БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН “НЭЭЛТТЭЙ ЗАСАГЛАЛ, МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ” АЖЛЫН ХҮРЭЭНД 2017 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

 

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН “НЭЭЛТТЭЙ ЗАСАГЛАЛ, МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ” АЖЛЫН ХҮРЭЭНД

2017 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

/2017 оны жилийн эцсийн байдлаар/

2017.12.19                                                                                                                                                                                              Багахангай

Үйл ажиллагааны үндсэн чиглэл Хэрэгжүүлэх арга хэмжээ Биелэлт Хүрсэн үр дүн Хэрэгжилт

/хувь/

Нэг. Төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Үйл

ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах

Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, зорилт, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах ажлын хүрээнд байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнг тооцон ажиллаж байгаа бөгөөд ЗДТГ-ын 2017 оны стратеги төлөвлөгөө болон эрхэм зорилгыг цахим хуудас болон байгууллагын мэдээллийн самбарт ил тод байрлуулж иргэдэд мэдээлж ажиллав.

Төрийн үйлчилгээ үзүүлэх, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн овог, нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь, төрийн үйлчилгээ авахтай холбоотой бүрдүүлэх материалын жагсаалт, байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, хууль тогтоомжийг www.bagakhangai.ub.gov.mn   сайт, нийтийн зар мэдээний самбар, байгууллагынхаа мэдээллийн самбарт байршуулж тухай бүр шинэчлэн, үйл ажиллагаагаа сурталчлан ажиллаж  байна.

Дүүргийн “Багахангай” телевизээр дамжуулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нээлттэй хуралдаан, уирдах ажилтны шуурхай зөвлөгөөн, “Нээлттэй хаалганы өдөр, “Иргэн таныг сонсьё” уулзалт болон дүүрэгт зохион байгууллагдсан цаг үеийн холбогдолтой арга хэмжээний талаарх мэдээллийг  иргэдэд тухай бүр хүргэн ажиллаж байна.

2017 оны байдлаар дүүргийн bagakhangai.ub.gov.mn болон shilendans.gov.mn сайтад 257 мэдээлэл, нийслэлийн Ulaanbaatar.mn сайтад дүүрэгт зохион байгуулагдсан онцлог ажлын 8 мэдээлэл, хөрөнгө оруулалтын ажлын тендэрийн урилга, дүүргийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын танилцуулга,  үйл ажиллагаа, дүүргийн Засаг даргын 220 захирамжийг тогтоосон хугацаанд байршуулсан бөгөөд сайтад байршуулсан  мэдээ мэдээллийн бүртгэлийг тухай бүр хөтөлж ажиллав.

2017  оны 01 дүгээр сард “БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ” фейсбүүк группыг үүсгэж Нийслэл болон дүүргээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэр, цаг үеийн холбогдолтой 310 мэдээ, мэдээллийг тус группт байршуулан иргэдэд мэдээллийг тогтмол хүргэж байна.

Мэдээллийн ил тод байдлыг хангах бүхий л хэлбэрийг үр дүнтэй ашиглаж иргэдэд үйл ажиллагаагаа хүргэж ажиллав. 100
1.2. Хүний нөөцийн бодлогын ил тод байдлыг хангах Хүний нөөцийн ил тод байдлыг хангах, ажлын хүрээнд ажлын байрны сул орон тоог нөхөх ажлын хүрээнд Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд Мэдээлэл технологи, дотоод сүлжээ хариуцсан  мэргэжилтэн, Хэвлэл мэдээлэл, олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, 1 дүгээр хорооны Зохион байгуулагч, 2 дугаар хорооны Нийгмийн ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлуулахаар АБТ, тавигдах шаардлага, захиалгыг хүргүүлсний дагуу нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, НТАЗ-өөс шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан Ө.Дөлгөөн, Э.Соёмбобат, Н.Цэцэглэн, А.Жаргалтуяа нарыг ажлын байранд томилуулахаар санал болгосны дагуу холбогдох албан тушаалд, 1 дүгээр хорооны нийгмийн ажилтны ажлын байрны сул орон тоонд төрийн албаны шалгалт өгч тэнцэн нөөцөд бүртгэгдсэн Д.Даваадуламыг томилуулах санал хүргүүлж, дагуу НТАЗ-өөс ирүүлсэн саналыг үндэслэн ажилд томилон, шийдвэрийг төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүллээ.

Байгууллагаас Н.Өлзийцэцэг, Б.Оюун-Эрдэнэ нар төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцэн нөөцөд бүртгүүлээд байна.

 

Мэдээллийн ил тод байдал, Хүний нөөцийн ил тод байдлыг хангах хүрээнд дээрх ажлын байрны захиалгыг bagakhangai.gov.ub.mn болон Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад байршуулан нийтэд ил тод мэдээлж ажилласан.

Мөн Засаг даргын Тамгын газрын даргын, дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод Аудитын алба, Худалдан авах ажиллагааны албаны даргын ажлын байранд “Удирдах ажилтны сонгон шалгаруулалт” зарлуулахаар захиалгыг хүргүүлээд байна.

 

 

 

Хүний нөөцийн ил тод байдлыг ханган ажиллав

 

 

 

 

 

 

 

100

1.3. Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах Төсөв санхүүгийн тайлан мэдээ мэдээллийг хуулийн хугацаанд гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэн, www.bagakhangai.ub.gov.mn сайт, шилэн дансны www.shilendans.gov.mn сайтад тогтмол байршуулж хэвшлээ. Үүнд:

  • ДИТХ-ын 2016 оны “Дүүргийн 2017 оны төсөв өөрчлөлт оруулах тухай” А/03 тоот тогтоол
  • ДИТХ-ын “Дүүргийн 2017 оны төсөв батлах тухай” А/01 тоот тогтоол
  • Дүүргийн төсвийн орлогын 1-11 дүгээр сарын мэдээ
  • Дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны жилийн эцсийн нэгтгэсэн санхүүгийн тайлан
  • Дүүргийн 2016 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлан
  • Сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн мэдээ
  • Дүүргийн 2016 оны жилийн эцсийн төсвийн нэгдсэн санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлттэй  гарсан бөгөөд аудитын дүгнэлт, тайлан

Мөн байгууллагын болон хэлтсийн мэдээллийн самбарт байршуулан  иргэдийг нээлттэй ил тод мэдээллээр ханган, ажиллаж байна.

Төсөв санхүүгийн мэдээллийг иргэдэд  нээлттэй хүргэсэн 100

 

1.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах 2017 онд ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 17 ажил, 340.9 сая төгрөгөөр төлөвлөгдөн хэрэгжиж байна.

Дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хуулийн дагуу үр дүнтэй зарцуулан тухай бүр холбогдох мэдээллийг  Сангийн яамны www.mof.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.mn сайт, дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn сайтуудад тус тус байршуулан ажиллаж байна.

Сангийн яамны www.mof.gov.mn сайтад ОНХС-ийн 2016 оны төлөвлөгөөг шивж оруулсан ба хэрэгжсэн ажлуудын гүйцэтгэл болон холбогдох мэдээ мэдээллийг тухай бүр шивж оруулан, мэдээллийг баяжуулан ажиллаж байна.

  1. Дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn сайтад:

 

  • 2017 оны худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөг /Тухайн жилийн 01.10-ний дотор/
    • “Худалдан авах ажиллагааны 2017 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын ерөнхий тайлан” /Сар бүрийн 10-ны дотор/
  • “Иргэдийн бүлгийг бүртгэх, санхүүжилт олгох журам”-ыг 2017.05.11-ний өдөр,
  • “Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажилд хийсэн аудитын шалгалтын тайлан” /Аудитын тайлан баталгаажин ирснээс 7 хоногийн дотор/
  • “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  хийгдсэн ажилд хийсэн аудитын шалгалтын тайлан” /Аудитын тайлан баталгаажин ирснээс 7 хоногийн дотор/
  • “Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтын ажлуудын барьцааа хөрөнгийн буцаан олголтод хийсэн нийцлийн аудитын тайлан” /Аудитын тайлан баталгаажин ирснээс 7 хоногийн дотор/
  1. Улсын шилэн дансны www.shilendans.gov.mn сайтад:
  • “2017 оны худалдан авах үйл ажиллагааны болон Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөө” /Тухайн жилийн 01.10-ний дотор/
  • “Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт гүйцэтгэл”, /Сар бүрийн 08-ны дотор/
  • “5 саяаас дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгч”-ийн мэдээ /Сар бүрийн 08-ны дотор/
  • “Орон Нутгийн Хөгжлийн Сангийн төлөвлөгөө, гүйцэтгэл” /Сар бүрийн 08-ны дотор/
    • “2016 оны Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтад хийгдсэн нийцлийн аудитын тайлан” /Аудитын тайлан баталгаажин ирснээс 7 хоногийн дотор/
    • “2016 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, гүйцэтгэл, зарцуулалтад хийгдсэн нийцлийн аудитын тайлан” /Аудитын тайлан баталгаажин ирснээс 7 хоногийн дотор/
    • “Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтын ажлуудын барьцааа хөрөнгийн буцаан олголтод хийсэн нийцлийн аудитын тайлан” /Аудитын тайлан баталгаажин ирснээс 7 хоногийн дотор/ тус тус байршуулж, иргэд олон нийтийг мэдээллээр хангав.
Мэдээллийн ил тод байдлыг ханган, иргэдэд нээлттэй мэдээлэв.

 

 

 

 

100
1.5. Байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг мэдээллийн самбар болон сайтад байрлуулах Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын жагсаалтыг хэлтэс тус бүрээр төрөлжүүлэн гаргаж, bagakhangai.ub.gov.mn сайтын “Үйл ажиллагааны ил тод байдал болон “Мэдээ мэдээлэл” буланд болон мэдээлийн самбарт байршуулан тухай бүр шинэчлэн ажиллаж байгаа бөгөөд дүүргийн вэб сайтад дараах мэдээллийг байршуулав. Үүнд:

  • ЗДТГ-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
  • Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
  • ЗДТГ-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн болон жилийн эцсийн биелэлт
  • ЗДТГ-ын 2017 оны үйл ажиллагааны хагас жил, жилийн эцсийн тайлан
  • Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөрийн эхний хагас жил, жилийн эцсийн биелэлт
  • Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн эхний хагас жил, жилийн эцсийн биелэлт
  • ГХУС ажлын төлөвлөгөө
  • Хууль эрх зүйн сургалтын төлөвлөгөө
  • Шилэн дансны мэдээлэл
  • Санхүүгийн тайлан, биелэлтүүд

 

Хууль, дүрэм журам, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. 90
1.6. Мэдээллийн ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн биелэлтийг гаргах Засгийн газрын 2009 оны “Ил тод байдлын шалгуур үзүүлэлт батлах тухай” 143 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал, хүний нөөцийн бодлогын ил тод байдал, төсөв санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлын 15 заалт бүхий шалгуур үзүүлэлтийн биелэлтийг нэгтгэн гаргасан бөгөөд жилийн байдлаар 86.2%-тай хэрэгжлээ.  

Мэдээ мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг ханган, төрийн үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг тухай бүр иргэдэд хүргэн ажиллалаа.

 

 

86

Хоёр. Төрийн үйлчилгээг сайжруулах

 

2.1. Төрийн үйлчилгээний тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх Дүүргийн www.bagakhangai.ub.gov.mn вэб сайтад төрийн үйлчилгээний  мэдээлэл болон дүүргийн Засаг даргын захирамж, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Иргэн таныг сонсьё” уулзалтаас гарсан санал, түүний шийдвэрлэлт, нэг цэгийн үйлчилгээний нэр төрлийг тухай бүр байршуулж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор “Явуулын нэг цонхны үйлчилгээ” , “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг буюу ажлаа танилцуулах өдрийг зохион байгуулж ААНБ үйл ажиллагаагаа сурталчлан мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна.  

 

Төрийн үйлчилгээг олон төрлийн хэлбэрээр хүргэж хэвшсэн.

 

 

 

90

2.2. Төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, нэгжийн ажлын уялдаа холбоог сайжруулах Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг нэгдсэн

удирдлагаар тогтмол ханган үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж

арга зүйн зөвлөгөөг тухай бүр өгч хамтран ажиллаж байна.

 

ААНБ-ын уялдаа холбоог хангаж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.  

 

 

90

2.3. Боловсон хүчний хангамжийг нэмэгдүүлж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг дээшлүүлэн хүний  нөөцийн хөгжлийг хангах, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хяналтын тогтолцоог хэрэгжүүлж, хүний нөөцийн менежментийг бүрдүүлэн ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэх, байгууллагын дотоод журамд заасны дагуу сургалт семинар тогтмол зохион байгуулж, мэргэжилтнүүдийг давтан сургах, чадавхжуулахад анхаарч ажиллав.

Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах ажлыг хөтөлбөр, төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулж, энэ ажлын хүрээнд “Төрийн албан хаагчийн сургалт” хөтөлбөр, “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллав

Жилийн эцсийн  байдлаар “Төрийн албан хаагчийн сургалт” хөтөлбөр 94.2 хувь,  “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр” 93.2 хувьтай  хэрэгжсэн бөгөөд хөтөлбөрийн биелэлтийг bagakhangai.ub.gov.mn сайтын Ил тод байдал цэсний “Байгууллагын үйл ажиллагааны тайлан мэдээ” дэд цэсэнд байршуулсан.

2017 оны байдлаар ТЗУХ-ийн дарга М.Давааням, мэргэжилтэн Б.Гэрэлцолмон нар Удирдлагын академийн Төрийн захиргааны менежментийн мэргэшүүлэх сургалтын гарагийн ангид Засгийн газрын тэтгэлгээр, мөн “Төрийн захиргааны удирдлага”-ын ангид СТСХ-ийн ахлах мэргэжилтэн А.Алтантуяа өөрийн зардлаар, 1 дүгээр хорооны Бүртгэл мэдээлэл, зохион байгуулалтын асуудал хариуцсан ажилтан Н.Цэцэглэн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн “Боловсролын удирдлагын магистр”-ын ангид элсэн суралцаж байна.

Тус албан хаагчдыг суралцах бололцоо нөхцлөөр ханган, үүрэгт ажлаас нь цалинтай чөлөө олгон дэмжлэг үзүүлэн ажиллав.

 

 

 

 

Албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллав.

 

 

 

 

 

90

2.4. Төрийн үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа авах, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх   Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх зорилгоор  2017 оны 05.05, 06.11-ний өдөр хороодын үйл ажиллагаа болон өргөдөл, гомдлын шийдвэрлэлтйн талаар  сэтгэл ханамжийн судалгааг авав.

Судалгааг зөвлөх хэлбэрээр боловсруулсан 4 асуулт 17 хариулт бүхий саналын хуудсаар 1,2 дугаар хорооны 122 иргэнээс санамсаргүй болон түүврийн аргаар авсан бөгөөд судалгааны дүнд 37 маш сайн, 45 сайн, 28 дунд, 12 иргэн муу  гэсэн үнэлэлт, дүгнэлт өгсөн байна.

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 13- 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хороодоор дамжуулан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 36 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа болон албан хаагчдын харилцаа хандлагын талаар 6 асуулга 38 хариулт болон санал бичих хэлбэрээр боловсруулсан сэтгэл ханамжийн судалгааг 74 иргэнээс санамсаргүй болон түүврийн аргаар авсан.

Судалгаанд оролцогчдын 44.5 % эрэгтэй, 55.5 % нь эмэгтэй, 9.4% төрийн бус байгууллагат, 8.1% тэтгэвэрт, 20.2% ажилгүй, 2.7% хувийн компанид, 44.5% төрийн албан хаагч, 9.4% хувиараа хөдөлмөр эрхлэгч, 4% группт, 1.3% нь суралцагч тус тус эзэлсэн байна. Судалгааны дүнд хамгийн сайн үнэлгээг 1 дүгээр хороо, Улсын бүртгэлийн хэлтэс авсан бол хангалтгүй үнэлгээг Эрүүл мэндийн төв, Хангайн өргөө СӨХ тус тус авсан байна.

 

Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг бодлого шийдвэрт тусган ажиллаж байна.

 

90

2.5. Санал, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах утас буюу хайрцаг /дэвтэр/ ажиллуулан, түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх Санал хүсэлт өргөдөл гомдол хүлээн авах 70491019 нээлттэй утсыг ажиллуулж, санал хүсэлт өргөдөл гомдол хүлээн авах мэргэжилтэний тухай мэдээлэл, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ, тайланг улирал бүр гарган, ил тодоор самбарт болон вэб сайтад байршуулаад байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдлийг тухай бүр www.smartcity.mn сайтад бүртгэн, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд УИХ болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын 11-11 төв, 1200 тусгай дугаарын утсанд хандсан өргөдөл, гомдол байхгүй байна. Дүүргийн Засаг дарга болон Тамгын газарт уламжилсан 77 өргөдөл бичгээр ирснээс 74 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн, 3 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт 96,1%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 5 хоног 18 цаг 20 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,861 буюу А үнэлгээтэй байна. 7 хүсэлтийн хариуг албан бичгээр, 51 хүсэлтийн хариуг утсаар, 16 хүсэлтийн хариуг биечлэн өгсөн байна.

 

Дүүргийн дундаж индекс 0,861, нийслэлийн дундаж индексээс 0,066-аар илүү үзүүлэлттэй байна. Тайлангийн хугацаанд зөрчилтэй өргөдөл, гомдол байхгүй болно.

 

 

100

2.6. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа албан хаагчдыг овог нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь гаргаж, мэдээллийн самбарт байрлуулах        Үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг хэлтэс, хороод тус бүрээр гаргаж, bagakhangai.ub.gov.mn сайтын “Мэдээ мэдээлэл” буланд болон мэдээлийн самбарт байршуулан тухай бүр шинэчлэн ажиллаж байна. Мөн

– Шагналд уламжлах

– Хуулийн зөвлөгөө өгөх

– Төрийн байгууллага, албан тушаалтанд

өргөдөл гомдол гаргах

– Үйл ажиллагаа эрхлэхэд олгох түр

зөвшөөрөл

– Хороодоос үзүүлж буй үйлчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг байршууллаа.

Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн үуурхай хүргэх үүднээс дараах мэдээллийн самбар, сайтад мэдээллийг байршуулан ажиллаж байна. Үүнд:

Нийтийн зар мэдээний самбар

Хорооны цахим самбар

Дүүргийн вэб сайт /www.bagakhangai.ub.gov.mn/

Дүүргийн цахим самбар

1-р хорооны Facebook хаяг

Багахангай дүүрэг хэвлэл мэдээлэл фейсбүүк групп

“Иргэн таныг сонсьё” уулзалт

“Явуулын нэг цонхны үйлчилгээ”

“Нээлттэй хаалга”

Нээлттэй утас /70491009,70491019/

Дүүргийн цахим самбар

Дүүргийн  цахим хуудас болон мэдээллийн самбарт төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг байршуулж, иргэдэд тухай бүр хүргэж ажиллав.  

 

90

Гурав. Шударга ёсыг бэхжүүлж, авлигыг бууруулах 3.1. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан батлуулж хэрэгжилтийг хангах
  1. Дүүргийн Авлигаас урьдчилан сэргийлэх 2017 оны ажлын төлөвлөгөөг 3 зорилт 78 үйл ажиллагааг тусган, дүүргийн Засаг даргын 2017 оны А/77 дугаар захирамжаар баталж, төлөвлөгөөний биелэлтийг гаргаж, НЗДТГ-т 10-р сард хүргүүлсэн. Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дараах томоохон ажлуудыг хийж гйүцэтгээд байна.
  2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, холбогдох журам, зааврын талаар 2017.03.15-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 36 төрийн албан хаагч хамрагдаж, мэдээ, мэдээллээр хангагдан, заавар зөвлөмж авав. Мөн тус хэлтсээс Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, хөтөлбөрийг цаасаар тараав.
  3. Дүүргийн Засаг даргын болон байгууллагын даргын 2015-2017 оны 03 дугаар сар хүртэлх тендер, хөрөнгө санхүүтэй холбоотой захирамжийг Авлигатай тэмцэх газар хүргүүлэв.
  4. Дүүргийн ГХУСАСЗЗ-ийн Олон нийтийн дэд зөвлөлд орох 2 иргэнийг холбогдох шалгуурын дагуу сонгож, материалыг АТГ хүргүүлэн, хамтран ажиллах гэрээ байгуулан, арга зүйн зааварчилгаа сургалтанд 2 хоног хамрагдсан.
  5. Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 5 албан тушаалтны хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулж, ирсэн бичгийн хариуг үндэслэн томилгоог хийж байна. Уг мэдүүлэг болон ХОМ-ийг хугацаанд нь авч, бүртгэл хөтлөх, програмд оруулж албажуулах ажлууд хийгдсэн байна. 2016 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг 17 албан тушаалтнаас хуулийн хугацаанд гаргуулан авч, програмын баталгаажилт хийн, холбогдох үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа.
  6. Ашиг сонирхлын зөрчлийн холбогдох заалтын хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн 32 иргэнээс мэдэгдэл, тайлбарыг авч, хуулийн хэрэгжилтийг хангасан байна.
  7. Нийтийн албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах ажлын хүрээнд Угтах үйлчилгээнд 70491019 нээлттэй утсыг ажиллуулж, дүүргийн вэб сайтаар ёс зүйн зөрчлийн талаар мэдээлэл авах тухай зарыг хүргэн ажиллаж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд иргэд, албан хаагчдаас ТАХ-ийн ёс зүйн зөрчлийн талаар 7 гомдол мэдээлэл ирсэн. Гомдол мэдээлэлийг хугацаанд нь шийдвэрлэж ажилласан.

Үндэсний хөтөлбөрийн биелэлтийг гаргаж, дүн шинжилгээ хийлээ. Үүнд

  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн нийт 7 зорилт 19 бүтээгдэхүүнээс 100% хэрэгжилттэй 10, 70% хэрэгжилттэй-6,  40% хэрэгжилттэй-3, 0% хэрэгжилттэй байхгүй, үнэлэх боломжгүй байхгүй байна. дундаж үнэлгээ 87 %-ийн хэрэгжилттэй бөгөөд голч 4.05 оноотой байна.
  • Авлигатай тэмцэх нийслэлийн хөтөлбөрийн нийт 4 зорилт 10 бүтээгдэхүүнээс 100% хэрэгжилттэй 8, 70% хэрэгжилттэй-,  40% хэрэгжилттэй-0, 0% хэрэгжилттэй байхгүй, үнэлэх боломжгүй байхгүй байна. дундаж үнэлгээ 94%-ийн хэрэгжилттэй бөгөөд голч 4.7 оноотой байна.

Дотоод аудитын албанаас ирсэн хүсэлтийн дагуу Ахлах аудитор Б.Отгонжаргалд ЗДТГ-аас ЭБАТ-ны эрхийг нээж, хууль журмын хэрэгжилтийг хангуулав.

 

Хууль, журмын  хэрэгжилт болон мэдээллийн ил тод байдал хангагдсан. 100
3.2. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэд, олон нийтэд сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, холбогдох журам, зааврын талаар 2017.03.15-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 36 төрийн албан хаагч хамрагдаж, мэдээ, мэдээллээр хангагдан, заавар зөвлөмж авав. Мөн Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, хөтөлбөрийг цаасаар тараав.  Дүүргийн ИТХ-ын 17 төлөөлөгчид ХАСХОМ гаргах заавар журмын сургалтыг зохион байгууллаа. Мөн НЗДТГ-аас ирсэн “АВЛИГАГҮЙ УЛААНБААТАР” мэдээллийн хуудсыг иргэд олон нийтэд харагдахуйц байрлал, мэдээллийн самбар, өрөө тасалгаандаа байршуулж ажиллахыг үүрэг болгосон албан бичгийг 32 ААНБ-д хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд ЗДТГ-ын давхаруудын шат, мэдээллийн самбар, хэлтсүүдийн өрөө зэрэг газарт байршуулаад байна. Хууль, журмын хэрэгжилт хангагдав. 100
Биелэлтийн дундаж хувь 94,7

 

 

ТАНИЛЦСАН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН

АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                           М.ДАВААНЯМ

 

БИЕЛЭЛТ НЭГТГЭСЭН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТ, ГАДААД ХАРИЛЦАА

ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                                          Ө.ДӨЛГӨӨН

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>