2018.01.18 А/13 Улаанбаатар худалдан авалт-2018” бизнес чуулга уулзалтад оролцох тухай

2018.01.18 А/13

Улаанбаатар худалдан авалт-2018”

бизнес чуулга уулзалтад  оролцох тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн ”а” дахь заалт, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын хавсралтын 2.1.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолын хавсралтын 2.4 дэх хэсгийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

  1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимаас зохион байгуулж буй “Улаанбаатар худалдан авалт-2018” бизнес чуулга уулзалтад дүүргийн  2017 оны төсөл арга хэмжээний танилцуулга, хөрөнгө оруулалтын ажлуудын холбогдох мэдээллийг бэлтгэн оролцохыг Засаг даргын Тамгын газар /М.Давааням/-т үүрэг болгосугай.
  2. Хөрөнгө оруулалтын холбогдох мэдээллийг бэлтгэхэд шаардагдах 335.000 /Гурван зуун гучин таван мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын нягтлан бодогч /С.Баасанхүү/-д зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Б.Болормаа/-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             С.ЭРДЭНЭБАЯР

 

 

 

 

 

 

 

 

Documents and Settings\ISM\My Documents\ захирамж-2018.doc

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын

2018 оны…..сарын ….-ны өдрийн………….дугаар

захирамжийн хавсралт

 

 

 

 

 

 

“УЛААНБААТАР ХУДАЛДАН АВАЛТ – 2018” БИЗНЕС ЧУУЛГА

УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ АЖЛЫН ТӨСӨВ

 

 

 

Төрөл

Хэмжих нэгж  

Тоо хэмжээ

Тоо ширхэг Нэг бүрийн үнэ Нийт зардал Хянасан
1 Слайд /Улс 2017/ 0,8*1,8=1,44 1 30000 30000
2 Слайд /ОНХС 2017/ 0,8*1,8=1,44 3 30000 90000
3 Слайд /НХО 2017 0,8*1,8=1,44 2 30000 60000
4 Самбарын хөл ш 6 18000 108000
5 Өнгөт принтерийн хор ш 6 2500 15000
6 Инк цаас 100 гр боодол 4 8000 32000
Дүн 335.000

 

 

 

 

ХЯНАСАН

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН

ДАРГА                                     Ц.МЯГМАРСҮРЭН

 

 

 

БОЛОВСРУУЛСАН

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН                                    Н.БЯМБАЖАРГАЛ

 

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>