БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЖ БАЙНА

ШУУРХАЙ МЭДЭЭ

Дугаар 12

Хаанаас: Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Хэнд: Аж ахуйн нэгж байгууллагын дарга эрхлэгч нарт

2017 оны … сарын … өдөр

          2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баруун аймгуудын нутгаар 29-ний өдөр ихэнх нутгаар, 30-ны өдөр зүүн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж цасан шуураг шуурч хүйтний эрч чангарах үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа үүсэх, авто зам даваа цасанд хаагдах зэрэг хүндрэлийн улмаас  зам тээвэр, дэд бүтэцийн салбрын үйл ажиллагаанд эрсдэл үүсч болзошгүй байна.Иймд:

 

1.Аж ахуй нэгж байгуулга бүр баяр амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл жижүүрийг томилох.

 

  1. Ажилтан алба хаагчдын утасны жагсаалт болон хаягийн бүртгэл, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх.

 

3.Болзошгүй гамшиг ослын үед ажиллах хүн хүч, багаж зэвсэглэмж ,техник хэрэгслийн  бэлэн байдал болон нөөцийг бүрдүүлсэн байх.

 

4.Шаардлагатай үед холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах.

 

      5. Шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах авто зам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөх хүндрэл гардаг учраас хүчтэй салхи шуурганы үед хол ойрын замд гарахгүй байх,  зайлшгүй  замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, бензин шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг ажилтан албан хаагчдадаа анхааруулах.

                                  БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Share on Facebook0Share on Google+0Tweet about this on Twitter0Email this to someonePrint this page

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>