“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ НИЙСЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

0
297

“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ НИЙСЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

/2018 оны жилийн эцсийн байдлаар/

 

 

2018.12.13                                                                                                        Багахангай дүүрэг

 

Хөтөлбөр/төслийн агуулга Гүйцэтгэл Хэрэгжилтийн хувь Үнэлгээний хувь
 

 

 

1

“Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр”

 

1.1.Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2 Санхүүжилтийн эх үүсвэр Орон нутгийн төсөв:-
 

 

3

Хэрэгжүүлэгч байгууллага/ хэрэгжих нийт хугацаа Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар
Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба болон Тамгын газрын хэлтсүүд
 

 

4

Төсөл, хөтөлбөрийн зорилтууд 1.Ил тод шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, авлигагүй, нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагын нийтийн албыг бэхжүүлэх

2.Нийтийн албыг улс төр , эдийн засаг, хувийн ашиг сонирхлын нөлөөллөөс ангид байлгаж, мэргэшсэн албан хаагч болон ОНӨҮГ-ын ажилтнуудын баталгааг хангаж, үүрэг харуцлагыг нэмэгдүүлэх

3. Нийслэл, дүүргийн захиргааны байгууллага, өмчит үйлдвэрийн газар, компаниудын төсвийн зарцуулалт, худалдан авах ажиллагаа болон зөвшөөрөл олголтыг олон нийтэд ил тод нээлттэй, хяналттай болгох

4.Бүх шатны нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах, авлигын болон эрсдлийн хөндлөнгийн үнэлгээ хийдэг тогтолцоонд шилжих

 

 

 

5

Зардал

 

 

 

 

 

Төсөв /нийт шаардагдах зардал/ 1200.000
Үүнд: Төсөв (он) Гүйцэтгэл Хувь
Багц 1 2017
 

 

 

 

 

 

 

 

6

Төсөл, хөтөлбөрийн зорилт: Ажлуудын биелэлтийг доорх талбарт бичнэ.
1.6.2. Заавал байх мэдээллийн жагсаалт гаргах

 

Шилэн данс, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/606 захирамжын дагуу  дүүргийн цахим хуудсыг шинэчлэн шаардлагатай цэсүүдийг байршуулж, мэдээллийг тогтмол шинэчилэн байршуулж хэвшээд байна. 90% 100%
1.6.3 Хайлт хийх боломжийг нэмэгдүүлэх Дүүргийн цахим хуудасны хайлт хийх хэсэг хэвийн ажиллаж байна. Энэ хугацаанд цахим хуудасны загварт өөрчлөлт оруулж тухайн хандсан цэснээс хайлт хийх боломжийг бүрдүүлэн шинэ мэдээ, мэдээллээр тогтмол баяжуулан ажиллаж байна. 90% 100%
1.6.5 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээллийг биечлэн, цахим хуудсаар, мессеж, телевиз, радио, сонин, сэтгүүл, эмхтгэл, гарын авлага, тараах хуудас, мэдээллийн самбар гэх мэт мэдээлэл түгээх бүхий л арга хэрэгслийг бүрэн ашиглан иргэдэд мэдээллэх тогтолцоог сайжруулах Дүүрэгт хэрэгжүүлж буй ажил, мэдээ мэдээллийг сэтгүүл гарган орон нутгаа сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

  • 2 дугаар байрны урд авто зам, явган хүний зам шинэчлэх ажлын зураг бэлтгэн хэвлэсэн.
  • 2017 оны хөрөнгө оруулалтын ажлын танилцуулгыг 500 ширхэг хэвлэн хороодоор дамжуулан иргэдэд хүргэн ажиллав.
  • Дүүрэгт 2017 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд болон худалдан авах ажиллагааны 2018 оны төлөвлөгөөнд багтаасан 6 ширхэг 80х180 хэмжээтэй хөлтэй самбар, брошурын эхийг бэлтгэн хэвлэв.
  • Засаг даргын Тамгын газрын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэхтэй холбогдуулан аврах гарцын чиглэлийн тэмдэглэгээ, аврах гарцын схем зураг, бүдүүвч зураг, цугларах талбайн зураглалуудыг хэвлэлээ.
  • Засаг даргын Тамгын газрын шалгалтад бэлтгэх ажлын хүрээнд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулга илтгэлийг бэлтгэв.
  • Нийслэл болон дүүргийн 2018 оны зорилтот жилийн хөлтэй самбарын эхийг бэлтгэн хэвлүүлсэн.
  • 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өглөөний Нар харах ёслолд зориулж анонс, байршлын схем зураглалыг бэлтгэн хэвлүүлсэн.
  • Орон сууц эзэмших эрхийн бичгийг шинэчлэн хийж хэвлэсэн.Дүүрэгт “Сайн өдрийн зах” арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан зарлал мэдээллийн эхийг бэлтгэн хэвлэж иргэдэд хүргэн ажилласан.
  • Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газарт дүүрэгт байрлах түрээслэж болохуйц байрнуудын план зургийг нэг бүрчлэн бэлтгэн тус байгууллагад файлаар хүргүүлэв.
  • Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын тавих илтгэл болон хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулга брошурын эхийг бэлтгэж хэвлэв.
  • Шинэ оны нар харах “Багахангай ёслол 2018” арга хэмжээний үеэр, Хөрөнгө оруулалтын форумд оролцогчдод зориулан 2017 онд дүүрэгт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын танилцуулгыг бэлтгэн “Явуулын нэг цонхны үйлчилгээ”, “Иргэн таныг сонсьё” уулзалтаар дамжуулан 500 гаруй ширхэгийг иргэдэд хүргэж ажилласан.
  • НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “Иргэнээ дээдэлсэн Улаанбаатар” товхимол бэлтгэн иргэдэд хүргэхтэй холбогдуулан дүүрэгт зохион байгуулагдсан онцлог ажлын мэдээг 01 дүгээр улирлын байдлаар гарган тус хэлтэст хүргүүлсэн.
  • Дүүргийн Засаг дарга Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэл хийхтэй холбогдуулан дүүргийн товч танилцуулга, давуу тал, хөрөнгө оруулалтын ажлын мэдээ болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын мэдээллийг багтаасан сэтгүүлийг бэлтгэн Нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга болон бусад дарга нарт хүргэж, дүүргээ сурталчилан ажиллав.

Дүүргийн “Иргэдийн өдөрлөг”-өөр дүүрэгт 2018 онд хийгдсэн хөрөнгө, оруулалт, бүтээн байгуулалтын ажлын танилцуулгыг бэлтгэн, 100 гаруй иргэнд хүргэв.

90% 100%
2.5.1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтануудын иргэдтэй хийх уулзалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журам”-ын хэрэгжилтийг хангах  Иргэдээс ирүүлсэн өргөдлийг тухай бүр www.smartcity.mn сайтад бүртгэн, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 2018.11.16-ны өдрийн байдлаар өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд Засгийн газрын 11-11 төвд хандсан 3, www.ub1200.mn цахим хуудсанд хандсан 1 өргөдөл, дүүргийн Засаг дарга болон Тамгын газарт уламжилсан 100  өргөдөл бичгээр ирснээс 103 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн, 1 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 20 цаг 29 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,86 буюу А үнэлгээтэй байна.

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/50 дугаар захирамжаар “Иргэдтэй хийх уулзалтын хуваарь”-ийг шинэчлэн батлуулж, биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна. Уулзалтыг хуваарийн дагуу 3 удаа зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 390 иргэн хамрагдан, санал бодлоо солилцлоо. Давхардсан тоогоор 43 иргэнээс нийт 6 санал, 64 хүсэлт гарч, дүүргийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнууд тайлбар мэдээллийг уулзалтын үеэр өгөв.

Мөн УИХ-ын гишүүн хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон холбогдох албан тушаалтнууд дүүргийн иргэдтэй 2 удаагийн уулзалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 317 иргэн хамрагдан, 10 иргэнээс 14 санал хүсэлт амаар болон бичгээр гарган, УИХ-ын гишүүд болон дүүргийн Засаг дарга хариуг өгч, тайлбар мэдээллийг хийлээ.

90% 100%
2.5.2. Ашиг сонихрлын зөрчил үүсэх эрсдэл бүхий албан тушаалын жагсаалтыг тогтмол гаргах Байгууллагын хурлаар Авлигад өртөх эрсдэлтэй ажил, албан тушаалыг хэлэлцүүлж, судалгааг шинэчлэн гаргав. Судалгаагаар 35 ажил, албан тушаалын жагсаалт гарав.

/ДҮҮРГИЙН ВЭБ САЙТЫН АВЛИГА ЦЭС/

95% 100%
2.5.4 Захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаж хэвших. Ашиг сонирхлын зөрчлийн холбогдох заалтын хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, мэдэгдэл тайлбарыг 28 иргэнээс авч, хуулийн хэрэгжилтийг хангасан байна.  ДЗД-ын захирамжаар тендерийн Үнэлгээний хороонд орсон гишүүдээс 14 мэдэгдэл, тайлбарыг авч, програмд оруулаад байна. 90% 100%
3.1.1. “Шилэн дансны тухай” хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах Байгууллагын 2018 оны аудитын төлөвлөгөөний дагуу 2-р сарын 1-ээс 7-ны хооронд Дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний 14 байгууллагын 2017 оны жилийн эцсийн шилэн дансны цахим хуудсны мэдээллийн байдал, самбарын мэдээлэл зэрэгт шилэн дансны хууль, журмыг мөрдөж байгаа эсэхэд аудит хийлээ.Аудитаар нийт 148,676.1 мянган төгрөгийн 10 төрлийн нийт 146 зөрчил илрүүлсэн. Зөрчил дутагдал гаргасан 12 байгууллага бүрт илэрсэн асуудлыг зөвлөмжийн хамт албан бичгээр хүргүүлэн зөрчлийг заасан хугацаанд арилгахыг зөвлөсөн. Зөвлөмжийн хэрэгжилт 75 хувьтай биелсэн. Мөн байгууллагын 2018 оны аудитын төлөвлөгөөний дагуу 10-р сарын 22-оос 23-ны хооронд Дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн шилэн дансны эрхлэх асуудлын хүрээний 15 байгууллагын 2018 оны шилэн дансны мэдээллийн хагас жилийн байдалд аудит хийж удирдлагад танилцуулсан.Аудитаар нийт 37.903,1 мянган төгрөгийн 10 төрлийн нийт 80 зөрчил илрүүлсэн.Зөрчил дутагдал гаргасан 9 байгууллага бүрт илэрсэн асуудлыг зөвлөмжийн хамт албан бичгээр хүргүүлэн зөрчлийг заасан хугацаанд арилгаж ажиллахыг зөвлөмж өгсөн. Тус 9 байгууллагаас 8 байгууллага заасан хугацаанд зөвлөмжийн хэрэгжилтийг гарган ирүүлсэн. ГБХЗХХ зөвлөмжийг хэрэгжилтийн тайланг ирүүлээгүй. Зөвлөмжийн хэрэгжилт 77.3 хувьтай биелсэн. Мөн сар бүрийн онлайн шалгалтаар 1-10 сарын байдлаар нийт 82 удаагийн мэдээ мэдээллийг хуулийн хугацаа хоцроосон байсныг нягтлан бодогчидтой утсаар холбогдож шаардлага тавьж нөхөн мэдээлсэн.

Байгууллагын 2018 оны аудитын төлөвлөгөөний дагуу 2-р сарын 1-ээс 7-ны хооронд Дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний 14 байгууллагын 2017 оны жилийн эцсийн шилэн дансны цахим хуудсны мэдээллийн байдал, самбарын мэдээлэл зэрэгт шилэн дансны хууль, журмыг мөрдөж байгаа эсэхэд аудит хийлээ.Аудитаар нийт 148,676.1 мянган төгрөгийн 10 төрлийн нийт 146 зөрчил илрүүлсэн. Зөрчил дутагдал гаргасан 12 байгууллага бүрт илэрсэн асуудлыг зөвлөмжийн хамт албан бичгээр хүргүүлэн зөрчлийг заасан хугацаанд арилгахыг зөвлөсөн. Зөвлөмжийн хэрэгжилт 75 хувьтай биелсэн. Мөн байгууллагын 2018 оны аудитын төлөвлөгөөний дагуу 10-р сарын 22-оос 23-ны хооронд Дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн шилэн дансны эрхлэх асуудлын хүрээний 15 байгууллагын 2018 оны шилэн дансны мэдээллийн хагас жилийн байдалд аудит хийж удирдлагад танилцуулсан.Аудитаар нийт 37.903,1 мянган төгрөгийн 10 төрлийн нийт 80 зөрчил илрүүлсэн.Зөрчил дутагдал гаргасан 9 байгууллага бүрт илэрсэн асуудлыг зөвлөмжийн хамт албан бичгээр хүргүүлэн зөрчлийг заасан хугацаанд арилгаж ажиллахыг зөвлөмж өгсөн. Тус 9 байгууллагаас 8 байгууллага заасан хугацаанд зөвлөмжийн хэрэгжилтийг гарган ирүүлсэн. ГБХЗХХ зөвлөмжийг хэрэгжилтийн тайланг ирүүлээгүй. Зөвлөмжийн хэрэгжилт 77.3 хувьтай биелсэн. Мөн сар бүрийн онлайн шалгалтаар 1-10 сарын байдлаар нийт 82 удаагийн мэдээ мэдээллийг хуулийн хугацаа хоцроосон байсныг нягтлан бодогчидтой утсаар холбогдож шаардлага тавьж нөхөн мэдээлсэн.

90% 100%
3.2.1. Дотоод аудитын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох Сангийн сайдын баталсан удирдамжийн хүрээнд Татварын хэлтэст санхүүгийн хяналт шалгалт, Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан удирдамж, Дотоод аудитын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж 15 удаагийн санхүүгийн, гүйцэтгэлийн, нийцлийн, сэдэвчилсэн дотоод аудитыг давхардсан тоогоор 48 байгууллагад хийж 58 зөрчил илрүүлж, 64 зөвлөмж хүргүүлэн зөвлөмжийн хэрэгжилт 71,1 хувьтай байна. 71.1% 70%
7.2.1 Иргэдэд чиглэсэн зар мэдээг мэдээллийн арга хэрэгслийг бүрэн ашиглаж хүргэх Дүүргийн вэб сайтын хэвийн найдвартай байдлыг хангах ажлын хүрээнд иргэдийн иргэдийн санал хүсэлт, дүүргийн хөгжлийн хөтөлбөрүүд, цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь байршуулах, үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүүгийн, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахад чиглэсэн мэдээллийн булангуудыг тогтмол шинэчлэн ажиллуулж байна.

2018 оны жилийн эцсийн байдлаар дүүргийн вэб сайтад нийт 35 мэдээлэл, хөрөнгө оруулалтын ажлын тендерийн урилга, дүүргийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын танилцуулга, үйл ажиллагаа, дүүргийн Засаг даргын 188 захирамжийг тогтоосон хугацаанд байршуулсан бөгөөд мэдээ мэдээллийг тогтмол шинэчлэн ажиллаж байна.

Дүүргийн вэб сайтын шинэчлэлтийн ажлыг Мөнх Цогт Оргил ХХК-тай гэрээ байгуулан хийж байгаа бөгөөд баяжилтийн мэдээллүүдийг цуглуулан хийж сайтын  үйл ажиллагааг жигдрүүлэн ажиллаж байна.

Мөн мэдээллийн бусад хэрэгслээр иргэдэд хүргэх боломжийг ханган дүүргийн лед дэлгэц, урсдаг самбар, сонин сэтгүүл, мэдээллийн вэб сайтуудаар дүүрэг орон нутагт хэрэгжсэн томоохон ажлуудыг сурталчилан ажилласан.

90% 100%
7 Дүгнэлт (ололт, дутагдал, анхаарах асуудлууд) Ололттой тал: АТҮХөтөлбөр батлагдсан.

Дутагдалтай тал: Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нийслэл, дүүрэг гэж үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг хангасан нь нэг асуудлыг олон төлөвлөлтөө хэрэгжүүлсэн

Санал: Нийслэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг дүүрэг бүр хэрэгжүүлж, дүүргийн гэж тусад нь төлөвлөгөө гаргахгүй

8 Төсөл, хөтөлбөрийн хэрэгжүүлэгч талуудын хамтын ажиллагаанд өгөх хөндлөнгийн үнэлгээ Захиалагч талууд, хэрэгжүүлэгч талууд, санхүүжүүлэгч тал, гүйцэтгэгч талууд хэрхэн хамтарч ажилласан талаар энд бичнэ.
9  Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт (өөрийн үнэлгээ) Биелэлт дундаж 89.5%
9

 

 Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт (өөрийн үнэлгээ)  

%

Зорилтын тоо Зорилт 1 Зорилт 2 Зорилт 3 Зорилт 4
10

 

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ Нэгдсэн үнэлгээ
92.4%
НИЙТ Хэрэгжилтийн хувь-  88.4%

Үнэлгээний хувь-96.6%

 

Нийт 4 зорилт 9 бүтээгдэхүүнээс 100% хэрэгжилттэй  8, 70% хэрэгжилттэй-1,  ерөнхий үнэлгээ 92.4%-ийн хэрэгжилттэй байна.

 

 

БИЕЛЭЛТ ХЯНАСАН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                                 Л.САНЖИЙЖАМЦ

 

ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ НЭГТГЭЖ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:

ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                               С.ЦЭНД-АЮУШ