БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2018 ОНЫ ХЯНАЛТ,  ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

0
112

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны хяналт,

шинжилгээ-үнэлгээний үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөгжлийн бодлого төлөлвлөлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийг тус тус  үндэслэн ТУШААХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны хяналт, шинжилгээ-үнэлгээний үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.
  2. Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллахыг холбогдох мэргэжилтэнүүдэд үүрэг болгосугай.
  3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн /Д.Эрдэнэтуяа/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                             Э.ЭРДЭНЭТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын

газрын 2018 оны … сарын … өдрийн …. дугаар

тушаалын  хавсралт

 

 

 

 

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2018 ОНЫ ХЯНАЛТ,

ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

Хяналт, үнэлгээний ажлын чиглэл Шалгуур үзүүлэлт Хамрах хүрээ Хугацаа Хариуцах албан хаагч
1 Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилтэнд хяналт, үнэлгээ хийх 1.1.Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан, хэлтсүүд төлөвлөгөө гаргасан байх Хэлтсүүд Жилийн

эцсээр

ТЗУХ

Д.Эрдэнэтуяа

С.Цэнд-Аюуш

1.2.Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах арга хэмжээ авч, хэрэгжилтийг дүгнэсэн байх
2 Дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх

2018 оны үндсэн чиглэлд хяналт, үнэлгээ хийх

2.1.Дүүргийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдсан байх Хэлтсүүд, холбогдох байгууллагууд Жилийн

эцсээр

ТЗУХ

С.Цэнд-Аюуш

А.Мөнх-Од

2.2.Төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэл, үнэн зөв гарч, албан хэрэг хөтлөлтийн стандарт хангагдсан байх
3 Дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй тогтоол, шийдвэрт хяналт, үнэлгээ хийх 3.1.Тогтоол шийдвэрийг бүрэн хяналтанд авсан байх Хэлтсүүд, холбогдох байгууллагууд Жилийн

эцсээр

ТЗУХ

С.Цэнд-Аюуш

А.Мөнх-Од

3.2.Хэрэгжилтийг тогтоосон стандартын дагуу гаргаж, холбогдох газарт хүргэж, үр дүнг тооцсон  байх
4 Бусад 4.1. Дээрх дүн, мэдээг Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, холбогдох сайтад байршуулсан байх Хэлтсүүд, холбогдох байгууллагууд Жилийн

эцсээр

ТЗУХ

С.Цэнд-Аюуш

 

4.2. Холбогдох зөвлөмжийг гаргаж, хэрэгжилтийг хангуулсан байх
4.3. Төсөвт байгууллагуудын дотоод үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Удирдамжид заасан байгууллагууд 3-р улиралд Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
Төсөвт байгуулагуудад холбогдох мэргэжилтэнийг томилуулж, сургалт, заавар зөвлөмж өгөх, мэргэжилтэнүүдийн нэгдсэн судалгаа гаргах Төсвийн байгууллагууд 2-р улиралд ТЗУХ

С.Цэнд-Аюуш

 

 

 

 

 

 

ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАСАН:

ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                        С.ЦЭНД-АЮУШ