“ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ 90 МИНУТ” арга хэмжээнд багахангай дүүрэг идэвхтэй оролцлоо.

0
266

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/301 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/01 дүгээр тушаал, Дүүргийн Засаг даргын 2018 оны А/69 дүгээр захирамжаар батлагдсан “Их цэвэрлэгээ-90 минут” бүх нийтийн цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулав.
Арга хэмжээний нээлтийг 1 дүгээр хорооны Төв талбай, 2 дугаар хорооны цогцолбор барилгын өмнө зохион байгуулсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд Засаг даргын орлогч Б.Болормаа, Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-ын дарга Ф.Мөнхгэрэл, ЗДТГ-ын ТХҮХ-ийн дарга Д.Хүрэлбаатар нар оролцов.
Цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 59 аж ахуйн нэгж, байгууллагын 581 ажилтан, албан хаагч, хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын төлөөлөл, иргэдийн бүлэг, гэр хороолол, орон сууцны 107 оршин суугч иргэд оролцож орчныхоо 26036м2 талбайн хог хаягдлыг цэвэрлэн, хогийн сав гэрэлтүүлгийн шон, сандал, хайс хашлага, цонх, үүд, шат, хаягийг угааж өнгө үзэмжийг сайжруулав.
Дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ хороо тус бүрт 1 хог тээврийн машин ажиллуулж 19,8тн хогийг зөөвөрлөж төвлөрсөн хогийн цэгт буулгаж 260. 000 төгрөг зарцуулав.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын тасаг, 1, 2 дугаар хорооны Тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч нар хяналт тавьж ажиллав.

Зөвлөж байна

Сэтгэгдэлээ бичнэ үү
Энд нэрээ оруулна уу