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН

ДАРГА                              Ц.МЯГМАРСҮРЭН

 

 

 

 

ТӨСӨВ БОЛОВСРУУЛСАН

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН

ДАРГА                                     Ш.БААСАНСҮРЭН

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>