2018.01.15 А/09 Хангай зөрлөгийн хүүхдийн тоглоомын талбай засварлах ажлын зураг төсөв боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай

2018.01.15 А/09

Хангай зөрлөгийн хүүхдийн тоглоомын

талбай засварлах ажлын зураг төсөв

боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

үнэлгээний хороо байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, 47 дугаар зүйл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны А/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Тус дүүргийн Хангай зөрлөгийн хүүхдийн тоглоомын талбай засварлах  ажлын зураг төсөв боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Үнэлгээний хорооны

дарга:             Ф.Гэрэлт-Октябрь                Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний

хэлтсийн захиргаа хяналтын албаны дарга

 

Гишүүд:          Н.Бямбажаргал                     Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө

оруулалт, орон нутгийн өмч, сургалт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн

 

Ч.Батхуяг                               “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-ын

инженер

 

П.Нямжав                               1 дүгээр хорооны иргэн

 

Нарийн бичгийн

дарга:             Э.Урансайхан                        Худалдан авах ажиллагааны албаны

мэргэжилтэн

  1. Хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахыг Үнэлгээний хороо /Ф.Гэрэлт-Октябрь/-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                          С.ЭРДЭНЭБАЯР

 

 

 

 

Documents and Settings\ISM\My Documents\ захирамж-2018.doc

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>