2018.01.15 А/07 Хөрөнгө хуваарилах тухай

2018.01.15 А/07

Хөрөнгө хуваарилах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “а”, “д”, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.7, Сангийн сайдын 2014 оны 43 дугаар тушаалаар баталсан Орон нутгийн хөгжлийн сангийн зааврын 7.3, 7.3.6-ын “а” дахь заалт, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны А/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/11 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан зураг төсвийн үнэ 4.466.800 /Дөрвөн сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун/ төгрөгийн хөрөнгийг хавсралтанд заасан ажлуудад хувиарласугай.
  2. 2. Хуваарилагдсан хөрөнгийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгууллахыг Худалдан авах ажиллагааны алба /О.Содовжамц/-нд даалгасугай.
  3. Зураг төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ц.Мягмарсүрэн/-т зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /М.Давааням/-д даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                        С.ЭРДЭНЭБАЯР

 

 

 

Documents and Settings\ISM\My Documents\ захирамж-2018.doc

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын

2018 оны….сарын …..-ны өдрийн………дугаар

захирамжийн  хавсралт

 

 

 

 

 

ХӨРӨНГӨ ХУВААРИЛАГДСАН ЗУРАГ ТӨСВИЙН АЖЛУУД

 

Ажлын нэр Хуваарилах хөрөнгө /Төгрөг/
1 Ногоон байгууламж нэмэгдүүлж, зам дагуу мод бут суулгах, зүлэгжүүлэх, хайсжуулах ажлын төсөв боловсруулах 500.000 /Таван зуун мянга/
2 1 дүгээр хорооны 2,3,4,5,6-р байрнууд, 2 дугаар хорооны 9,12,13,14-р байрнуудын гадна фасадны өнгийг сэргээх ажлын төсөв боловсруулах 966.800 /Есөн зуун жаран зургаан мянга найман зуун/
3 2 дугаар хорооны 7-р байрны гадна фасад засварлах ажлын зураг төсөв боловсруулах 2.500.000 /Хоёр сая таван зуун мянга/
4 Хангай зөрлөгийн хүүхдийн тоглоомын талбай засварлах ажлын зураг төсөв боловсруулах 500.000 /Таван зуун мянга/
Дүн 4.466.800 /Дөрвөн сая дөрвөн зуун жаран зургаан мянга найман зуун/

 

 

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>