2018.01.15 А/06 “Монгол гоёлын өдөр” арга хэмжээний 2018 оны хуваарь батлах тухай

 

2018.01.15 А/06

“Монгол гоёлын өдөр” арга хэмжээний

2018 оны хуваарь батлах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1.5-ын “а”, 29.2 дахь хэсэг, Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх заалтыг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Монголын уламжлалт соёл, үндэстэн ястны дээл, хувцасыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Монгол гоёлын өдөр” арга хэмжээг 2018 оны хуваарийн дагуу зохион байгуулсугай.
  2. 2. “Монгол гоёлын өдөр” арга хэмжээний хуваарийг нэгдүгээр, үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  3. Төлөвлөгөөний дагуу арга хэмжээг чанартай зохион байгуулан, ажилтан, албан хаагчид, иргэдийн оролцоог хангаж ажиллахыг хороодын Засаг дарга болон байгууллагын дарга, эрхлэгч нарт, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Ш.Баасансүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                     С.ЭРДЭНЭБАЯР

             

 

 

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын

2018 оны….сарын …..-ны өдрийн………дугаар

захирамжийн нэгдүгээр  хавсралт

 

 

 

 

“МОНГОЛ ГОЁЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНИЙ

2018 ОНЫ ХУВААРЬ

 

 

Зорилго:

Монголчуудын бахархал болсон үндэсний өв соёлоо дээдлэх, үндэсний хувцасаараа дамжуулан түүх соёлоо судалж танин мэдэх, хүүхэд залуучуудад өвлүүлэн үлдээх, үндэсний хувцасны хэрэглээг нэмэгдүүлэхэд оршино.

 

Хугацаа:

            Сар бүрийн эхний долоо хоногийн даваа гараг. Үүнд:

Сар бүрийн эхний долоо хоногийн даваа гараг
Дээл өмсөх өдөр Он 2018 он
Сар 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12
Өдөр 08 05 05 02 07 04 02 06 03 01 05 03

 

Хамрах хүрээ, насны ангилал:

            Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын

  • Ажилтан албан хаагчид
  • Хорооны иргэд
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдүүд

 

Зохион байгуулалт:

  • Байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид тухайн ажлын өндөр үндэсний дээл хувцасаа иж бүрэн өмсөж хэрэглэсэн байна.
  • Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаар үйлчлүүлэхдээ тухайн өдөр үндэсний дээл хувцасаа өмсөж хэрэглэсэн байна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдүүд тухайн өдөр үндэсний дээл хувцасаа өмсөн сургууль, цэцэрлэгтээ ирсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын

2018 оны….сарын …..-ны өдрийн………дугаар

захирамжийн хоёрдугаар хавсралт

 

 

 

 

“МОНГОЛ ГОЁЛЫН ӨДӨР”-ӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ Хугацаа Хариуцах байгууллага
1 “Монгол гоёлын өдөр”-өөр аж, ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагч, сургууль, цэцэрлэгийн сурагчид монгол дээл хувцас өмсөж хэвших Хуваарьт өдрүүдэд ААНБ-ууд
2 СӨБ-ын багш, эцэг эх, хүүхдүүдийн дунд “Монгол өв соёл” тэмцээн зохион байгуулах 2018.02.05 207 дугаар цэцэрлэг
3 “Монгол ёс заншил, өв соёл” илтгэлийн уралдаан, “Монгол гоёлоороо бахархъя” Монгол дээлний өдөрлөг зохион байгуулах 2018.02.05 “Хангай” цолбор сургууль
4 СӨБ-ийн багш, эцэг эх, хүүхдүүдийн дунд “Шагайн наадгай” тэмцээнийг зохион байгуулах 2018.02.05 44 дүгээр цэцэрлэг
5 ЕБС-ийн сурагчдад монгол дээл, баривч оёх технологи заах, дээлний сампин зангидаж сурах 2018.03.05 “Хангай” цогцолбор сургууль
6 Багш, сурагчдын хамтарсан бүтээлийн үзэсгэлэн гаргах, эцэг эх олон нийтэд сурталчлах 2018.04.02 “Хангай” цогцолбор сургууль
7 7-9, 10-12, 13-14, 15-17 насны ангиллаар үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах 2018.05.07 Биеийн тамир спорт хороо
8 Аж, ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд “Шагай наадгай” тэмцээн зохион байгуулах 2018.05.07 1 дүгээр хороо
9 Байгууллага сурталчлах нэрэмжит нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах 2018.05.07 Ус суваг ашиглалтын товчоо
10 “Ардын дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээн зохион байгуулах 2018.05.07 “Илч-Орд” ОНӨААТҮГ
11 “Ширээний шагайн наадгай”-н тэмцээн зохион байгуулах 2018.06.04 Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад
12 “Ажлаа танилцуулах өдөр”, “АХА” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулах 2018.06.04 Эрүүл мэндийн төв
13 Үндэсний баяр наадмыг угтан дүүргийн төв талбайд өрхийн үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний дээл хувцас”-аар үзэсгэлэн худалдааг зохион байгуулах 2018.07.02 Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв
14 “Шагайн харваа”-ны тэмцээн зохион байгуулах 2018.07.02 ИТХ-ын ажлын алба
15 “Монгол гоёл” уралдаан зохион байгуулах 2018.08.06 Соёлын ордон
16 Байгууллага хамт олноо сурталчлах, Монгол уламжлалт ёс заншлаа дээдлэн уламжлан хөгжүүлэх зорилгоор “Дэмбээ” тэмцээн зохион байгуулах 2018.08.06 “Нарт хангай” хүүхэд хөгжил, сургалтын төв
17 “Дэмбээ”-ний тэмцээн зохион байгуулах 2018.09.03 “Хангай” цогцолбор сургууль
18 “Хангай” цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Шагайн наадгай” тэмцээн зохион байгуулах 2018.10.01 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
19 Байгууллага сурталчилах нэрэмжит нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах 2018.10.01 Ахмадын хороо
20 Байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд “Монгол бахархал-2018” тэмцээнийг зохион байгуулах Улирал бүр Хот тохижилтын алба ОНӨААТҮГ
Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>