НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ 2018 ОНЫ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

0
209

 НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ 2018 ОНЫ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

/2018 оны жилийн эцсийн байдлаар/

 

 

2018.12.13                                                                                                                                                                              Багахангай дүүрэг

Үндсэн үйл ажиллагаа Бүтээгдэхүүн Хэрэгжилтийн явц, байдал Шалгуур үзүүлэлтийн хүрсэн үр дүн
Нэг. Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх зорилтыг хангах чиглэлээр
1 Төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, ХАСУМ-ийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилдтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх ТАТЗ болон салбар зөвлөлийн дүгнэлт, ХАСУМ-ийг хянуулсаны дараа албан тушаалд томилох Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд дүүргийн Дотоод Аудитын алба, Худалдан авах ажиллагааны алба, ЗДТГ-ын даргын ажлын байрны сул орон тоонд төрийн албаны удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар захиалгыг хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж, НТАЗ-өөс томилуулахаар санал болгосон, сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан Л.Баасгай, О.Содовжамц, Л.Санжийжамц нарын  хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянаж ирүүлсний дагуу Л.Баасгайг Дотоод Аудитын албаны, О.Содовжамцыг Худалдан авах ажиллагааны албаны, Л.Санжийжамцыг ЗДТГ-ын даргын албан тушаалд томилон, шийдвэрийг НТАЗ-д хүргүүллээ.

Хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8 албан тушаалтны хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулж, ирсэн бичгийн хариуг үндэслэн томилгоог хийж байна. Уг мэдүүлэг болон ХОМ-ийг хугацаанд нь авч, бүртгэл хөтлөх, програмд оруулж албажуулах ажлуудыг  хийв. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1 этгээдийн томилгоо цуцлагдсан байна.

 

 

Албан тушаалтныг томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалтаар хууль журмын дагуу ажлын байрны тодорхойлотод заасан шалгуур үзүүүлэлтийг хангасан иргэнийг томилж байна. Хууль, тогтоомжийн хэрэгжилт хангагдаж байна.

 

2 Нийтийн албанд томилогдох албан тушаалтны ёс зүй, мэдлэг боловсрол, туршлага ур чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, албан тушаалтныг мэдлэг, боловсролд суурилсан, мерит зарчмыг баримтлан томилон дэвшүүлэх Албан тушаалтны тавигдах ёс зүй, мэдлэг боловсрол, туршлага ур чадварын шаардлагыг үндэслэн төрийн албанд томилох дэвшүүлэх Дотоод Аудитын алба, Худалдан авах ажиллагааны алба, ЗДТГ-ын даргын ажлын байрны сул орон тоонд төрийн албаны удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар захиалга хүргүүлэхдээ тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг хүргүүлж,  тавигдах шаардлагыг хангасан иргэдийг хууль журмын дагуу бүртгэж шалгалтыг зохион байгуулав. АБТ-д заасан шалгуур ур чадварыг үндэслэн, ТА-нд томилох, дэвшүүлэх тогголцоо бүрдсэн.
 

3

Олон улсын жишигт нийцсэн гүйцэтгэлийн үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, нийтийн албан тушаалтны үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх, хариуцлага тооцох арга, хэлбэрийг шинэчлэн тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг бий болгох; ТАХ-ийн үр дүнг Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр шударга дүгнэх болоцоог бүрдүүлэх Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга байлгах ажлын хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн “Ажилтан, албан хаагчдын үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх” талаар Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар бүлэгт 10 зүйл болгон нарийвчлан тусгаж, албан хаагчид үйл ажиллагааныхаа үр дүнг шударгаар үнэлүүлэх боломжийг хангаж өгсөн.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан  журмын дагуу төсвийн шууд захирагчаас менежерүүдтэй, нэгжийн менежерээс төрийн жинхэнэ албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулдаг бөгөөд зорилтот жил бүрийн эхэнд зохион байгуулагддаг үр дүнгийн гэрээ байгуулах ёслолын арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулж, нэгжийн 3 менежер,  ТЗ-22 албан хаагч үр дүнгийн гэрээ байгуулж, ТҮ-14, гэрээт 8 албан хаагч  2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлууллаа.

Төрийн захиргааны албан хаагчдын 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлт, төрийн үйлчилгээний болон гэрээт албан хаагчдын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг эхний хагас жилийн байдлаар хүлээн авч дүгнүүлэн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/33 дугаар тушаалаар сарын үндсэн цалингийн 36-40 хувиар урамшуулал олголоо. Эхний хагас жилийн байдлаар 52 албан хаагчийн үйл ажиллагааг дүгнэснээс 28 албан хаагч А, 24 албан хаагч В үнэлгээтэй дүгнэгдсэн байна.

Албан хаагчдын 2018 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, нэгжийн менежер-5, төрийн захиргааны албан хаагч 21, төрийн тусгай албан хаагч 2, улс төрийн албан хаагч 1, төрийн үйлчилгээний албан хаагч 15, хэсгийн ахлагч 6, тохижилт хог хаягдлын олон нийтийн байцаагч 2, нийт 52 албан хаагч үйл ажиллагаагаа үнэлүүлснээс 18 албан хаагч А, 34 албан хаагч В дүгнэгдэн, сарын үндсэн цалингийн 36-40 хувиар 3 сарын хугацаатай урамшуулал олголоо.

Албан хаагчдын үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхдээ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт, сахилга хариуцлага, ёс зүй, ажлын цаг ашиглалт, цаг үеийн үүрэг даалгавар, нийгмийн идэвх, тэмцээн уралдаанд үзүүлсэн амжилтыг харгалзан үнэлж, дүгнэж байна.

ТАХ-ийн үр дүнг Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүрээр шударга дүгнэх бололцоог бүрдүүлэх
4 Нийтийн албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх арга хэлбэрийг тодорхой болгож, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх; Нийтийн албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг олон эх үүсвэрээр  хүлээн авах, шийдвэрлэх мэдээллийн санг үүсгэх  

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй. Дүүргийн вэб сайтад Авлига ёс зүй булан ажиллуулж, Угтах үйлчилгээний 70491019 утсаар гомдол мэдээллийг авч, Угтах үйлчилгээний ажилтантай нууцын гэрээ байгуулан ажиллаж байна. Төрийн албаны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн захиргааны албан хаагчдын ажлын байран дахь ёс зүйн нийтлэг зөрчлийг тодорхойлох, хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөх зорилготой “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага” сэдэвт сургалтыг НЗДТГ-аас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, тус газрын “Ёс зүйн хороо”-ны гишүүд болох 1-р хорооны Засаг дарга Б.Гэрэлмаа, ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Гэрэлцолмон, жолооч А.Үүрцайх нар хамрагдан, мэдээлэл авч, дүүргүүдийн ёс зүйн хороонд тулгамдаж нийтлэг зөрчил, шийдвэрлэсэн болон хариуцлага тооцсон байдал, тулгамдаж буй бэрхшээлд дүн шинжилгээ хийж, кейс ажиллав.

ЗДТГ-ын даргын 2018 оны А/40 дүгээр тушаалаар байгууллагын ёс зүйн хороог шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд 2018.11 сарын 14-ний өдөр НЗДТГ, Азийн сангаас сургалтын баг урьж “Төрийн албан хаагчийн ёс зүй-Ёс суртахуун” сургалтыг зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамруулав.

Албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ЗДТГ-ын даргын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны А/36 дугаар тушаалыг батлан албан хаагчдаар мөрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд 3 албан хаагчид сахилгын арга хэмжээ тооцсоноос Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн 2 албан хаагчийг ажлаас халж, 1 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Ёс зүйн хорооны үйл ажиллагаа сайжирч, мэдээллийн ил тод байдал хангагдаж байна.
5 Нийтийн албаны сургалтын институт байгуулах, албан тушаалтныг давтан сургах боломжийг бүрдүүлэх. ТАХ-дад зориулсан богино хугацааны давтан сургалтыг зохион байгуулах Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний  нөөцийн хөгжлийг хангах, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлж мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд албан хаагчдыг сургалт семинарт хамруулж, давтан сургах, чадавхжуулахад анхааран ажиллаж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран төрийн албанд шинээр томилогдсон 2 албан хаагчийг “төрийн албан хаагчийн манлайлах ур чадвар” сэдэвт 1 сарын, мөн 2 албан хаагчийг “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт” сэдэвт 1 сарын  богино хугацааны сургалтанд хамруулж, үнэмлэхийг гардуулаад байна.

Тайлант оны эхэнд албан хаагчдаас сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгаа авч, судалгаанд үндэслэн албан хаагчдыг мэргэжлийн сургалт, семинарт хамруулсан бөгөөд салбар яамд, нийслэлийн ЗДТГ, ААНБ-уудтай хамтран болон цаг үеийн холбогдолтой 98 удаагийн сургалтанд тухай бүр албан хаагчийг хамруулж  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв.

Албан хаагчдыг мэргэжлийн чиглэлээр холбогдох сургалтанд тухай бүр хамруулж байна.
Дүүргийн ЭБАТ-ыг арга зүйгээр хангаж, сургах, мэргэшүүлэх АТГ-т 1,2,3-р улиралд авах сургалт сурталчилгааны саналыг хүргүүлж, хуваарийн дагуу дүүргийн хэмжээнд 11 удирдах албан тушаалан, 18 албан хаагчийг тус тус  хамруулаад байна. Тайлант хугацаанд Дотоод аудитын албанд ЭБАТ-ны эрхийг  нээн ажиллуулж байна. Дүүргийн хэмжээнд 5 ЭБАТ ажиллаж байгаа бөгөөд заавар зөвлөмжийг тухай бүр өгч ажиллаж байна. Мөн АТГ-аас зохион байгуулж буй хуваарьт сургалтуудад хамруулсан.
Дүүргийн мэдүүлэг гаргагч албан тушаалтны 2017 оны шинэчилсэн мэдүүлгийг бүртэх, тайланг гаргах 2017 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын шинэчилсэн мэдүүлгийг 17 албан тушаалтнаас хуулийн хугацаанд гаргуулан авч, хянан, програмын баталгаажилтыг хийв. Мөн баталгааны маягтыг хүлээн авч, гарын үсэг зуруулж, хадгаллаа. ХАСХОМ-1, 2 тайланг нэгтгэж, НЗДТГ-т хүргүүлсэн.  Ашиг сонирхлын зөрчлийн холбогдох заалтын хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, мэдэгдэл тайлбарыг 28 иргэнээс авч, програмд оруулсан.
6 Эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх, хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, чиглэлийг цөөрүүлэх замаар төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох;  Авлигын эсрэг хууль, тогтоомжийг сурталчлах, иргэдийг соён гэгээрүүлэх, ном товхимол, гарын авлага тараах Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, холбогдох журам, зааврын талаар 2018.01.25-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 28 мэдүүлэг гаргагч хамрагдаж, мэдээ, мэдээллээр хангагдан, заавар зөвлөмж авав. Мөн Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, хөтөлбөрийг цаасаар тараав.

Авлигын эсрэг хуулиар гарын авлага бэлтгэж,  ЗДТГ-ын Нээлттэй хаалганы өдөр, Явуулын нэг цонхны үйлчилгээгээр давхардсан тоогоор 160 гаруй иргэнд тараагаад байна.

Мөн дүүргийн мянганы зам дагуух сурталчилгааны самбарт Авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчилсан аннос байршуулах, 200ш гарын авлага, 200ш зурагт хуудас хийлгэж, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1.219.000 төгрөг зарцуулав.

Тайлан, мэдээ үнэн зөв гарч, хугацаандаа НЗДТГ болон АТГ-т хүргэгдсэн.
7

 

 

 

Төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэн, цахим үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх; Дүүргийн худалдан авах үйл ажиллагаа буюу тендерийг цахим хэлбэрээр явуулах Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтийн хяналт дор, ил тод өрсөлдөх тэгш боломжийг хангах үүднээс хуулийн хүрээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 7 ажлыг цахимаар зарлан 13 ажлын тендерийн урилгыг дүүргийн цахим www.bagakhangai.ub.gov.mn сайт, Засгийн газрын www.tender.gov.mn сайтуудад байршуулсан. Мэдээллийн ил тод байдал хангагдаж, иргэдийн ХААА-д итгэх, итгэл үнэмшил нэмэгдэж байна.
Газрын кадастрын Ланд менежер програм хангамжийг нэвтэрүүлэх, газрын төлбөрийн цахим програм нэвтэрүүлэх Газрын төлбөрийн цахим LandPay программ нь одоогоор Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж эхлээгүй, боловсруулалтын шатандаа явагдаж байна.

Газрын кадастрын Ланд менежер программыг 2017 оны 12 сарын 15 ны өдрөөс эхлэн нэвтрүүлж одоогийн байдлаар 1080 нэгж талбарыг программд шинэчилж оруулаад байна.

Газрын төлбөрийн тайлан бүртгэлийн хяналт сайжирч, цахим програмтай болсон.
Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулах, газрын биржийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд суртачлах Дүүргийн Засаг даргын 2018 оны А/57 тоот захирамжаар дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэх 14 байршлыг тодорхойлж, дүүргийн Засаг даргын 2018 оны А/77 тоот захирамжаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 6-н байршилд зохион байгуулж, 2 байршилд 2 аж ахуйн нэгж шалгарсан.  Шалгарсан  аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж, 1 компани нь дуудлага худалдааны мөнгөө төлж, улсын төсөвт 142.150.000 төвлөрүүлээд байна. Газрын биржийн программ нь одоогоор Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж эхлээгүй, боловсруулалтын шатандаа явагдаж байна Газрыг сонгон шалгаруулалтаар иргэдэд эзэмшдэг тогтолцоонд шилжих
Дүүргийн вэб сайт болон  мэдээллийг шинэчлэн, албан хаагчдын  танилцуулгыг  иргэдэд харагдахуйц байдлаар байршуулах       Дүүргийн вэб сайтын хэвийн найдвартай байдлыг хангах ажлын хүрээнд иргэдийн иргэдийн санал хүсэлт, дүүргийн хөгжлийн хөтөлбөрүүд, цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь байршуулах, үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүүгийн, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахад чиглэсэн мэдээллийн булангуудыг тогтмол шинэчлэн ажиллуулж байгаа бөгөөд хэлтэс албадын ажилтан албан хаагчдын мэдээллийг вэб сайтад иргэдэд ойлгомжтой байдлаар байршууллаа. 2018 оны жилийн эцсийн байдлаар дүүргийн вэб сайтад нийт 35 мэдээлэл, хөрөнгө оруулалтын ажлын тендерийн урилга, дүүргийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын танилцуулга, үйл ажиллагаа, дүүргийн Засаг даргын 188 захирамжийг тогтоосон хугацаанд байршуулсан бөгөөд мэдээ мэдээллийг тогтмол шинэчлэн ажиллаж байна. Дүүргийн вэб сайтын шинэчлэлтийн ажлыг Мөнх Цогт Оргил ХХК-тай гэрээ байгуулан хийж байгаа бөгөөд баяжилтийн мэдээллүүдийг цуглуулан хийж сайтын үйл ажиллагааг жигдрүүлэн ажиллаж байна. Иргэдийн үнэн зөв бодит мэдээлэл авах боломж бүрдсэн.
Хоёр. Төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө, гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр
8 Улсын болон орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг мөрдүүлэх; Дүүргийн төсвийн байгууллагуудад дотоод аудит хяналт шалгалт хийх, зөрчлийг илрүүлэх, хариуцлага хүлээлгэх, үр дүн Сангийн сайдын баталсан удирдамжийн хүрээнд Татварын хэлтэст санхүүгийн хяналт шалгалт, Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан удирдамж, Дотоод аудитын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж 15 удаагийн санхүүгийн, гүйцэтгэлийн, нийцлийн, сэдэвчилсэн дотоод аудитыг давхардсан тоогоор 48 байгууллагад хийж 58 зөрчил илрүүлж, 64 зөвлөмж хүргүүлэн зөвлөмжийн хэрэгжилт 71,1 хувьтай байна. Хуулийн хэрэгжилт хангагдав.
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, мэдээллэх Байгууллагын 2018 оны аудитын төлөвлөгөөний дагуу 2-р сарын 1-ээс 7-ны хооронд Дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний 14 байгууллагын 2017 оны жилийн эцсийн шилэн дансны цахим хуудсны мэдээллийн байдал, самбарын мэдээлэл зэрэгт шилэн дансны хууль, журмыг мөрдөж байгаа эсэхэд аудит хийлээ.Аудитаар нийт 148,676.1 мянган төгрөгийн 10 төрлийн нийт 146 зөрчил илрүүлсэн. Зөрчил дутагдал гаргасан 12 байгууллага бүрт илэрсэн асуудлыг зөвлөмжийн хамт албан бичгээр хүргүүлэн зөрчлийг заасан хугацаанд арилгахыг зөвлөсөн. Зөвлөмжийн хэрэгжилт 75 хувьтай биелсэн. Мөн байгууллагын 2018 оны аудитын төлөвлөгөөний дагуу 10-р сарын 22-оос 23-ны хооронд Дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн шилэн дансны эрхлэх асуудлын хүрээний 15 байгууллагын 2018 оны шилэн дансны мэдээллийн хагас жилийн байдалд аудит хийж удирдлагад танилцуулсан.Аудитаар нийт 37.903,1 мянган төгрөгийн 10 төрлийн нийт 80 зөрчил илрүүлсэн.Зөрчил дутагдал гаргасан 9 байгууллага бүрт илэрсэн асуудлыг зөвлөмжийн хамт албан бичгээр хүргүүлэн зөрчлийг заасан хугацаанд арилгаж ажиллахыг зөвлөмж өгсөн. Тус 9 байгууллагаас 8 байгууллага заасан хугацаанд зөвлөмжийн хэрэгжилтийг гарган ирүүлсэн. ГБХЗХХ зөвлөмжийг хэрэгжилтийн тайланг ирүүлээгүй. Зөвлөмжийн хэрэгжилт 77.3 хувьтай биелсэн. Мөн сар бүрийн онлайн шалгалтаар 1-10 сарын байдлаар нийт 82 удаагийн мэдээ мэдээллийг хуулийн хугацаа хоцроосон байсныг нягтлан бодогчидтой утсаар холбогдож шаардлага тавьж нөхөн мэдээлсэн. Санхүүгийн ил тод байдал хангагдав.
9 Төсвийн төслийг хэлэлцэхэд олон нийтийн оролцоог хангах Дүүргийн 2018 оны төсвийн төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг тусгаж, ДИТХ-аар хэлэлцүүлж батлуулах 2018 оны төсвийн төсөл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн  саналыг орон нутгийн 8, тусгай зориулалтын шилжүүлгийн 5 байгууллагаас, төсвийн төслийг орон нутгийн төсөвт байгууллага 2 тэрбум 585.9 сая төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллага 2 тэрбум 379.3 сая төгрөгөөр нийт 4 тэрбум 965,2 сая төгрөгөөр боловсруулсан байна.

Мөн 2018 оны төсвийн төслийг боловсруулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн,  А/11  дүгээр тогтоолоор батлуулж,  батлагдсан хуваарийн дагуу санхүүжилтийг олгоод байна.

Дээрх тогтоолоор:

Дүүргийн татварын орлого – 191.5 сая,

Ø  Нийслэлээс авах санхүүгийн дэмжлэг- 2 тэрбум 206.5 сая,

Ø  Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих-1 тэрбум 782.9 сая,

Ø  Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын өөрийн орлого – 6.0 сая,

Ø  Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт -89.5 сая,

Нийт 4 тэрбум 276.4 сая  төгрөгөөр батлуулахаар өргөн барьж батлуулан батлагдсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Дүүргийн 2019 оны төсвийн төсөл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн саналыг орон нутгийн 8 байгууллагын урсгал зардлын 3 тэрбум 641,2 сая төгрөг, Тусгай зориулалтын шилжүүлгийн 5 байгууллагын байр ашиглалттай холбоотой зардлын 342.1 сая төгрөгийн саналыг судлан боловсруулсан. Мөн 2019 оны төсвийн төслийг боловсруулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Дээрх тогтоолоор: Дүүргийн татварын орлого – 220.6 сая, Ø Нийслэлээс авах санхүүгийн дэмжлэг- 3 тэрбум 476.9 сая, Ø Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих-1 тэрбум 621.3 сая, Ø Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын өөрийн орлого – 1.0 сая, Ø Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт -225,9 сая, Нийт 5 тэрбум 610.1 сая төгрөгөөр батлуулахаар өргөн барьж батлуулалсан.

Төсвийн төслийг иргэдийн оролцоогоор хэлэлцэж батлав.
10 Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийх, албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх тогтолцоог нэвтэрүүлж, үйлчилгээг сайжруулах Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй хамтран ажиллах, зөвлөмжийг хэрэгжүүлэх, ажиллах нөхцөл болоцоогоор хангах Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүнээр хороо тус бүрээс 1 иргэнийг шалгаруулж, ажиллуулсан боловч 1 иргэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. 1 иргэнийг АТГ-ын ХШДШХ-ээс өөрсдөө шалгаруулна гэсэн тул хүлээгдэж байна. Дүүргийн ИТХ-ын ажлын алба өрөө тасалгаа, техник хэрэгсэлээр ханган, 7 хоногийн ажлын цагийн хуваарь гарган баталж, хяналт тавин ажиллаж байна. АТГ-аас өдөр тутмын заавар зөвлөмж авч, үйл ажиллагаа зохион байгуулж байна. Ажиллах нөхцөл болоцоогорр бүрэн хангагдав.
Гадаад орны болон ижил чиг үүрэг бүхий байгуулагуудтай хамтран ажиллах, туршлага солилцох 1. Гадаад харилцааг хөгжүүлэх, орон нутгийн гадаадын хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх ажлын хүрээнд тус дүүрэгт Тайваны “Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан” төсөл 2010 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү төсөлд 1,2 дугаар хорооны нийт 40 өрхийн 140 хүүхэд хамрагдаж байна.  Тус сан нь ном, витамин, ахуйн хэрэглээний тусламжаас гадна 2018 оны хагас жилийн байдлаар сар бүр олгох мөнгөн тусламжинд 4.2 сая төгрөг зарцуулав.

2018 оны 04 дүгээр сараас бага насны хүүхдэд тусламж үзүүлэх, халамжийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй    Кристина Нобелийн хүүхдийн сан ОУ-ын байгууллага дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс дооуур орлоготой 10 өрхөд судалгаа явуулан түүнээс 2 өрхийн хүүхдийг сонгон авч боловсрол болон авьяасыг нь дэмжин хамтран ажиллаж байгаа ба мөн 1, 2 дугаар хорооны  АБТДО-той 2 өрхийн хүүхдэд тусламж үзүүлээд байна.

АНУ-д ажиллаж амьдардаг Дашдондог, Нямхүү нарын гэр

бүлээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан дүүргийн АБТДО-той 90 хүүхдэд цүнх гарын бэлэг гардуулав.

Мөн гадаад улс, хотуудтай харилцаа тогтоох ажлын хүрээнд

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр БНХАУ-ын Жилинь мужтай харилцаа тогтоож цагаан будаа савлах үйлдвэр байгуулах болон бусад хөрөнгө оруулалтын ажилд хамтран ажиллахыг хүссэн Засаг даргын 1/245 тоот албан бичгийг хүргүүлсэн ба 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус мужийн Худалдааны танхимын гадаад хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хамтын ажиллагааны  хэлтсийн дарга болон ААНБ-ын дарга эрхлэгч нийт 20 хүний бүрэлдхүүнтэй төлөөлөгчид ирж цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, гадаад хэл сурах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагч, ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдад япон хэлний үнэ төлбөргүй сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 16-наас эхлэн зохион байгуулж 6 удаагийн хичээллэж, 23 иргэнийг хамруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын СИ ПИНЬ хотоос 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж дүүргийн удирдлагуудтай уулзсан бөгөөд, уулзалтын үеэр Багахангай дүүрэгт шинээр нефть боловсруулах үйлдвэр байгуулах талаар хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

2. Монголын Бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооноос бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 06-11-ний өдрүүдэд БНХАУ-ын Жинэн хотод зохион байгуулагдах Олон улсын үзэсгэлэн худалдаа, бизнес аялалд Засаг даргын туслах Навааны Нямзав, Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт, орон нутгийн өмч, сургалт тайлан мэдээ хариуцсан мэргэжилтэн Н.Бямбажаргалыг хамруулж байгууллагын гадаад арга хэмжээний зардлаас 300.000 төгрөгийг гаргаж,

УБЗАА-наас 2018 оны 04-р сарын 15-19-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод  зохион байгуулсан “Ногоон байгууламж” туршлага солилцох сургалтанд ТХҮХ-ийн Дэд бүтэц тохижилт хариуцсан мэргэжилтэн Ё.Гэрэлцэцэгийг хамруулж, байгууллагын гадаад арга хэмжээний зардлаас 300.000 төгрөгийг гаргаж,

Дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн үйл ажиллагаатай танилцах, орон нутагт хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрийн талаар санал солилцох, гудамж, зам талбайн аюулгүй ажиллагааг хангах ажлын хүрээнд Бээжин, Шинжинь хотын камерийн хяналтын систем, нийтийн тээвэрт унадаг дугуй, бусад үйлчилгээг нэвтрүүлэх ажилтай танилцах зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-д туршлага судалж, уг арга хэмжээнд 703.500 төгрөгийг Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас тус тус гаргаж шийдвэрлэлээ.

2018 оны 11 дүгээр сарын 23-.наас 12 сарын 03-ны өдрүүдэд НЗДТГ-аас зохион байгуулсан Америкийн нэгдсэн улсын Денвер хотын “Нисэх буудлын  үйл ажиллагаа, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээ” туршлага судлах арга хэмжээнд ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц оролцов. Уг арга хэмжээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 4.500.000 төгрөг гарган шийдвэрлэсэн.

2018 оны 12 дугаар сарын 07-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Шилийн гол аймгийн Авга хошуу болон Зүүн сүнд хошуу нутгаар Эрчимжүүлсэн мал аж ахуй болон үхрийн фермерийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах аялалд ТХҮХ-ийн ХАА. Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинтөгс оролцож туршлага судаллаа.

 

 

Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Албан хаагчдыг гадаад улс оронд туршлага судлуулан мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн

 

 

 

 

 

 

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН                                           С.ЦЭНД-АЮУШ