БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ДҮҮРЭГТ 2018-2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

0
166

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын

2018  оны…….. дугаар сарын……..ны өдрийн                                                                                                                                                          ……. дугаар захирамжийн хавсралт

 

 

 

БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ДҮҮРЭГТ 2018-2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

Зорилт Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хүрэх түвшин Хугацаа Хэрэгжилтийг хариуцах байгууллага Хамтран хэрэгжүүлэх байгууллага
Үйл ажиллагааны чиглэл 1: Эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны агуулгыг /материалыг бэлтгэж/, /түгээх/ нэгдсэн арга зүйтэй болох
1 1. Бүх нийтийн эрх зүйн боловсролын агуулга, арга зүйг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд нийцүүлэн боловсронгуй болгоно. 1.1 Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг тооцож ажиллах Төлөвлөт гарч, нэгдсэн үр дүн гарсан байх 2018 ЗДТГ Төсвийн байгууллагууд
1.2 Эрх зүйн сургалт, сурталчилгааны материал бэлтгэн, иргэдэд түгээх Иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байна 2018-2019 ЗДТГ Төсвийн байгууллагууд
Үйл ажиллагааны чиглэл 2:Иргэдийн хэрэгцээ шаардлагад хангасан зорилтот бүлэгт /ХБИ, өндөр настан/ ээлтэй тэдгээрийн нас, сэтгэхүнй онцлог, тусгай хэрэгцээ шаардлагад тохирсон эрх зүйн боловсролын агуулгыг хүний эрхэд суурилсан хандлага арга зүйд нийцүүлэх
2 Бүх нийтийн эрх зүйн боловсролын агуулга, арга зүйг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд нийцүүлэн боловсронгуй болгоно. 2.1 ХБИ-дэд эрх зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах Хэрэгцээ шаардлагад нийцсэн байна 2018-2019 ХХҮХ ЗДТГ
2.2 ХБИ-дэд эрх зүйн мэдлэг олгох гарын авлага бэлтгэх, түгээх Хэрэгцээ шаардлагад нийцсэн байна 2019 ХХҮХ ЗДТГ
2.3 Дүүргээс  иргэдийг сонгож,  “Эрх зүйн хөтөч” багш бэлтгэх сургалтанд хамруулах Хэрэгцээ шаардлагад нийцсэн байна 2019 ЗДТГ
Үйл ажиллагааны чиглэл 3: Хууль, нийтээр дагаж мөрдөх хэм, хэмжээ тогтоосон захиргааны акт, хуулиар эрх олгосон этгээдийн гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг бүрнээр нь болон хэсэгчлэн, ангилсан байдлаар иргэдэд хүргэх эрх зүйн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх
3 Бүх нийтийн эрх зүйн боловсролын агуулга, арга зүйг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд нийцүүлэн боловсронгуй болгоно. 3.1 Иргэдэд эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn цахим санг сурталчлах, Иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байна 2018-2019 ЗДТГ
3.2 Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны ажлын хүртээмж чанарыг сайжруулах зорилгоор хүний нөөцийг нэмэгдүүлэх Зохистой хэмжээнд хүрсэн байх 2019 ЗДТГ Төсвийн байгууллагууд
Үйл ажиллагааны чиглэл 4: Хууль тогтоомжийг бүхэлд нь болон тодорхой нэг хууль, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт, хуулиар эрх олгосон этгээдийн гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг ангилсан байдлаар иргэдэд хүргэх
4 Бүх нийтийн эрх зүйн боловсролын агуулга, арга зүйг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд нийцүүлэн боловсронгуй болгоно. 4.1 Бодит кейст тулгуурласан богино хэмжээний дотроо хүүхэд, залуучууд, ХБИ-дэд зориулсан кино, шторкийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, дүүрэг, хорооны лед дэлгэц болон орон нутгийн телевизээр цацах Зорилтот бүлэг болон хүмүүсийн нас хүйс, сэтгэхүй, хөдөлмөрийн  онцлогт тохирсон ойлгомжтой байна. 2019 ЗДТГ ХЦС, НДХ

44, 207-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс

4.2 Зайлшгүй мэдвэл зохих 15 хуулийн агуулгаар бэлтгэсэн богино хэмжээний шторкийг дүүрэг, хорооны лед дэлгэц болон орон нутгийн телевизээр цацах Иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байна 2019 ЗДТГ Хороод
4.3 Хүүхдэд зориулсан сурталчилгааны материалыг хүүхэд, залуус олноор цугладаг орчин, газарт байршуулах Хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон  байна 2018-2019 ХЦС, 44, 207-р цэцэрлэг

 

ЗДТГ, Хороод
Үйл ажиллагааны чиглэл 5: Иргэдэд эрх зүйн болон хүний эрхийн ойлголтыг түгээх, зөрчлийг ялган таних, эрх зүйн харилцаанд бие даан оролцох чадварыг нэмэгдүүлэх шаталсан сургалтыг явуулах
5 Бүх нийтийн эрх зүйн боловсролын агуулга, арга зүйг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд нийцүүлэн боловсронгуй болгоно. 5.1 СӨБ, ЕБС-ын хүрээнд ГХУС, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллах Тодорхой ахиц гарсан байх 2018-2019 ГХУСАЗСЗ ХЦС, 44, 207-р цэцэрлэг

 

5.2 Эрх зүйн анхан шатны болон богино хугацааны сургалт, ахисан түвшний сургалт, цахим сургалт, зайны сургалтыг зохион байгуулах Сургалтын хэлбэрүүдийг ашигласан байна. 2019 Боловсролын хэлтэс ХЦС, 44, 207-р цэцэрлэг

 

Үйл ажиллагааны чиглэл 6: Эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, зорилтот бүлэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх
6 Бүх нийтийн эрх зүйн боловсролын агуулга, арга зүйг хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйд нийцүүлэн боловсронгуй болгоно. 6.1 Дүүрэгт улсын өмгөөлөгч ажиллуулах асуудлын саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, шийдвэрлэгдсэн тохиолдолд иргэдэд мэдээллийг хүргэх Санал хүргэгдсэн байх 2019 ЗДТГ
6.2 Иргэдэд эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх Эрх зүйн хүртээмж нэмэгдсэн байна 2019 ЗДТГ БХД-ийн шүүх, прокурор
6.3. Эрх зүйн хөтөч болон өмгөөлөгчтэй болсон тохиолдолд өрөө тасалгаагаар хангах, хууль зүйн туслалцаа үзүүлэх болон сэтгэл зүйн анхан шатны сургалтуудад хамруулах Хэрэгцээ шаардлагад нийцсэн байх 2019 ЗДТГ
7 2. Бүх нийтийн эрх зүйн болон хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд шаардагатай нөхцлийг судлаж, тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хүргэнэ. 7.1 Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд шүүх, прокурорын байгууллагатай хамтарч ажиллах Сургалт, сурталчилгаа, гарын авлага бэлтгэх чиглэлээр хамтран ажилласан байна. 2019 ЗДТГ БХД-ийн шүүх, прокурор
7.2 ЗДТГ-т эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хариуцсан ажилчинтай болох Чиг үүргийг хэрэгжүүлсэн байна. 2019 ЗДТГ
7.3 Эрх зүйн сурталчилгааны ажилд иргэд, СӨХ, залуучуудын зөвлөл, сурагчдыг татан оролцуулж, архидалт, хүчирхийлэл, цэвэр эрүүл, аюулгүй орчин, замын хөдөлгөөний дүрэм, ГХУС сэдвээр болзолт уралдаан, аян зохион байгуулж, тэдний санал санаачлагыг дэмжих Иргэдийн санал, санаачлага идэвхижсэн байна. 2019 ЗДТГ Цагдаагийн хэлтэс, ХГБЗХХ
7.4 Гудамж, байр, байгууллагын хэмжээнд “Аюулгүй орчин” бий болгох, иргэдийн санаачлагыг дэмжих, иргэдийн эргүүлийг идэхвхижүүлэх ажлыг зохион байгуулах Иргэд байгууллагын оролцоо нэмэгдэж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүхэд ахиц гарсан байх 2019 ЦХ ЗДТГ
Үйл ажиллагааны чиглэл 7: Санал санаачлага өрнүүлэх ажил зохион байгуулах
8 Бүх нийтийн эрх зүйн болон хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд шаардагатай нөхцлийг судлаж, тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хүргэнэ. 8.1  Эрх зүйн мэдлэг боловсролоо дээшлүүлсэн, идэвхи санаалчлага гаргасан байгууллага, хамт олныг шалгаруулж урамшуулах Идэвхи санаачлага дээшилсэн байна 2019 ГХУСАЗСЗ ЗДТГ
8.2 Нийгмийн хариуцлагатай, ГХУС  ажилд идэвхитэй оролцдог ААНБ-ыг нэмэгдүүлэх, тэдгээрийн санал санаачлагыг дэмжсэн болзолт уралдаан зарлах Олон нийтийн эрх зүйн ухамсарыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна. 2019 ГХУСАЗСЗ ЗДТГ
8.3 Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхи санаачлагтай ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэнийг  олон нийтэд сурталчилж ажиллах Иргэдийн идэвхи оролцоо нэмэгдсэн байна 2019 ЗДТГ ГХУСАЗСЗ

 

 

 

ХЯНАСАН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                      М.ДАВААНЯМ

 

БОЛОВСРУУЛСАН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН                               С.ЦЭНД-АЮУШ