2018.01.18 А/12 2018 оны төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө нийтлүүлэх тухай

2018.01.18 А/12

2018 оны төрийн болон орон нутгийн

өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан

авах төлөвлөгөө нийтлүүлэх тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалын хавсралтын 2.1.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолын хавсралтын 2.4 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Төр, захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор 2018 оны төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг “Зууны мэдээ” сонинд нийтлүүлэх ажлыг зохион байгуулахыг Худалдан авах ажиллагааны алба /О.Содовжамц/-нд даалгасугай.
  2. Тус үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийн төсвийг хавсралтаар баталж, “Зууны мэдээ” сонинд нийтлүүлэхэд шаардагдах 200,000 /Хоёр зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын нягтлан бодогч /С.Баасанхүү/-д зөвшөөрсүгэй.
  3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /М.Давааням/-т даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                         С.ЭРДЭНЭБАЯР

 

 

 

 

Documents and Settings\ISM\My Documents\ захирамж-2018.doc

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын

2018 оны….сарын …..-ны өдрийн………дугаар

захирамжийн  хавсралт

 

 

 

 

2018 ОНД ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН

ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ

ТӨЛӨВЛӨГӨӨ НИЙТЛҮҮЛЭХЭД ЗАРЦУУЛАГДАХ ХӨРӨНГИЙН ТӨСӨВ

 

 

Зардлын нэр Хэмжих нэгж Тоо ширхэг Нэг бүрийн үнэ Нийт үнэ Хянасан
1 2018 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө нийтлүүлэхэд зарцуулагдах хөрөнгийн төсөв 1/4 1 200,000 200,000
Нийт үнэ  

200,000

 

 

 

 

 

ХЯНАСАН

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН

ДАРГА                                    Ц.МЯГМАРСҮРЭН

 

 

 

ТӨСӨВ БОЛОВСРУУЛСАН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                          М.ДАВААНЯМ

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>