2018.01.23 А/17 “Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах жил”-ийн төлөвлөгөөг батлах тухай

2018.01.23 А/17

“Өрхийн хөгжлийг дэмжих, амьдрах орчныг

сайжруулах жил”-ийн төлөвлөгөөг батлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01/19 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах, өрхийн хөгжил, үйлдвэрлэл, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих, Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.
  2. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг цаг хугацаанд нь чанартай шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган, ажлыг явц, үр дүнг улирал тутам Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж, иргэд олон нийтэд тогтмол сурталчилан ажиллахыг Ажлын хэсэг /Б.Болормаа/-т даалгасугай.
  3. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                        С.ЭРДЭНЭБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Documents and Settings\ISM\My Documents\ захирамж-2018.doc

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын

2018 оны…….. сарын…….-ны өдрийн …….дугаар

захирамжийн хавсралт

 

 

 

“ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Арга хэмжээ Шалгуур үзүүлэлт Хүрэх түвшин, үр дүн Хөрөнгө сая, төг Хугацаа Хариуцах байгууллага
Нэг. ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР
1 Иргэд өөрөө өөртөө ажлын байр  бий болгох санал санаачлагыг дэмжиж ажиллах, байнгын болон түр ажлын байраар хангах Төсөл, хөтөлбөрийн тоо 10 10.0 Жилдээ ЗДТГ, ХХҮХ, ААНБ
2 Нийтийг хамарсан ажилд хөдөлмөр эрхлээгүй залуучууд, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг өргөн хамруулах Ажилд хамрагдах иргэдийн тоо 85 20.0 Жилдээ ЗДТГ, ХХҮХ, Хороод
3 Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай байгуулах гэрээнд ажиллагсадын тодорхой хувийг дүүргийн иргэдээс авч ажиллуулах Ажиллах хүчин, хувиар 20 - Жилдээ ЗДТГ, ХХҮХ
4 Ажил, мэргэжилгүй болон мэргэжлийн ур чадвар доогуур иргэдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулах, зөвлөгөө өгөх Сургалтанд хамрагдах иргэдийн тоо 25 8.0 Жилдээ ХХҮХ, Хороод
5 Ажлын байр шинээр бий болгох зорилгоор өрхийн аж ахуй, жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдээс санаачлан ирүүлсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоо 25 50.0 Жилдээ ЗДТГ, ХХҮХ, ЖДҮДТ
6 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлэг, нөхөрлөл хоршоонд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Санхүүгийн дэмжлэг авах иргэдийн тоо 5 9.0 Жилдээ ЗДТГ,ХХҮХ
7 Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд болон малчидыг сайн дурын даатгалд хамруулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - Жилдээ Нийгмийн даатгалын хэлтэс
8 Ахмад настнууд болон ажилгүй иргэдэд дүүргийн БТСХ-ны заалаар 7 хоногт 1-2 удаа үнэ төлбөргүй үйлчлэх Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - Жилдээ БТСХ, Ахмадын хороо, Хороо
9 Гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх,  хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гэр бүлд нөхөн сэргээх ажил зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 0.3 Жилдээ ГБХЗХХ, Цагдаагийн тасаг
10 Өрх гэр бүлд чиглэсэн “Амьдрах ухаан” сургалт сурталчилгаа нөлөөллийн ажил зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - Жилдээ  ЗДТГ, ГБХЗХХ
11 Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зах зээл дэх борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах Зохион байгуулах арга хэмжээний тоо, хүн 5 удаа

90

1.9 Улирал бүр ЗДТГ, ЖДҮДТ

ХХҮХ

12 Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон бичил бизнес эрхлэгчдийг чадваржуулах сургалтанд хамруулах Сургалтанд хамрагдах иргэд, тоо 80 1.0 5-р сар ЖДҮДТ, Хороод,

ХХҮХ

13 Газар тариалан эрхлэх хүсэлтэй  иргэдэд сургалт зохион байгуулж, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалуулах ажлыг зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - 5-8-р сар ЗДТГ, ААНБ, Хороод
14 Дүүргийн иргэдийг хүлэмжийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, туршлага судлуулах ажлыг зохион байгуулах Зохион байгуулах арга хэмжээ, тоо 1  

-

6–р сар ЗДТГ, Хороод , ХХҮХ
15 Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын зөвлөгөөн зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 0.5 8 –р сар ЗДТГ
16 Нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэдийг бичиг баримтжуулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - Жилдээ Улсын бүртгэлийн хэлтэс
17 Газар өмчлөх хүсэлтэй иргэдийн судалгааг шинэчлэн гаргах, газар олгох ажлыг зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - 1-2 дугаар улирал Газрын алба
18 Цахимаар газар өмчлөх иргэдийн газар өмчлөх шийдвэр олгох, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг эрчимжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 0.5 Жилдээ Газрын алба
19 Газар эзэмших захирамж гарсан иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээ олгох, эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 0.1 Жилдээ Газрын алба
20 Дүүрэгт үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй ААНБ-уудын томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжих /дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах/ Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 1.0 Жилдээ Газрын алба
21 “Нэг сар – Нэг өрх” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулах Зохион байгуулах ажлын тоо 12 - Сар бүр Хороод, ААНБ
22 Согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах “Бид хамтдаа” бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 0.5 Жилдээ ДИТХ, ГХУСАЗЗ,

Цагдаагийн хэлтэс

23 Малчдад туслах аян зохион байгуулах Тасламжинд хамрагдсан малчдын тоо 20-30 - I улиралд ОБХ, ААНБ, Улаан загалмайн хороо, иргэд
24 Татвар төлөгчдийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - 01,06 дугаар сар СТСХ, Татварын хэлтэс
25 “Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ өрхийн эдийн засагт эергээр нөлөөлөх нь”  сэдэвт сургалт зохион байгуулах Зохион байгуулагдах сургалт, тоо 2 - 2,3-р улирал СТСХ, Хаан банк, Төрийн банк
26 Аж ахуйн нэгж байгууллага бүр АБТДО-той өрхөд чиглэсэн 2-оос доошгүй сайн үйлсийн ажил зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - Жилдээ ААНБ
Хоёр. АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
1 Дүүргийн иргэд, төрийн албан хаагчдыг “40,000 орон сууц хөтөлбөр”, ипотекийн зээлд хамруулах ажлыг зохион байгуулах Хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоо 5-аас доошгүй - Жилдээ ЗДТГ,

ААНБ

2 “Төрийн үйлчилгээг өрхөд” арга хэмжээ зохион байгуулах Зохион байгуулагдсан арга хэмжээний тоо 2 - 1,3-р улирал ААНБ
3 Газын  шатахуун түгээх станц байгуулах Байгуулагдсан ШТС-ын тоо 1 - Жилдээ ЗДТГ
4 Дүүргийн нутаг дэвсгэр дэх хяналтын камеруудад засвар үйлчилгээ хийж, хэвийн ажиллагааг хангах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 2.0 Жилдээ ГХУСАЗЗ, Цагдаагийн хэлтэс
5 Галын депогийн барилгын ажлыг дуусгаж, ашиглалтанд оруулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - 2-3-р улирал ОБХ
6 Орон сууцны байрнуудын орц бүрт галын утаа мэдрэгч суурилуулах Суурилуулсан утаа мэдрэгчийн тоо 26 - 1-р улирал ИТХ, ЗДТГ, ОБХ
7 Боловсролын салбарын албан хаагчдыг зуны улиралд Солонгос болон бусад улсын визэнд зуучлах Зуучилсан иргэдийн тоо 2-оос доошгүй - 2-р улиралд ЗДТГ
8 “Мод, цэцэг тарих”  хөдөлгөөн  өрнүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - 5, 10 сар ААНБ
9 Гэр хорооллын айл өрхүүдийн дунд “Ногоон байгууламжтай айл өрх”  болзолт уралдаан зарлах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 0.5 5-9 сар ЗДТГ, Хороод
10 2 дугаар хорооны байрнуудын баруун талынцэцэрлэгийн ногоон байгууламжийг сэргээх,мод тарих ажлыг зохион байгуулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - 5-8-р сар ЗДТГ, Хот тохижилтын алба ОНӨААТҮГ
11 Дүүргийн доторх болон 1, 2-р хороог холбосон автозамын зорчих хэсгийн  эвдрэл, хагарлыг нөхөх, засварлах Засварлах талбай хэмжээ 700м2 50.0 8-10 сар ЗДТГ, ТХҮХ, ХААА
12 1-р хорооны 2 дугаар байрны өмнөх автозам шинэчлэлтийн ажил хийх Үйл ажиллагааны хэрэгжилт,

хувиар

100 120.0 Жилдээ ЗДТГ, ТХҮХ, ХААА
13 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг 100 хувьд хүргэн, улирлын болон графикт үзлэг хийх, засвар үйлчилгээнд хяналт тавих Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - Улирал бүр ЗДТГ, Хот тохижилтын алба ОНӨААТҮГ
14 1 дүгээр хорооны төвд байрлах авто замын дагуух гэрэлтүүлгийг  нэмэгдүүлэх Гэрэлтүүлэг , тоо 38 ОНХС

15.0

Жилдээ ХААА
15 1 дүгээр хорооны 3,6 дугаар байрны 0.4 КВТ-ийн 600 метр кабелийн шугамыг шинэчлэх Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 81.8 2,3-р улирал Налайх эрчим хүчний салбарын Өндөртолгой хэсэг
16 1 дүгээр хорооны орон сууцны 2,3,4,5,6 байрнуудын  орцны паарыг хэсэгчлэн засварлаж, гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - Жилдээ “Хангайн өргөө” СӨХ
17 Нутаг дэвсгэрийнхээ “Цас цэвэрлэгээ”, “Бүх нийтийн цэвэрлэгээ”-нд ААНБ, Худалдаа үйлчилгээний газар, иргэдийг хамруулах Зохион байгуулах тоо 8-аас дээш - Жилдээ Хороод
18 Хогийн нэгдсэн цэгт  хог хаягдлыг дарж булшлах зориулалт бүхий нүх ухах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 3.0 3-р улирал Хот тохижилтын алба ОНӨААТҮГ
19 Хуучин мөсөн гулгуурын талбайг эко парк болгон тохижуулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - 2,3 дугаар  улирал Хот тохижилтын алба ОНӨААТҮГ
20 Төв талбайн индэрийн хойд хэсгийг “Гэрэлт гудамж” болгон тохижуулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - 2,3 дугаар  улирал Хот тохижилтын алба ОНӨААТҮГ
21 Нийтийн тээвэрт “Такси” үйлчилгээ нэвтрүүлэх Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 - Жилдээ ЗДТГ
22 Нуурын хорооллын цагаан худгийг засварлан,  зүүн талын задгай тогтмол усыг хашаажуулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар 100 12.0 Жилдээ ТХҮХ,

2-р хороо

 

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>