2018.01.15 А/08 Ногоон байгууламж нэмэгдүүлж, зам дагуу мод бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах ажлын төсөв боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай

2018.01.15 А/08

Ногоон байгууламж нэмэгдүүлж, зам дагуу

мод бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах ажлын

төсөв боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

үнэлгээний хороо байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, 47 дугаар зүйл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны А/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зам дагуу мод бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах ажлын төсөв боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Үнэлгээний хорооны

дарга:             О.Содовжамц            Худалдан авах ажиллагааны албаны дарга

 

Гишүүд:          Ё.Гэрэлцэцэг            Тохижилт худалдаа үйлчилгээний хэлтсийн

дэд бүтэц, тохижилтын асуудал хариуцсан

мэргэжилтэн

 

Ч.Батхуяг                   “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГын

инженер

 

П.Нямжав                   1 дүгээр хорооны иргэн

 

Нарийн бичгийн

дарга:             Э.Урансайхан            Худалдан авах ажиллагааны албаны

мэргэжилтэн

 

  1. Хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахыг Үнэлгээний хороо /О.Содовжамц/-нд даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                              С.ЭРДЭНЭБАЯР

 

 

 

 

Documents and Settings\ISM\My Documents\ захирамж-2018.doc

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>