2018.01.23 А/14 Гамшгаас хамгаалах штабын дадлага, сургалт, үзлэг зохион байгуулах тухай

 

2018.01.23 А/14

Гамшгаас хамгаалах штабын дадлага,

сургалт, үзлэг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “б”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дүгээр заалт, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Болзошгүй гамшгийн аюулаас хүн мал, амьтан, эд хөрөнгө хүрээлэн орчныг урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын томилгоот бүрэлдэхүүнийг сурган дадлагжуулах, гамшгийн үеийн хүч хэрэгслийн харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор дүүргийн хэмжээнд 2018 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах штабын дадлага, сургалт, үзлэгийн хуваарийг хавсралтаар баталсугай.
  2. Гамшгаас хамгаалах албад, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн штабын дадлага, сургалт, дүүргийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг, удирдах бүрэлдэхүүний сургалтад шаардлагатай хөрөнгийг цаг хугацаанд нь шийдвэрлэж, чанар, үр дүнтэй зохоин байгуулахыг Гамшгаас хамгаалах албадын дарга, хороодын Засаг дарга нарт даалгасугай.
  3. Гамшгаас хамгаалах чиглэлээр зохион байгуулах сургалтыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үр дүнг тооцож ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /дэд хурандаа Б.Цогбадрах/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                       С.ЭРДЭНЭБАЯР

 

 

 

 

 

 

Documents and Settings\ISM\My Documents\ захирамж-2018.doc

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын

2018 оны….сарын …..-ны өдрийн………дугаар

захирамжийн  хавсралт

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ 2018 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ

ГАМШГААС ХАМГААЛАХ ШТАБЫН ДАДЛАГА СУРГАЛТ, ҮЗЛЭГИЙН ХУВААРЬ

 

Зорилго: Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын их Хурлын 2011 оны 22 дугаар тогтоол, Засгийн Газрын 2012 оны 30, 2015 оны 303 дугаар тогтоол, Шадар Сайдын 2013 оны 07, 2016 оны 50 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны А/865, 2016 оны А/130 дугаар тушаал зэрэг хууль, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг тус тус хангуулахад оршино.

 

 

д/д Хариуцах байгууллага, албан тушаалтан Хугацаа Хяналт тавих байгууллага Зардал
Нэг. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит үзлэг
 

1.

Дүүргийн гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж байгууллагын дарга эрхлэгч 2018 оны 06 дугаар сар С.Эрдэнэбаяр Засаг даргын нөөц хөрөнгө
Хоёр.Дүүргийн Засаг даргын нэрэмжит үзлэг
 

2.

Дүүргийн гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж байгууллагын дарга эрхлэгч 2018 оны

04 дүгээр сар

ЗДТГазар, Онцгой байдлын хэлтэс Засаг даргын нөөц хөрөнгө
Гурав. Удирдах ажилтны сургалт
1. Б.Болормаа 2018 оны 01, 04, 10 дугаар сард ЗДТГазар, Онцгой байдлын хэлтэс Засаг даргын нөөц хөрөнгө
Дөрөв. Гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангийн штабын дадлага сургууль
1. Илч-Орд” ОНӨААТҮГ-ын дарга

Д.Мөнхтайван

2018 оны

01дүгээр сар

Онцгой байдлын хэлтэс Аж ахуйн нэгж байгууллага
2. Ус суваг ашиглалтын товчооны дарга Г.Батхишиг 2018 оны

03 дугаар сар

Онцгой байдлын хэлтэс Аж ахуйн нэгж байгууллага
3. “Өндөртолгой” эрчим хүчний салбарын мастер С.Алтанхүү 2018 оны

04 дүгээр сар

Онцгой байдлын хэлтэс Аж ахуйн нэгж байгууллага
4. Цагдаагийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн 2018 оны

07 дугаар сар

Онцгой байдлын хэлтэс Аж ахуйн нэгж байгууллага
5. Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат 2018 оны

08 дугаар сар

Онцгой байдлын хэлтэс Аж ахуйн нэгж байгууллага
6. “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-ын дарга Ф.Мөнхгэрэл 2018 оны

11 дүгээр  сар

Онцгой байдлын хэлтэс Аж ахуйн нэгж байгууллага
Тав. Төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчдын сургалт
1. Аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч Сар бүр Онцгой байдлын хэлтэс Аж ахуйн нэгж байгууллага
Зургаа. Иргэдийн сургалт
1. 1, 2 дугаар хороодын Засаг дарга нар        Улирал бүр Онцгой байдлын хэлтэс Хороод
Долоо. Оюутан сурагч, сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалт
1. “Хангай” цогцолбор сургууль 2018 оны 05, 09 дүгээр сард Онцгой байдлын хэлтэс Аж ахуйн нэгж байгууллага
2. 44, 183, 207 дугаар цэцэрлэг 2018 оны 05, 09 дүгээр сард Онцгой байдлын хэлтэс Аж ахуйн нэгж байгууллага

 

 

 

 

 

 

 

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>