ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.ЭРДЭНЭБАЯР МАЛЧДЫН ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА.

2018 оны 01 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч, салхи зарим үед 15-19 м/с хүртэл шуурсны улмаас тус дүүргийн малчин болон мал бүхий иргэдийн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга С.Эрдэнэбаяр, онцгой байдлын хэлтсийн орлогч, онцгой комиссын нарийн бичгийн дарга хошууч Т.Ичинноров нар 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хөдөөгүүр нутаглаж байгаа малчин болон мал бүхий иргэдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.
Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах явцад малчдын өвөлжилт хүндэрсэн, мал хорогдсон, өвс тэжээлийн хомсдолд орсон, малчдын гэр, хашаа, саравч цасанд дарагдсан зэрэг байдлыг харгалзан үзэж дүүргийн аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийг малчдад хувиарлах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай айл өрхүүдэд хүн хүч, техник хэрэгслээр туслах, малчдад туслах сайн санааны аян өрнүүлэх талаар холбогдох албадын дарга нарт үүрэг өгч ажиллалаа.

 

 

27024307_2101596660074753_8338723628657887987_o 27356005_2101596223408130_8726097243032475026_o 27368313_2101596143408138_5967172468848571601_o 27368440_2101596173408135_6916778627674481738_o 27368793_2101595900074829_3181072237680741857_o 27500809_2101596360074783_403453238881573918_o 27503323_2101596576741428_6208433118777743601_o

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>