“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

0
241

 

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын

5 дугаар хавсралт

 

 

 

“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

/2018 оны жилийн эцсийн байдлаар/

 

 

2018.12.13                                                                                                        Багахангай дүүрэг

Хөтөлбөр /төслийн агуулга Гүйцэтгэл Хэрэгжилт

ийн хувь

Үнэлгээний хувь
 

 

 

1

“Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр”

Улсын Их Хурлын 2016.11.03-ний өдрийн 51 дүгээр тогтоол

1.1.Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2 Санхүүжилтийн эх үүсвэр Орон нутгийн төсөв: –
 

 

3

Хэрэгжүүлэгч байгууллага/ хэрэгжих нийт хугацаа Үндсэн хэрэгжүүлэгч байгууллага: Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар
Хамтран хэрэгжүүлэгч байгууллага: Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба болон Тамгын газрын хэлтсүүд
 

 

4

Төсөл, хөтөлбөрийн зорилтууд Зорилт 1. Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх;

Зорилт 2. Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлж чанар хүртээмжийг нь сайжруулах, үйлчлүүлэгчийн эрх ашгийг дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 3. Төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 4. Худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хяналт, хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 5. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх;

Зорилт 6. Иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан хуулийн хэрэгжилтийг хангах, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх;

Зорилт 7. Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын байгууллагын санал, зөвлөмжийг авч хэрэгжүүлэх.

 

 

 

5

Зардал

 

 

 

 

 

Төсөв /нийт шаардагдах зардал/
Үүнд: Төсөв

2017

Гүйцэтгэл

 

Хувь

 

 

 

 

 

 

 

 

 

6

Төсөл, хөтөлбөрийн зорилт: Ажлуудын биелэлтийг доорх талбарт бичнэ.

 

1р зорилтын хүрээнд:

4.1.1.1. Төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн ТАХ-ыг албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх;

Хүний нөөцийн ил тод байдлыг хангах, ажлын байрны сул орон тоог нөхөх ажлын хүрээнд Төрийн албаны тухай хууль, “Төрийн жинхэнэ албаны удирдах тушаалд сонгон шалгаруулалт явуулах журам”-ын дагуу Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд дүүргийн Дотоод Аудитын албаны дарга, Худалдан авах ажиллагааны албаны дарга, Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны сул орон тоонд төрийн албаны удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар захиалгыг хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж, НТАЗ-өөс томилуулахаар санал болгосон сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан Л.Баасгай, О.Содовжамц, Л.Санжийжамц  нарын  хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянаж ирүүлсний дагуу Дотоод Аудитын албаны болон Худалдан авах ажиллагааны албаны дарга, Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилон, шийдвэрийг НТАЗ-д хүргүүллээ. 100% 100%
4.1.1.2. Нийтийн албанд томилогдох албан тушаалтны ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, албан тушаалтныг мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг баримтлан томилох, дэвшүүлэх;  Төрийн албанд томилгоо хийхдээ төрийн албаны стандарт шаардлагыг хангасан бөгөөд төрийн албанд тогтвортой ажилласан албан хаагчийг мэргэжил, ур чадварыг харгалзан дэвшүүлэн томилох мерит зарчмыг баримталж ажиллаж байна.

Тайлангийн хугацаанд 1 ажлын байранд сул орон тоо гарсан, одоогоор түр орлон гүйцэтгэгч томилон ажиллуулж байна. Мөн Боловсролын хэлтсийн мэргэжилтний ажлын байранд 1 дүгээр хороонд Зохион байгуулагчаар ажиллаж байсан Н.Цэцэглэнг мерит зарчмын дагуу дэвшүүлэн томилоод байна.

90% 100%
4.1.1.4. Төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх асуудлыг төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн намын нөлөөллөөс ангид байлгах; Ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах, төрийн жинхэнэ албан хаагчийг томилохдоо аливаа улс төрийн намын нөлөөлөлгүйгээр тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангасан иргэдийг хууль журмын дагуу бүртгэж шалгалтыг зохион байгуулан, томилон ажиллуулж байна. Тайлангийн хугацаанд дүүргийн хэмжээнд төрийн албаны удирдах албан тушаалд 3 иргэнийг хууль журмын дагуу томилов. 90% 100%
4.1.1.7. Нийтийн албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх арга хэлбэрийг тодорхой болгож, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх; Угтах үйлчилгээнд 70491019 нээлттэй утсыг ажиллуулж, дүүргийн вэб сайтаар ёс зүйн зөрчлийн талаар мэдээлэл авах тухай зарыг хүргэн ажиллаж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд иргэд, албан хаагчдаас ТАХ-ийн ёс зүйн зөрчлийн талаар 4 гомдол мэдээлэл ирсэн. Гомдол мэдээлэлийг хугацаанд нь шийдвэрлэж ажилласан. Дүүргийн вэб сайтад ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авах булан ажиллуулж байна. 90% 100%
2р зорилтын хүрээнд:

4.1.2.1. Төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх  тогтолцоог  бүрдүүлэн, цахим үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх;

 

Дүүргийн хэмжээнд төсвийн 15 байгууллага салбарын цахим програм ашиглан иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.ЗДТГ-т lmonitoring, Ub erp, edoc.ub.gov.mn, ublegal.mn, smartcity.mn програмуудыг ашиглаж байна. Төрийн үйлчилгээ болон иргэдийн санал хүсэлт, дүүргийн хөгжлийн хөтөлбөрүүд, цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь байршуулах, үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүүгийн, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахад чиглэсэн мэдээллийн булангуудыг дүүргийн вэб сайтад тогтмол шинэчлэн ажиллуулж байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар дүүргийн вэб сайтад нийт 35 мэдээлэл, хөрөнгө оруулалтын ажлын тендерийн урилга, дүүргийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын танилцуулга, үйл ажиллагаа, дүүргийн Засаг даргын 188 захирамжийг тогтоосон хугацаанд байршуулсан бөгөөд мэдээ мэдээллийг тогтмол шинэчлэн ажиллаж байна.

Дүүргийн вэб сайтын шинэчлэлтийн ажлыг Мөнх Цогт Оргил ХХК-тай гэрээ байгуулан хийж байгаа бөгөөд баяжилтийн мэдээллүүдийг цуглуулан хийж сайтын  үйл ажиллагааг жигдрүүлэн ажиллаж байна.

70% 70%
4.1.2.2. Зөвшөөрөл олгох журмыг хялбарчилж, түүнд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэх, зарим төрлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх; Дүүргийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 10, тамхи худалдах тусгай зөвшөөөрөлтэй 4 аж ахуйн нэгж байгууллага, иргэн үйл ажиллагаа явуулж байна.

Архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 2 ААНБ-д үзлэг шалгалт зохион байгуулж тусгай зөвшөөрлийг сунгуулахаар хүсэлтийг УБ хотын ЗАА-ны ХХҮХТ-т хүргүүлэн зөвшөөрлийг сунгуулав. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны А/87 дугаар тушаалаар “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилалын шалгалт явуулах тухай” удирдамж батлагдсан бөгөөд архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан худалдаа үйлчилгээний 4 аж ахуйн нэгж байгууллагыг аттестатчилалд хамруулан стандартын шаардлага хангаагүй 1 ААНБ-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулж, 3 ААНБ-ын тусгай зөвшөөрлийг сунгуулав.

90% 100%
4.1.2.5. Төрийн үйлчилгээний шударга, ил тод, нээлттэй байдлын талаархи судалгааг тогтмол хийж, үр дүнг үйл ажиллагаандаа ашиглах; Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар баталсан хэрэглэгчийн үнэлгээний ерөнхий удирдамжийн дагуу дүүргийн нутгийн захиргааны байгууллага, Засаг даргын дэргэдэх хэлтэс алба, болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх ажилд иргэдийн сэтгэл ханамжийг тандан мэдэх зорилгоор хороодтой хамтран сэтгэл ханамжийн судалгааг  хийлээ.

Энэхүү сэтгэл ханамжийн судалгаа, санал асуулга нь бөглөх, болон бичих маягаар боловсруулагдсан 4 асуулт, 9 сонголт бүхий саналын хуудсаар 81 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар авсан. Насаар нь ангилвал:

·         15-20 настай- 3

·         35-45 настай- 30

·         56-аас дээш настай 48 иргэн сэтгэл ханамжийн судалгаанд оролцсон байна.

Судалгаанд хамрагдсан иргэдийг хүйсээр нь ангилвал:

·         Эрэгтэй 31

·         Эмэгтэй 50

 Эдгээр хүмүүсийг эрхэлдэг ажлаар нь ангилж үзвэл::

  • Төрийн албан хаагч 14
  • Тэтгэвэрт 14
  • Төрийн бус байгууллага 3
  • Групп 8
  • Хувийн компани 8
  • Ажилгүй 24
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч 5
  • Бусад 2
  • Суралцагч 3 байна.

Үнэлгээг хүснэгтээр харуулбал:

Д/д Албан байгууллага Сайн Дунд Муу
1 Иргэдийн төлөөлөгчдийн хурал +
2 Засаг даргын Тамгын газар +
3 1 дүгээр хороо +
4 2 дугаар хороо +
5 Мэргэжлийн хяналтын тасаг +
6 Өмч, газрын харилцааны алба +
7 Онцгой байдлын хэлтэс +
8 Цагдаагийн тасаг +
9 Худалдан авах ажиллагааны алба +
10 Татварын хэлтэс +
11 Дотоод аудитын алба +
12 Бүртгэлийн хэлтэс +
13 Ус суваг ашиглалтын товчоо +
14 Илч-Орд НӨҮГ +
15 Хот тохижилтын алба ОНӨААТҮГ +
16 Налайх эрчим хүчний салбар, Өндөртолгой хэсэг +
17 “Хангай өргөө” СӨХ +
18 “Их хангай” СӨХ +
19 “Хийморийн зам” ХХК +
20 Хаан банк +
21 Төрийн банк +
22 “Цеф” ХХК мал эмнэлэг үржлийн алба +
23 Төмөр замын Багахангай өртөө +
24 “Хангай” цогцолбор сургууль +
25 44-р цэцэрлэг +
26 183 – р цэцэрлэг +
27 207 – р цэцэрлэг +
28 Нийгмийн эрүүл мэндийн төв +
29 Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс +
30 Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв +
31 Биеийн тамир спорт хороо +
32 Нийгмийн даатгалын хэлтэс +
33 Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв +
34 Хөдөлмөрийн хэлтэс +
35 Соёлын ордон +
36 Ахмадын хороо +
90% 100%
4.1.2.6. Өргөдөл, гомдол, мэдээлэл өгөх ил тод, нээлттэй суваг ажиллуулах, өргөдөл, гомдол, мэдээллийг цахим хэлбэрээр гаргах, шийдвэрлэх, хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх; Иргэдээс ирүүлсэн өргөдлийг тухай бүр www.smartcity.mn сайтад бүртгэн, холбогдох албан тушаалтанд шилжүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 2018.11.16-ны өдрийн байдлаар өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд Засгийн газрын 11-11 төвд хандсан 3, www.ub1200.mn цахим хуудсанд хандсан 1 өргөдөл, дүүргийн Засаг дарга болон Тамгын газарт уламжилсан 100  өргөдөл бичгээр ирснээс 103 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн, 1 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 6 хоног 20 цаг 29 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,86 буюу А үнэлгээтэй байна. 90% 100%
4.1.2.7. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийх, албан хаагчийн үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, үйлчилгээг сайжруулах.

Хүрэх үр дүн:1

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар баталсан хэрэглэгчийн үнэлгээний ерөнхий удирдамжийн дагуу дүүргийн нутгийн захиргааны байгууллага, Засаг даргын дэргэдэх хэлтэс алба, болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх ажилд иргэдийн сэтгэл ханамжийг тандан мэдэх зорилгоор хороодтой хамтран сэтгэл ханамжийн судалгааг  хийв. 70% 70%
3-р зорилтын хүрээнд:

4.1.3.1. Улсын болон орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг мөрдүүлэх;

Төрийн сан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хүрээнд Төсвийн ерөнхийлэн захирагчийн 2017 оны жилийн эцэс, 2018 оны эхний хагас жилийн баталгаажуулсан цаасан санхүүгийн  нэгтгэсэн  тайлан,  Жилийн эцсийн санхүүгийн тайланд өгсөн Аудитын дүгнэлт, аудитын хэрэгжилтийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн 2017оны жилийн эцэс, 2018 оны эхний хагас жилийн тайлангуудыг  нь pdf  файл болгон скайнердаж  хуулийн хугацаанд shilendans.gov.mn, bagakhangai.ub.gov.mn сайтууд файлаар, цаасан хэлбэрээр хувилан байгууллагын болон хэлтсийн мэдээллийн самбаруудад байршууллаа.

Сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн мэдээг нэгтгэн гаргаж дүүргийн цахим хуудас болон байгууллагын мэдээллийн самбарт байршуулсан .Мөн шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Дүүргийн орон нутгийн төсвийн  орлогыг болон зарлагын нэгдсэн мэдээг хуулийн хугацаанд  нь батлагдсан маягтын дагуу shilendans.gov.mn  сайтад  шивж  оруулсан.

90% 100%
4.1.3.2. Төсвийн төлөвлөлтийн үр ашигтай байдал, гүйцэтгэл, зарцуулалтын хөндлөнгийн хяналт, хариуцлагыг дээшлүүлэх; Төрийн сан 11-н сарын байдлаар Дүүргийн төсвийн зарлага төлөвлөгөөгөөр 3,918.9 сая төгрөг байхаас  гүйцэтгэлээр  3,598.5 төгрөгийг зарцуулж 320.4 сая төгрөгийн хэмнэлттэй байна. 70% 70%
4.1.3.6. Нийтийн албаны санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагаа, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох; Сангийн сайдын баталсан удирдамжийн хүрээнд Татварын хэлтэст санхүүгийн хяналт шалгалт, Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан удирдамж, Дотоод аудитын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж 15 удаагийн санхүүгийн, гүйцэтгэлийн, нийцлийн, сэдэвчилсэн дотоод аудитыг давхардсан тоогоор 48 байгууллагад хийж 58 зөрчил илрүүлж, 64 зөвлөмж хүргүүлэн зөвлөмжийн хэрэгжилт 71,1 хувьтай байна. 2018 онд 13 удаа хяналт шалгалт хийж, 39  ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн маягтыг хүн бүрээр бөглүүлэн холбогдох сайтад PDF файлаар байршуулсан. Санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтарсан ажлын төлөвлөгөө гарган, нягтлан бодогч болон нярав нарт зориулсан 2 удаагийн практик сургалтыг санхүүгийн программ, баримтанд тулгуурлан зохион байгуулан мэргэжлийн заавар зөвлөгөөг өгсөн. Хөндлөнгийн болон дотоод аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтарсан үзлэг шалгалтыг зохион байгуулсан. Тус алба нь 3 дугаар улиралын байдлаар нийт 13 аудит 34 зөрчлийг илрүүлэн зөвлөмж хүргүүлэн 12 зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж, 16 зөвлөмжи хэрэгжих шатандаа, 6 зөвлөмж хэрэгжүүлээгүй зөвлөмжийн хэрэгжилт 72,2 хувьтай байна. Зөвлөмжийн хэрэгжилтийг хангахад байгууллагын удирлагын зүгээс твих дотоод хяналт сул, албан хаагчдын өөрчлөлт, түр томилолтоос шалтгаалан хэрэгжилт хангалтгүй байна. Аудитын дүнг Төсвийн Ерөнхийлөн захирагчид тайлагнасан. 90% 100%
4.1.3.7. Аудитын дүгнэлтийн дагуу авах арга хэмжээ, хариуцлагын тогтолцоог сайжруулах; Төрийн сан Төсвийн ерөнхийлэн захирагчийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланг НАГ-аас явуулсан  санхүүгийн аудитын шалгалтанд   хамруулсан бөгөөд   нэгтгэсэн санхүүгийн тайлан аудитаар “зөрчилгүй”  гэсэн дүгнэлттэй  гарсан.

Аудитын шалгалтын дүгнэлтэд тусгагдсан  зөрчил, түүнд өгөгдсөн  зөвлөмж, шаардлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах ажлын төлөвлөгөөг боловсруулж Засаг даргын 2018.04.17 –ны А/72 тоот захирамжаар батлуулан байгууллагуудад хүргүүлсэн.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Аудитын шалгалтын зөвлөмжийн биелэлт, Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор төсвийн байгууллагуудад НББ-ийн бүртгэлт хөтлөлт, мэдээллийн ил тод байдлын хэрэгжилт, аудитын зөвлөмжийн мөрөөр хийсэн ажлын хэрэгжилтийг шалгах шалгалтын удирдамжийг боловсруулан хэлтсийн даргаар батлуулсан. Удирдамжийн дагуу дүүргийн төсвийн нийт 19 байгууллагуудаар  2018.06.20- 2018.06.22-ны өдрүүдэд шалгалтыг явуулан анхан шатны баримт бүрдүүлэлт, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, программ ашиглалтыг шалган  үнэлэлт дүгнэлтийг өгч, дутагдалтай байгаа зүйлд нь заавар зөвөлгөөг өгч ажиллалаа.

 

90% 100%
4.1.3.10. Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийг олон нийтэд ил тод мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгож, нийтийн алба, албан тушаалтны үйл ажиллагаа, түүний үр дүнг иргэд, олон нийтийн хяналтад оруулах. Төсвийн ерөнхийлэн захирагчийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтийг шилэн дансны сайтад  хуулийн хугацаанд байршуулж иргэдэд нээлттэй ил тод мэдээлсэн 70% 70%
4-р зорилтын хүрээнд: 4.1.4.2. Тендер шалгаруулалтын талаар гарсан гомдлыг хянан шийдвэрлэх журмыг шинэчлэх, гаргасан шийдвэр, дүгнэлтийг олон нийтэд ил тод болгох; Энэ онд гомдол гараагүй. 100% 100%
4.1.4.3. Худалдан авах ажиллагааны бодлого, төлөвлөлтийг сайжруулж, ил тод болгох, олон нийтээр урьдчилан хэлэлцүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх; 2019 оны ОНХС-гийн төсвийн төслийг боловсруулах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2018.03.09-ны өдрийн А/44 тоот захирамжийн төслийг боловсруулан гаргаж, захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллалаа. 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар 737 өрхөөс саналыг батлагдсан маягтын дагуу авч, уг саналыг танилцуулан эрэмбэлэх ИНХ-ыг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1, 2 дугаар хороонд тус тус зохион байгуулсан.

Уг хурлаар 1-р хорооноос 36 санал, 2-р хорооноос 22 санал гарсныг нэгтгэн мөн дүүрэгт  улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлын саналтай хамт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтэст хүргүүлсэн. Тус онд нийт 13 бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөснөөс тайлант хугацаанд 7 ажлыг цахим хэлбэрээр www.tender.gov.mn сайтаар зарлан зохион байгуулсан. Дүүрэгт хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын худалдан авах ажиллагааны болон гүйцэтгэлийн явцад дүүргийн удирдлагууд, худалдан авах ажиллагааны алба, Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэс, иргэдийн төлөөлөлтэй  хамтран ажиллаж, хийсэн ажлуудад дүүргийн Засаг даргын захирамжаар 5 ажлын хэсэг хяналт тавих, санал гаргах, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна.

Дүүрэгт одоогийн байдлаар А3 гэрчилгээтэй 8 иргэн, 26 албан хаагч судалгаанд хамрагдсан ба 2018 оны хөрөнгө оруулалтын ажлын давхардсан тоогоор 13 үнэлгээний хороонд 8 иргэний төлөөллийг оролцуулан хөндлөнгийн хяналт тавиулан ажиллалаа.

70% 70%
5-р зорилтын хүрээнд: 4.1.6.3. Төр, хувийн хэвшлийн болон хувийн хэвшил хоорондын авлигаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг өргөжүүлж, аливаа санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах; Дүүргийн Засаг даргын 2018 оны А/30-р захирамжаар Дүүргийн улаан загалмайн хороонд Засаг даргын нөөц хөрөнгөөс 16.966.031 төгрөгийн санхүүжилт олгон хамтран ажиллаж байна. 50% 40%
6-р зорилтын хүрээнд: 4.1.8.4. Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд аливаа нийтлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгаа, мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхтэй холбоотой үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах; Дүүргийн Тайлангийн хугацаанд дүүргийн Засаг даргын 188 захирамж, ЗДТГ-ын тушаал, жилийн эцсийн захирамжын биелэлтийг дүүргийн вэб сайт болон нийслэлийн шилэн дансны системд цаг тухай бүр байршуулан ажилласан бөгөөд нийслэл дүүргээс иргэдэд чиглэсэн мэдээ мэдээлэл, зар сурталчилгааг дүүргийн вэб сайтаар тогтмол сурталчилан ажиллаж байна.

 

90% 100%
7-р зорилтын хүрээнд: 4.1.10.1. Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх; Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, холбогдох журам, зааврын талаар 2018.01.25-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 28 мэдүүлэг гаргагч хамрагдаж, мэдээ, мэдээллээр хангагдан, заавар зөвлөмж авав. Мөн Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, хөтөлбөрийг цаасаар тараав.

Авлигын эсрэг хуулиар гарын авлага бэлтгэж,  ЗДТГ-ын Нээлттэй хаалганы өдөр, Явуулын нэг цонхны үйлчилгээгээр давхардсан тоогоор 160 гаруй иргэнд тараагаад байна.

Мөн дүүргийн мянганы зам дагуух сурталчилгааны самбарт Авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчилсан аннос байршуулах, 200ш гарын авлага, 200ш зурагт хуудас хийлгэж, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1.219.000 төгрөг зарцуулав.

70% 70%
7 Дүгнэлт (ололт, дутагдал, анхаарах асуудлууд) Ололттой тал: АТҮХөтөлбөр батлагдсан.

Дутагдалтай тал: Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нийслэл, дүүрэг гэж үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг хангасан нь нэг асуудлыг олон төлөвлөлтөө хэрэгжүүлсэн

Санал: Нийслэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг дүүрэг бүр хэрэгжүүлж, дүүргийн гэж тусад нь төлөвлөгөө гаргахгүй байх

100%
8  Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт (өөрийн үнэлгээ) Биелэлт дундаж  үнэлгээ 86.6%
9

 

 Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлт (өөрийн үнэлгээ)

 

 

Хувь

 

Зорилтын тоо Зорилт 1 Зорилт 2 Зорилт 3 Зорилт 4 Зорилт 5 Зорилт 6 Зорилт 7
7 100% 88% 85% 85% 40% 100% 100%
10

 

Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ (ЗГХЭГ-ын үнэлгээ) Нэгдсэн үнэлгээ
85.4%
НИЙТ Хэрэгжилтийн хувь-  82.2%

Үнэлгээний хувь-86.6%

Нийт 7 зорилт 19 бүтээгдэхүүнээс  100% хэрэгжилттэй  10, 70% хэрэгжилттэй-6,  40% хэрэгжилттэй-3, 0% хэрэгжилттэй байхгүй, үнэлэх боломжгүй байхгүй байна. дундаж үнэлгээ 77 %-ийн хэрэгжилттэй байна.

 

 

БИЕЛЭЛТ ХЯНАСАН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                                                 Л.САНЖИЙЖАМЦ

 

ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ НЭГТГЭЖ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН:

ЭРХ ЗҮЙ, ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                               С.ЦЭНД-АЮУШ

 

 

 

 

 

 

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын

5 дугаар хавсралт